Маш хэрэгтэй зөвлөгөө байна 1. Үсээ үргэлж илээрэй: Өглөө босоод л 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш, урагш нь илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндөгний аясаар цочирч толгой тархи, оюун ухаан сэргэн даралт буурна. 2. Нүдний дасгал: Санаа сэтгэлээ тайвшруул.Нүдээ хагас аньж нар зөв баруун зүүн, дээш доош нь аажуухан эргэлдүүл. Дараа нь нүдээ огцом нээж, дээрх үйлдлээ давт. Үүнийг тус бүр 10 удаа хий.Энэ нь нүдний чилээг гаргаж харааг хурцлах, толгой эргэх, нүд эрээлжлэхээс хамгаална. 3. Хэлээ түүншиндээ хүргэх: Хэлнийхээ үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош хөдөлгөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжүүлэхийн хамт ам цангах, хатах, залгиур хоолой өвдөх, буйл өрөвсөхөөс сэргийлнэ. 4. Шүлсээ залгих: Хятад эмнэлэгийн сударт шүлсийг ариун ус, хар шүүдэр гэж нэрлэсэн байдаг. Жавжаараа шүлсээ сорж, амаа дүүргээд арав хувааж залги. Ингэвэл ам цэвэршиж залгиур хоолой буйлны үрэвсэл, шарх сэдрэхээс сэргийлнэ.5. Шүдээ товших: Уруулаа жимийж, анхаарлаа төвлөрүүлэхэд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун товшино.Энэ дасгалыг хэдийчинээ олон хийх тусмаа сайн. Шүдний евчнөөс сэргийлснээр шүд бөхижнө. Хятадад шүдээ еглөе бүр 36 удаа товшвол ү.хтэл шүд унадаггүй гэсэн хууч яриа бий. 6. Дагзаа няслах: Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихний ар дагзанд няслахад бөмбөрп цохих шиг сонсогдоно. 36 удаа няслана. Тэгээд чихээ тагласан гараа огцом авч амраагаад буцааж дээрхи нясалгааг 16 удаа хий. Ингэхээр толгой тархи сэргэж, ой тогтоох, санах ухаан сайжирч, сонсгол сайн болно. Мөн толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв өвчнөөс сэргийлнэ.7. Морь харахдаа бүү яар: Аль ч хэлбэрээр бие засахдаа амаа хамхин шүдээ зууж, хэлнийхээ үзүүрийг тагнайнхаа хонхорт хүргэж бай. Мөн хараагаа эгц болго. Там.хи татах, ярихыг тэрхэн үед тэвч. Тэгээд амьсгалаа жигд чөлөөтэй авч гаргаж анхаарлаа төвлөрүүлэн тайван сууж бие зас. Ном сонин уншиж болохгүй. 8. Өглөө бүр эвшээ: Үс, нүд, хэл, шүлс, дагз няслах дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа төвлөрүүлж хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд, толгойгоо өргөж, амаа ангайлган эвшээж, амьсгалаа гарга. Үүнийг 12 удаа давтахад уушигны үйл ажиллагаа сайжирна.9. Үе мөчний дасгал: Гараа мөрөөрөө хойш урагш савчин эргүүлж, хөлөө хойш урагш нь өшиглөх маягаар гар хөлийнхөө булчин шөрмөсөө цочроож тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн, баруун зүүн тийш хазайж хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөс сэргийлж, уян налархай байлгахад тус болдог. 10. Нуруугаа дулаан байлга: Нуруугаа цаг уурын байдалд тохируулан үргэлж дулаан байлга. Хоёр гарынхаа алгыг үрж халаагаад ууц нуруугаа сайтар ил. Мөн ил галд халаа. Ийм үйлдлүүд нуруу хөших, хэвлийн хөндийд янз бүрийн өвчин тусах, үе мөчний хууч хөдлөхөөс сэргийлнэ. 11. Нүүрээ байнга илж бай: Гарынхаа алгыг үрж халаагаад дух хацар, самсаагаа бүхэлд нь дээш доошгүй зугуухан хэд хэдэн илж бай. Өдөрт хоёроос доошгүй удаа хийвэл сайн. 12. Арьсаа илж бай: Биеийнхээ арьсыг хэсэглэн боломжийнхоо хэрээр арваас доошгүй удаа өдөр бүр илж бай. Арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа тайлагдаж, нойр хүрэх таатай байдлыг үүсгэнэ. 13. Цээжээ арчиж бай: Цээжиндээ иллэг хийж, зөөлөн алгадаж бай. Тэгвэл зүрхний ажиллагаа эрчимжиж, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвдехөөс сэргийлнэ. 14. Хэвлийгээ агшааж тат: Биеэ сулруулж анхраалаа төвлөрүүлэн хамраараа амьсгал авч, бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж тат.Энэ байдлаа хэсэг барьсны дараа амьсгалаа гарган биеэ сулла. Энэ дасгалыг арваас доошгүй хийх хэрэгтэй. Үр дүнд нь давсаг бөөрний ажиллагаа сайжирна. 15. Хэвлийдээ иллэг хийж бай: Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Чингэхдээ хоёр тийш нь ээлжпэн илж, зөөлөн дарж базал. Ийм маягаар 10-15 удаа ил. Ингэвэл орчны цусан хангамжийг сайжруулж, ходоод гэдэсний агшиж сунах, өрөвсөх өвчнөөс сэргийлнэ. 16. Хөлийн тавхайн өлмий талаас гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрүүл мэндийг хангах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Алгаа үрж бүлээцүүлээд тэр цэг дээрээ өдөрт арван удаа дарж илж байвал хөл ямагт дулаан байж, сэтгэл тайвширч, элэг бөөрний ажиллагаа сайжирч, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх дарат ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ. 2500 жилийн өмнө төгс ялж нөгчсөн БУРХАН багшийн шүд Манай улсад байдаг бөгөөд сүслэж мөргөж чадвал таны тэргүүлэшгүй цагаас өнөөдөр хүртэл үйлдсэн муу үйлийн түйтгэр гэм гэм нүгэл бшхний аюул бүхнээс гэтэлгэх учрай гэдэг билээ. Бурхан Буддагийн мэндэлсэн нутгийн профессор Бурхан багшийн шүдэнд мөргөж буй торгон агшин. Өмнө нь Далай Богд, Ажаа гэгээн мөн мөргөсөн.Монголд шүтээн байна. Шүтээнээ шүтээн болгож чадвал наанадаа аялал жуулчлал цаанадаа бас бус олон хэрэг байна аа. A Sanskrit professor is paying respect to the tooth relic of the Buddha, in Ulaanbaatar, Mongolia. Earlier, HH Dalai Lama and Arjia Rinpoche also paid respect to the relic. “Бурхан багшийн шүд”-ийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Түүнчлэн Бурханы Их эрдэнийн шүтээнийг нарийвчлан судлах, залах, хадгалж хамгаалах, олон нийтийн хүртээл болгон сурталчлах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Энэ шүд нь МЭӨ 624-544 онд хамаарах бөгөөд ясан суурьтай, цайвар шаргал өнгийн соёо хэлбэртэй юм. Бурхан багшийг тэнгэрт хальсны дараа чандарлах үед үлдсэн хэсгүүдийг найм хуваан авч тахин шүтэж ирсэн гэдэг түүхтэй. Одоогоор Бурхан багшийн эрдэнийн шүтээн нь Шри Ланка, Тайланд, БНХАУ зэрэг оронд хадгалагдаж байгаа ажээ.Т.Маша БӨӨРИЙГ МУУТГАДАГ 15 БУРУУ ДАДАЛ Хэрвээ та бөөрөө эрүүл байлгая гэвэл дараах дадал зуршлаасаа салаарай.1. Чихрийн агууламж өндөртэй хийжүүлсэн ундаа уух Японы Осакогийн их сургуулийн судлаачид дараах судалгааг хийсэн байна. Тэд хийжүүлсэн ундааг ердийн болон 2 дахин илүү гэсэн хэмжээгээр хэрэглүүлсэн бөгөөд бөөрөнд хэрхэн нөлөө үзүүлэхийг судлахыг зорьсон байна. Судалгаанд 12,000 хүн оролцсон бөгөөд хийжүүлсэн ундааг их хэрэглэсэн хүмүүсийн бөөр илүү их өвчилсөн байна. 2. Тамхи татах Тамхи татах зуршил нь атеросклерозтой холбоотой. Тамхи татвал судасны хана хатуурч, биеийн амин чухал эрхтнүүдэд хор нөлөө учруулдаг. Clinical Pharmacology and Therapeutics сэтгүүлд гарсан судалгаанд өдөрт 2 ширхэг тамхи татах нь хангалттай байдаг бөгөөд цусан дахь эндотел эсийн тоог нэмэгдүүлдэг сөрөг талтай, мөн артерийн судсыг гэмтээдэг гэж тэмдэглэжээ. Clinical Journal of the American Society of Nephrology сэтгүүлд бичсэнээр 2003 оноос хойш явуулсан судалгааны үр дүнд тамхи татах нь бөөрний үйл ажиллагааг муутгадаг болохыг баталсан байна. 3. B6 аминдэмийн дутагдал Эрүүл зөв хооллох нь эрүүл мэндэд тустай. Мэрилэндийн их сургуулийн анагаах ухааны төвийн гаргасан судалгаагаар хүний биед B6 аминдэм дутагдах нь бөөрний чулуутай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна. Тиймээс хүн өдөрт 1,3 мг B6 аминдэм хэрэглэх шаардлагатай. B6 аминдэмээр баялаг хоол хүнс бол загас, вандуй, үхрийн элэг, төмс, цардуул ихтэй хүнсний ногоо, жимс, тэр дундаа цитрусын төрлийн жимснүүд ордог. 4. Дасгал хөдөлгөөний дутагдал Дасгал хөдөлгөөн бол бөөрийг эрүүл байлгахад нэн тустай. Journal of the American Society of Nephrology сэтгүүлийн судлаачид эмэгтэй хүн дасгал хөдөлгөөн хийснээр бөөрний чулуужилт өвчнөөр өвчлөх магадлал 31%-иар буурдаг болохыг олж тогтоожээ. 5. Магни дутагдах Хэрвээ та хангалттай хэмжээний магни авч чадахгүй байгаа бол хүний бие кальцийг зөв шингээж авч чаддаггүй ба бөөрөнд хэт ачаалал өгч, бөөр чулууждаг. Хүнсний ногоо, ургамлын үр, самар зэргийг идэж магниг нөхөж болдог. Авокадо бол магнигаар хамгийн баялаг жимс юм. 6. Нойргүйдэл Бид бүгд шөнө тав тухтай унтахыг хүсдэг. Бөөр ч мөн адил. Science Daily америкийн мэдээний агентлаг нойргүйдэл нь бөөрийг өвчлүүлдэг гэж үзсэн байна. Торонтогийн их сургуулийн анагаахын болон сэтгэл судлалын тэнхимийн доктор Майкл Сола хэлэхдээ шөнийн цагаар бөөр шинэчлэгдэж байдаг бөгөөд нойргүйдэл нь энэ эрхтнийг өвчлүүлдэг гэсэн байдаг. 7. Хангалттай ус уухгүй байх Бөөр өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд ханггалттай ус авах хэрэгтэй. Бид хангалттай их ус ууж чадахгүй байвал бөөр шингэний дутагдалд орж цусанд хорт бодис хуримтлагддаг. АНУ-ын бөөрний үндэсний төв нь хүн өдөрт хамгийн багадаа 12 аяга ус уух хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг.Хэрвээ та хангалттай хэмжээний ус ууж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл шээснийхээ өнгийг ажиглаарай. 8. Давсагаа тогтмол суллахгүй байх Шээсээ удаан барих нь муу. Хэрвээ үргэлж давсаг чинэрдэг бол энэ нь бөөрний үйл ажиллагааг муутгадаг. 9. Давс их хэрэглэх Давс хүний биед хэрэгтэй хэдий ч хязгаарлах хэрэгтэй. Давс хэт их хэрэглэх нь цусны даралтыг нэмэгдүүлж, бөөрөнд ачаалал өгдөг. Өдөрт 5,8 гр давс хэрэглэх ёстой. 10. Кофеин хэт их хэрэглэх Бид хэвийн хэмжээнээсээ хамаагүй их кофеин хэрэглэдэг. Хийжүүлсэн ундаа болон бусад төрлийн ундаанд кофеины агууламж өндөр байдаг тул цусны даралтыг ихэсгэж бөөрийг өвчлүүлдэг. 11. Өвчин намдаах эм их хэрэглэх Бид юуны түрүүнд эм уухыг урьтал болгодог. Ямар нэгэн зүйл өвдөж эхлэхэд өвчин намдаах эмийг уудаг. Өвчин намдаах эм элдэв гаж нөлөө үзүүлдэг ба тэр нь бөөрөнд шууд очдог.Гэхдээ хэрэглэж болдог эм гэж бий. 12. Зайлшгүй уух эм Цусны даралт өндөр байх, чихрийн шижингийн 2-р үе зэрэг нь ихэвчлэн хоолны буруу дэглэмээс болдог. Хэрвээ та аль хэдийн уг хоёр өвчнөөр өвдсөн бол бөөрөнд муу эмийг хэрэглэлгүй, эмчийн заасан эмийг хэрэглээрэй. 13. Хэт их уураг хэрэглэх Харвардын их сургууль хэт их уураг хэрэглэх нь бөөрийг өвчлүүлдэг гэж баталсан. Уураг ихтэй хоол хүнс, аммиак хэрэглэх нь бөөрөнд хортой. Хэр их уураг хэрэглэж байна тэр хэмжээгээр таны бөөрний үйл ажиллагаа муудна. 14. Нийтлэг өвчлөл тэдгээрийн дутуу эмчилгээ Хүн бүр ханиад, хоолойн өвчнөөр өвддөг. Энэ нь хүний дархлааг муутгадаг ба ингэснээр бөөрний үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Ихэнх хүмүүс амралгүйгээр мөн дутуу эмчилснээс болж бөөр өвчлөхөд хүргэдэг байна. 15. Согтууруулах ундаа хэт их хэрэглэх Согтууруулах ундаанд бидний бөөр, элгийг гэмтээх хорт бодис агуулагдаж байдаг. Kidney Health Australia байгууллага болон Америкийн бөөрний сан бөөрний өвчлөлөөс салах арга бол согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй гэж үзсэн байна. Д.Золзаяа