Uncategorized

Гал голомтоо тахисан айл тэр жилдээ аз хийморьтой явдаг…Галыг яаж тахих вэ Хадгалаад аваарай

ГАЛ ТАХИХ ТУХАЙ Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй. Зэхэх зүйл: Арц, ганга, хүж, 3н үе чанасан сүүл ,цай, идээ, шар тос зэрэг зүйл бэлдэнэ. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Галаа ном уншлага,шид увьдастай хүнээр тахиулж болно. Өөрийнхөө амьдралыг тэгшлээгүй, сэтгэл нь цагаан биш, атаа хор ихтэй сэтгэлд нийлэмжгүй хүнээр гал тахих зан үйл хийлгээд хэрэггүй. Гэрийн эзэд өөрсдөө л тахихад болно. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: Галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед арц ганга, шар тос, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд гэж дараална. Түүний дараа галдаа гурвантаа сөгдөж мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2,3 дахь өргөл арц ганга, шар тос, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй билэг ерөөлтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ арц ганга шар тос сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана. Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно. Өвлийн адаг сарын 23, 24нд нийтээр өрх бүр галаа тахидаг уламжлалтай. (“Сүү, цайны дээжээ галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөнөө!!! ) Сайхан тавгийн идээ унд зоог бэлдэж баяр баясал, эв найрамдал,энх жаргаланг ерөөж тахилаа өргөн үйлдээрэй. ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС … Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна. Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ. Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг. Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, арц ганга ХҮЖ , чанасан сүүл, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг. Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож халуун нурманд хайлуулдаг. Галд шатаавал Галын бурхан айдаг, тухайн хүний зан ааш догширч ширүүлдэг, түргэн ууртай болдог гэдэг. Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг. Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг тул чанасан шүүснээсээ дээжлэн өргөдөг.ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГ Урьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ хэмээн домголдоог. Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгадаг учиртай гэнэм. Байрны айлууд тулганд галаа тахидаг болсон. Хоол цайгаа плетка н дээрээ дэвэргэж асгаж болохгүй!!! Илж дулаан гаргаж хоол цай хийж байгаа гал голомт гэж үргэлж цэвэр ариун байлгах ёстой.Монгол ЭКО хүжний үйлдвэрийн тусгайлан эрдэнийн зай өргөсөн галын сан зэрэг ном уншлагатай Галын ХҮЖ, гэр бүлийн ХҮЖ, хийморийн хүжээр ариулж байвал зохистой байдаг. ГЭРИЙН ЭЗЭН бол ГАЛын эзэн, Гэргий нь манагч, бадраагч нь юм. Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав.  Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ.  Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна.  Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм…  Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!.  Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь  Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч,  машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров.  ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.  Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм.  Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа…  #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.  Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв.  ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг  анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм.  НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!!  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *