Uncategorized

Аав ээж охин 3 уулаа ГАВЪЯАТ болсон гайхамшигт тохиолдол

Аав Монгол Улсын гавъяат жүжигчин С.Бужгар, ээж Монгол Улсын гавъяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, охин Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Б.Гантигмаа гээд нэг гэр бүлээс гурван гавьяат төрсөн ховорхон тохиолдол энэ цаг үед тохиолоо.Монгол Улсын Гавьяат Жүжигчин Санжаагийн Бужгар нь 1939 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Хатаачийн энгэрт төрсөн.1959 онд Улсын багшийн дээд сургуульд жүжигчний анги анх нээгдэхэд элсэж суралцаад,1963 онд төгсөж Улсын драмын театрт жүжигчнээр ажилласнаар хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.Монгол Улс урлагийн дээд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэж эхэлсний илрэл нь 1963 онд УБДС-д кино драмын жүжигчний ангийн анхны төгсөлт байлаа. Энэ ангийг 20 гаруй залуус төгссөнөөс хожим нь алдартай жүжигчин болсон нь олон. Тэдний нэг нь БНМАУ-ын гавъяат жүжигчин Санжаагийн Бужгар билээ.Тэрээр сургуулиа төгсөөд1963-1976 онд Улсын драмын театрт, 1976 оноос Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт жүжигчнээр ажиллахдаа олон жүжгийн гол бол туслах дүр бүтээжээ.Театрт Лениний дүрийг чадварлаг бүтээсэн гэж ахмад жүжигчид бахархан дурсаж байхыг сонсож байлаа.Ш. Дэлгэржаргал нь 1947 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төржээ. 1967-1971 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн кино драмын ангид суралцан төгссөн. 1971-1976 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин.1976-1997 онд Дархан хотын “Залуучууд” театрт жүжигчин.Б.Гантигмаа Улаанбаатар хотод төрсөн ч Дарханд таван настай очоод 10 дугаар ангиа төгстлөө амьдарсан. Түүний бага нас бүтээн байгуулалт ид өрнөсөн Дархан хоттой салшгүй холбоотой.Аав, ээжийнхээ авьяасыг өвлөсөн Б.Гантигмаа аравхан настайдаа “Гарын таван хуруу” уран сайхны кинонд Хорлоогийн охинГэрлээгийн дүрд тоглож байв. Уг кино дэлгэцэнд гарсны дараахан үеийнх нь хүүхдүүд “Хулгайч аа, хулгайч аа” гэж шоолдог, шоолохоор нь их ичдэг байсан гэдэг.Энэ талаараа “Хүүхэд л болсон юм хойно тэд нар кинонд итгээд үнэхээр л айлын хүүхдийн аавыг хулгайлсан гэж боддог байсан байх, их л гэнэн байж дээ” гээд инээв.Арван жилээ төгсөөд Б.Гантигмаа СУИС-ийн жүжигчний ангид Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Соёлын тэргүүний ажилтан,жүжигчин Б.Амарсайхан, Б.Навчаа, Н.Ялалт, Ж.Баясгалан тэргүүтэй өнөө цагийн урлаг, соёлын салбарын оргилуудтай нэг ангид элсэн суралцаж байв. Дарханы радио, телевизийн редакцад нэвтрүүлэгчээр ажиллаж байсан ээжээсээ суралцаж нэвтрүүлэгч байхын сайхныг мэдэрч, улмаар энэ мэргэжилд дурласанБ.Гантигмаа хоёрдугаар курсээсээ “Бэрс” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид шилжсэн юм. Ийн Үндэсний радио, телевизийн алтан босгыг 19-хэн настайдаа давж алхаж орлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *