Яруу найрагч Чойномын охин Мөнхтэмүүлэнд 500 гаруй Өвөр-Монголчууд хандив цуглуулжээ Дархан-Уул : Яруу найрагч Р.Чойномын охин Ч.Мөнхтэмүүлэн Дархан суманд амьдардаг.Тэрээр гар дээрээс ном худалдаалдаг байсан бөгөөд өөрийн гэсэн номын мухлагтай болох мөрөөдэлтэй байсан аж. Харин түүнийг нь ТВ9 телевизийн Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгээр дамжуулан Өвөрмонголын сайхан сэтгэлт хүмүүс дэмжиж аавынх нь нэртэй буюу Р.Чойномын номын мухлагыг нээхэд дэмжлэг үзүүлжээ.Ч.Мөнхтэмүүлэнг номын мухлагтай болгох санаачлагыг Р.Чойномын шүлэг, яруу найргийг шимтэн уншигч Өвөрмонголын иргэн Н. Азбаяр гаргажээ. Түүний уриалгыг дэмжиж ӨМӨЗО-ны Итгэл, Алтан хоншоортон холбоодын хандиваар мөрөөдөл нь ийнхүү биелсэн байна.Тухайн номын мухлаг байрлуулах газрыг аймаг орон нутгийн удирдлагууд шийдвэрлэж өчээ.Албан ёсны нээлтээ энэ сарын 22-ны өдөр хийхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотоос номын фонд бүрдүүлэх аж. Одоогоор аавынх нь ном дуусчээ. Иймд тус мухлагын номын фондыг нэмэгдүүлэхэд Хараа гол байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн М.Амарсанаа болон хамт олон мөнгөн дэмжлэг үзүүлж оюуны хөрөнгө оруулалт хийлээ.М.Амарсанаа хэлэхдээ: Хүүхэд залуус гар утас байнга ширтэх бус номын мухлагаар үйлчлүүлж, ном уншдаг болох хэрэгтэй. Мөн өөрийнх нь хүсэл биелж номын мухлагтай болсон Ч.Мөнхтэмүүлэн эгчдээ номын фондоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Номд дуртай хүн бүхэн дэмжлэг үзүүлж оюундаа хөрөнгө оруулах боломжтой гэлээ. Яруу найрагч Р.Чойномын охин Ч.Мөнхтэмүүлэн: Эсэргүүний хүүхэд гэж сургууль авахгүй, авсан ч гадуурхагдах байх гэж айхдаа ааваараа овоглодоггүй байсан үе бий Шүлэг бичсэнийхээ төлөө шо.ронд орсон ганц яруу найрагч. Р.Чойномын өвийг хамгаалах Өд сангийн тэргүүн Д.Ганболд нэрт яруу найрагчийг ийн тодорхойлж байжээ. Шинэ үеийн яруу найргийн төлөөлөл болсон Ринчиний Чойномыг Монголын ард түмэн эрх чөлөөг магтан дуулагч, өөрийн үзэл бодлоо үнэнч байж чадсан яруу найрагч гэдгээр нь анддаггүй. Харин гэр бүлийнх нь талаар мэддэг хүн ховор. Р.Чойном агсан гурван охинтой.Тэгвэл отгон охин болох Ринчиний Мөнхтэмүүлэнг бид энэ удаагийн ярилцлагын зочноороо урьсан юм.ЭЭЖ ААВ ЧИНЬ ИХ АВЬЯАСТАЙ, ЦЭМЦГЭР ХҮН БАЙСАН ГЭЖ ЯРЬДАГ БАЙЛАА Ринчиний Чойномыг Монголын ард түмэн эрх чөлөөг магтан дуулагч, хэлмэгдсэн яруу найрагч гэдгээр нь сайн мэддэг. Харин гэр бүлийнх нь талаар тэр болгон мэддэг хүн ховор байх аа. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? -Намайг Чойномын Мөнхтэмүүлэн гэдэг. Аав маань гурван охинтой, гурван охин нь гурвуулаа өөр ээжээс гарсан. Би бага охин нь байгаа юм.Одоо Дархан-Уул аймгийн Дархан хотод амьдарч байна. Аавыгаа тэнгэр дэвших үед та хэдэн настай байсан юм бэ? -Манай аав 1979 оны дөрөвдүгээр сард өөд болсон. Би тухайн үед гурван нас хүрээгүй, хоёр ой гарантай байсан байх. Нялх, балчир үед өөд болсон учраас би аавыгаа тийм ч сайн мэддэггүй. Царай зүс, дуу хоолойг нь төдийлөн санадаггүй юм. Тэгэхээр аавынхаа талаар ээж болон ойр дотныхоо хүмүүсээс сонсож өссөн юм байна? Тийм ээ. Гэхдээ ээж маань бага байхад аавын талаар нэг их ярьдаггүй байсан. Намайг том болох үеэс аав чинь их авьяастай, цэмцгэр хүн байсан” гэж их ярьдаг байлаа. Аавын талаар Чойном хаана байна гэдэг кино гарсан шүү дээ. Тэр киноны гар бичмэлийг зураач Я.Үржнээ гуай надад уншуулж байсан. Тухайн үед “Энэ кино дээрх шиг Чойном хэзээ ч сог.тож, гуйвдаггүй, бүжиглэдэггүй хүн байсан гэж хэлж байсныг санадаг юм. Хүмүүсийн хэлж буйгаар аав маань их гарын дүйтэй, энгийн нэг чүдэнзний мод, гарын доорх материалаар ямар ч хүнийг хэдхэн минутын дотор таталбараар зурж, доор нь өөрийн зохиосон мөртүүдээ бичээд дурсгачихдаг, авьяастай нэгэн байсан гэдэг. Ээж маань өнгөрөхөөсөө өмнө аавын талаар дурсамж бичиж байсан ч нүүдэл суудлын үеэр алга болчихсон. Үүнд би их харамсаж явдаг.Таныг бага байхад хүмүүс алдарт яруу найрагчийн охин гэж мэддэг байв уу? Сургуульд байхад зарим хүн таниад аавын шүлэг найраглалыг цээжээр надад уншиж өгдөг байсан.Чойном яруу найрагчаар зогсохгүй орчуулагч, зураач байсан. Залуу байхдаа бие дааж орос, казак, солонгос хэл, монголбичиг сурч байсан гэдэг яриа байдаг юм байна лээ. Энэ талаар та мэдэх үү? Аав багадаа сургуулиасаа гарч, хөдөө мал хариулдаг болсон. Нэг өдөр ангийнхаа цонхоор ороод, орос хэлний толь бичиг авчихсан гэсэн.Тэгээд л мал хариулахдаа бие дааж уншсаар орос хэл сурсан талаар сонсож байсан.Сүүлд багшдаа номыг нь сүүтэй хамт эргүүлж өгч байсан гэдэг. Ер нь багаасаа аливаа зүйлийг бие дааж сурах чадвартай хүүхэд байсан гэсэн. Бас зураг зурдаг, сийлбэр сийлдэг, орчуулга хийдэг төрөл бүрийн авъяастай хүн байсан гэж сонсож байсан. АРДЧИЛАЛ ГАРСНЫ ДАРАА Л ОВГОО СЭРГЭЭЛГЭЖ, ЧОЙНОМЫН МӨНХТЭМҮҮЛЭН БОЛСОН Аавын тань бичсэн 4200 гаруй гар бичмэл судлаачдад бүртгэгдсэн байдаг юм байна лээ.Танд тэдгээр гар бичмэлээс байдаг уу? Надад бол байхгүй ээ.Намайг бага байхад ээжид байсан юм гэнэ лээ. Ээж хүнд хадгалалуухаар өгсөн гэж ярьж байсан. Сүүлд тэр хадгалуулсан хүнээс өөр хүн авч ном болж хэвлүүлсэн гэсэн.Чойном судлалаар хэд хэдэн эрдэмтэн зэрэг хамгаалсан байдаг. Энэ мэт эрдэм шинжилгээний ажлаар тантай уулзаж, аавын тань талаар асууж, сонирхож байсан тохиолдол байдаг уу? Намайг аравдугаар ангид байхад манайд ӨМӨЗО-ны судлаач, эрдэмтэн Хасбаатар гуай ирж байсан. Тухайн үед миний шүлгүүдийг уншаад, нэгийг нь бичиж аваад явсан. Сүүлд н.Гомбожав гуай, П.Бадарч гуай, Өд сангийн Д.Ганболд ахтай уулзсан. Яруу найрагч Р.Чойномын тухай олон яриа байдаг. Тэр дунд худал, үнэн яриа дэнслэн байсан биз ээ. Таны хувьд аавынхаа талаар сонсож байсан хамгийн сонирхолтой, хачирхалтай ямар түүх байдаг вэ? Би нэг удаа Зохиолчдын хороон дээр санамсаргүй тохиолдлоор очсон юм. Гэтэл Дамбын Төрбат гуатай таарахад Надад аавыг чинь бодитоор харах нэг л завшаан тохиож байсан. Монхор хамартай, шар залуу хаалгаар орж ирж билээ гэж хэлж байсан. Бас Э.Хархүү гуай нэг дурсамжиндаа Чойном жаахан хажуу тийш муруйсан нуруутай, монхор хамартай хүн байсан гэж бичсэн байдаг. Тухайн үед би аавынхаа зургийг нь ч харж байгаагүй учраас тэдний хэлсэн үгээр л дотроо төсөөлдөг байлаа. Манайд аавын зураг ч байдаггүй байсан Тэгвэл Р.Чойном гуайн зургийг анх харахад тэр төсөөллөөс тань хэр зөрж байв. Эсвэл төсөөлөлд тань ойр байсан уу? Бага байхад ээж, ээжийн танилууд намайг аавтайгаа их адилхан, аавыгаа яг л дууриасан байна гэж хэлдэг байсан.Тэгээд л өөрийгөө толинд хараад аав маань нэг иймэрхүү хүн байсан юм байна гэж төсөөлдөг байлаа. Сүүлд аавынхаа зургийг харахад яг л миний төсөөлсөн шиг байсан. Мөн эмээ намайг багад аавыгаа дууриачихсан, зүгээр суудаггүй хүүхэд гэж их хэлдэг байсан. Аргагүй шүү дээ. Би бага байхдаа зураг зурдаг, сийлбэр хийх гэж оролддог, шүлгийн мөрт холбодог байсан юм.Аавын тань шүлэг найраглалаас таны хамгийн шимтэн уншдаг, хамгийн дуртай бүтээл юу вэ? Буриад найраглал, мөн Хүн шүлэглэсэн роман их таалагддаг. Ер нь бүх зохиол, бүтээлд нь дуртай. Унших үед нүдэнд дүрслэл нь харагдаж, толгойд шууд л төсөөлөгддөг. Үгнүүд нь энгийн хэрнээ, кино үзэж буй мэт л дүрүүд нь нүдэнд буудаг. -Хэдэн настайдаа аавынхаа шүлэг, яруу найраг, зохиол бүтээлтэй танилцаж байв? -Намайг бага байхад аав эсэргүү нэртэй байсан. 1990 онд ардчилал гарч, аавын нэр төрийг нь сэргээсний дараа ном зохиол нь хэвлэгдэж эхэлсэн. Хамгийн анх гэвэл Залуу нас тууж, Хүн романыг уншиж байсан байх. -Та тэгвэл бага байхдаа Р.Чойномын охин гэдгээ нууцалдаг байв уу. Аавын тань шүлэг, зохиолыг 1990 онд цагаадах хүртэл унших нь бүү хэл нэрийг нь ч хэлэхээс цээрлэж байсан үе шүү дээ? -Тийм. Тухайн үед аавыгаа яг ямар учраас эсэргүү нэр авсныг мэддэггүй, надад ч хэлдэггүй байсан. Би нарийн учрыг нь сайн мэдэхгүй ч ямартай ч аав минь буруу зүйл бичсэн юм болов уу гэж бүдэг бадаг гадарладаг байлаа. Ер нь аавын талаар нэг их ярьдаггүй, нэрийг нь хэлдэггүй хо.риотой цаг байсан. Эсэргүүний хүүхэд гэж сургууль авахгүй, авсан ч гадуурхагдах байх гэж айхдаа ааваараа овоглодоггүй байсан үе шүү дээ. Ардчилал гарсны дараа л овгоо сэргээлгэж, Чойномын Мөнхтэмүүлэн болсон. Ээж маань намайг хүмүүст хамаагүй зүйл ярьчих вий гэж айхдаа аавын талаар нэг их ярьдаггүй байсан юм болов уу гэж боддог.ХҮН ЯДРАХААРАА УРАГ ТӨРЛӨӨ ГЭДЭГ. СҮҮЛЧИЙН НАЙДВАР ТЭЭН ААВЫНХАА НУТАГ ХЭНТИЙЧҮҮДДЭЭ ХАНДСАН Та бас шүлэг бичдэг шүү дээ. Хэдэн настайгаа шүлэг бичиж, шүлгийн амтанд орсон бэ? Дөрөвдүгээр ангид байхдаа Миний эмээ гэдэг шүлгээ анх удаа Пионерийн үнэн сонинд хэвлүүлж байсан. Тухайн үед долоо билүү есөн төгрөгөөр шагнуулж байсан санагдана. Хөл газар хүрэхгүй баярлаад л эмээдээ шагналын мөнгөө хүргэж өгтөл Энэ охин маань намайг тэжээх нь гээд инээж байсан нь санаанаас гардаггүй. Ер нь багаасаа шүлэг бичих гэж оролддог хүүхэд байсан. Хэдэн жилийн өмнө Би бол чи гэсэн шүлгийн түүвэр ном гаргасан. Шүлэг бичихдээ тухайн үед сэтгэл хөдлөл, мэдрэмжээрээ бичдэг. Гэхдээ зарим хүн миний шүлгийг аавынхтайгаа адилхан байна гэдэг. Магад гоё чамин биш, энгийн үгээр сэтгэл, мэдрэмж, бодол санаагаа илэрхийлдэг учраас аавынхтай төстэй болдог юм болов уу. Мэдээж аавын ур чадварыг нь гүйцэхгүй л дээ. Яруу найрагч Чойномын бүтээлүүдийг жирийн уншигчийн нүдээр унших, мөн аав минь бичсэн шүү гэж уншихад ялгаатай санагддаг уу? Жирийн уншигчийн нүдээр ч тэр, охиных нь хувиар тэр уншихад яг л адилхан мэдрэмж төрдөг. Энэ шүлгийг Чойном бичсэн гэж хэлээгүй байсан ч шууд л мэдчихдэг. Аавын шүлгүүд цаанаасаа дотно, танил мэдрэмж төрүүлдэг юм. Р.Чойном агсны яруу найраг, шүлгийг уншихад яг л өөрийнх нь бодол санаа, хэлэхийг хүссэн бүхэн нь мэдрэгддэг. Аавын тань шүлгээс зан чанар нь тод харагддаг юм болов уу? Урьд нь ерөөсөө зан чанарыг нь тодорхойлж уншиж байгаагүй юм байна. Аавын шүлгүүдийг уншихад маш их хү.чийг жижигхэн саванд хийчихсэн, тэр нь хальж гарах гээд байгаа мэт, тийм их эрч хү.ч мэдрэгддэг. Мөн заримаас нь гуниг, гутрал, гүн ухаан мэдрэгддэг. Аав минь хүнийг, амьдралыг ойлгох тал дээр маш гүн гүнзгий ухаантай хүн байсан мэт санагддаг.Танай гэр бүлд нэг асуудал тулгарсан гэж сонссон?Тийм ээ. 2017 онд талийгч хүүгээ анх оюутан болоход Дархан сумын Сум хөгжүүлэх сангаас ном, сурах бичиг зарж, түрээслүүлэх зорилгоор зээл авсан боловч амьдралын гачигдал, гэнэтийн хагацал зовлон болон цар тахлын урт хугацааны хөл хо.рио зэргээс шалтгаалан ажил минь зогсож, эргэлтийн мөнгөгүй, зээлээ төлж чадахгүйд хүрсэн.Өнөөдрийн байдлаар бидний амьдарч буй байр маань шүүхийн шийдвэрийн дагуу 4 сая 117 мянган төгрөгийн төлбөрт хураагдах болчхоод байгаа юм.Энэ сардаа багтаан зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй бол а.лбадан нүүлгэх бичиг ирсэн.Өөр очих газар байхгүй болохоор манайх гурван охиноо дагуулан гудамжинд гарах болчхоод байна.Нөхөр маань нуруу нь гэмтэлтэй ч уурхайд ажиллаж байгаа. Би гурван хүүхдээ харж, гэртээ байдаг. Хүн ядарсан цагт ураг төрлөө гэдэг шүү дээ. Ээжийн маань талын хамаатан садангууд ихэнх нь бурхан болсон. Тиймээс арга ядан аавын талын Хэнтий нутгийнхандаа хандсан юм. Хэнтий аймгийн нутгийн зөвлөлд хандан захидал илгээсэн байсан. Ямар нэгэн хариу өгсөн үү? Одоохондоо үгүй ээ. Гэхдээ энэ хугацаанд сайхан сэтгэлт хүмүүс бидэнд тусалж, одоогоор миний дансанд 40 мянган төгрөг цуглачихсан байна. Би бусдын төлөө амьдарч байгаа мэт өрөө төлүүлэх гэсэндээ биш, үнэхээр аргаа барж, сүүлчийн найдвар тээн аавынхаа нутгийханд хандсан. Үүнийг сайхан сэтгэлт хүмүүс зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. -Ярилцсанд баярлалаа. Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав. Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ. Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна. Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм… Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!. Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч, машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров. ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж. Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм. Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа… #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ. Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв. ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм. НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!! ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ. ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ. ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ. ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.