Uncategorized

САЙХАН МЭДЭЭ ТЭД ИЙМ НӨХӨРСӨГ БИЛЭЭ. ОХУ МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛДЭЖ БАЙХААР БОЛЛОО….

Монгол улс ЗХУ-ын тусламжтайгаар эрчим хүчтэй болсон байдаг. ЗХУ Монголд асар их тусламж дэмжлэг үзүүлж, 3, 4-р цахилгаан станцыг байгуулж өгч, эрчим хүчний салбарын бүх боловсон хүчнийг нь бэлдэж өгсөн. Өөр ямар ч улс Монголд ийм том цахилгаан станцууд барьж өгч, боловсон хүчнийг нь бэлдэж өгч туслаагүй юм. Эрчим хүчтэй болсон учраас Монгол улс УБ, Эрдэнэт, Дархан хэмээх орчин үеийн хотуудыг байгуулж, олон зуун үйлдвэр заводуудыг байгуулж хөгжсөн байдаг.Харин Монгол улс 1990 оноос хойш ганц ч олигтой цахилгаан станц бариагүй бөгөөд шинэ цахилгаан станц барихад Монголд хэн ч туслаагүй.Гэтэл ОХУ Монголд тусламжийн гараа дахин сунгаж, Монголын цахилгаан станцуудыг шинэчлэхэд туслахаар болжээ. Юуны өмнө ОХУ Монголын эрчим хүчний инженер, ажилчид боловсон хүчнийг дахин сургаж бэлдэхээр болсон байна.Өнөөдөр ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Холбооны Их Сургууль (Уральский федеральный университет буюу УрФУ)-ийн 1-р проректор Сергей Кортов тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын үеэр Монголын эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болон Улаанбаатар хотын IV Дулааны цахилгаан станцын (ДЦС-4) боловсон хүчнийг цахилгааны болон дулааны тоног төхөөрөмж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, реле хамгаалалт зэрэг чиглэлүүдээр бэлтгэх,давтан сургахаар тохиролцож, хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зуржээ.Оросууд Монгол улс эрчим хүчний хомсдолд орох гэж байгаа энэ үед манай хамгийн том цахилгаан станцуудыг засаж сайжруулахад туслах гэж байгаа бөгөөд Монгол улсад шинээр V цахилгаан станц байгуулж өгөх боломжтой гэдэг нь ч ойлгомжтой байна.Тэд урьд нь байгуулж өгч байсан. Одоо ч чадна. Оросууд бол хятадууд биш. Тэд Монголд цахилгаан станц барьж өгч, монголчуудад зааж өгчихөөд л гараад явчихна. Тэд хятадууд шиг Багануурт цахилгаан станц барьж байна гээд олон мянгаараа 30 жил суурьшихгүй.Хатагтай Захарова Оросуудыг оршуулах ёслолд оролцуулахгүй байх шийдвэр нь дэлхийн хоёрдугаар дайны үед хатан хааны гүйцэтгэсэн үүрэг оролцоотойгоор “элэг доог” гэж хэлсэн. Тэрээр хэлэхдээ, Британийн арми нацистууд болон тэдний хамтран зүтгэгчид болох Степан Бандера, Роман Шухевич нарын Украины эсрэг тулалдсан. “Одоо Британийн элитүүд тэдний талд байна. Гэсэн хэдий ч Москва ялалтад хувь нэмрээ оруулсан бүх ахмад да.йчдын дурсгалыг хүндэтгэсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *