Uncategorized

ШОРОНД ОРСОН ХОЁР ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УУ…

“Бишээ бүүр цаад эзнийг” нь Жанжин Сүхбаатар уурладаг шиг үйл явдал өрнөж байна. Ямартаа ч 1,8 их наядын зээлийг авсан, нөлөөлсөн цаад эзэн рүү нь хуулийнхан орж байх шив. Хөгжлийн банкны үйл явц руу 2-р анги руугаа орж Х.Баттулга, Н.Алтанхуяг руу хальтирчихлаа. Төрөө дээрэмддэг эдгээр нөхдөөс яахаас ч буцахаа байсан “Манай нам намайг хамгаална” гээд додигор суусан Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг ч яллагдагчаар татлаа. Шинэ залуу дээрэмчид ихэд балмагдан дээгүүр доогуур гүйн торонд орсон загас шиг тонгочиж байгаа сурагтай. МоАХ-ны байраа барьцаалаад учраа мэдэхгүй “Сэлэм” Тогмид шиг бацаанаар зээл авахуулсан Х.Баттулга ойрын үед хэвлэлийнхнээ бэлэн байдалд оруулж “Жагсаалын үзлэг” хийсэн сурагтай. Ямартай ч Х.Баттулга авлигын хэргээр шорон руу илгээгдсэн хоёр дахь Ерөнхийлөгч болох аюул ойрхон байна. Тэрээр зээлийн хэргээс мултарч чадлаа ч төмөр замын гэх асуудал уулс дүнхийж буй шүү. Норовын Алтанхуяг олон хэргээс хуурай гарч байсан түүхтэй ч “Олон хавартаа нэгэндээ” гэдэг шиг болох магадлалтай юм. Нийт Хөгжлийн банк дээр тулгуурласан 70 гаруй албан тушаалтан “мааниа” уншуулах дээрээ тулаад байна. Энэ хэрээр Засгийн газарт дарамт шахалт ирж магадгүй юм. Бүр улс төр бизнесийн бүлэглэлүүд “хүчээ нэгтгэн” Л.Оюун-Эрдэнэ рүү дайрах байх. Залуу байх, элдэв зүйлд хутгалдаагүй “чөдөр галзуу” дээр ийм ажлыг бариад авахгүй бол эсвэл балчирдаад эсвэл хөгшиндөөд нүгэл буянаа бодоод байдаг талтай л даа.img src=”http://ulaanbaatar.me/wp-content/uploads/2022/08/ббөаа-1.jpg” alt=”” width=”1542″ height=”1238″ class=”alignnone size-full wp-image-28700″ />img src=”http://ulaanbaatar.me/wp-content/uploads/2022/08/ббөаа-1.jpg” alt=”” width=”1542″ height=”1238″ class=”alignnone size-full wp-image-28700″ />img src=”http://ulaanbaatar.me/wp-content/uploads/2022/08/ббөаа-1.jpg” alt=”” width=”1542″ height=”1238″ class=”alignnone size-full wp-image-28700″ />

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *