Uncategorized

Наро Банчин:Бурханы шашинтан хүн дараах дараах ном, тарнийг уншиж байваас…Гай барцад өвчин эмгэг холуур байж…

1. Итгэл одуулах Лама ла жавсү чи о Санжай ла жавсү чи о Чой ла жавсү чи о Гэндүн ла жавсү чи о Бурханы шашинтан хүний өглөө болгон заавал уншиж байх ёстой мөргөлийн уншлага. 2. Санжай чой дан цогжи цог нам ла.Жанчүв бардү дагни жавсү чи. Даг ги жин сог жива дэдаг гий. До ла панчир санжай дүвбар шог: хэмээх урилгыг уншиж, бодь сэтгэл үүсгэн дараа нь бурханы элдэв ном гүрэм, тарнийг уншваас хийсэн буяны хүч, адис жанлавих байдаг болой.  3. Шарын шашны эзэн Богд Зонхова ламын зүрхэн тарни. Ум Аа Гүрү Базардара Сумадигири Сидди Хум Хум.4. Мигзэм Мигмэд зэви дэрчэн Жанрайсиг. Димэд чэнбо ванбу Жанби ян. Дүдбүн малуй жомзад Санви даг. Ганжан хайвий зүгжан Зонхова.Лувсандагбий шавла солвандэв. Богд Зонхова ламд өргөж буй залбирал бөгөөд чин сүсгээр уншиж бясалгавал үүгээр засагдахгүй элдэв харшлал нэгээхэн ч үгүй болой.  5. Бурхан багшийн зүрхэн тарни. Ум Мүни Мүни Маха Мүни Шагжамүниеэ Суу Хаа 6. Лусын хааны урилга. Дадъяата Дата Гадо Вагавана Нагаранза Шура Адистана Адистидэ Суу Хаа. хэмээх нь лус савдгийн хорлолоос хамгаална. 7. Жанрайсигийн зүрхэн тарни. Ум Ма Ни Бад Мэ Хум. Маани уншисаны ач тусыг үгээр илэрхийлэхийн арга үгүй. Маанийг олон тоогоор уриваас энэ болон хойт насандаа та сэтгэл санаа амар тайван, хүн амьтны элдэв хорлол хөнөөлөөс ангид амар тайван жаргах болно.  8. Очирвааний зүрхэн тарни. Ум Базарвани Хум Пад. Гэнэтийн гай барцад тэнгэрийн дуу цахилгаан, үер ус, галын аюулаас хамгаална. 9. Ногоон Дара-Эхийн зүрхэн тарни. (Тара Эх) Ум Дарэ Дүддарэ Дүрэ Суу Хаа. Ажил үйлс түргэн бүтээх, өвчин зовлонгоос ангид байх, түргэн эдгэрэхэд нэн сайн.10. Цэндийн зүрхэн тарни.Ум Авара Ни Заван Дэси Суухай. Оюун ухаан сэргээх, од хийморийг бадраахад уншина.  Цагаан шүхэртийн хураангуйг уншиж байвал Цагт ямагт таныг хар, цагаан хэл, ам өвчин эмгэгийн гэмээс ямагт аварч байдаг гэнэ… -шэг зүгдор дар-мэ онба лай. Нертүн жалва гүнюм дүггар мо. Цанзам вой-би риг-аг мэ-еи жан.Дүддэ срэгжэд дэ-жүн лхаг-би лха. Гарсал ланцо равзог да-шон жи.Неинбо лайдүв шанжий ми-түв май.Ми-дан ми-мин жүнлай жүнва еи.Галжэн гүн-ши лэгцог ма-лүй зол. Чадбар па-рол ми-срүн самжор жий.Го-сүм нандан жаддэм жинла сог.Нерцэ ми-цүг чирдог прэнлай жий.Дагжаг намба гүндү срүндү сол. Дадаят, Ом а-на ли а-на ли, хаса-мэ хаса-мэ, вэ-рэ вэ-рэ, со-мэ со-мэ, шандэ шандэ, дандэ дандэ, ваха-дэ ваха-дэ, ви-рэ ви-рэ, дэ ви вазра да-рэ, ванда ванда ни, вазра ва-ни пад. Ом хүм хүм дүрм шодам пад свахай.  Хүм дүрм ванда пад, дагла срүншиг свахай. Ом базра ва-ни ванда ванда базра ва-шэ на ма-ма сарва дүшдам ви-на яагам хүм хүм пад пад свахай.Энэхүү хураангуй Цагаан шүхэрт хэмээх зөв сайн үйлийн саад тотгор болох гаднын хэл ам, хараал жатга, ад болон лусын хорлол, элдэв өвчин, бузар зэргийг амарлиулан дарагч ядамд өөр болон бусдыг даатгаад муу муухай бүхнээс сахин хамгаалахыг гуйн залбирч уншина. МӨНГӨ дууддаг 10 зүйл.ИТГЭЭД нэг үзээрэйСанхүүгийн эх үүсвэрийг бидний бие эрхтэн эртнээс мэдэрдэг, ялангуяа зүүн гарын алга. Энэ тухай олон хүн мэддэг байж болох хэдий ч тэр болгон анхаарч тоодоггүй. Гарын алга загатнавал мөнгө тал талаас л урсаад ороод ирэх мэт. Алга загатнаад хэд хоног өнгөрнө. Хэдий хэр хугацааны дараа мөнгө орж ирэх нь тухайн хүний онцлогоос хамаарна. Зарим нэгэнд нь загатнасны маргааш мөнгө орж ирэх бол зарим нэг нь хэд хоногийн дараа орж ирж болно. Дараа удаа зүүн гарын алга загатнавал өөрийгөө сайтар ажиглаарай, мөнгөний орлого нэмэгдтэл хэдэн өдөр болохоо мэдээд авсан нь дээр. Гарын алга загатнаад хэд хоногийн дараа түрийвчээ түнтийлгэхээ урьдчилан мэдэж ажлаа төлөвлөж болох нь. Түрийвч гэснээс түрийвчтэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Түрийвчинд байнга мөнгө эргэлдүүлэхийн тулд зарим нэг зөвлөгөөг дагахыг хичээнэ үү. Сайн үйлсэд мөнгө хандивлах нь шинэ зүйл биш, чухам энэ үйл орлого нэмэгдүүлдэг ажээ. Орлогынхоо аравны нэг хувийг л боломжгүй хүмүүст хандивлаж орлого, зарлагын урсгалыг тэнцвэржүүлнэ. Хүүхдийн асрамжийн газар эсвэл өөр бусад буяны ажилд зориулаарай. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй байх ёстой. Гэрт байгаа эд хогшлыг ч мартаж болохгүй. Хэрвээ танай гэрт хэрэггүй хог новш их байдаг бол муу энерги тэр хэмжээгээр ялгаруулна. Хог новшноосоо салахдаа фэн-шүйн ойлголтыг ашиглаж эд хөрөнгө дуудах энергийг идэвхжүүлээрэй. Мөн мөнгө дуудах баримал гэртээ байрлуулна, жишээ нь мөнгөний мэлхий, бурхдыг гэрийн хоймортоо тавиарай. Тусгай тавиурт тавьж гартаа атган энергийг нь өөртөө шингээн авна. Бас нэгэн шилдэг арга бол тасалгааны цэцэг. Заавал мөнгөний цэцэг байх албагүй. Таны гэртээ ургуулж буй ургамал цэцгээ дэлгэвэл таны санхүүгийн орлого нэмэгдэх нь гэж сүсэглээрэй. Гэрийн зарим нэг газруудад тавьсан цэцэг үхээд, навч нь унаад байх тохиолдол байдаг. Тийм учраас цэцгээ сайхан ургах тийм газрыг олж сонгох хэрэгтэй. Цэцэгтээ тохиромжтой газар хайж байна гээд байнга нааш цааш байрыг нь солих хэрэггүйг бас анхаарна уу. Гудамжнаас олсон мөнгө, гоёл чимэглэл нь санхүүгийн орлого нэмэгдэхийг илтгэнэ. Тийм учраас газраас та тийм зүйл олж харвал цээрлэлгүй авч болох юм. Олсон мөнгөө аваад баярласнаа илэрхийлээрэй. Зарим хүмүүс зуны цагаар гэртээ эрвээхий оруулахын тулд цонхоо байнга томоор нээсэн байдаг. Хэрвээ гэрт гоё ганган эрвээхий ороод ирвэл орлого нэмэгдэхийн бэлгэдэл болно.Тийм учраас дараагийн удаа гэрт тань эрвээхий ороод ирвэл хөөж гаргах гэж бүү яараарай. Мөнгө дуудах бас нэгэн зүйл бол шувуу танд “тэмдэг” тавих явдал юм. Мэдээж таатай биш ч гэлээ, үр дүн нь гайхалтай тул тэвчихээс өөр яалтай билээ. Гудамжинд явж байхад тань ийм зүйл тохиолдвол санаагаар унаж бухимдалгүй сайны бэлгэдэл хэмээн үзээрэй. Өртэй хүмүүсийн хувьд нэгэн хэллэг байдаг, өдрийн цайнаас өмнө өрөө өгчихөөрэй гэж. Тэгэхээр өрнөөсөө эртхэн салаад орлогоо нэмэгдүүлэх ажилдаа орсон нь дээр болов уу. Орох хаалганы хивсэн доогуур зоосон мөнгө хийх нь бас нэг мөнгө дуудах арга юм. Мөнгийг өөрийн гэрт дуудах бөгөөд гэрт үлдээх сайхан уур амьсгалыг бий болгохоо бас мартаж болохгүй. Дээр дурьдсан бүх арга үр дүнд хүргэдэг. Гэхдээ мөнгө ирнэ гээд өдөржингөө буйдан дээрээ хүлээгээд хэвтээд байх хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Мөнгөний урсгалыг өөрт чиглүүлэхийн тулд зорилгодоо нэг алхам ч гэсэн ойртох зүйл хийж байгаарай. Ингэж байж таны хүсэл биелэх болно шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *