Uncategorized

Б.Өлзийжаргал: Би бол таксидаж явж байгаад нөхөртөө дасчихсан

Б.ӨЛЗИЙЖАРГАЛ: Би ямар нэгэн мэргэжилгүй, зүгээр л Зоригоогийн эхнэр, гэрийн эзэгтэй хүн “Хань минь намайг сайн ойлгож, дэмждэг учраас л би тэгж илэн далангүй ярьсан” Хайр, халамжаар дутаадаггүй ч гэнэтийн бэлэг барихдаа маруухан нөхрийнхөө талаар нэгэн бүсгүй лайв хийхдээ ярьсан нь олны сонирхлыг ихэд татсан. “Шуналтай, давруу бүсгүй” гэж шүүмжлэх нэгэн байхад “Шуналгүй хүн гэж байхгүй. Харин ч хөөрхөн гэгээлэг, байгаагаараа, энгийн эмэгтэй” гээд эергээр хүлээж авсан нь ч бий. Энэ гол ярианы эзэн бол Б.Өлзийжаргал гэдэг бүсгүй. Түүний ханийг Б.Зоригт гэдэг. Тэдэнтэй ярилцлаа. Б.ӨЛЗИЙЖАРГАЛ: ХАНИАРАА ҮНЭХЭЭР БАХАРХДАГ, ИХ ХАЛАМЖТАЙ –Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу? Б.Зоригт (Н.З):– Намайг Батчулууны Зоригт гэдэг. Ханьтайгаа ханилаад зургаан жил болж байна. Ж.Өлзийжаргал (Ж.Ө):– Намайг Жаргалсайханы Өлзийжаргал гэдэг. Айлын хамгийн ууган нь, дөрвөн дүүтэй. Ерөнхий боловсролын сургуулиа ОХУ-д төгссөн. Нөхөр бид хоёр хоёулаа дээд боловсролгүй.Б.З:– Их олон хүн эхнэр бид хоёрыг сэтгүүлч эсвэл сэтгэл зүйч мэргэжилтэй юү гэж асууна лээ. Ерөөсөө тийм биш. Ж.Ө:– Харин тийм ээ. Намайг амны пигур сайтай болохоор тэгж андуурч байгаа бололтой. Юуг нь нуух вэ, нөхөр бид хоёр их сургууль төгсөөгүй. Би ямар нэгэн мэргэжилгүй, зүгээр л Зоригоогийн эхнэр, гэрийн эзэгтэй хүн (инээв). Дээд боловсрол эзэмшээгүй ч тухайн хүн өөрөө л хичээж, хөдөлмөрлөн, үнэнч, шударга явбал сайхан амьдарч чадна гэдэгт итгэдэг жирийн нэг монгол эмэгтэй. Би багадаа их сургууль төгсөөгүйгээсээ ичдэг, өөрийгөө голдог байв. Ажилд орох гээд очихоор хамгийн түрүүнд “Аль сургууль төгссөн бэ. Дипломыг нь үзье” гэнэ. Тэгээд л мухарддаг байв. Тэгэхэд ээж “Хүн дээд сургууль төгсөхөөс илүү ханиа зөв сонгох хамгийн чухал. Хэчнээн олон сургууль дүүргэлээ гээд муу ханьтай учирвал жаргалтай амьдарч чадахгүй. Тиймээс ханиа л зөв сонгоорой” гэж захидаг байсан юм. Нээрэн үнэн юм билээ. Ханиараа би бахархдаг. Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй, бусдаас дутахгүй сайхан амьдарч байна, бид хоёр. Энд бараа заран, наймаа эрхлээд удаагүй байгаа ч учрыг нь овоо олж л байна. Б.З:– Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах их чухал. Хоёулаа эдийн шуналгүй болохоор амьдралаас нэг их юм хүсдэггүй. Мэдээж унах унаатай, амьдрах гэртэй болохыг хүсэлгүй яах вэ.Та хоёр анх хэрхэн танилцаж байв. Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу? Б.З:- Тухайн үед би нэг ахынхаа компанид ажилладаг, оройн цагаар таксинд явдаг байлаа. Нэг орой явж байтал хань минь такси барьсан юм. Тэгээд ажил нь оройтсон өдрөө намайг дуудаж байхаар тохирсон юм. Тэгж анх танилцаж байлаа. Ж.Ө:- Үнэнийг хэлэхэд анхандаа бие биенээ эрэгтэй, эмэгтэй хүн гэж хараагүй. Зүгээр л нэг нь таксины жолооч, нөгөө нь үйлчлүүлэгч л гэж бодсон. Оройтохоороо Баянхошуу руу хүргүүлэхэд надаас таван мянган төгрөг авдаг байсан юм. Боломжийн хөлстэй болохоор нь оройтохоороо дууддаг байв. –Хэр хугацааны дараа бие биедээ дасаж, өөр нүдээр харах болсон бэ? Б.З:– Өө, нэг их удаагүй. Тэгээд л ханьдаа дасаад дурлачихсан. Ж.Ө:– Ёстой тэгсэн. Би бол таксидаж явж байгаад нөхөртөө дасчихсан. Нэг мэдэх нь ээ таксины жолооч залуу гэж харуулдахаа больчихсон байсан. Зоригоо өнөөдөр завтай болов уу, намайг хүргэж өгөх болов уу гэж догдлоод л (инээв).Б.З:– Нэг мэдсэн чинь бие биенээ хайр аа, ханиа гэж дуудаад л явж байсан (инээв). Ж.Ө:– Үнэнийг хэлэхэд би үндэсний бөхөөр барилддаг, хүдэр чийрэг, бадируун биетэй залуутай сууна гэж боддог байсан юм. Бөхчүүд хулгар чихтэй, хөлс үнэртсэн, хээгүй байдаг шүү дээ. Бага байхаас л аав үргэлж бөх үздэг байсан юм л даа. Анх танилцахад Зоригоо 70 гаруй кг жинтэй байсан, солонгос стильтэй. Бид хоёр хоёулаа өөрсдийнхөө мөрөөдөж байсан хүнтэй суугаагүй ээ. Тийм ээ, хайр аа. Б.З:– Тийм ээ. –Тэгэхээр Зоригоогийн хувьд ханиа ямар хүн байгаасай гэж боддог байв? -Даруухан, нүүрээ буддаггүй, цэвэрч хүнд илүү татагддаг байсан юм л даа. Яг ханийн тухайд эсрэгээрээ байдаг юм билээ. Хань минь цовоо сэргэлэн, нээлттэй болохоор надад илүү амар байдаг юм. Б.ЗОРИГТ: ХАНИЙНХАА ҮНЭНЧ, ШУДАРГА ЗАН, САЙХАН СЭТГЭЛЭЭР НЬ БАХАРХДАГ –Бие биенийхээ юугаар нь илүү бахархдаг вэ? Б.З: Ханийнхаа шударга, үнэнч зангаар нь, сайхан сэтгэлээр нь бахархдаг. Ямар ч ажил эхлүүлсэн заавал дуусгаж байж санаа нь амардаг. Ж.Ө:– Нөхөр маань их тайван, төлөв түвшин. Хэр баргийн юманд ноён нуруу алддаггүй, налайгаад л “Болно доо, бүтнэ дээ” гээд л сууж байдаг юм. Би эсрэгээрээ их сандруу, тэвдүү. Хань минь надад үнэхээр их хайртай, халамжтай. Ёстой өөлөх юм байхгүй. Манай найз нөхөд, хамаатнууд сайн мэднэ, үргэлж магтдаг.ХАНЬ МИНЬ НАДАД ГЭНЭТИЙН БЭЛЭГ БЭЛДЧИХСЭН БАЙСНЫГ НЬ БИ МЭДЭЭГҮЙ –Тэгсэн мөртлөө яагаад нөхрөө “Төмс Зоригоо” гэж тодотгон, тийм бичлэг хийв. Ханьдаа гоморхон, санаагаа илэрхийлэх нь чухал байв уу. Эсвэл өөр зорилготой юу? Ж.Ө:– Зүгээр л бодож явдгаа цайлганаар хэлсэн л төдий. Өөр ямар нэгэн зорилго, санаа байгаагүй. Халамжтай байх, романтик байх гэдэг хоёр өөр зүйл, тэс өөр ойлголт. Манай хүн халамжтай. Гэхдээ романтик биш. Тийм хүнийг “хөлдүү төмс” гэдэг шүү дээ. Өлсөв, даарав гээд үргэлж халамжлан, орой хариад нуруу бариад, хоол хийж өгөхөөс халамж эхэлнэ. Тиймэрхүү зүйлд үнэхээр сайн, халамжтай. Ар.хи, там.хи огт хэрэглэдэггүй, намайг эвгүй, хүнд байдалд хэзээ ч оруулдаггүй. Ямар сайн ханьтайгаа, халамжтай хүнтэй сууснаа би сайн мэднэ. Гэхдээ манай нөхөр гэнэтийн бэлэг барих, романтиклахдаа нойл. Бид хоёр хоёулаа энгийн амьдралтай. Шуналгүй эмэгтэй хүн гэж байхгүй болов уу. Их, бага хэмжээгээр ямар нэгэн сайхан зүйл хэрэглэхийг хүсдэг шүү дээ. Зоригоотой суусан цагаасаа хойш ямар нэгэн гэнэтийн бэлэг хүлээдэг байсан юм л даа.Түүнийгээ эвтэйхэн хэлнэ. Ийм загварын гоё хувцас, цүнх гарчихаж гэдэг ч юм уу. Үнэтэй, брэндийн юмаа байг гэхэд ханьдаа гоё чихмэл ч болтугай бэлэглээрэй гэнэ. Тэгж хэлсэн хүн чинь яах нь ойлгомжтой. Шинэ жил, төрсөн өдөр, эмэгтэйчүүдийн баяр, валентинаар нөхрөө харна, аваад өгчих болов уу гээд хүлээнэ. Манай нөхөр эвтэйхэн аргалаад өнгөрнө. Сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрдөг байв. Заримдаа санхүүгийн боломжгүй үе байлгүй яах вэ. Тэрийг ойлгохгүй бол амьдрал юу болох вэ. Хэдэн жилийн өмнө тийм юм аваад өгөөч гээд хэлснийг минь мөнгө цуглуулж байгаад ч болтугай бэлэглэх болов уу гэж хүлээдэг байсан юм л даа. Тэгээд энэ жил төрсөн өдөр дөхөв. Яг өмнөх өдөр нь манай нөхөр нүүрний тос, шампунь энэ тэр асуугаад байсан юм. Тэгэхээр нь би “Чамд нэлээд хэдэн юм хэлсэн шүү дээ. Аль нэгийг нь бэлэглэвэл гоё л байна” гэсэн. Тоож байгаа шинж алга. Ерөөсөө яг өмнөх жилүүдийнх шиг төмс царайлаад, мэдээгүй юм шиг өнгөрөх гээд байгаа бололтой. Тэгээд л би лайвынхаа үеэр энэ талаар ярьсан юм. Сайн ханьтай учраас л би тийм бичлэг хийсэн, өөрийнхөөрөө байсан. Хэрвээ намайг ойлгодоггүй, дэмждэггүй нөхөртэй байсан бол тийм бичлэг хийхгүй шүү дээ. Хэр баргийн хүн уурлаад гомдон, зарим нь салах байсан байлгүй. Манай нөхөр намайг хайраар бялхуулж, халамжаар дутаадаггүй болохоор би ийм эрх, өөрийнхөөрөө, хүссэнээ ярьж, хэлж яваа юм.АНХНААСАА ХЭН НЭГНИЙ АНХААРЛЫГ ТАТАХ СОНИРХОЛ ЕР БАЙГААГҮЙ –Хүмүүсийг хэрхэн хүлээж авах бол гэж төсөөлсөн бэ? –Ж.Ө:– Би энэ талаар ер бодоогүй. Анхнаасаа хэн нэгний анхаарлыг татах ямар ч зорилго байгаагүй. Элдэв юм бодолгүйгээр зүгээр л ярьчихсан юм. Би дэлгүүрийнхээ цахим хуудсаар лайвдахдаа эхэндээ зарж буй бараануудынхаа тухай ярьсан. Тэгж байгаад зүгээр л энэ талаар дурдчихсан юм. Хүмүүс ингэж хүлээж авна, шуугина гэж ер төсөөлөөгүй. Тэгэх болов уу яах бол гэж ер бодоогүй. ХАЙРЫГАА АНЗААРДАГГҮЙ, ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬДАГГҮЙ БАЙСНАА УХААРСАН –Эхнэр тань тийм бичлэг хийн, ханийнхаа талаар ярихад гайхаж, эмзэглэсэн үү? Б.З:– Ерөөсөө гайхаж, эмзэглээгүй. Эвгүй санагдаагүй. Надад хэлдэг байснаа л лайвынхаа үеэр ярьж дээ л гэж бодсон. Нээрэн би юу билээ гэж бодсон. Хайрыгаа анзаардаггүй, за, яах вэ дараа баярлуулъя гэж хойш нь тавьж явснаа ухаарсан. Ж.Ө:– Тэр бичлэгийг ийм олон хүн үзнэ, сонирхоно гэж ёстой бодоогүй. Уг нь урт бичлэг шүү дээ. Яг тэр хэсгийг нь тасдаад цахим ертөнцөөр шуугина лээ. Б.Н:- Манай хүн лайв хийхэд би дэргэд нь байгаагүй. Бараагаа захиалагчдаа хүргэж өгөхөөр гарсан байсан юм.САЙН ХАНЬТАЙ БОЛОХООРОО Л БИ ТЭГЖ ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРЬСАН ЮМ ШҮҮ –Төрсөн өдрөөр нь юун баярлуулах байтугай агсам тавьдаг, тоодоггүй нөхөр олон. Зарим хүн “Ямар шуналтай, давруу хүн бэ” гээд таныг шүүмжилж байгаа нь анзаарагдсан. Ж.Ө:– Аливаа зүйлийг харах хүн бүрийн өнцөг ондоо. Яг ингэж хараад, шүүмжилж байга хүн цөөнгүй. Миний хэлсэн ерөнхий санаа, наргиаг зүгээр л байгаагаар нь хүлээж аваасай. Би үнэхээр сайн, халамжтай нөхөртэй болохоороо л тэгж ярьсан юм шүү. Би лайв хийхдээ жүжиглэж, өөр баг зүүгээгүй. Бид хоёр бодит амьдрал дээр ч яг байгаагаараа байж чаддаг. Биенээ өднө, тунина, маазарна. Гудамжаар явахдаа хүртэл хөөцөлдөж тоглоод, дэггүйтээд. Ерөөсөө тийм гэгээлэг амьдралтай, жирийн хос.–Нөхрөө гомдох вий гэж бодсон уу? Ж.Ө:– Ерөөсөө тэгж бодоогүй. Б.З:– Зарим эмэгтэй хүн санаж, бодсоноо нөхөртөө хэлэхээс эмээдэг юм билээ. Уурлах болов уу, зодох болов уу гээд. Тийм хүмүүст миний хань зөв үлгэр дууриал болсон байх. Нөгөө талаар над шиг эхнэртээ гэнэтийн бэлэг барьдаггүй, хээгүйгээ өмнөө бариад явж байсан залуус ухаарсан, алдаагаа ойлгосон байх. Олон эрэгтэй хүн “Нээрэн би ямар билээ, эхнэртээ гэнэтийн бэлэг барьж, романтик байж чаддаг бил үү” гээд өөрийгөө дүгнэж байгаа нь анзаарагдсан. –Та тэр лайвын дараа эхнэртээ зөндөө олон гэнэтийн бэлэг барьсан байна лээ. Тэгснийх нь дараа надад ч бас анхнаасаа тавилттай байж гэж бодогдсон. Эхнэрээ лайв хийсний дараа алдаагаа засахын тулд тэгж баярлуулсан юм уу? Б.З:– Ерөөсөө тэгээгүй. Төрсөн өдрөөр нь баярлуулахаар төлөвлөн, бэлдчихсэн байсан юм. Ж.Ө:– Би харин тэрийг нь мэдээгүй юм аа. Өмнөх жилүүд шиг төмс царайлаад өнгөрөх юм болов уу л гэж бодсон. Жилийн өмнөөс нөхөр бид хоёр хуримтлал үүсгэж байгаа, гурван өөр. Нэг нь аяллын. Нөгөө нь эрсдэлийн. Сүүлчийнх нь ойрын хэрэглээний. Хуримтлалынхаа хамаг мөнгөөр намайг баярлуулчихсан байна лээ. Хайран юм.ХОСЫН ВЛОГ ХИЙХ ТАЛААР БОДОЖ ҮЗНЭ -Хосын влог хийх, цахим ертөнц ашиглан контент бүтээх бодол бий юү? Ж.Ө:– Өмнө нь энэ талаар ер бодож байгаагүй. Ер нь бид хоёрт боломж байгааг мэдэрлээ. Хосын влог хийх талаар бодож үзнэ. Б.З:– Тэгэхийн тулд юуны түрүүнд туршлага судлах чухал байх. Бичлэгээ хэрхэн хийх, яаж монтажлахаас авхуулаад сурах зүйл бид хоёрт их бий. -Залууст хандан юу хэлэхийг, захихыг хүсэж байна вэ? Б.З:– Ханиа сайн анзаарч, жаахан зүйлээр ч болтугай гэнэтийн бэлэг барьж байгаарай. Заавал баяраар бус жирийн өдөр ч surprise барьж байгаарай гэж захья. ОДОО ӨӨРИЙН ГЭСЭН ГЭРТЭЙ БОЛООД, ТУСДАА ГАРЧИХВАЛ БАШИЙХ ГЭЭД БАЙНА -Та хоёр ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу? Б.З:– Зөндөө олон зорилго байна аа. Бид хоёр манай ээжийнд амьдардаг. Юуны түрүүнд тусдаа гарахыг, өөрийн гэсэн байртай юм уу гэртэй болохыг хүсэж байна. Байртай болчихвол бүр сайхан, ёстой башийхгүй юу.Ж.Ө:– Би амьдралаас том юм ер хүсдэггүй. Нөхөр минь ч бас тийм. Зүгээр л сайхан элэг бүтэн амьдрахыг, өөрсдийн гэсэн гэртэй болохыг, яг одоогийнх шигээ биенээ үүрд хайрлахыг л хүсэж байна. Одоогийнх шигээ биендээ үнэнч, халамжаар дутаахгүй хайрлаад, гэгээлэг, жоке амьдарвал л сайхан. Уг нь байртай болчих юм сан. Хоёулаа нийгмийн даатгал төлдөггүй болохоор зээлд хамрагдах боломжгүй. Би наймдугаар ангид сурч байхаасаа хойш ээждээ туслан, барааг нь заралцдаг байлаа. Олон газар худалдагч хийсээн. Худалдагчийн зовлонг сайн мэднэ. Хань минь өмнө нь барилга угсралтын компанид ажилладаг байсан юм. Хоёулаа дээд боловсролгүй болохоор эвтэйхэн ажилд орж чаддаггүй. Юм гэдэг их сонин юм аа. Өмнө нь нэг компани намайг угаагчаар тоож аваагүй юм. Яагаад гэсэн чинь. Аяга угаахад диплом хэрэгтэй гэнэ. Тэгэхэд дипломгүй, дээд сургууль төгсөөгүй гээд голсон юм. Тэгсэн өнөөдөр (өчигдөр) өнөөх компани чинь нөхөр бид хоёрыг ресторандаа урьсан, очоогүй ээ. Хүний амьдрал нээрэн ёстой сонин байгаа биз.Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав.  Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ.  Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна.  Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм…  Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!.  Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь  Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч,  машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров.  ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.  Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм.  Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа…  #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.  Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв.  ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг  анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм.  НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!!  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *