Connect with us

Нийслэлийн Мэдээ

Нэмэлт тундаа хамрагдсан оюутнуудыг киноны тасалбараар урамшуулна

Published

on

МУИС-ийн захиргаанаас вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг “Өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна.Ковидын эсрэг дархлаажуулалтын явуулын цэг МУИС-д маргааш, нөгөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүд тус сургуулийн Төв номын сангийн 203 тоот Лекцийн танхимд 09:00-20:00 цагуудад дархлаажуулалтын явуулын цэг ажиллана. Иймд нийт багш, ажилтан, оюутнуудыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалжээ.Санамж: Дархлаа сэргээх нэмэлт тун буюу вакцины III тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой. Хэрэв хоёр тунд хамрагдаад КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс 21 хоногийн дараа III тундаа хамрагдана Эх сурвалж: МУИС-ийн захиргаа, Нийслэлийн эрүүл мэндийн газар

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийслэлийн Мэдээ

Г.Занданшатар: Ёс зүйг умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй!!!

Published

on

By

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.08.24) Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүдийн боловсруулалтын явцтай танилцах уулзалтад оролцлоо.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Б.Эрдэнэбаяр нар оролцов. Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан болон Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тус тогтоолын хүрээнд 31 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас 12 хуулийг Улсын Их Хурал хэлэлцэн батлаад байгаа юм. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албыг төгөлдөржүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, чадахуйн зарчимд суурилж төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулдаг байх шаардлага үүссэн. Энэ дагуу боловсруулсан хуулийн төслүүдийг танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрийн албаны эрс шинэчлэл бол улс хөгжихийн үндэс. Ард түмэн бидэнд үнэмлэхүй итгэл үзүүлсэн, бид илүү их зүтгэлээр хариулах ёстой

Төрийн алба нь ард түмэнд үйлчилдэг байх Үндсэн хуулийн үзэл санааны дагуу төрийн албыг өөрчлөн зохион байгуулах шаардлага үүссэнийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Өнгөрсөн 100 жилийн нийгмийн байгууллын өөрчлөлтийн явцад ард иргэдэдээ үйлчлэх төрийн үндсэн зарчим задарч, төрийн дунд, доод шатанд ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсан талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад олон нийтээс ихээхэн шүүмжлэл ирж, тодорхой санал санаачилгууд гарч байсныг тэрбээр дурдлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар Зөвлөлдөх санал асуулгаас төрийн албаны сахилга, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Тодруулбал, төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох шаардлагатай гэдэг дээр Зөвлөлдөх санал асуулгад оролцогсдын 94.5 хувь санал нийлсэн бол төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх шаардлагатай гэдэг дээр 89.4 хувь нь санал нэгджээ. Мөн төрийн жинхэнэ албаыг мэргэшсэн, чадахуйд суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжин, энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгохыг 87.9 хувь нь хүссэн юм.

Ард түмний энэ хүсэмжлэлд нийцүүлэн дээрх хоёр хуулийн төслийг боловсруулж байгааг Г.Занданшатар дарга хэлсэн. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг гурван жилийн турш боловсруулж байгаа аж. Тэрбээр 2018 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа анхны ажлын хэсгийг байгуулж, Япон, Герман улсаас туршлага судлах арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байжээ. Монголчууд Япон Улсын улс төрийн соёл, төрийн албаны ёс суртахууны жишигт төрийн албаа дүйцүүлэхийг хүсдэг, харин тус улс нь төрийн албаны сахилга, ёс зүй, хариуцлагын талаарх хуультай гэдгийг хэлээд баримтууд дурдав.

Хуулийн дээрх төслүүдийг боловсруулахдаа нэн тэргүүнд монгол хүний ёс суртахууны өөрчлөлтийг судалж, үүнд тулгуурлан хэм хэмжээг тогтоох ёстойг Улсын Их Хурлын дарга хэллээ. Мөн ёс зүй, сахилга, хариуцлагын асуудал төрийн бүх шатанд тус тусын зохицуулалттай явж ирсэн ч нийтлэг хэм хэмжээ болж чадаагүй, систем болж бүрдэхгүй өнөөдрийг хүрч байгаа учраас сайн туршлагуудыг судалж, хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Ийнхүү төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагын хэм хэмжээг мөрдүүлж, систем болгон бүрдүүлснээр нийгэмд үлгэр дуурайлал болж, нөлөөлөл үзүүлэх ач холбогдлыг нь ухамсарлаж, төслийг боловсруулахдаа анхаарч ажиллахыг уулзалтад оролцогчдод захив. Төрийн чадварлаг албыг бүрдүүлэхийн тулд сонгон шалгаруулалтаар шилдгүүдийг олох ёстой ч өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй сонгон шалгаруулалтууд нь хангалтгүй, хатуухан хэлэхэд нэрийн төдий болж ирсэн гэдэг шүүмжлэл, гомдлыг олон нийтээс хаягладаг талаар тэрбээр сануулсан юм.

Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулийн үзэл санаа гүйцэтгэлийн шатны алдаанаас болж хэрэгжиж чадахгүй байгааг Г.Занданшатар дарга хэлсэн. Бусад улс оронд сонгон шалгаруулалт, хүний нөөц, боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлдэг яамтай байдаг жишгийг дэлгэрэнгүй танилцуулсан. Их, дээд сургуулиас шилдэг оюутан, суралцагчдыг сонгон, шалгаруулж, бодлогоор мэргэшүүлэн бэлтгэж, боловсруулдаг, улмаар чадахуйд суурилсан зарчмаар дэвшүүлэн ажиллуулснаар “Төр төмбөг, ёс ёмбогор” хэмээх үзэл санаа бүхий Азийн эрх зүй хэрэгжих боломжтой гэлээ.

Ийм үзэл санаа, арга зарчим хэрэгжүүлж буй Азийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг бусад улс оронд хэрэгжүүлж байгаа жишээг дурдав. Иймээс Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн үр дүнд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртайг онцлов. Тус зөвлөл одоогийн төрийн албаны бүтцээ хамгаалахаас илүүтэй боловсронгуй, чадварлаг болгоход анхаарах үүрэгтэйг хэлсэн.

Энэ бүхний үр дүнд ард түмэндээ үйлчилдэг, төрийн төлөө зүтгэдэг, улс орны хөгжлийн үндэс болдог төрийн алба, төрийн албан хаагчидтай болох зорилготой гэв. “Төрийн албаны реформ нь улсын хөгжлийн суурь гэдгийг ухамсарлаж, бодлогын дорвитой өөрчлөлтийг хийж, шинэчлэл хэрэгжүүлэхээр ажиллаарай. АРД ТҮМЭН БИДЭНД ҮНЭМЛЭХҮЙ ИТГЭЛ ҮЗҮҮЛСЭН, БИД ИЛҮҮ ИХ ЗҮТГЭЛЭЭР ХАРИУЛАХ ЁСТОЙ. Төрийн албаны эрс шинэчлэл бол улс хөгжихийн үндэс юм. Гэхдээ хүнийг нь өөрчил гэсэн үг биш. Үзэл санаа, хандлага, сэтгэлгээ, бодлого, зохицуулалтыг нь өөрчлөн шинэчилж, ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧ БҮР аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн даргын төлөө биш МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭДЭГ, МОНГОЛ ХҮН БҮРД ҮЙЛЧИЛДЭГ БОЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭС нь Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулиуд байх болно” гэв.

ТББХ-ны дарга Ж.Мөнхбат хуулийн төслүүдийн талаар танилцууллаа Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат төрийн албаны хаагчийн ёс зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд болон төслүүдийн талаар танилцууллаа.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Засгийн газар батлах ба төрийн улс төрийн, тусгай албан хаагчийн ёс зүйн асуудлыг хууль тогтоомжоор тогтоохоор төрийн албаны тухай хуульд зааснаас нийт төрийн албан хаагчид хамаарах нийтлэг зохицуулалт дутагдаж байгааг холбогдох судалгаануудаар тогтоосон байна. Төрийн улс төрийн албан хаагчид баримтлах ёс зүйн хэм хэмжээ, зөрчлийг хянан шийдвэрлэхтэй холбогдох харилцаа ойлгомжгүй, тодорхойгүй, нийтлэг ёс зүйн дүрэмгүй байгаас үр нөлөө багатай байгаа аж.

Мөн төрийн захиргааны ба үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн зөрчилд уучлал гуйх, сануулах хоёр төрлийн хариуцлага байгаа бол төрийн тусгай албанд мэргэжлийн онцлогоос шалтгаалсан хариуцлагын төрлүүд үйлчлэх зэрэг харилцан адилгүй байгаагаас гадна ёс зүйн хариуцлага, ажил мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хариуцлагыг ялгаж зааглах, ёс зүйн хариуцлагад хүлээлгэх хариуцлагыг бодитой тодорхойлох шаардлага үүсжээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн нэгдсэн тоо, мэдээлэл хангалтгүй, төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэж байгаа талаарх мэдээлэл хангалтгүй байгааг төслийн танилцуулгын үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга дурдаж байв.

Нийгмийн захиалга, ард түмний хүсэмжлэл, шаардлага ч бий гэдгийг Ж.Мөнхбат гишүүн хэд хэдэн баримтаар танилцуулсан. Салбар, ажил мэргэжлийн чиглэлээр ёс зүйн дүрэм хангалттай байдаг хэдий ч түүнийг мөрдүүлэх, хэвшүүлэх, баримтлах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт байдаггүй. Төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө багатай, мөрдүүлэх зохицуулалт сул байгаа учир ёс зүй, сахилгын асуудлыг нийтлэг байдлаар, нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуультай болох шаардлагыг мөн онцлон мэдээлэл өгсөн.

Иймд төрийн албанд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албан хаагч нь ард түмэндээ үйлчилж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн, чин үнэнчээр ажиллах эрхэм зорилгоо ухамсарлаж, ажил үүргээ гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн алдаатай үйл ажиллагаанд зохих хариуцлага хүлээлгэх замаар төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийг боловсруулахдаа бусад улс орны жишиг, сайн туршлагуудыг судалсан байна. 8 бүлэг 27 зүйлтэй хуулийн төслөөр ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн зөрчил, ёс зүйн хариуцлагын талаарх суурь ойлголтын нэр томьёоны тайлбарыг нэгтгэх юм байна. Энэ хуульд төрийн бүх албан хаагчийн ёс зүйн нийтлэг асуудал хамаарах ба улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагчид нэгэн адил үйлчлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, ёс зүй, сахилгын нийтлэг шаардлагыг тогтооно. Төрийн албан хаагчийн эрхэмлэх үнэт зүйлс, түүний мөн чанарт тулгуурлан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжэз, шаардлагыг тогтоох бөгөөд төрийн улс төрийн болон тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтооход харгалзан үзэх онцлог зохицуулалтыг бий болгох аж.

Төслийн зохицуулалтаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гарсан гомдол, маргааныг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй Ёс зүйн хороо болон Зөвлөл ажиллана. Тэдгээр нь гомдол, мэдээллээр төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил үйлдсэн эсэхийг шалган, тогтоож, дүгнэлт гаргах, зөрчил гаргасан гэж үзвэл хариуцлага хүлээлгэх талаар томилох эрх бүхий албан тушаалтанд зөвлөмж хүргүүлэх эрх хэмжээтэй байх аж.

Төрийн болон орон нутгийн бүх шатны байгууллагад албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавих зөвлөл ажиллах ба байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй ажиллана. Ёс зүйн хороог Улсын Их Хурлаас байгуулна. Хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас томилогддог төрийн захиргааны болон тусгай албан тушаалтны ёс зүйн асуудалд хяналт тавина. Ёс зүйн хороо нь төрийн зарим өндөр албан тушаалтны ёс зүйн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх тул түүний хараат бус ажиллах нөхцөлийг хангахтай уялдуулан Ёс зүйн хорооны гишүүнд ёс зүйгээр бусдыг манлайлах үлгэрлэх чадвар бүхий өндөр ёс суртахуунтай, нэр хүндтэй, төрийн албаны мэдлэг туршлагатай, ял шийтгэлгүй хүн байхыг заахаар төсөлд тусгажээ.

Ёс зүйн хороо 9 гишүүнтэй байх 1 гишүүн нь Төрийн албаны зөвлөлийн дарга, бусад 8 гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж, Улсын Их Хурал томилно. Төрийн улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны эрх зүйн байдлын онцлогийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, бүх шатны шүүгч, прокурорын ёс зүйн асуудлыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна. Шүүгч, прокуророос бусад албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний зохицуулалт, хяналт тавих асуудлыг холбогдох хуулиудад тусгаагүй, бүрхэг, эсхүл хэт ерөнхийлөн заасан тул сахин мөрдөх ёс зүйн тусгай хэм хэмжээ, шаардлага, ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг холбогдох хуулиудад нэмж тусгах шаардлагатай хэмээн үзсэн байна.

Төрийн албан хаагчид ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэх асуудлыг энэ хуулиар, сахилгын зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Төрийн албаны болон бусад хуулиар зохицуулна. Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхой болгож, ёс зүйн зөрчилд хүлээлгэх шийтгэлийн төрлийг тогтооно. Албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх зорилгоор албан тушаалаас сайн дураар огцорч ёс зүйн хариуцлага хүлээх боломжийг заах аж.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг зохицуулах эрх зүйн орчны нэгдмэл, харилцан уялдаатай байдал хангагдаж, тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн алба төлөвшиж, төрийн албанд иргэдийн итгэх итгэл нэмэгдэнэ гэж үзсэн байна.

Үргэлжлүүлтэн тэрбээр Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Төрийн жинхэнэ албанд чадахуйн зарчимд үндэслэн тусгай мэдлэг, чадвар, чадамж бүхий иргэдийг шилж олох, сонгон шалгаруулах зарчмыг баримтлахаар холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Одоогийн буюу ажилласан жил, туршлагыг үндэслэдэг байдлыг өөрчилж, хувь хүний төлөвшил, хандлага, чадвар, чадамжийг тодорхойлж, шилж сонгох бололцоог бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хүний нөөцийн тусгай хэрэгцээг тодорхойлж бүрдүүлэхдээ төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг алдагдуулахыг хориглохоор, мөн төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халах, чөлөөлөхийг, төрийн байгууллагын бүтэц, орон тоог үндэслэлгүйгээр өөрчлөхийг, тодорхой этгээдэд зориулж хүний нөөцийн тусгай хэрэгцээг тодорхойлохыг хориглохоор төсөлд тусгасан байна.

Төслүүдийг Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы эхэнд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг Ж.Мөнхбат гишүүн танилцуулаад, төрийн албаны нэр төр, ёс суртахууныг жишиг болгох, сонгон шалгаруулж, шилж бүрдүүлдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлдэг болоход бүх талаас хамтран ажиллахыг уриаллаа.

Төрийн албаны зөвлөл мэдээлэл танилцуулав Дараа нь Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг мэдээлэл танилцуулав. Төрийн албаны бодлогын шинэтгэл, түүний хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын түвшинд анхаарал хандуулан, ажил хэрэгчээр хандаж байгаад Б.Баатарзориг дарга талархал илэрхийллээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн талаарх анхдугаар Зөвлөлдөх санал асуулга болон бусад төрлийн асуулга, судалгаагаар өндөр давтамжтай гарч ирсэн асуудал бол санхүүжилт шаардахгүй шийдэж болох шударга ёсны хүсэмжлэл, төрийн албанд хариуцлагатай, ёс зүйтэй ажилтнуудыг ажиллуулах хүсэлт байсныг дурдав. Олон нийтийн хүсэмжлэл болон бүрдээд буй нөхцөл байдалд үндэслэн Төрийн албаны зөвлөлийн зүгээс олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилгоор идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төрийн албаны шинэтгэлийг хийхээр тус зөвлөлөөс 20 зорилт, 78 үйл ажиллагаа, 91 арга хэмжээ төлөвлөөд ажиллаж байгаа юм байна. Улсын Их Хурлын зүгээс өнгөрсөн 2019, 2020 онуудад ихээхэн анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээ авч, тогтоол шийдвэрүүд гарч байсныг нэгбүрчлэн танилцуулсан.

Монгол Улсад 4147 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийт төрийн албан хаагчдын 32 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол удирдах албан тушаалын 7 хувьд эмэгтэйчүүд ажиллаж байгаа гэв. Насны ангиллын талаарх тоон мэдээллийг мөн танилцуулав. Төрийн нийт албан хаагчдын 60 хувь нь 1980 оноос хойш төрсөн иргэд байгаа, энэ хэрээрээ өөрчлөлт ажиглагдаж байгааг хэлж байлаа.

Хүний нөөцийн системийн өөрчлөлт хийж байгаа бөгөөд бүх шатны төрийн байгууллагууд нэгдсэн системд холбогдсон байна. Үүнийгээ цалингийн системтэй холбогдож, хууль бусаар томилогдсон бол зөрчилтэй тэмдэглэгдэх, мөн эрх ашгийн зөрчилтэй бол систем цалинг зогсоох гэх зэргээр төрийн албаны шинэтгэл эдийн засгийн агуулгатай байх нөхцөл бүрдээд байгаа талаар Б.Баатарзориг дарга танилцуулсан.

Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийн үндсэн концепц нь оюуны өндөр чадавхтай, цогц чадамжтай, бүтээмж өндөртэй, нарийн мэргэжил, мэргэшилтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгон шалгаруулж авах гэж тодорхойлогдсон гэдгийг тэрбээр хэлж байв. Төрийн албаны зөвлөл төрийн албаны хүний нөөцөд 8000 гаруй бүртгээд байгаа, энэ нөөцийг хувийн хэвшлийн байгууллагууд ч ашиглах, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж ирсэн гэдгийг хэллээ. Тиймээс энэ чиглэлийн харилцааг зохицуулах шаардлага бий гэв.
Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслөөр зөвхөн төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдыг сонгон шалгаруулах хязгаарлалттай байгааг өргөжүүлэх, улс төрийн албан хаагчид болон төрийн албаны 62 хувийг эзэлж буй төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамруулах гарцыг эрэлхийлж байгаагаа танилцуулсан.

Төрийн албаны зөвлөлөөс хуулийн төслүүдийн боловсруулалттай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, төрийн 83 байгууллагаас санал авч, нэгтгэжээ. 761 тусгайлсан санал ирсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн хуулийн төслийг боловсруулж буй ажлын хэсэг, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр ажиллаж байгаа талаараа мэдээлсэн.

Төслийн танилцуулга, дээрх мэдээлэлтэй холбогдуулан уулзалтад оролцогчид санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, аливаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шатанд хяналт тавьдаг, гарцаагүй хэрэгждэг байх механизмыг бүрдүүлэхгүй бол бодлогын түвшинд хийсэн шийдэл, шинэчлэл, дэвшил д дунд шатандаа “нурж, гацаж”, тэдгээрт хариуцлага тооцдог систес байхгүй учраас өнөөдрийн байдалд хүрээд байгааг сануулж, төслийн боловсруулалтдаа эдгээрийг онцгой анхаарах ёстой гэв. Төрийн албаны сонгон шалгаруулалтдаа боловсрол, ур чадварын шалгаруулалтаас гадна хувь хүний төлөвшил, хандлагыг чухалчилж авч үзэх шаардлагын талаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Төрийн албаны тухай хууль дахь заалтуудтай давхардсан зохицуултууд төсөлд тусгагдсан байгааг Ё.Баатарбилэг гишүүн анхаарууллаа. Мөн төсөл дэх Ёс зүйн зөвлөлийн талаарх байр сууриа тэрбээр илэрхийлж, холбогдох зохицуулалтыг нарийвчлах саналуудыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хуулиар тодорхойлж, үүнд оногдуулах хариуцлагыг тодорхой болгож буйгаараа эдгээр төслүүд тун чухал ач холбогдолтойг хэлж тэмдэглэж байлаа. Үүн дээр хувь албан хаагч төрийн албаны нэр хүндийг сэвтүүллээ, хариуцлага хүлээх ёстой хэмээн үзсэн тохиолдолд холбогдох зохицуулалтыг тусгах шаардлагын талаар хэлсэн. Мөн тэрбээр сонгон шалгаруулалтад хүйсийн тэгш эрхийг хангах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэх зохицуулалтуудыг тусгахад төсөл боловсруулахдаа анхаарч ажиллах саналыг хэлж байв.

Ийнхүү уулзалтад оролцогчид Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүдийн талаар санал, байр сууриа илэрхийллээ. Төрийн алба бол ард түмэнд үйлчлэх, төрийн албан хаагч бүр иргэдэд үйлчилж, иргэний төрд итгэх итгэлийг дааж ажиллах үүрэгтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлов. Одоо байгаа төрийн албан хаагчдын “дарга” гэсэн сэтгэлгээг өөрчилж, ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа “үйлчлэгч” гэдгийг ухамсарлуулах, сэтгэлгээний өөрчлөлтийг төлөвшүүлэхийн чухлыг тэрбээр тайлбарлаж “Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс сурвалжтай. Улсын Их Хурал ард түмний сонголтоор байгуулагддаг, ард түмний сонгосон Улсын Их Хурлаас Засгийн газар байгуулагддаг. Тэр Засгийн газар яам, харьяа байгууллагуудынхаа албан хаагчдыг бүрдүүлдэг гээд харахаар төрийн бүх албан тушаал, эрх мэдэл ард түмнээс сурвалжтай, үүрэг нь иргэнд үйлчлэх. Энэхүү үндсэн, ардчилсан нийгмийн үзэл санааг энэ хуулиудаар нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг мөрдүүлэх зорилт тавьж байна” гэлээ. Түүнчлэн суурь хуулиуд, эрх зүйн зохицуулалтыг хэчнээн чамбай хийсэн ч процессын хуулиудаа тодорхой, зайлшгүй биелэгдэхээр зохицуулалтууд тусгаагүйгээс олон алдаа гардаг болохыг хэлж байсан юм.

Төр тунгалаг болж, иргэдийн хүсэмжлэлд бодит хариу болох эдгээр төслийн боловсруулалтад сэтгэл тавьж, зүтгэл гарган ажиллахыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захиад, төслүүдийн талаарх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг ирэх есдүгээр сард зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы эхэнд өргөн мэдүүлэхийг чиглэл болгосон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

Д.СУМЪЯАБАЗАР: Түгжрэлийг 50%, Утааг 80% бууруулна.

Published

on

By

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөлөө. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Хуулиар зохицуулах боломжгүй зүйлсийг дүрмээр зохицуулна. Есдүгээр сарын 15-нд төлөөлөгчид иргэдээс санал асуулга авч, хотын дүрэм боловсруулах юм.

Мөн Улаанбаатар хотын стандартыг хуульд оруулж өгсөн. Маш олон асуудлын стандартыг тогтооно. Ямар ч хүн явган явж байхад явган хүний замгүй байж болохгүй. Энэ цагаас эхлэн хүн рүүгээ чиглэсэн юм хийнэ. Цаашид Улаанбаатар хот инженерүүдээр баг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Өмнөх 30 жилийн гажуудал нь Улаанбаатар хотын стандартгүй, дүрэмгүй байдлаас болсон. Нийслэлийн мэдээлэл харилцааны технологи хөгжүүлэлтийн газарт цоо шинэ баг оруулж ирж, уламжлал дээр суурилсан шинэчлэлт хийж, түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Томоохон үндэсний компаниудтай хамтарч, үйл ажиллагаанд нь бодлогын дэмжлэг үзүүлж, төрийн бодлогоор ААН-үүдээ дэмжинэ.

Автобусны парк шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байгаа. 400-500 автобусаар нийтийн тээвэрт шинэчлэлт хийхээр зорьж байна. Такси үйлчилгээг олон улсын стандартад хүргэх ёстой. Замын хөдөлгөөний нэгдсэн зохион байгуулалтыг бий болгоно. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж байж иргэдэд сонголт бий болно. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.

Зам, барилгын норм, норматив Улаанбаатар хотын стандартын дагуу өөрчлөгдөж, нэгэн цогц болно. Ингэснээр нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах юм. Улаанбаатар хотод олон асуудал бий. Үүнийг нэг сар, нэг жилийн дотор бүрэн бууруулах боломжгүй. Тиймээс эрх барих хугацаанд мөрийн хөтөлбөрийн дагуу бүх ажлыг хийнэ. Би Улаанбаатар хотын захиргаанд авлига, хээл хахууль орооцолдсон нэг ч хүн байх ёсгүй гэж үздэг. Компаниудыг дэмжих үүднээс хуруугаа дүрж болохгүй. Тэгвэл хуруугаа таслуулна шүү гэж зөвлөдөг.

Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай 10.7 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Бараг улсын төсөв гэсэн үг. Гэхдээ энэ их мөнгийг нэг дор олох боломжгүй. Гэхдээ эхний ээлжинд утааг 80 хувиар бууруулна.

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

Э.Бат-Үүл: С.Баярцогтыг эргэж очиход бие бялдар нь…

Published

on

By

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр cyллагдана. Тодрyyлбал, түүнд анхан шатны шvvхээс 10 жилийн xopиx ял онooж, давж зaaлдах шатны шvvхээс 4.8 жилийн xopиx я.л болгон бyypyyлaaд байсан. Гэвч Улсын дээд шvvхээс хоёр шатны шvvхийн шийдвэрийг хүч.ингүй болгож, мөрдөн байцaaлтад буцaaсан юм.Тиймээс хэрэг мөрдөн байцaaлтад буцсан энэ хугацаанд С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр суллaxaap болоод байгаа юм.

Тvvнийг сул.лагдаж байгaaтай холбогдyyлан АН-ын гишvvн, Хотын дарга асан Э.Бат-Үүл цахим хyyдаснаа “Би Баярцогтыг шор.онд эргэж очоод түү.н.ийг зов.лон, бэрх.шээл улам бүр хатaaж, чанга болгосныг харaaд бахадсан юм. Тэр номыг боть ботиор нь “идчихдэг-ийг хор.игд.лyyд бүр гайхацгaaдаг. Бие бялдар нь Макгрегор шиг болчихсон байсан лав. Би үнэндээ, ийм эрэлхэг хүн гэдгийг нь мэдээгүй явжээ хэмээсэн юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!