Uncategorized

Б. Билгүүн: Монголын боловсрол бол “ХОГ” ….. НЭГ сувилагч хэчнээн бүтээмжтэй байлаа ч 1000 хүнийг зэрэг асрах боломжгүй. Харин технологийн салбарт…

Дэлхийн топ 100 сургуулийн нэг болох Австралийн Күийнслендийн Их сургуулийг Компьютер болон цахилгааны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн, тэнд сурч байхдаа, бодлоор удирддаг дрон бүтээсэн, Австралийн бага сургуульд багшилж байсан, багшлах бас хүүхдүүдтэй ажиллах дуртай, тэдэнд аливааг зааж сургах өөрийн гэсэн арга барилтай, мэргэжлээрээ IT захирал хийдэг, мэдэхгүй юм байхгүй мэт хариулт нь бэлэн Билгүүн хэмээх залуутай орчин үеийн хүүхдүүдэд заавал байх ур чадвар, Монголын боловсролын тогтолцооны талаар ярилцлаа.
– Монголын ч гэлтгүй дэлхийн олон улс орны хөдөлмөрийн зах зээлд код бичих, програмчлал, электроник, роботик технологи, инженерчлэлийн мэргэжил, мэргэшил, ур чадвартай хүмүүсийн эрэлт өндөр байгаагийн учир шалтгаан юунд байна вэ?
Хамгийн том шалтгаан бол инженерчлэл, тэр дундаа софтвэйр инженерчлэлийн бүтээгдэхүүнийг бүтээхэд түүхий эд болон үйлдвэрлэлийн том барилга, лаборатор шаардлагагүйтэй холбоотой. Энгийнээр хэлбэл, платформ хөгжүүлэх нь үйлдвэр барихаас бага зардалтай. Платформын бизнес нь үйлдвэрлэгч ба хэрэглэгч хоёрыг зовлонгүй холбодог. Энэ төрлийн маш амжилттай аппликэйшнүүдийг дурдвал Ebay буюу зарах юмтай хүн ба худалдан авагч хоёрыг холбодог. Uber буюу автомашинтай хүнийг зорчигчтой, Fiverr буюу ажил хийх хүсэлтэй хүнийг юм хийлгэх хүсэлтэй хүнтэй холбох гэх мэт. Хүн төвөггүй, асуудалгүй амьдрахыг хүсдэг. Тийм учраас софтвэйрийн чиглэлийн эдийн засаг ирээдүйд дангаараа маш их эрэлттэй байх болно. Нэмээд, үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбар хангалттай автоматжаагүй байгаа нь энэ чиглэлийн ур чадварын эрэлтийг өндөр байлгах нь маргаангүй.Бүтээмжийн тухай жишээ дурдахад, 1 сувилагч хэчнээн бүтээмжтэй байлаа ч 1000 хүнийг зэрэг асрах боломжгүй. Харин технологийн салбарт нэг программ 1000 байтугай хүнд үйлчлэх чадамжтай, нэг робот 30 хүнээс ч хурдан байх жишээтэй.
Зөвхөн видео тоглоомын эдийн засагт гэхэд л 195 тэрбум доллар эргэлддэг. Энэ нь таксины зах зээлээс даруй 3 дахин том юм. Ингээд харахад бидний тоож ойшоодоггүй зүйлс аль хэдийн бидний мэдэх уламжлалт зах зээлээс ч томорчихсон байгаа.
Мөн энэ салбарын цалин дундаж медианаасаа хоёр дахин илүү байдаг. Энэ нь энэ салбарт бүтээмж өндөр байгаатай холбоотой. Бүтээмжийн тухай жишээ дурдахад, 1 сувилагч хэчнээн бүтээмжтэй байлаа ч 1000 хүнийг зэрэг асрах боломжгүй. Харин технологийн салбарт нэг программ 1000 байтугай хүнд үйлчлэх чадамжтай, нэг робот 30 хүнээс ч хурдан байх жишээтэй. Бүтээмжийг дагаад борлуулалт, ашиг нь ч их байдаг. 3-5 жилийн туршлагатай софтвэйр инженер Монголд багадаа 4 сая гаран төгрөгийн цалинтай байна.
Програмчлал, инженерчлэл бидний амьдралд нэвтэрснээр маш их дэм болно. Жишээлбэл, хичээлийн ирц авах гэж 5 минут зарцуулдаг бол өдөр бүр 40 минутын хичээлийн 12.5 хувь нь алдагдана гэсэн үг. 10 хичээл тутамд нэг хичээл байхгүй болсонтой ялгаагүй. Ингээд 10 жилийн ангийн нэг хүүхэд өдөр 5, 7 хоногт 25 цаг хичээлд суудаг гэвэл 7 хоног бүр 2 цаг ирц өгөхөд зарцуулагдах нь. Энэ цаг хугацааг ирцийн машинаар хялбархаан шийдэж болох ба тэр төхөөрөмжийг хийхийн тулд нарийн инженерийн мэдлэг хэрэггүй. 8 дугаар ангийн хүүхдүүд 2 сарын дотор хийчихнэ.Инженер л болохгүй юм чинь энэ зүйлсийг судлаад яадаг юм гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг. Гэтэл эмч болохгүй ч гэлээ хүн гэдэс өвдвөл ямар эм уудгийг мэддэгийн адилаар инженер болохгүй ч гэсэн гэрийнхээ загасны аквариумыг автоматжуулах, хаалганы хонхоо ухаалаг болгох, бизнесийнхээ вебсайтыг хийх зэргээр өдөр тутмын амьдралд програмчлал, инженерчлэлийг ашиглах нь амьдралыг илүү амар хялбар бас хэмнэлттэй болгоно.Ямар ч мэргэжлийн хүн код бичиж сурснаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой. Саяхан би газрын зураг дээр ажилладаг, програмчлалын Python хэлийг бүтнээр нь мэдэхгүй ч зөвхөн өөрийнхөө ажлыг автоматжуулах хэмжээнд мэддэг хүнтэй таарсан. Тэр хүн Монгол улсын 100,000 гаруй зураг дээр дүн шинжилгээ хийдэг ажлаа автоматжуулсан бөгөөд ингэснээр ажлынхаа үр дүнг богино хугацаанд харахын дээр орлогоо нэмсэн байсан.- Ингэхэд, та хаана, ямар сургууль төгссөн бэ?
Би ерөнхий боловсролын “орос” 18 дугаар сургууль, Австрали улсын Күийнслендийн Их сургуулийг Компьютер болон цахилгааны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн.- Ямар сурах арга барилтай хүүхэд байв? Өөрийгөө хэр дайчилдаг байв?
Би 10 жилдээ их олон сургууль дамжсан. Анх 52 дугаар сургуульд математикийн ангид сурч байсан. Гэтэл намайг 3 дугаар ангид сурч байхад орос сургуульд оруулна гээд нэг анги улираан Орос сургуулийн 2 дугаар ангид оруулсан. Улмаар би хамгийн сурлага муутай хүүхдээр тодорч байв. Гэхдээ 3 дугаар ангиасаа бага багар дээрдсээр 6 ангидаа бүх хичээл дээрээ онц гардаг болсон. Гэвч 7 дугаар ангид дахин шилжиж 18 дугаар сургуульд орсон. Гэтэл Монгол хэл, Монгол бичиг сураагүйн улмаас хичээгээд хичээгээд 60 эсвэл 70 л авдаг байлаа. Сургууль төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх үед манай ангийнханд тулгарсан нэг том сорилт нь математик болон физикийн бодлогуудыг ерөөсөө бодож чадахгүй явдал байлаа. Бүр багш хүртэл заримыг нь чадахгүй байв. Улмаар, математикаар шалгалт өгөх би сандарч, ангийнхаа 3 хүүхдийн хамт хичээлээс гадуур, оройн 10 цаг хүртэл давтлага авч, хоцрогдлоо нөхсөн. Түүний ачаар, элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч мөрөөдөж байсан цахилгааны инженерийн мэргэжлээр ШУТИС-д сурах болсон. 10 жилийн сурагч байхад манай гэрийнхэн намайг хичээл хийлгэх гэж зовж байгаагүй. Би хэнээр ч хэлүүлэлгүй, хичээлээ хийчихдэг. Нэг тийм хэнхэгдүү, мэрийлттэй, завсарлагын 5 минутад гэрийн даалгавраа гялалзуулчихдаг хүүхэд байсан.
ШУТИС-д ороод ч мөн л онц сурдаг оюутан байлаа. Нэг өдөр ангийнхаа хамгийн сайн нь гэж аавдаа сайрхаж орхилоо. Тэгсэн чинь аав “Чи дэлхийд хэр сайн юм дээ? гэж асуусан нь ерөөсөө санаанаас гардаггүй юм. Түүнээс болж өөрийгөө дэлхийд хэр сайн бэ гэдгийг мэдэх гэж сурч буй сургуулиа дэлхийд хэдэд эрэмбэлэгддэгийг мэдэхээр хайтал тухайн үед ШУТИС дэлхийд 4500 хавьцаа эрэмбэлэгдсэн байсан. Тэр тоог хараад дэлхийд 300 хүрэхгүй улс байхад манай улсын урдаа барьдаг шинжлэх ухаан, технологийн сургууль яагаад 4500-д бичигддэг бол гэж бодож, шоконд орсон. Тэрнээс хойш надад ШУТИС-н онц сурдаг оюутан байх хүсэл байхгүй болсон.
– Яаж Австралид сурах болов?Заавал дэлхийн топ 100 сургуулийн нэгд сурна гэдэг шаралхалтаар судалж эхэлтэл юуны өмнө англи хэлтэй байх ёстойг олж мэдсэн. Англи хэл сурах зориг шулуудсанаас хойш 3 жил тууштай мэрийсний эцэст 3 удаа IELTS-н шалгалт өгсний дараа би дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгд тэнцэж чадсан. Гэхдээ, ингээд л бүх зүйл бүтчихээгүй.
Австралийн Күйнсландын их сургуулиас надад урилга ирсэн ч төлбөрөө яаж төлөхөө мэдэхгүй байсан. Нэг шөнө энэ асуудлынхаа шийдлийг хайж байгаад Боловсролын яамны сайт руу ороод хартал тэнд тэтгэлэгийн зар байж байдаг байгаа. Яг бүр намайг хүлээж байсан юм шиг. Тэтгэлгийн шалгуур нь дэлхийн шилдэг 100 сургуулиудын нэгээс урилга авсан байх, тухайн улс руу явж байгаагүй, Монголд амьдардаг байх ёстой гэсэн байсан нь надад яв цав таарч байв. Надтай адил 100 гаруй хүүхдүүдтэй хамт шалгаруулалтад орж, эхний шатанд эссе бичих, дараа нь ярилцлагад орсон. Тэтгэлгийн оноонд урилга авсан сургуулийнх нь эрэмбэ их том нөлөөтэй юм билээ. Жишээ нь, Харвардын их сургуулийн улс төрийн ангид тэнцсэн хүүхэд шууд нэгээр гарч ирсэн. Эхний аравт дэлхийн шилдэг хорин сургуулиас урилгаа авсан хүүхдүүд жагссан байсан. Тухайн үед миний орох гэж байгаа сургууль 63 дугаарт эрэмбэлэгдэж байсан ч би ярилцлагын шатнаас нэлээд өндөр оноо авсан учраас 100 гаруй хүүхдүүдээс 18-д жагссан. Тэр үед шалгалтын комиссынхон “Бид нар яагаад чамд тэтгэлэг өгөх ёстой юм бэ” гэж асуухад “Би багш болох сонирхолтой. Тиймээс нэг хүнд тэтгэлэг олгоод олон хүнийг сургах боломжтой. Тэтгэлгээр сурсныхаа дараа би эргэж ирээд ном бичнэ. Бас сурсан бүх мэдлэгээ хүмүүст заана” гэж хариулсан.Би тэтгэлэгт тэнцсэн гэсэн хариугаа төрсөн өдрөөрөө авсан. Бас Монголдоо ирээд номоо ч бичсэн, багш ч болсон. Амласандаа хүрч л явна даа.Миний сурах, ажиллах бүхий л зүйлс ганц л суурь зарчимтай.
Тэвчээртэй байх.Ойлгохгүй бол ойлготлоо тэвчээртэйгээр олон аргаар оролдох.
– Австралид сургуулиас гадна юу сурав?Би 3 зүйлийг маш сайн ойлгож авсан. Эхнийх нь сахилга баттай байж чадвал ямар ч хүнд нөхцөлөөс гарч болно. Сахилга бат гэдэг нь хийх ёстой зүйлээ ёс зүй, нэр хүндтэйгээр байж болох хамгийн муу нөхцөл байдалд байхдаа ч хийж чаддаг байх тухай юм. Би 2 дугаар курсэд байхдаа 11 сар хамт ажилласан хүндээ луйвардуулж гудамжинд 2 хайрцаг тамхины мөнгөтэй гарсан юм. 40 гаруй хоногийн турш би өглөө, өдөр, оройн хоолондоо хамгийн хямд талх идэж, карантны ус, ууж нэг л хувцсаа өмсөж, сургуулийнхаа номын санд унтаж байсан. Шалгалтын үе тулсан байсан учир ажил хайж явах зав олдоогүй учир шалгалт дуустал бүх цагийг хичээлээ давтахад зарцуулж байсан. Гэхдээ хүнд луйвардуулсан хорсол, өлсгөлөн ходоод, дутуу амарсан бие, шалгалтын тухай санаа зовнил нийлээд анхаарлаа төвлөрүүлэхэд маш хүндрэлтэй байсан. Тэр үед хэчнээн унтмаар байсан ч, хичээлээ хиймээргүй байсан ч нэг ч цаг хойшлуулж хойргошилгүйгээр шалгалтдаа бэлдэж байсан. Тэрний хүчинд яг тэр семестрийн дүн минь бусад семестрүүдийнхээс илүү сайн гарч чадсан.
Хоёр дах нь, багаар ажиллах нь ганцаараа байснаас 100 дахин илүү. Би Монгол улсын Засгийн газрын тэтгэлгээр явсан олон хүүхдүүдээс гав ганцаархнаа цахилгааны инженер мэргэжилтэй байв. Мөн миний сурдаг сургуульд надаас гадна хоёрхон хүүхэд тэнцсэн байсан. Тиймээс бүх хичээл, амьдралаа өөрөө л авч явахаас өөр аргагүй байлаа. Харин тэр үед манай ангид байсан гадаад оюутнууд хамтдаа амьдардаг, нэг хичээл сонгож хамт хичээллэдэг, аливаа зүйлд нэг баг болдог байсан. Тэдгээр оюутнууд шалгалт, бие даалт, цагийн ажил гэх мэт бүх зүйл дээр хамтарч бие биедээ дэм болж байв. Тиймдээ ч тэдний хийж буй төслүүд бусад багийнхнаас хавьгүй илүү байх нь олонтаа. Бид их сургуульд байхдаа ондоо мэргэжилтэй, олон оюутнуудаас бүрдсэн багаар инженерчлэлийн төслүүд хийдэг байсан ба төсөл болгон нь гайхалтай шинэлэг эхэндээ бараг “энэ одоо бүтэх юм уу?” гэж бодмоор байдаг байсан ч, хариуцлагатай мэдлэгтэй багийнхны хүчээр бүх төсөл амжилттай хэрэгжсэн. Монгол улс өнөөдрийн байдлаар чадварлаг ажиллах хүчний дутагдалд орсон байна. Ямар ч гоц хүн байгаад том хэмжээний төслийг ганцаараа хийх боломжгүй. Тиймээс, бидэнд чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн олон баг бүрдүүлэх боломж хомс байна. Дагаад, том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бага. Гэтэл хийх ажил их байгаад байдаг. Тиймээс хамгийн эхэнд бид чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх нь чухал. Миний сургалт энэ ажлын суурь юм.
Эцэст нь, Монгол улсын боловсролын чанар бол “ХОГ”. Ингэж хэлэх болсон шалтгаан нь Австралийн их сургуульд суралцаж эхлэхээс өмнө би Монголын хамгийн чанартай их сургуулиудын нэгд суралцаж, улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, тэр дундаа би хамгийн онц сурдаг толгойтой гэгддэг хүүхдүүдийн нэг байтал миний суурь мэдлэг үнэндээ “хог” байв. Яагаад гэхээр, Австралид очоод 1 дүгээр курсэд программчлалын суурь хичээл үзэж эхлэхэд, Австрали оюутнууд “өө амархан юм байна” гээд гялс хийчхэж байгаа даалгаврыг би бүхэл шөнөжин нухдаг байсан. Тэр үед би тэднийг ямар мундаг юм бэ, үнэхээр суралцах чадвар өндөр юм аа гэж боддог, дотроо атаархдаг байв. Яваандаа мэдлэгийн зөрүү нөхөгдөхийн хирээр, суралцах чадамж ойролцоо гэдгээ олж харсан. Харин би өөрөө Австралид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд багшилж байхдаа, бидний дунд суурь боловсролын ялгаа маш их байгааг олж мэдсэн. Монгол хүүхдүүдийн технологийн боловсрол миний үзэж байгаагаар багадаа 7 жилийн хоцрогдолтой.- Австралид ямар ажил хийж байсан бэ?
Би 18 хүрмэгцээ л ажил хийж эхэлсэн. Хамгийн анх гар утас засдаг байлаа. Монголд оюутан байхдаа зочид буудлын ресепшнээс авхуулаад малын нэмэлт тэжээл хүртэл зарж явлаа. Австралид очоод мөн л ялгаагүй олон төрлийн ажил хийж байсан. Барилга дээр арматур зангидаж, сургуульд багшилж үзсэн. Ер нь зүгээр сууж чаддаггүй, бас ажил голдоггүй зантай. Манай найзууд намайг “Энэ нэг юмыг эзгүй ойд аваачвал сүх олж аваад мод бэлтгээд эхлэх нөхөр” гэж ёжилдог.- Австралид багшлахад юу, ямар амжилт чинь нөлөөлсөн бол?
Сониуч зан бүх юмны суурь болсон байх гэж боддог. Ямарваа нэг зүйлийг сурахдаа аль болох ул сууриар нь судалдаг байсан нь хүүхдүүдэд юм ойлгуулахад маш их тус болсон. Мөн гадаад оюутнуудыг ерөнхийдөө ажилд авах сонирхол их бий. Яагаад гэвэл гадаад оюутнууд Австрали оюутнуудыг бодвол илүү их хичээж байж тус сургуульд ирсэн байдаг.
Австрали болон Монгол хүүхэд бас боловсролын тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн ялгаа юу байв?
Австрали бол кодчиллын хичээлийг заавал суралцах хөтөлбөртөө оруулсан цөөн орнуудын нэг. Америк хүртэл хөтөлбөртөө оруулж чадаагүй байна. Тиймээс хүүхдүүдийн орчин үеийн технологийн тухай мэдлэг, мөн орчин үеийн технологийг ашиглах чадвар Монгол хүүхдүүдийнхээс хол ялгаатай. Технологи ашиглана гэдэг нь Youtube гаргаад бичлэг үзэх тухай биш. 13 настай сурагчид нийлээд сургуулийнхаа хувцасны шүүгээг автоматжуулах тухай юм. Манай технологийн хичээлийн хөтөлбөр бол бараг чулуун зэвсгийн үеийнх гэж хэлж болохоор.
– Монголд ямар ажил хийж байна? Сургалтын төвийнхөө тухай, сургалтуудынхаа тухай. Яагаад заавал энэ сургалтуудыг гэж?
Монголд би 3 газар зэрэг ажиллаж бас хэд хэдэн төсөл дээр оролцоотой ажиллаж байна. Хамгийн чухал, хамгийн их цагаа зарцуулдаг ажил минь ТЕЕЕ гэх сургалтын төв. Энэ 4 үсэг нь The Essential Engineering Education гэсэн үгсийг товчлол бөгөөд Монголоор Нэн Чухал Инженерийн Боловсрол гэсэн утгатай. Сургалтын төвөө Монголд дутагдаад буй орчин үеийн технологийн боловсролыг их сургуулийн өмнөх насныханд олгох зорилготойгоор байгуулагдсан. Инженерчлэл гэхээр зөвхөн компьютер, электроник, кодчилол гэж ойлгож болохгүй. Инженерийн салбар дотроо механик, цахилгаан, хими, барилга, олон салбарын гэж 5 хуваагдана. Энэ бүх салбарын суурь ойлголтууд хүн бүрд хэрэгтэй. Ирээдүйд энэ бүгдийг заадаг сургууль болохын төлөө ажиллаж байна. Одоогоор манай сургалтын төвд прогамчлал, электроник, роботик, веб дизайн гэсэн чиглэлийн сургалтууд заагдаж байгаа.
з Яагаад энэ ажлыг эхлүүлэх болов?Анх Австралид оюутан болж очихдоо дотроо “алаад өгнө”, “дэлхийг Монгол оюун ухаанаар алмайруулна” гэх мэт маш том зүйл бодож очсон. Харин хичээл эхлэхэд бодит байдал нүүр лүү минь маш чангаар алгадсан даа. Юун тэр хүүхдүүдтэй өрсөлдөх, “алаад өгөх”. Хамт нэг баг болоод төсөл хэрэгжүүлэх болоход, хуваарилагдсан ажлаа ч хийж чадахгүй “шал арчиж”, багийнхандаа шавар хаасан. Тэр үед надад маш ичмээр санагдсан. Бусдыгаа манлайлна гэсэн чинь нөгөөдүүлийнхээ хөлд чирэгдээд, би тэдэнд туслахын оронд тэд миний ажлаас хамжилцсан. Тухайн үедээ яг яагаад ийм их зөрүүтэй чадавхтай байгаагаа ойлгоогүй ч хожим нь Австралид багшлах үедээ бидний суурь боловсролын ялгаа их байгааг мэдсэн. Суурь боловсролын ялгаатай байдал надад шударга бус санагдаж, намайг ичгэвтэр байдалд оруулсан буруутан нь Монгол улс ч юм шиг, боловсролын систем нь ч юм шиг. Надтай адилхан олон зуун мянган хүүхдүүдэд дутуу боловсрол олгож байгаа нь чадваргүй төрийн буруу ч юм шиг санагдаж, дургүй хүрдэг байсан. Гэхдээ одоо бол сөрөг бодлуудаа цэгцэлчихсэн, харахыг хүсэж буй өөрчлөлтөө бодит болгохын тулд энэ ажлыг эхэлсэн.
Яагаад заавал хүүхдүүдэд заах гэж? Инженер хүний онцлог байна. Бага хүчин чармайлтаар өндөр үр дүнд хүрэх гэсэн. Энэ зарчмын хүрээнд, боловсролд оруулах хөрөнгө оруулалтын хамгийн өндөр өгөөжтэй байх хэсэг нь бага насныхны боловсролд оруулах хөрөнгө оруулалт юм. Тиймээс аль болох бага насныханд чиглэсэн ажил хийдэг.- Австрали болон Монгол хүүхдүүдийн сурах чадварын ялгаа?
Программчлалын хэл бол машины хэлийг Англи хэлтэй дөхүү болгох гэж оролдсон оролдлого. Python, Java гэх мэт дээд шатны хэлнүүд ерөнхийдөө “модон” Англи хэл шиг уншигдана. Тиймээс унаган Англи хэлтэй хүүхдүүдийн хувьд зөн совин нь байдаг. Анх удаагаа харж байгаа хэдий ч “за ерөнхийдөө нэг ингэх юм шиг байна” гээд ойлгочихдог. Харин Монгол хүүхдүүдийн хувьд Англи хэлний мэдлэггүй бол цоо шинэ зүйл шиг санагддаг. Мөн хичээлүүд болон үг хэллэгүүд нь Монголоор орчуулагдахгүй байх нь олон. Тиймээс монгол хүүхдүүдээс арай их хичээл зүтгэл хэрэгтэй. Гэхдээ Англи хэл багаасаа сурсан тохиолдолд Австрали Монгол хүүхдүүд ялгаагүй.
– Монгол хүүхдүүдийн код бичих, програмчлал, электроник, роботик технологи, инженерчлэлийн мэдлэг олон улсаас хэр их хоцрогдолтой байдаг вэ?Манай сургалтын хөтөлбөр Австралийн сургалтын хөтөлбөрөөс долоон жилээр хоцорсон гэж би өмнө нь хэлсэн. Би Монголд заадаг мэдээлэл зүйн хичээлийн сурах бичгийн агуулгатай танилцсан. 12 дугаар ангийн сурах бичиг нь дотроо дөрвөн бүлэгтэй. Сүүлийн бүлэгт кодчиллын “Microsoft small basic” заахаар хуваарилсан байсан. Гэтэл би уг агуулгыг Австралийн 3, 4 дүгээр ангийн сурагчдад батлагдсан хөтөлбөр ёсоор заадаг байсан.- Үүнийг өөрчлөхийн тулд яах хэрэгтэй гэж та боддог вэ?
Миний бодлоор, энэ байдлыг өөрчлөхийн тулд технологийн боловсролыг хувьчлах хэрэгтэй гэж боддог. Улс технологийн боловсролын хөтөлбөрийг хийх нь тохиромжгүй. Яагаад гэхээр, суурь шинжлэх ухаан болох математик, физик, химийн хичээлээс ялгаатай нь технологийн боловсролын агуулга маш хурдан шинэчлэгддэг. Улс судалгаа хийгээд, тэрэндээ үндэслэн хөтөлбөр боловсруулж, батлаад, хөтөлбөрийнхөө дагуу багш нараа бэлтгээд, ном сурах бичгээ шинэчлээд зааж эхлэх гэсээр байтал тухайн агуулга түүх болон үлдсэн байдаг. Тиймээс улс сургалтын хөтөлбөрийг маш ерөнхий агуулгатай, стандартчилсан байдалтай батлаад түүнийх нь дагуу технологийн боловсрол олгогч хувийн хэвшлийн байгууллагууд боловсруулсан хөтөлбөрөөрөө өрсөлдөөд тухайн стандартыг орчин үеийн агуулгын хүрээнд ханган ажиллах нь зүйтэй болов уу. Австралид яг л энэ зарчмаар ажилладаг байсан.- Интернэт, сошиал медиагаас гадна ухаалаг утас, AI, AR гэх мэт технологийн дэвшлийн үед төрсөн хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхийн хооронд ямар үл ойлголцол ажиглагддаг вэ?
мнөх үе, шинэ үе хоёрын хооронд үргэлж зөрчилдөөн үүсэж байдаг. Агуулга нь л жаахан өөр болохоос ерөнхий утга нь яг л нэг хэвэндээ. Хүмүүст шинэ зүйлстэй хөл нийлүүлэн алхдаг, цоо шинэ зүйлсэд сониуч ханддаг нэг хэсэгхэн үе бий. Энэ үе хэр удаан үргэлжлэх нь хувь хүний сэтгэл зүйгээс хамаараад бага зэрэг ялгаатай байдаг. Энэ үе дуусах үед хүмүүс орчин үеийн трендээс хоцорч эхэлдэг. Ийм хүмүүс “надаас өмнөх үеийн технологи бол хуучинсаг, шинээр гарч ирж буй зүйлс бол шал дэмий зүйлс, харин миний үеийн зүйлс бол алтан үе” гэсэн бодолтой байх нь элбэг. Үе хоорондын зөрчил их, бага хэмжээгээр байдаг л зүйл. Харин яг одоо үеийн онцлог бол допамины хордлого юм. Хүний бие нь химийн дохиогоор ажилладаг био-машин юм. Биед ялгарах химийн нэгдлүүд хүний сэтгэл хөдлөл, шийдвэр, гээд бүх зүйлсэд нөлөөлж байдаг. Эдгээр нэгдлүүдийн нэг болох “допамин” гэдэг нэртэй даавар бол хүний мотивацийн гормон юм. Энэ гормон нь зорилгодоо хүрэх, бусдыг ялах, гоё амттай зүйл идэх гэх мэт үед ялгарч хүнд баяр баясал өгдөг. Энэ нь хүнийг урагш тэмүүлж, сайхан зүйл бүтээж байх урмыг өгдөг. Нөгөөтээгүүр, энэ гормон донтуулах эрсдэлтэй. Жишээ нь мөрийтэй тоглоомд ялах үед допамин маш их хэмжээгээр ялгардаг. Тийм учраас, тэр мэдрэмжийг авахын тулд хаяж чаддаггүй, тоглосоор л байдаг.Сошиал медиагийн нэг сөрөг тал нь бидний допамины сигналыг хуурамчаар маш ихээр ажиллуулдагт байгаа юм. Жишээ нь та фэйсбүүктээ нэг зураг хийсний дараа зурган дээр лайк дарах болгонд ирэх нотификэйшн таны допаминыг ихэсгэж байдаг. Дээр үеийн кинон дээр зул сарын бэлгэндээ жижигхэн хүүхэлдэй аваад баярлаж дэвхцэж буй хүүхдүүдийн сценийг бараг бүх хүн харсан байх. Харин одоогийн хүүхдүүд хамгийн сүүлийн үеийн утас, машин гээд юу ч авч өгсөн дэвхцэж баярлахгүй. Яагаад гэвэл бидний өнөөдрийн дундаж допамин дээр үеийн хүмүүсийг бодвол хэд дахин ихсэж бид байнгын “хагас баясгалантай” амьдарч байгаа. 20 жилийн өмнө гадаа гарч хүүхдүүдтэй өдөржин тоглоод хэдэн удаа бусдыг ялсан мэдрэмж авдаг байсан бэ? Магадгүй өдөржин тоглоод нэг ч ялахгүй ч байж мэднэ. Гэтэл өнөөдөр өдөржингөө компьютер тоглоод тэр мэдрэмжийг 100 удаа авч ч болно. Ингэж хэт их допамин авснаар бодит амьдрал хэтэрхий уйтгартай, хэцүү, залхуутай, ядаргаатай санагдаж эхлэх нь элбэг.- Тэгэхээр, эцэг эх өөрсдөөс нь тэс ондоо орчин нөхцөлд өсч, хүмүүжиж байгаа хүүхдүүдтэйгээр хэрхэн харьцах учиртай вэ?
Орчин нөхцөл маш хурдацтай хөгжиж хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг улам зузаарсаар байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд байх хамгийн хэцүү үе хэзээ вэ гэвэл өнөөдөр яг одоо юм. Учир нь өнөөдрийн хүүхдүүд өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулбал маш их зүйл сурах ШААРДЛАГАТАЙ болсон. 500 жилийн өмнө та уншиж бичээд л сурчихвал эрдэмтэй хүн. Өнөөдөр тэр хүн байдаг л нэг бичиг үсэг тайлагдсан хүн. Нэршил хүртэл өөрчлөгдсөн байгааг анзаарч байна уу? 500 жилийн өмнөх шүтэн биширч байсан ур чадвар өнөөдөр бараг доромж хэлц болсон байна. Ихийг сурах өнөөдрийн шаардлага хүүхдүүдээс хүүхэд насыг нь хулгайлж буй мэт санагдаж зарим эцэг эхчүүд “хүүхдийг хүүхдээр нь байлга, битгий хичээл номоор дараад бай. Миний үед лав ингэж их даалгавар өгдөггүй байсан” гэх зэргээр эсэргүүцэж байна. Гэвч үеийнх нь хүүхдүүд программ зохиож, тоглоом бүтээгээд завгүй яваа. Орчин үе хүүхдүүдэд маш хэцүү шалгуур тавьж байгаа ч тэрнээс зугтах боломжгүй. Тиймээс орчин үед хүүхдээ “хүн” шиг болгож өсгөхөд юу хэрэгтэй вэ?
эг судалгаагаар эцэг эхчүүд өөрсдийн боловсролын хүрээнд л хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулдаг гэсэн дүгнэлт гарсан. Тэр нь юу вэ гэвэл их мөнгөтэй биш ч өндөр боловсролтой айлын эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд илүү өндөр хөрөнгө оруулалт хийдэгт байгаа юм. Товчхондоо, эцэг эхчүүд өөрсдийнхөө боловсролд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг. Тиймээс манай сургалтын төвөөс 7 хоног бүр “Код сурах хэзээ ч ийм амархан байгаагүй!” нэртэй гэр бүлийн сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтыг аль болох өргөн цар хүрээг хамрах үүднээс онлайнаар маш хямд төлбөртэйгөөр явуулж байгаа.Та энэхүү сургалтад бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.
Мөн сэтгэлзүйн супер од Фроид хүүхдээ хэрхэн өсгөх тал дээр маш чухал санаа гаргаж тавьсан нь “Сайн ээж үргэлж бүтэлгүйддэг” гэдэг санаа юм. Хүүхэдтэй ээжүүд биологийнхоо инстинктээр хамгаалах зөн совин өндөртэй байдаг. Тэр нь нялх хүүхдүүдэд их хэрэгтэй боловч хүүхэд томрохын хирээр энэ нь сөрөг нөлөөтэй болж эхэлдэг. Хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийж өгөх, хэт хамгаалах нь хүүхдийг өөрийг нь чадваргүй болгож байдаг бөгөөд нөгөө талаар чадваргүй хүүхдэдээ туслах нь ээжийнх нь сэтгэлийг тайтгаруулж байдаг. Энэ зүйл хэт ихэдсэнээр ээжүүд хүүхдүүдээ өөрөөсөө хэт хамааралтай болгодог. Үүнийг Фроид “Devouring mother” буюу залгигч эх гэж нэрлэсэн. Ийм ээжтэй хүүхдүүд хэзээ ч эцэг эхийнхээ хажуугаас холддоггүй 30 хүрсэн ч эцэг эхийндээ амьдарсаар байдаг. Ийм хүмүүсийг “old infant” буюу хөгшин нялзрай гэж нэрлэх нь ч бий. Биеэ даасан, чадвартай, “хүн” шиг хүүхэдтэй болохын тулд эцэг эхчүүд дараах зүйлсийг хийх хэрэгтэй.
Тэднийг маш хурдан бие даалгаж сургах. Хүүхдийнхээ хийж чадах юуг ч өмнөөс нь бүү хийж өг. Энэ нь сонсоход амархан бас аятайхан ч яг үнэндээ маш хэцүү. Учир нь 2 настай хүүхэд өөрийгөө хувцаслаж чадна. Гэвч та хүүхдээ 2 минутын дотор л хувцаслаж чадна. Харин хүүхдээ өөрөөр нь хувцаслуулахад хагас цаг ч ноцолдож магадгүй. Гэвч энэ тэвчээрийг гаргаснаар хүүхэд тань бага ч атугай илүү биеэ даах болно.
Хүүхэддээ аль болох олон зүйл хийж үзэх боломжийг олгох. Хүний шийдвэрүүд ихэнхдээ өөрийн туршлага мэдлэг дээр үндэслэдэг. Тиймээс юм үзэж нүд тайлсан, туршлагатай хүмүүс аливаа зүйлд шийдвэр гаргагч нь байж манлайлдаг. Энэ туршлага заавал насанд хүрсэн хойно нь сууж эхлэх албагүй. Өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Хүүхдээ усанд сэлүүлж, бие хамгаалах урлагаар хичээллүүлж, спортын дамжаа, дугуйланд хамруулж, олон төрлийн хэл сургаж, олон хүнтэй найзлуулж үзэх боломжийг олгох ёстой. Хүүхэд тань бүгдийг нь төгс сурахгүй ч суралцах гэж оролдох үедээ маш их туршлагыг хуримтлуулах болно. Хятадаар ярьдаггүй ч хятад хэл сурах хугацаандаа ядаж хятад хэл сурсан хүний хөдөлмөрийг ойлгоно.
Компьютерт сурга. Учир нь Мүүрийн хууль одоо хүртэл хүчинтэй хэвээр байгаа. 1965 онд Гордон Мүүр: “Компьютерийн хүчин чадал 2 жил тутамд нэг дахин өсөж түүний зардал нэг дахин буурна” гэж хуульчилсан байна. Энэ нь бидний хэрэглээнд нэвтэрсэн бүх цахилгаан төхөөрөмжид хамааралтай бөгөөд бид жил ирэх тусам илүү их хүчин чадалтай илүү хямд компьютеруудтай болсоор байх юм. Тиймээс бидний амьдрал улам ихээр цахимжих болно, улам ихээр тоон технологи руу шилжих болно. Тэдгээрийг хэрэглэж сурахаас хоцрох учиргүй.
Хүүхдийг хамгаалах биш хүчтэй болгох нь урт хугацаандаа хамгийн сайн стратеги. Хүүхдээ гэмтээхийг хэн ч хүсдэггүй, бүх л эцэг эхүүд хүүхдийнхээ төлөө бүхнийг хийх, муу бүхнээс хамгаалах ёстой гэж итгэдэг ч энэ нь уянгын халил бөгөөд эцэг эхчүүдийн өөрийн эгог тэжээж буй ухвар мөчид бодол юм. Учир нь та хүүхэдтэйгээ үргэлж хамт байх боломжгүй. Хамт байсан ч бүх зүйлээс хамгаалж чадахгүй. Харин тэгэх гэж оролдсоноор хүүхдээ улам сул дорой болгож, муу муухай зүйлтэй учирсан анхны тохиолдлоороо л салхинд хийсэх мэт нуран унах сул дорой нэгнийг бүтээх болно.Аврора гүнжийн үлгэрийг санаж байна уу? Улсын хамгийн эрх мэдэлтэй хаан, шидэт дагинуудтайгаа нийлээд Аврора гүнжийг ээрүүлийн зүүнд хатгуулж үхэхээс хамгаалахын тулд бүхнийг хийдэг. Улс даяар бүх ээрүүлийг галдан шатааж, 24 цаг, 7 хоногийн турш шидэт дагинуудаар хамгаалуулдаг. Гэвч бүх насаараа хамгаалалтад өссөн гүнж тааралдсан хамгийн АНХНЫ ээрүүлдээ КОМД ортолоо хатгуулж үхэхийн наагуур болдог. Энэ үлгэр мэт боловч маш гүн утгатай классик зохиол юм. Энэ зохиолоор та улсын хаан, шидэт дагинын удирдагч байсан ч хайрт гүнжээ БҮХ зүйлээс хамгаалах боломжгүйг харуулж байгаа юм.
– Та өөрийн гэсэн багшлах арга барилтай юу? Түүнийгээ бусдаас ялгаатай, үр дүнтэй гэдгийг туршиж, баталсан уу?
Ричард Фэйнмэн гэж нобелийн шагналт физикч, мөн мундаг физикийн багш хүн байдаг. Түүний хар цагаан дүрстэй лекцүүд одоо хүртэл юүтюб дээр олон үзэлттэй байгаа. Би тэр хүнээс үлгэр дуурайлал авах их дуртай. Нэг удаа сэтгүүлч түүнээс хүнд юм заах хамгийн төгс арга юу вэ гэхэд “би мэдэхгүй ээ” гэж хариулсан буюу хүн бүр өөр. Тиймээс нэг арга барил нэг хүүхдэд сайн нөлөөллөө гээд дараагийн хүүхэд бас ойлгоно гэсэн баталгаа байхгүй. Надад хүүхдэд юм ойлгуулах нь сэйфний код тайлж байгаа юм шиг л санагддаг. Сэйфийг нээх нь миний допаминыг ялгаруулдаг. Тийм учраас би багшлах дуртай байдаг. Би хүүхэд бүртэй тулж ажилладаг. Тэгж ажиллахад хангалттай хугацааг олгох тоогоор анги дүүргэлтээ хийдэг. Өөрөөр хэлбэл, би сурагч бүртэй тулж ажиллахын тулд нэг ангидаа олон хүүхэд авдаггүй. Дээр нь багш хүнд тэвчээр их хэрэгтэй. Би өөрийгөө хангалттай тэвчээртэй гэж боддог. Тэр чадвар маань анги бүрд улам батжиж байдаг.
– Код бичих, програмчлал, электроник, роботик технологи, инженерчлэлийн мэдлэгтэй болсноор хүүхдүүд ямар дагалдах ур чадваруудтай болох вэ?
Инженер хүний чадварыг хоёр ангилна. Хатуу чадварууд буюу техникийн чадвар, зөөлөн чадварууд буюу харилцааны чадвар. Зөөлөн ур чадварууд таныг ажлын байран дээр хэр сайн байхыг шийдвэрлэнэ. Харин хатуу ур чадварууд таныг ажилдаа хэр сайн байхыг шийдвэрлэнэ. Дан хатуу ур чадвартай ажилтан үнэхээр мундаг байж болох ч карьер өсөх тал дээр асуудалтай. Харин зөвхөн зөөлөн ур чадвартай бол “хоосон ам” болох магадлалтай. Тиймээс аль алинийг нь давхар хөгжүүлэх учиртай. Инженерчлэлийн мэдлэгтэй болсоноор дараах зөөлөн ур чадвартай болно.https://ikon.mn/n/2n4k Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав.  Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ.  Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна.  Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм…  Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!.  Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь  Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч,  машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров.  ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.  Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм.  Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа…  #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.  Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв.  ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг  анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм.  НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!!  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *