ЦАХИРЫН ХОЁР ШҮТЭЭН 2015 оны намар байсан газраасаа “хулгайлагдаад” УБ хотын нэгэн айлын хашаа хүртэл зөөгдөж, дараа нь ил болж баригдаад Гандантэгчэнлин хийдийн хашаанд хүмүүсийг хуйлруулсан “занданшсан шарил”-ын тухай санаж байгаа байх. Эдүгээ энэ шарил Архангай аймгийн Цахир сумын нутагт “эргэл мөргөлийн аялал”-ын нэг “ҮЗМЭР” болжээ. Зарим хүмүүс “ү.хсэн хүнийг шүтэж, мөргөнө гэдэг хий хоосон мухар сүсэг” гэж үздэг.Зориуд зорьж очоод ямар нэгэн зүйл гуйж хүсэж байгааг нь харахад, магадгүй “бөө мөргөлд өвөг дээдсийн сүнс”-тэй харьцдагтай адил хэмээн хүлээж авдаг байх. Энэ газарт ирж таарвал амьд ахуйдаа ламын эрдмийг гойд гаргуун эзэмшиж, эд хөрөнгө, сэтгэлийн шуналаа хаячихсан эгэлгүй шидтэн болж чадсан тэр их төвлөрөл, ухаарал, гэгээрлийг нь үнэлэн “хүндэтгэх” учиртай болов уу. Манай монголчуудын зарим нь юуг шүтэж байгаагаа мэддэггүй юм шиг санагддаг учраас энэ агуулгыг орууллаа.#ӨВГӨН ГЭСЭР ЛАМ…хэмээн алдаршсан Энэтхэгийн 81 шидтэн дүвчингийн нэг, тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц гэдэг хүн бөгөөд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, “Алтат толгой” хэмээх газарт 1816 онд мэндэлж 1894 онд жанч халжээ.Өндөр биетэй, алаг нүдтэй, ширвээ сахалтай, гонзгой бор царайтай хүн байсан гэдэг. Түүний ер бусын ид шид, увдисын талаар ам дамжсан олон яриа бий. #БАГААСАА ШИДТЭН: Чүлтэмжамц багадаа эцгээс өнчирч эхийн хамт төрсөн нутгаа орхин ээжийнхээ ах дүү нарыг барааджээ.Өсвөр насандаа адуу малтай ноцолдохын хажуугаар Тариатын хүрээнд шавилан суусан гэдэг. Шавилж байхдаа олон удаа багшийгаа гайхашруулжээ.Нэгэн шөнө багш нь “Чүлтэм чи байна уу” гээд гэрэл гаргаад босож очоод хартал, өшиглүүрэндээ дээлээ хийгээд хүн унтаж байгаа юм шиг тавиад, ханын толгойд эрхээ өлгөсөн байсан нь өөрөө шажигнан эргэж байв гэнэ. Багш нь суун тусаж залбираад өөрөө эргэлдэж буй эрихнээс нь адис авч, орондоо ороод нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ. Үүр дөнгөж цайх үед Чүлтэм хүү сэмээрхэн орж ирээд ор руугаа орчихож гэнэ. Өглөө эрт босонгуутаа багш нь “өнөөдрөөс эхлээд чи миний багш, би чамд ном заана гэж юу байхав, надад чи адис тавь” гэжээ.Чүлтэм “яалаа гэж би номын багшдаа адис тавих билээ” гэхэд багш нь “чиний ид шидийг олон удаа үзэж харлаа, чи ч замаа хөө, би ч замаа хөөе” гэжээ.Тэр цагаас хойш Чүлтэм хүүг хотол олноороо хүндэтгэн хүрээлэх болжээ. #ЗАЙРАНТАЙ ХҮЧ ҮЗСЭН НЬ: Дархадын бөө Гэсэр ламтныг “эрдэм чадлаараа үзэлцэе” гэж хэд хэд дуудаж гэнэ. Гэсэр ламтан хоёр шавиа дагуулаад Эгийн даваа руу явжээ. Нэг шавь нь Санжжав аграмба (нөгөө хулгайлагддаг шарил), нөгөө шавь нь Лүнрэг Дандар оточ (Монголын уламжлалт анагаах ухаанд маш алдартай) хоёр байсан гэдэг.Гурвуулаа Эгийн даваанд хүрч очтол цахилгаан цахилж, ширүүн бороо асгаран үер буугаад тэр хавийн уул ус хилэгнэж байв гэнэ. Гэсэр ламтан хоёр шавиараа даруйхан гурилан хүн хийлгээд, хийлгэсэн хүнээ дээш доош нь харуулж элдэвлээд тарни уншаад байж гэнэ. Тэгтэл уулнаас бууж буй үерийн ус тэр гурвын жодгорынх нь хоёр талаар оволзон урсаж байгаад удалгүй намджээ. Гэсэр лам хоёр шавьдаа “энэ лянгийг (гурилаар хийсэн хүн) биеийг нь эвдэлгүй эргүүлж тойруулж байгаарай.Одоо хүмүүс ирээд намайг аваад явна” гэжээ. Удалгүй баахан хүмүүс ирээд “манай зайрангийн бие нь муудаад янз янз болоод байна, та л очиж аргал” гэцгээжээ.Очтол дархад зайран нумраад татчихсан байж гэнэ. Гэсэр ламтан тарни номоо унштал зүгээр болчихож гэнэ. Энэ үед хоёр шавь нь манай багш одоо л очсон байгаа гээд гурилан хүнээ тэгшилж засаад тавьжээ. Гурилан хүний хөлийнх нь улыг ар дагзанд нь хүргэчихсэн учраас дархад бөө тийнхүү татсан байж гэнэ. Дараа өдөр нь дархад зайран Гэсэр ламд бууж өгсөн гэх хууч яриа бий. #ЭЛДЭВ ХУУЧААС…: Далай чойнхор ванг Их Хүрээ явах гэтэл хойт Тэрхийн цагаан гол үерлээд явуулахгүй тарган морь, амбан шар голын усанд живж байж гэнэ. Гэсэр ламтныг дуудаж тарни уншуултал морины олом таталгүй гараад явчихсан гэдэг. Тариатын хүрээний гол Зуу сүмийн мөнгөн цөгц хулгайд алдагдчихжээ. Гэсэр ламтан урьд даваагаар даваад явсан нэг бадарчин авсан юм байна.Даваан дээр нь нохойн дүрстэй лянга хийгээд туу туу гэж хэлээд булчихаарай гэжээ. Тэгтэл нөгөө бадарчин нохойд туугдан хөөгдсөөр цөгцөө барьчихсан буцаад ирсэн аж.Нутагт нь малын боом өвчин гарсанд Гэсэр ламтан “боомтой малын мах аваад ир” гээд авчирсан махыг нь ганцаараа чанаж идээд боом өвчнийг дарсан… гэх мэтээр Гэсэр ламтны шид авъяасын тухай яриа нутгийн ардын дунд их байдаг ажээ.#ХОС ОРШИНОЛ: Зурагт буй хоёр суварга нь Архангай аймгийн Цахир сум, Тарвагатайн нурууны үргэлжлэл Содномдаржаа ууланд хэдхэн жилийн өмнө байгуулагджээ.Суварган дотор Тойн-Эрдэнэ Чүлтэмжамц буюу Өвгөн Гэсэр лам, түүний шавь Цорж-аграмба Санжжав нарын “занданшсан шарил” буй бөгөөд эдгээрийг ХОС ОРШИНОЛ хэмээн нэрлэж, зорьж очих замд буй Тэрх гол дээгүүр гүүр хүртэл байгуулжээ. Гэсэр багш жанч халахын өмнө “Миний цогцос шарилыг Хөх нуурын эхний гурван оньсны дундах сэтэрхий дээр бунхалж нутаглуулаарай.Би тэнд албингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр сууж байя. Тэгвэл энэ нутаг усныханд аюулт өвчин тахал, зовлон гачаал тохиохгүй, идэх уухаар элбэг, амар амгалан аж төрнө” хэмээн айлджээ. #Жич: Энэхүү Өвгөн Гэсэр ламтан, Санжжав аграмба хоёрын шарилыг Гандан хийдийн Д.Чойжамц хамбатан “Итгэлт хамбаас ч илүү шидтэй юм” гээд хэлчихсэн аж. Тэгээд л хүмүүс хуйларсан гэж ойлгосон. Нэг бодлын харь нутгийн уул ус, шүтээнд хамаг мөнгө хөрөнгөө зарж байхаар өөрийн нутагт үлдээсэн нь дээр.Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав. Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ. Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна. Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм… Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!. Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч, машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров. ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж. Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм. Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа… #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ. Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв. ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм. НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!! ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ. ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ. ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ. ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.