Connect with us

Uncategorized

Чансаатай Жүжигчин Р.Анхням нөхөртөө Буузаар найрагджээ

Published

on

Дэлгэцийн олон дүрийг чадварлаг бүтээж олон түмэнд хайрлагдаж ирсэн жүжигчин бүсгүй өөрөөсөө 10 ах волейболчин Н.Баярсайханыг сонгосон. Тэд нууцлаг гэр бүлийн тоонд ордог. Тэр бүр нууцаа яриад байдаггүй тэрбээр нөхөртөө хэрхэн найрагдсан түүхээ ийн бичжээ. 

 “Цагаан сарын бууз гэхээр надад нэг дурсамж дандаа бодогдоод байдаг юм. Би ч ер нь буузанд л явцан хүн л дээ.
Баяраа намайг эргүүлж байхдаа. Хаана байна? Хоол унд идсэн үү? Би хоол аваачиж өгөх үү гээл өдөр шөнө харгалзахгүй надад нээх гоё бууз банш жигнээд л авчирч өгдөг байлаа.

Би ч пээ ухаантай дээрээ ийм халамжтай тэгээд дээрээс нь ийм
гоё хоол унд хийнэ… би ч мөн азтай хүн юмаа гээл буузаа идээд л цайгаа уугаад л
ажлаа хийдэг байлаа. Тэгж байгаад бүүр суучихсаныхаа дараа тэр бууз баншийг
хадам ээж маань хийгээд Баяраад явуулдаг байсныг олж мэдсэн билээ.
Ээж хүүгээ ганцаараа байгаа хоол ундгүй хэцүүднэ гээл бууз, банш, жигнээд
хэрчсэн гурил өгөөд явуулхаар нь манай хүн надруу зөөсөн байдаг юм.

Бид хоёрыг гэрлэсний дараа ч ажил ихтэй хүмүүс хурдхан жаахан юм пур хийлгээд идэхэд амар гээд бууз, банш, жигнэж хэрчсэн гурилаар таслаагүй дээ. Ээжийн хайр гэдэг ийм сайхан. Би хол явахдаа замаараа ээжийнхээр дайраад хоол унд идээд явна. Гарахад заавал чихэр өгнө. Буцаж ирэхдээ замдаа бас заавал ээжийнхээр очиж хоол иднэ.

Чамайг ирнэ гээд тэнгэр цаг агаар хараад л байлаа. Хүчтэй салхи битгий гараасай гэж бодоод л суулаа гээд байж байдагсан. Ээжээс хойш би хааяа яг ээжийнх шиг амттай бууз хийгээд нөхөртөө идүүлчих юмсан гэж боддог ч амт нь ондоо болоод байдаг юм.
Тэр буузнаас ээжийн хайр амтагддаг байжээ” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Ч.Хүрэлбаатар: Амыг минь барина гэж бодож байвал санасны гарз

Published

on

By

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсны дараа өнгөрсөн даваа гарагт төрийн ордонд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “Савада гэдэг хүний гомдлоор намайг АТГ-т шалгасан асуудал байхгүй” хэмээсэн.Харин Японы иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео Гадаад харилцааны яамаар дамжуулж, Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан нь үнэн бөгөөд АТГ шалгаж байгааг эх сурвалж баталж буй юм.Харин эл мэдээллүүдэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар албан хаягаараа дамжуулан тайлбар хийжээ.Тэрбээр “Ч.Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар бас санал бодлоо хэлье. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз.Савадагийг ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкыг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ?” гэжээ.

Continue Reading

Uncategorized

ХӨСҮТ: Өвчлөгсдийн 63 хувь нь дэлгүүр, эмнэлэг, автобуснаас халдвар авч байна

Published

on

By

Эрүүл мэндийн Яамнаас баасан гараг бүрийн ээлжит хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийлээ.Тэрбээр “Коронавирусийн тохиолдлын тоо Улаанбаатар, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудлад огцом нэмэгдэж байна. Бидний хийж буй тандалт судалгаагаар ажлын байр, гэр бүлээсээ халдвар ихээр авч байна.Түүнчлэн дэлгүүр, эмнэлэг, худалдааны төв, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн халдварласан байдал нь батлагдсан тохиолдлын 63 хувийг эзэлж байна. Халдварлаж буй иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд байна. Иймд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Continue Reading

Uncategorized

Билл Гейтс: Хүн төрөлхтнийг шинэ цар тахлууд хүлээж байна

Published

on

By

Коронавирусээс ч аюултай шинэ цар тахлуудтай хүн төрөлхтөн тулгарна, тиймээс улс орны засгийн газрууд ийм тахалтай тэмцэхийн тулд ихээхэн хөрөнгө гаргахад бэлэн байх хэрэгтэй хэмээн Билл Гейтс мэдэгджээ. Энэ талаар Financial Times мэдээлсэн байна.”Коронавирусийн омикрон болон дельта штаммууд нь түүхэн дэх хамгийн халдвартай вирусүүдэд тооцогдож байгаа ч дэлхий ертөнц илүү их үхэл, хүнд өвчлөл дагуулах тахалтай нүүр тулж болзошгүй” гэж Гейтс мэдэгдсэн байна.Гейтсийн өгүүлснээр түүний удирддаг сан болон Британийн Wellcome Trust сан Тахалд бэлэн байх бэлтгэлийг хангах хүрээний инновацийн эвсэлд 300 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд энэ эвсэл нь буурай орнуудад вакцин нийлүүлэх КОВАКС хөтөлбөрийг зохион байгуулдаг юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!