Uncategorized

40 жил ханилсан нэг ангийн хосууд гайхамшигтай сайхан биш гэж үү?????????

Гэр бүлийн харилцааны талаар залуучууд үнэхээр мэдлэггүй байна. Бидний хойч үе, залуучууд гэр бүлийн амьдралд мэдлэгтэй хандахгүй бол хуучин аргаар хандах боломжгүй болсон цаг үе.Үнэхээр мэдлэг хэрэгтэй байна, тэдэнд туслах шаардлага байна. Гэр бүлээ аль болох тогтвортой байлгахын төлөө бүх чадлаараа хос хоёр хичээх хэрэгтэй.Гэр бүл салж байгаа хүмүүс шүүх дээр очихдоо хэлдэг шалтгаан нь “нэг л болж өгөхгүй байна”, “энэ хүний зан байдал болохгүй байна” гэх зэрэг ерөнхий шалтаг хэлдэг.Салалт үүсч байгаа эх сурвалж нь бусдыг буруутгаж байгаа хүн өөрөө байх тохиолдол их . Гэвч хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Тиймээс гэр бүлийн чинь харилцаа нэг л болж өгөхгүй байгаа бол иргэн та өөрөөсөө эхэл.Мэдээж үүнд маш их тэвчээр шаардана.Жинхэнэ хайр, халамж энхрийлэл, бэлгийн зөв харьцаа, бэлгийн чадамж гэсэн дөрвөн хүчин зүйл гэр бүлийн харилцааг тогтвортой байлгах эх үндэс. Эдгээрийн тунг тааруулж, эн тэнцүү авч явж чадвал гэр бүлийн амьдрал тогтвортой байж чаддаг.Гэхдээ тэнцвэртэй байдлыг бий болгоход хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол эхнэр хүн байдаг.Гадаа ажлыг эр мэднэ, дотор ажлыг эм мэднэ гэж өвгөдийн сургааль бий. Энэ бол эцгийн эрхт ёсноос нүүдэлчдийн үед байсан зүйл.Харин одоо боловсролыг төвшин, ур чадварт өөрчлөлт гараад эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд ороод ирлээ. Тиймээс гэр бүлийн харилцаанд тэгш байдал үүсч байна.Бүх зүйлийг хамтарч хийхээс өөр аргагүй цаг үе ирсэн гэсэн үг. Адилхан хоолоо хийх үедээ хийж, төлбөр тооцоо, мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх үедээ аль аль анхаарал хандуулж шийдэх хэрэгтэй. Орчин үед хоол хийх гэдэг эмэгтэй хүний заяасан ажил биш болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *