Connect with us

Uncategorized

СУИС-д хоёр бvдэpcэн МУГЖ

Published

on

10 жилийнхээ “Урлагийн үзлэг”-ийг гаргаадаггүй байсан залуухан хархүү жүжигчин болох зорилго өвөртлөн Соёл урлагийн их сургуулийн босгоор алхах гэж оролдоод, хоёр жил дараалан “унасан” байдаг. Гэхдээ гурав дахь жилдээ тэнцсэн. Тэр нь 1992 он. Аав нь eeд бoлoxдоо ээжид нь “Энэ хүүхдийг урлаг бараадуулаарай” гэсэн захиас, бас “Жүжигчин л болно” гэсэн чин хүсэл нь түүнийг СУИС-д жил дараалан конкурсдуулжээ.

Харин одоо бол “Үхэртийн хөндий манайх” гэж хэлмэгц л тааж, цexex юмгүй нэрийг нь хэлэх, түүний бүтээсэн дүр бүрийг нь хайрлаж хүндэлдэг, дүрийнх нь үг бүрийг цээжээр мэддэг үзэгч олон. Энэ хүн бол жүжигчин “МС” буюу Ж.Мөнхсайхан. Xaлзaн толгой, харааны шил нь хувь хүнийх нь имидж боловч үзэгчдийн сэтгэлд улаан хацартай хөдөөний бор жаал, үр хүүхдээ л гэж яваа бyдлиy эмгэн, цэpгийн жавхаалаг хархүүгийн дүр нь буух аж. Тэр нэгэн ярилцлагадаа “Мужаан хүн зөвхөн сандал хийгээд суухыг хүсэхгүй. Ширээ, ор, шкаф…гээд модоор хийж болох юу л байна хийхийг хүснэ. Жүжигчин үүнтэй адил.

Ганц хошин урлаг, эсвэл драм гэх нь надад зохихгүй” хэмээж байсан. Тиймдээ ч тэр СУИС-ийг төгссөнөөсөө хойш 24 жил драм, хошин шоу, кино урлагийг хослуулж, жүжигчин мэргэжлээ тал бүрээр сорьж, хөгжүүлж иржээ. Тоочвол, жүжигчин мэргэжлээр төгссөн жилээ УДЭТ-ын босгоор алхаж, зургаан жил тэр тайзан дээр “амьдарчээ”. Үүний дараа одоогийн “Шилдэг өнгө” буюу тухайн үеийн “Өнгөт инээд” продакшнд дөрвөн жил ажиллаад, 2006 онд “Маск” продакшныг нөхдийн хамт байгуулж, өнөөг хүртэл түүгээр овоглож явна.

Энэ завсар “Хайр харуусал”, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг драм кино, “Соёлын довтолгоо”, “Амьдарлоги” зэрэг инээдмийн кинонд гол дүр бүтээж амжжээ. СУИС-д гурав дахиа конкурсдэн тэнцээд баярлаж явсан хүүгээс өнөөдрийн жүжигчин Ж.Мөнхсайхан хүртэлх хугацаанд тэр зүгээр ч нэг хүн инээлгэдэг, эсвэл уйлуулдаг нэгэн байсангүй. Жишээ нь, хошин урлагийг шvvмжилдэг хүн олон.

Ахуйгаар инээлгэхийг урлаг гэхгүй, сэдэв нь дуусчихсан гэхчилэн. Гэхдээ түүний хувьд нийгмийн засаж, залруулах шаардлагатай бүхнийг хошин байдлаар илэрхийлж, инээдээр дамжуулан 100 хүнээс ядаж 10-ынх нь сэтгэлд нэгийг бодогдуулж чадвал зорилго нь биелэлээ гэж үздэг тухайгаа хэлж байсан. Үлдсэн 90 хүн нь зүгээр л инээгээд, эд эсээ сэргээгээд гарсан байж болно.

Эндээс харвал түүнийг нийгмийн эмч ч гэж болмоор. Манай нийгэмд “Урлагийн хүн” гэдэг нь салангид ойлголтоос бүрддэг шиг. Урлагийн зарим хүний уран бүтээлээс нь илүү хувийн амьдрал нь алдартай байдаг. Хэдэн хүүхэдтэй, эхнэрийг нь хэн гэдэг, хаана ажилладаг, бүр салж сарниж байсан эсэх нь хүртэл. Үүнийгээ урлагийн хүний амьдрал гэж өөрсдөө ойлгодог, цөөн зарим нь давуу талаа болгодог нь ч бий. Харин заримынх нь хувийн амьдрал бус зөвхөн аливаа уран бүтээлд бүтээсэн дүрүүд нь л сонин байдаг. Товчхондоо, жинхэнэ урлагийн хүмүүсийн хувийн амьдрал нь бус, бүтээсэн дүр нь, тоглосон кино нь, амилуулсан жүжиг нь алдартай байдаг. МУГЖ Ж.Мөнхсайханы хувьд хоёр дахь төрөлд нь багтах жинхэнэ урлагийн хүмүүсийн нэг билээ.

Тиймдээ ч ар гэр, эхнэр хүүхэд, аав ээжийнхээ тухай дэлгэцийн өмнө эсвэл сонины хуудаснаа яриад суухыг бид тун цөөн үзжээ. Өнөөдөр түүний хувьд гэгээн сайхан баярт өдөр тохиож буй. “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Мөнхсайхан болж байна. Хамгийн чухал нь тэр аавынхаа захиасыг бүрэн гүйцэлдүүлж, мөрөөдлийнхөө нэгэн ноён оргилд мацаж гараад итгэл төгс инээмсэглэн зогсож байна.

The post СУИС-д хоёр бvдэpcэн МУГЖ appeared first on Өнцөг.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Ч.Хүрэлбаатар: Амыг минь барина гэж бодож байвал санасны гарз

Published

on

By

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсны дараа өнгөрсөн даваа гарагт төрийн ордонд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “Савада гэдэг хүний гомдлоор намайг АТГ-т шалгасан асуудал байхгүй” хэмээсэн.Харин Японы иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео Гадаад харилцааны яамаар дамжуулж, Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан нь үнэн бөгөөд АТГ шалгаж байгааг эх сурвалж баталж буй юм.Харин эл мэдээллүүдэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар албан хаягаараа дамжуулан тайлбар хийжээ.Тэрбээр “Ч.Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар бас санал бодлоо хэлье. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз.Савадагийг ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкыг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ?” гэжээ.

Continue Reading

Uncategorized

ХӨСҮТ: Өвчлөгсдийн 63 хувь нь дэлгүүр, эмнэлэг, автобуснаас халдвар авч байна

Published

on

By

Эрүүл мэндийн Яамнаас баасан гараг бүрийн ээлжит хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийлээ.Тэрбээр “Коронавирусийн тохиолдлын тоо Улаанбаатар, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудлад огцом нэмэгдэж байна. Бидний хийж буй тандалт судалгаагаар ажлын байр, гэр бүлээсээ халдвар ихээр авч байна.Түүнчлэн дэлгүүр, эмнэлэг, худалдааны төв, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн халдварласан байдал нь батлагдсан тохиолдлын 63 хувийг эзэлж байна. Халдварлаж буй иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд байна. Иймд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Continue Reading

Uncategorized

Билл Гейтс: Хүн төрөлхтнийг шинэ цар тахлууд хүлээж байна

Published

on

By

Коронавирусээс ч аюултай шинэ цар тахлуудтай хүн төрөлхтөн тулгарна, тиймээс улс орны засгийн газрууд ийм тахалтай тэмцэхийн тулд ихээхэн хөрөнгө гаргахад бэлэн байх хэрэгтэй хэмээн Билл Гейтс мэдэгджээ. Энэ талаар Financial Times мэдээлсэн байна.”Коронавирусийн омикрон болон дельта штаммууд нь түүхэн дэх хамгийн халдвартай вирусүүдэд тооцогдож байгаа ч дэлхий ертөнц илүү их үхэл, хүнд өвчлөл дагуулах тахалтай нүүр тулж болзошгүй” гэж Гейтс мэдэгдсэн байна.Гейтсийн өгүүлснээр түүний удирддаг сан болон Британийн Wellcome Trust сан Тахалд бэлэн байх бэлтгэлийг хангах хүрээний инновацийн эвсэлд 300 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд энэ эвсэл нь буурай орнуудад вакцин нийлүүлэх КОВАКС хөтөлбөрийг зохион байгуулдаг юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!