Uncategorized

Х.Батмэнд: Монгол улсыг сөнөөж байгаа 3 зүйл бол ар.хи, авилгал, нам гурав л байна даа. Энэ үнэн үү?

Ингэж бичиж байгаад уучлаарай. Шуудхандаа бол Монголын үндэсний дархлааг мянга мянган жилээр хадгалж ирсэн язгуур хөгжмийн зэмсгүүд болон хөгжимчдийн тухай Ерөнхий сайд Ү. Хүрэлсүх ямар ч ойлголтгүй явдаг нь үнэн. Бичих шалтгаан нь: Шанхай хотоос Хятадын эртний хөгжмийн түүх, хөгжил уламжлалын тухай сайхан тоглолтыг цахим дамжуулалтаар шууд үзлээ. Дундад улсын 56 үндэстний төлөөллийн язгуурын хөгжмүүдийг нэг доор найрсан дуурьсахыг сонсоод бишрэв. Түүнд Монгол хөгжим эгшиглэж байгааг буруутгахгүй ч түүхийнхээ хувьд олон хүний амь нас, нулимсын төлөөсөнд Монгол хөгжим тэнд эгшиглэж байгааг Монголын төр засаг мартсан нь үнэн. Тэд энэ тоглолтыг үзээд ойлгохгүй болтлоо оюуны доройтолд орсон. Үндэс, язгуурын үнэлэмжээ хайрлан ХҮН хэмээх үүтгэгчийн доор олон язгуурын хөгжмийн эх нь Хятад улс хэмээн нотлох дундад улсыг бид эрхшээж явсан болохоос түүхэндээ ингэтлээ туйлдаж яваагүй байх. Яг түүн шиг нотлох батлах олон зүйлийн анхдагч хөгжмийн үүх, түүх хөгжлийг Монголчууд өвлөж ирсэн ч төрийн зүгээс үнэ цэнийг гээж, өв соёлоо орхигдуулах хандлага одоо ч үргэлжилж мань мэтээс нь эхлээд энэ өв соёлоороо амьдрах ямар ч боломжгүйгээ ойлгож толгойгоороо газар шааж байгаа. Нөгөөтэйгүүр өрнийн болон орчин үеийн хөгжмийн хөгжилд улс орон явцуурч ардын болон язгуур урлагаа ялгаварласнаас хатуу хөл хорионы дараа хичнээн хамтлаг тарж бутрахыг таашгүй. Би соёл судлаач болоод эх орныхоо төлөө зүтгээд зүтгээд сайхан амьдрах боломжгүйг өдөр бүр ойр дотны минь хүмүүс зөвлөж, жаахан үр минь хүртэл ааваа??? бусадтай ижилхэн энгийн тайван амьдраач гэж байхав. Амьдралд ордог орлоготой бол тэгэхгүй байх. Соёлын төлөө зүтгэж байгаа бүх хүмүүсийн амьдрал бусад салбар шиг биш, байнга дутаж байдаг. Энэ нь төрд хамаагүй ч Монголын тусгаар тогнолын эсрэг үйлдэж буй урт хугацааны болчимгүй, эргэж төлөгдөх ямар ч боломжгүй эх орноороо тоглосон үйлдэл гэдгийг цаг хугацаа баталсаар… Ялсан улсын сүрлэг хөгжмийн эгшиг найрсаж, тэр найралд нь өнөө цагийн Монгол үндэсний хөгжим, уртын дуу, хөөмэй бүгд орох боломжийг өнгөрсөн 30 жилийн түүх нээж өгсөн. Мөн тийм хэмжээгээр соёлын амьдралын бүх боломжуудыг Монголд хаасан. Одоо ч гэсэн Соёлын төвүүдийг хаах санаархал байж л байна. Ингэж бичиж байгаад уучлаарай. Шуудхандаа бол Монголын үндэсний дархлааг мянга мянган жилээр хадгалж ирсэн язгуур хөгжмийн зэмсгүүд болон хөгжимчдийн тухай Ерөнхий сайд Ү. Хүрэлсүх ямар ч ойлголтгүй явдаг нь үнэн. Бичих шалтгаан нь: Шанхай хотоос Хятадын эртний хөгжмийн түүх, хөгжил уламжлалын тухай сайхан тоглолтыг цахим дамжуулалтаар шууд үзлээ. Дундад улсын 56 үндэстний төлөөллийн язгуурын хөгжмүүдийг нэг доор найрсан дуурьсахыг сонсоод бишрэв. Түүнд Монгол хөгжим эгшиглэж байгааг буруутгахгүй ч түүхийнхээ хувьд олон хүний амь нас, нулимсын төлөөсөнд Монгол хөгжим тэнд эгшиглэж байгааг Монголын төр засаг мартсан нь үнэн. Тэд энэ тоглолтыг үзээд ойлгохгүй болтлоо оюуны доройтолд орсон. Үндэс, язгуурын үнэлэмжээ хайрлан ХҮН хэмээх үүтгэгчийн доор олон язгуурын хөгжмийн эх нь Хятад улс хэмээн нотлох дундад улсыг бид эрхшээж явсан болохоос түүхэндээ ингэтлээ туйлдаж яваагүй байх. Яг түүн шиг нотлох батлах олон зүйлийн анхдагч хөгжмийн үүх, түүх хөгжлийг Монголчууд өвлөж ирсэн ч төрийн зүгээс үнэ цэнийг гээж, өв соёлоо орхигдуулах хандлага одоо ч үргэлжилж мань мэтээс нь эхлээд энэ өв соёлоороо амьдрах ямар ч боломжгүйгээ ойлгож толгойгоороо газар шааж байгаа. Нөгөөтэйгүүр өрнийн болон орчин үеийн хөгжмийн хөгжилд улс орон явцуурч ардын болон язгуур урлагаа ялгаварласнаас хатуу хөл хорионы дараа хичнээн хамтлаг тарж бутрахыг таашгүй. Би соёл судлаач болоод эх орныхоо төлөө зүтгээд зүтгээд сайхан амьдрах боломжгүйг өдөр бүр ойр дотны минь хүмүүс зөвлөж, жаахан үр минь хүртэл ааваа??? бусадтай ижилхэн энгийн тайван амьдраач гэж байхав. Амьдралд ордог орлоготой бол тэгэхгүй байх. Соёлын төлөө зүтгэж байгаа бүх хүмүүсийн амьдрал бусад салбар шиг биш, байнга дутаж байдаг. Энэ нь төрд хамаагүй ч Монголын тусгаар тогнолын эсрэг үйлдэж буй урт хугацааны болчимгүй, эргэж төлөгдөх ямар ч боломжгүй эх орноороо тоглосон үйлдэл гэдгийг цаг хугацаа баталсаар… Ялсан улсын сүрлэг хөгжмийн эгшиг найрсаж, тэр найралд нь өнөө цагийн Монгол үндэсний хөгжим, уртын дуу, хөөмэй бүгд орох боломжийг өнгөрсөн 30 жилийн түүх нээж өгсөн. Мөн тийм хэмжээгээр соёлын амьдралын бүх боломжуудыг Монголд хаасан. Одоо ч гэсэн Соёлын төвүүдийг хаах санаархал байж л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *