Connect with us

Зөвлөгөө

Монгол Улсын Гавьяат Багш Ц.Дэмбэрэл: Эрлийз хүүхэд өнгөлөг гэж зарим хүмүүс ярьдаг. Арай өнгөлөг ч юм шиг харагддаг. Учир нь…

Published

on

Монгол Улсын Гавьяат Багш Ц.Дэмбэрэл “Эрлийз хүний гавал тархи” Нэгэн зүйл: Эрлийз хүүхэд өнгөлөг гэж зарим хүмүүс ярьдаг. Арай өнгөлөг ч юм шиг харагддаг. Ээж, аавынхаа аль өөдтэй чанаруудыг нь хүүхэд нь өвлөдөг гэвэл эрлийз хүүхэд өнгөлөг байж таарна. Эрлийз хүүхэд холдоо явуургүй гэж бас зарим нь хэлдэг. Магадгүй л юм. Аав ээжийнхээ сул талуудыг өвлөвөл юуны сайн гэж. Тун өндөр IQ-тэй алдартай нэгэн сэтгэгч – эрдэмтэн аян замд хосгүй хөөрхөн царайтай жүжигчин бүсгүйтэй таарчээ. Эрдэмтэний царай муухай бол бүсгүйн IQ доогуур аж. Бүсгүй хэлсэн нь: Хоёулаа учир ургуулж дундаасаа хүүхэд үүсгэн байгуулбал ямар бол, тэр хүү тань шиг ухаантай ,над шиг царайлаг байх биз. Эрдэмтэн хариуд нь “охин олдохгүй гэх үндэсгүй,..гагцхүү тэр охин тань шиг IQ-тэй, над шиг царайтай байвал яана, би жаахан бодъё “ гэжээ. Хэн хэнийх нь зөв. Жаахан бодъё гэдэг чухал үг, тэр тусмаа монголчуудын хувьд бүр ч онцгой чухал.

Учрыг өгүүлсү. Сүүлийн арваад жилд АНУ тэргүүтэй хөгжилтэй орнуудад тархи оюуны судалгаа эрчээ авснаар олон асуудлын оньсого тайлагдаж эхэллээ. Баараггүй нотлогдож буй зүйл гэвэл: Хүүхэд аав ээжийнхээ тархины абсолют хэмжээний арифметик дундажтай тун ойролцоо хэмжээний гавал- тархи өвлөн авна. Энэ нь аав, ээжийнх нь гавал –тархины хэмжээг нэмээд хоёрт хуваачихвал хүүхдийнх нь гавал –тархины суурь хэмжээс гарна гэсэн үг. Хүний гавал-тархины хэмжээг тогтоох аргачлалын ялгаа, багаж төхөөрөмжийн нарийвчлах боломжоос хамаарч судлаачдын дунд үндэстэн ястаны гавал-тархины хэмжээний хувьд бага зэргийн зөрүү гардаг байна.

Энэ удаа 1990 оны үед 91 үндэстэний 20000 гавал-тархины хэмжээг ижил аргачлалаар тогтоосон АНУ-ын антропологич Smith,C.L,.Beals,K.L нарын материалыг суурь баримт болгов./ эх сурвалж. Smith,C.L. and Beals,K.L. 1990. Cultural correlates with cranial capacity. American Antropologist,92,193-200 / . Одоо түүх хэлье. Монголд өнгөрсөн зууны сүүлийн хагаст орос эхнэр авч эрлийз хүүхэд гаргах “моод” дэлгэрсэн билээ. Том дарга болох нэг урьдчилсан нөхцөл нь энэ байсан биз, оросуудын шахаанд ч автсан биз. Судалгаагаар монгол гавал- тархи 1489 сс / cc-cubic centimeter / бол орос гавал-тархи 1315 сс хэмжээтэй гэдэг нь тогтоогджээ. Тэгэхээр Орос Монголын эрлийз хүний гавал-тархины хэмжээ 1402 сс болно. Энэ эрлийз хүн орос хүнээс 87 сс том, монгол хүнээс 87 сс бага тархитай аж. Монгол хүний гавал-тархины хэмжээ орос үндэстэнийхээс хавьгүй илүү гэдэг нь аль эрт Сталины үед тодорхой болсон юм. Тэр ч бүү хэл, жирийн монгол тархи Ленинийхээс 149 сс том билээ. / Лениний тархины хэмжээг Германы тархи судлаач О. Фогтын тогтоосноор 1340 гэж авав / . Монгол тархи Орос тархинаас 174 сс-р илүү.

Yүнийг оросын ТӨР сайн мэдэж байсан нь лавтай. Тэд яавал монгол эрийн тархины тэр том хэмжээг оросруу импортлохов, үндэстэнийхээ оюуны генийн санг яавал ариусган ахиулахав гэдгийг бодсон л байж таараа. Тархи импортлох нь хамгийн ирээдүйтэй бизнес бөлгөө. Сталины зөвлөхүүд монгол эрийн том тархинаас аль болох олныг оросруу оруулж оронд нь семинталь үүлдрийн үнээ өгөх хэмжээний ухаан сийлж л таараа. Сийлээд хэрэгжүүлж байсан юм чинь. БНХАУ-ын удирдагчдын дунд холоосоо монгол цусны хольцтой хүмүүс цөөн бус байсан гэх мэдээ бий. Улс орныг удирдахад өндөр IQ зайлшгүй чухал болохыг хятадууд нэн эртнээс мэддэг байсан. Маш эрт цагаас хятадад төрийн түшмэлээ МЕРИТ-р шалгаруулдаг, тэгэхдээ IQ үзүүлэлтийг эхэнд нь тавьдаг байжээ. Хятад ханзыг тогтоох нь цэвэр оюуны үйл бөгөөд тэр тусмаа гавлын багтаамжаас шууд хамаардаг.

Хүний гарвал зүйн ухаан нилээд хөгжиж байгаа орны нэг бол Япон. Сумогоор дамжаад япон эмэгтэйчүүд манай тэнхээтэй эрчүүдийг гогдож эхэллээ,..япон хүний гавал-тархины хэмжээ 1318 сс аж, тэгэхлээр монгол японы эрлийзийн гавал-тархины суурь хэмжээ 1404 сс болно. Япон хүнээс даруй 86 сс том тархитай энэ эрлийз залуу арван хэдэн жилийн дараа японыхоо СУМО-гийн дэвжээг ёстой эзэгнэх биз, мэхний их дэлгүүр японоос төрж таарна. Цаашлаад, Японы төрийг тэдгээр том тархитнууд эзэрхийлнэ. Ингэх нь Япон улсад л ашигтай. Ай хөөрхий,.. япон ухаан гэж энэ дээ.

Манай охидууд Зөвлөлтөд сурч байхдаа африк залуустай найзалж,.. африк монголын эрлийз өхөөрдөм хөөрхөн нүдтэй, бамбагар уруултай охид хөвгүүдийг дагуулж ирдэгсэн, …африк хүний гавал-тархины хэмжээ 1282 сс, тэгэхлээр хөөрхөн нүдтэй хүүхдийн гавал-тархины суурь хэмжээ 1386 сс болно. Ааваасаа 104 сс том тархитай зузаан уруулт. Уруулын зузаан нь нимгэрсэн ч тархины бор хальсны давхарга нь зузаарчээ. IQ-рээ аавыгаа дагуулахгүй болох бат суурьтай ажгуу.

Монгол охидууд гуулин эрчүүдийг даган хуйларч байна, зуугаар биш мянгаар тоологдоход хүрлээ. Гуулин хүний гавал-тархины хэмжээ 1368 орчим сс гэвэл гуулин монголын эрлийзийн тархины хэмжээ 1429 сс болов, ингэхээр БНСУ нь одоогийн гуулин хүнээс 60 сс-р илүү том тархитай шинэ иргэдтэй болж байгаа ажээ. Нэгэн зүйл: Бидний монголчууд ер нь тун гэнэн, дэндүү гүндүүгүй. Даяарчлалын эринд ийм гэнэн байж таарахгүй ээ, бодолтой хөдлөх ёстой. Эс тэгвэл аюул хормой дор байна. Асуулт: Яаж хөдлөх ёстой бол?. Гавал-тархины алдагдлаа багасгах арга чарга байна уу?,
Хариулт. Алдагдалыг багаас нь ихрүү нь жагсаавал хятадтай эвцэлдвэл алдагдал нь 35 грамм / 1489 -1454 =35 /, солонгостой бол 60 сс / 1489- 1429 =60 /, японтой дэр нийлүүлбэл 85 сс / 1489-1404 =85 /, орос хүүхэн дагуулбал 87 сс / 1489-1402= 87 /, харуудтай явалдвал бүр их 103 сс / 1489 -1386 = 103 / тус тус болой. Бидний алдагдал нь тэдний хувьд олз. Тэгэхлээр бид аль болох бага алдагдал хүлээвэл онох байна. Дараалал нь Хятад, Солонгос, Япон, Орос, тэгээд ХАРУУД.

Монгол хүний гавал-тархины хэмжээ бусдыг дагуулахгүй том учраас тэдгээр үндэстэнтэй эвцэлдсэн тохиолдолд бидэнд алдагдалтай, тэдэнд ашигтай байгаа юм.Ийм учраас монголчууд бид нухацтай бодох хэрэгтэй болж байна. Монгол гавал тархи дэлхийн аль ч үндэстэнтэй холилдоход тэргүүлэгч-чиглүүлэгч үүрэгтэй оролцож байна. Холилдсон үндэстэнийхээ гавлын багтаамжийг томсгож байна. Том тархитай их ухаантай болохыг мөрөөдөхгүй үндэстэн гэж хаана ч байхгүй. Тэгэхлээр монгол тархины энэ онцгой чанар бол хүн төрөлхтөний ирээдүйд монгол түмний минь оруулах их хувь нэмэр мөн. Монгол хүний аугаа бахархал. Гагцхүү тархи экспортлох нь хэр ирээдүйтэйг, даяарчлалын нөхцөлд бага үндэстэнд тэр нь ямар ашиг тустай байхыг үнэндээ бид мэдэхгүй байна. Харин тархи импортлох нь бусад үндэстэний хувьд хамгийн ирээдүйтэй бизнес юм. Ер нь энэ дэлхий дээр тархинаас илүү үнэтэй “ таваар” гэж байх болов уу?.

Бид энэ асуудлыг маш сайн бодох ёстой.Хятадуудад 36 сс, Солонгосчуудад 60 сс, Япончуудад 86 сс, Оросуудад 87 сс, Харуудад 104 сс хэмжээний тархийг хэн бэлэглэж чадахав?, Зөвхөн монголчууд л үүнийг чадна. Өөрөөсөө яг ийм хэмжээний тархийг алдаад, бусдад яг тиймийг бэлэглэж чадна. Өөрийгөө өрөөлийн төлөө зориулахын баримт энэ буюу.
Нэгэн зүйл: Малын мах сүүний гарцыг нэмэгдүүлдэг хөлдөөсөн үр өндөр үнэтэй. Тэр зөв. Тэгвэл хүний тархи-оюуны суурь хэмжээг нэмэгдүүлдэг монгол гени үнэгүй байж таарах уу?.Yгүй ээ, тийм байх ёсгүй. Монгол генийг одоохон заръя, заргалдъя, баяжъя гэж би уриалаагүй байна, …гэхдээ баталгаат нэг тооцоо буйг хэлье. Хүн төрөлхтөн 50 орчим жилийн дараа тархи-оюуны хомсдолд орох бөгөөд тэр үед зайлшгүй шаардлагын улмаас шинжлэх ухаан технологийн ололтыг ашиглан хүн төрөлхтөнийг аврах үйл ажиллагаа ил тод явагдана. Бид бэлтгэлтэй, нөөцтэй байх учиртай. Яахав, өнөөдөр хүмүүс ойлгохгүй, ухаарахгүй, инээлдэж л байг, ирээдүйн ухаан хөгжөөгүй аль ч газарт тийм л байдаг,…мөдхөн монгол гени- үр дэлхийн хамгийн үнэтэй “ таваар “ болно,…болгохын төлөө та бид л ажиллах ёстой.Одоогоор зарж худалдаж баяжих нь хаалттай бол харуулж бардаж бахархах нь нээлттэй .

Сэрмээр байна. Хүн л бол хүн, хүний ёс зүй өөр гэхчлэн өнөөдрийн уушиг хөөцөлдөж, сэтгэлгээний хомсдолдоо баригдаж, дэмий донгосох хэрэггүй ээ. Хөгжилтэй орнууд тархи оюуны эрэлд аль эртнээс мордсон, тэнд тархи-оюуны хомсдолын бодит шинжүүд илэрч эхэлсэн учраас ийн хөдөлсөн юм билээ. Ухаармаар байна. Гавал тархины алдагдалгүй байж болох уу?, … хаанахын хэнтэй дэр нийлбэл онох бол?, Хариулт: Алдагдалгүй болох тун амархан, тийм хань ижил яг хажууд чинь байна. Заяаны хань зам дээр гэдэг. Тэд бол монгол охид, монгол эрчүүд. Бид бие биенээ өөлөх голох бусаа , бид бусадруу гүйж, гуйж, үр төлөө гавал-тархины алдагдалд оруулах хэрэг байна уу.

Бидэнд өөрт маань их юм байна. Хосгүй сайхан гавал тархи байна, өөр юу хэрэгтэй гэж. Гол нь энэ хосгүй -харьцангуй давуу талаа зөв ашиглаж үндэстэнийхээ IQ – г өсгөх. Монгол хүн соёлгүй, бүдүүлэг, хоцрогдсон, нийгэмшээгүй, …энэ үнээн, .. гэхдээ монголчууд 50 – 60 жилийн дараа гэхэд хэнээс ч дутахгүй соёлтой иргэншсэн нийгмийг байгуулна, …би 50 жилийн дотор эзэмшиж болдог олдмол чанарыг хэлээгүй байна, би 500 мянган жилийн дотор аажмаар бидний бие махбодод бүрэлдсэн заяагдмал чанарыг хэлэв. Холч ухаантай байцгаая гэж уриалж байна. Орос, Хятад, Гуулин, Япон улсын төрийн бодлого тархи судлалын ухааны ололттой таарч байна, атаархмаар,.. Хаана байна вэ, .. тэр монгол төрийн бодлого ???.

Нэгэн зүйл. Монголд байгаа эрлийзүүд ажил амьдралын хувьд тун ахицтай байх юм. Тэд зүс өнгөлөг төдийгүй тун хөдөлмөрч ажээ. Тэд монголчууд бидний залхуу мөртлөө атаач муу чанарыг гээсэн бололтой. Магадгүй монголчуудын энэ муу чанар л Та биднийг урагш нь гишгүүлэхгүй байгаа. Тэгэхлээр, энэ талаар тун нарийн судалгаа хиймээр,.. ямар чанарууд нь ямар хэмжээнд өвлөж, эс өвлөж байгааг илрүүлбэл, бас аль үндэстэнтэй цус холилдвол бидэнд илүү сайн нөлөөтэй болохыг мэдвэл,.. гэхчлэн дурдаад байвал хийх ажил мундахгүй их байна даа,.. Бодоорой доо,.. МОНГОЛЧУУД АА. .

ЖИЧ: Эрлийз гэдэг үг уг нь хатуу утгаараа биологийн хоёр тусдаа зүйлийн хоорондох эвцэлдээнээс үүссэн ургамал, амьтныг нэрлэхэд зориулагдсан юм. Yхэр ба сарлаг эвцэлдвээс эрлийз хайнаг гарна гэх мэт. Гэтэл хүн бол ухаант хүн хэмээх биологийн нэг зүйл бөлгөө. Тэгэхээр бидний дээр хэрэглэсэн эрлийз гэдэг үгийг нэг зүйлийн доторхи хоёр үндэстэн ястаны хоорондох эвцэл гэх аядуу зөөлөн утгаар ойлгоно. Монгол Улсын Оюуны Чадварын IQ төв, Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавьяат Багш Ц.Дэмбэрэл 2021.03.01

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

Нарсны шилмүүс таныг урт наслуулах шидтэй. Цай хийх жорыг шэйрлэж хадгалаарай.

Published

on

By

НАРСНЫ ШИЛМҮҮС-ний шид Өнөөдөр дэлхийн ойн өдөр. Нарсны тухай өгүүлье. Нарс мод хүний дархлааг нэмэгдүүлж, #интерферон хэмээх бодис ялгаруулдагаараа бусад навчит модноос онцгой. Тиймээс нарсан ойтой газар өндөр настан, хүүхдийн сувиллыг байгуулдаг ажээ. Хорин настай 1 га нарсан ой нь өдөр бүр 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулдаг. 100 кг хүчилтөрөгч нь 4 ам бүлтэй нэг айлын бүтэн жил амьсгалах цэвэр агаар юм. Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чадна.

Эрт үед даозмын санваартнууд нарсны шилмүүсэн цайг “урт насалдаг” хэмээн ихээр уудаг байв. Хөгшрөлтийг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон аж. Нарсны унасан шилмүүсийг түүж гэрийн зууханд шатаах, эсвэл буцалгаж хэрэглэвэл орчинд нарсны сайхан үнэр тархана. Нарсны шилмүүсийг 5 халбага авч 500 мл усанд хийж зөөлөн гал дээр 10 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-ээр 3-4 удаа 30 хоног хэрэглээд 30 хоног завсарлана. Идээшмэл нь цайвар ногоон шаргал өнгөтэй, үл ялиг исгэлэн амттай, ойн шилмүүсний үнэртэй байдаг.

Дархлааг сайжруулдаг С амин дэмээр элбэг бөгөөд нимбэгт агуулагддагаас их үзүүлэлттэй. А амин дэмээр баялаг тул нүдний хараанд сайнаар нөлөөлж, үс, арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, цусны улаан эсийн нийлэгжилтийг сайжруулдаг. Нарсны шилмүүс нь #антиоксидант агуулдаг учраас хүний биед хортой, өвчин үүсгэгч чөлөөт радикалуудыг бууруулдаг. Зүрхний өвчин, арьсны цочрол, ядаргаа гэх мэт өвчнийг намдаах үйлчилгээтэй. Цэр хөөх үйлчилгээтэй, хоолойн өвчинд тустай. Тархины цусан хангамжийг сайжруулах, оюун ухааныг сэргэг байлгах, сэтгэл хямралыг арилгах, хэт таргалалт, харшил, даралт ихсэх зэрэг өвчлөлөөс сэргийлэхэд сайн.

Хаван хөөх, бөөрний өвчин /nephrosis/, шамбарам /condyloma/, түлэнхий, буйл, амны хөндийн үрэвсэл, уушигны бронхит, астма, судас битүүрч үрэвсэх, булчингийн хатингаршил, хураагуур судасны цүлхэн, нойргүйдэл, үе мөчний өвчин, тулай, хэрлэг, цөс, бөөрний чулуу, шээсний замын халдвар, цэвэршилт зэрэг өвчнийг арилгах, намдаах, багасгахад хэрэглэдэг байна. /Хэдийгээр С, А амин дэмээр баялаг байдаг ч бие давхар эмэгтэйчүүд хамаагүй хэрэглэж болохгүй заалттайг анхаарна уу./

Нарсны холтосны ханданд хүний биеийн судас тэлэх, цусны урсгалыг сайжруулах үүрэгтэй азотын исэл /NO/ агуулагддаг. Бэлгийн сулрал, сахарын хэмжээ ихсэх, чихрийн шижин өвчнийг засахад тустай. “Дэлхийн ой модны өдөр” жил бүрийн 3-р сарын 21-нд тохиодог. УБ хотын ногоон байгууламжинд 4-6 м өндөр нарс модыг суулгаж 3 жилийн турш арчилж ургуулдаг. Эхний 10 хоногт өдөр бүр, хоёр дахь 10 хоногт нэг өнжөөд, дараагийн 10 хоногт 3 өнжөөд нэг услах хэлбэрээр нэг модонд 150 литр хүртэл ус зарцуулдаг.

Эрүүл агаар, анир чимээгүй орчинд ургаж байсан нарс мод хотод шилжин ирснээр агаарын бохирдол, хөрсний бохирдол, дуу чимээ, утаа тортогноос болж “стресс”-д орж модны титэм шингэрэх, шарлаж өөрчлөгдөн өвчилдөг байна. Энэ үед нарс модонд дусал шингэн залгах, хөрсний үржил шимийг сайжруулах бордоо зэргийг хэрэглэдэг. Мод дагаж УС, ус дагаж АМЬДРАЛ. Жич: Нарс модыг тарихад сайн судалж байж тарихгүй бол үндэс нь 15 минут агаарт ил байхад шууд үхдэг мод юм байна. Via: Buyan Choi

Continue Reading

Зөвлөгөө

Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь , цог жавхаа үргэлж өөдөө байдаг билээ …

Published

on

By

Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь , цог жавхаа үргэлж өөдөө байдаг билээ … Жнь: 1980-10-24 төрсөн бол цифр тус бүрээ нэмээрэй. 1+9+8+0+1+0+2+4 =25 2+5=7тэхээр нил ягаан аура өнгө гэсэн үг .. Маш цөөхөн тохиолдолд 11…12 гардаг Энэ бол онцгой ауратай хүн гэсэн үг … За тоог нь харвал
1- гарвал ❤️ улаан 2- гарвал 🍊 улбар шар 3- гарвал 🍋 шав шар 4- гарвал 💚 ногоон 5 -гарвал хөх цэнхэр 6- гарвал цэлмэг цэнхэр 7- нил ягаан 💜 8- энхрий ягаан 💗 9- цагаан 11- мөнгөлөг 12- алтлаг

🔴 улаан өнгө – галзуу дур хүсэл өндөртэй , эрчим хүч дээд зэргийн , удирдах , байлдан дагуулах чадвартай , спортлог , хүссэн юмныхаа араас сайн явж чаддаг , уур уцаар өндөртэй , адгуу зантай ,,,, Гүйх юмуу хөлсөө сайн гаргах хэрэгтэй .. Уур уцаар багасна .. Мантра нь : би энэ дэлхийд надад олгож буй бүхий л зүйлийг талархалтайгаар хүлээн авч , тултал амьдарна ) 🟠 улбар шар- шар ауратай төстэй , мөн хүнтэй маш амархан найзалдаг ,,, найз нөхөрлөл , харилцаа холбоог зохицуулах чадвартай ч гэдэг… ( мантра нь ; би харилцаанаас аз жаргалыг олж авдаг , бүх хүмүүст хүндэтгэлтэй ханддаг .. )

🟡 шав шар лемон шиг … Аз жаргал ялгаруулдаг, хүүхдийн ауратай адил цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг , мөнгө дууддаг өнгө учир мөнгө татдаг .. Гуниглах дургүй , хэт хөөрөх хэрэггүй .. Тэнцвэртэй байж тайван байх хэрэгтэй .. Сэтгэлийн хөөрөлтэй гэсэн байгааз .. ( мантра нь : миний дотор алтан нар шиг гэрэлтэх хүч байдаг .. Би яг байгаагаараа төгс ) 🟢 ногоон өнгө : тайван дөлгөөн , бүтээлч хүн , аливаа зүйлийг даван туулах , шийдэх чадвар өндөртэй , нээлттэй , бусдыг тайвшруулдаг , ногоон хоол сайн ид , сэтгэл судлаач өнгө, хэл яриа өндөр , хүмүүс нууцаа их ярьдаг … ( мантра : би өөрийн амин энергийг бусдыг эмчилж , бусдад туслахад зориулах болно )

🔵хөх өнгө : индиго өнгө ч гэдэг .. Байгалиас заяасан далд ур чадвар мэдрэмжтэй … Бусад хүмүүсийн бодлыг уншиж чаддаг энергийг мэдэрдэг мэдрэмжтэй бөгөөд зөн билэгч , үзмэрч зурхайч хүмүүс ийм өнгийн ауратай байдаг 。( индиго аура сайжруулах мантра нь : Миний бодол санаа дэлхийн болон ертөнцийн энергийн давтамжтай нэг ) 💠 цайвар цэнхэр : хамгийн зөөлөн сэтгэлтэй … Мөн бусдын энергийг маш сайн мэдэрдэг, бусдыг эдгээх , анагаах чадвартай , эрүүл мэндийн салбарт ажиллавал сайн , бусдыг байлдан дагуулдаг .. Маш авьяастай , улс төр нам гэх мэт олон нийтийн ажил зохино .. Илтгэгч гэх мэт . ( мантра: миний дуу хоолой бол энэ дэлхийг илүү сайхан болгох гарц гүүр юм )

🟣 нил ягаан : зорилготой ирсэн , далд ертөнц , сүнслэг ертөнц , далд хүч өндөртэй , сансар огторгуйн өнгө,, бусдын төлөө юм хийх гэж ирсэн . Бодол санааны өндөр чадамжтай … ( мантра нь ; хязгааргүй боломжит ертөнцөд юуг ч бүтээж болох бөгөөд би ( бурхан бүтээгч , хязгааргүй ухамсар ) анхдагч мөн чанарыг өөртөө агуулж байна ) 💖 энхрий яв ягаан : зөөлөн сэтгэлтэй айлын эрх эелдэг , бусдыг гэх сэтгэл зүйтэй , хүүхдүүд их татагддаг , хүүхдийн байгууллагад ажиллавал их зүгээр , амархан гомддог , 2 хүн маргаж байхад дунд нь эвлэрүүлж чаддаг .
Тогтсон цагтаа сайн унтаж байх хэрэгтэй . Тэгвэл энерги нь цэвэрхэн байх болно . ( мантра : би нөхцөл болзолгүй хайрыг өгч, уян зөөлөн , романтик мэдрэмжийг төрүүлдэг , би уулзсан хүн бүрийн сэтгэлийг зөөлрүүлж , эдгээх хайрын энергийг цацруулдаг )

🤍 цагаан : тэр чигээрээ бусдыг цэвэрлэх гэж ирсэн байдаг . Олон өнгө холилдох тусмаа бохирдолтой гэж үздэг учир цагаан ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй .. Бясалгал хийдэг хүнээс ялгардаг ариун аура , тайван мэдрэмжийг бусдад төрүүлдэг , амархан сэвтдэг учир цайвар өнгийн ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй . 🔘 мөнгөлөн өнгө : бүтээлч хүн , амархан сэвтдэг өнгө тиймээс нээлттэй байх хэрэгтэй . Өөртөө сөрөг хүмүүсийг татах гээд байдаг . Иймээс эерэг хүмүүстэй найзлах хэрэгтэй . 🌞 алтлаг өнгө : шар ауратай төстэй , хэдий ч эрүүл мэндээ анхаар , ногоон өнгөтэй ойр байж , байгальд сайн гар .. Мөнгөлөг , алтлаг аура их ховор тул бурханлиг сайн гэж ойлгож болно .. Бодлоо маш сайн анхаар . Муу юм бодож болохгүй , биелэх гээд байдаг Сайхан зүйл бодоорой.#copy

Continue Reading

Зөвлөгөө

Кофеноос ч илүү сэргээх цайны нууж жор хадгалаад аваарай. офе арван аяга уусан дайтай сэргэлтийг өгдөг.

Published

on

By

Кофег ажих нь ээ элгэн дэх шимийг ястай нь хөөж гаргадаг эд байна лээ. Шимийг ястай нь хөөж гаргана гэдэг нь яс сийрэгжүүлнэ гэсэн үг. Кофеноос ч илүү сэргээх цай яаж хийхийг зааж өгье. Атга хатаасан үзэм, гурван ширхэг хар чавга, хатаасан үрэл жимс, хэдэн ширхэг хатаасан долоогоно зэргийг нийлүүлж уувал нэг төрөл сэргэх цай болно. Кофе арван аяга уусан дайтай сэргэлтийг өгдөг. Чиний нойрсох ядрах мэдрэмжүүдийг алга болгодог. Хүний тархины хэмээр тэтгэдэг. Үүнийг уувал хулжсан нойр хүрдэг, сэрүүн байх ёстой үед тархийг хурдан сэргээдэг. Энэ жимснүүд тархийг идэвхтэй ажиллуулах бодиснууд байдаг. Үрэл жимс бол хүний тархины их ундарга юм. Тархи зөв ажиллаж, тогтоох чадамжийг нэмэгдүүлдэг. Долоогоно бол зүрхний үйл ажиллагааг сайжруулж, үзэм нь бөөрний үйл ажиллагааг тэтгэх, хар чавга дотоод гэдэсний ажиллагааг тэтгэх гэх дөвөн их хүчийг нийлүүлж хүртэж байгаа юм. (Домчийн судараас )

Continue Reading

Trending

error: Content is protected !!