Connect with us

Uncategorized

Л.Энх-Амгалан: Өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг зогсооно

Published

on

Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа юу гэвэл, тийм. Төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх, гадаад өрөө яаж дарах вэ гээд асуудал юу мундах билээ. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газарт “бүсээ чангалах” том даалгавар оногдоод байгаа юм. Үндсэндээ хэтэрхий их хөөсөрчихсөн төсвөө хэмнэх шаардлагатай байна. Тэвчиж болох бүхнийг тэвчээд, хэрэггүй зардлуудаа бууруулах шаардлага бий. Гэтэл харамсалтай нь ирэх оны төсөв дээр хэмнэх биш, харин ч хэрэгтэй хэрэггүй баахан зардал төлөвлөчихөөд байгаа.

30 сая төгрөг хэр их мөнгө вэ. Зарцуулж буй хүнээсээ л хамаарах байх. Монголчуудын дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрлээ гэх Үндэсний статистикийн хорооны тайланд итгэвэл дундаж орлоготой иргэний 27 сарын цалин гэсэн үг. Түүнчлэн Монголд 905 мянган хүн сард 166 мянгаас бага орлогоор амьдралаа залгуулж буй гэх ста­тистикийг НҮБ-ын хийсэн судал­гаанаас харж болно. Тэгвэл өнөөх 30 сая төгрөг тэрхүү сая шахам хүний 15 жилийн хэрэглээний мөнгө болж байна. Ингээд бодо­хоор 30 сая гэдэг асар том тоо юм. Гэхдээ зарим хүний хувьд тийм биш. Жилийн 30 сая төгрөгийн төлбөртэй дунд сургуульд хүүхдээ сургадаг айл Монголд олон бий.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

ХӨСҮТ: Өвчлөгсдийн 63 хувь нь дэлгүүр, эмнэлэг, автобуснаас халдвар авч байна

Published

on

By

Эрүүл мэндийн Яамнаас баасан гараг бүрийн ээлжит хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийлээ.Тэрбээр “Коронавирусийн тохиолдлын тоо Улаанбаатар, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудлад огцом нэмэгдэж байна. Бидний хийж буй тандалт судалгаагаар ажлын байр, гэр бүлээсээ халдвар ихээр авч байна.Түүнчлэн дэлгүүр, эмнэлэг, худалдааны төв, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн халдварласан байдал нь батлагдсан тохиолдлын 63 хувийг эзэлж байна. Халдварлаж буй иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд байна. Иймд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Continue Reading

Uncategorized

Билл Гейтс: Хүн төрөлхтнийг шинэ цар тахлууд хүлээж байна

Published

on

By

Коронавирусээс ч аюултай шинэ цар тахлуудтай хүн төрөлхтөн тулгарна, тиймээс улс орны засгийн газрууд ийм тахалтай тэмцэхийн тулд ихээхэн хөрөнгө гаргахад бэлэн байх хэрэгтэй хэмээн Билл Гейтс мэдэгджээ. Энэ талаар Financial Times мэдээлсэн байна.”Коронавирусийн омикрон болон дельта штаммууд нь түүхэн дэх хамгийн халдвартай вирусүүдэд тооцогдож байгаа ч дэлхий ертөнц илүү их үхэл, хүнд өвчлөл дагуулах тахалтай нүүр тулж болзошгүй” гэж Гейтс мэдэгдсэн байна.Гейтсийн өгүүлснээр түүний удирддаг сан болон Британийн Wellcome Trust сан Тахалд бэлэн байх бэлтгэлийг хангах хүрээний инновацийн эвсэлд 300 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд энэ эвсэл нь буурай орнуудад вакцин нийлүүлэх КОВАКС хөтөлбөрийг зохион байгуулдаг юм.

Continue Reading

Uncategorized

УБТЗ-ЫН АЛБАНЫ ДАРГА Ж.ПУНЦАГИЙГ АВЛИГА АВСАН ХЭРГЭЭР СААТУУЛЖЭЭ

Published

on

By

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 19-нд албадан саатуулжээ.Ж.Пунцагийг бусдаас авлига авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.Тэрбээр өмнө нь буюу 2014 онд Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа гадаадын иргэнээс орчуулагчаар нь дамжуулан таван сая төгрөгийн хахууль авч, визийн хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт холбогдож байжээ. Уг хэрэгтээ шүүхээс нэг жил зургаан сар хо.рих я.л шийтгүүлж байв.Түүнийг үргэлжлүүлэн хо.рих, эсэхийг шүүхийн байгууллага маргааш шийдвэрлэх ажээ.

Continue Reading

Trending

error: Content is protected !!