Uncategorized

Алтан шар зам нь өлзийтэй байгээ👏🌷 Хамгийн залуу галт тэрэгний машинч ээждээ үнсүүлээд замдаа гарч буй гоё агшин.

Гоё агшин..Хамгийн залуу галт тэрэгний машинч ээждээ үнсүүлээд замдаа гарч буй агшин. Ган зам зурайж галт тэрэг хурдалж байг. Алтан шар зам нь өлзийтэй байгээ👏🌷 Аян замын ерөөл/ монголоор Чогжү мүнсэл буюу аян замын ерөөл
(Арван Зүгийн Харанхуйг Арилгагч) Чогжү мүнсэл номын тухай Бурханы шашны номонд “арван зүг, гурван цагийн бурхад” хэмээн уншдаг бөгөөд бурхан үгүй газар байдаггүй тухай номлодог. Ялангуяа арван зүгт голлох арван бурхан залардаг ба бурханы шашинтан нар аль зүгт явахаар зэхэж байна тэр зүгийнхээ бурханд залбирч ажил үйлсээ даатган хөдөлдөг заншилтай билээ. Тухайлбал урд зүгт явагсад ажил үйлс нь сэтгэлчилэн бүтэхийг, саад бэрхшээл, аваар осолгүй байхыг урд зүгт залрах бурханд даатган гарах нь аян зам өлзийтэй, ажил үйлс бүтэмжтэй байхад чухал нэмэртэй билээ.
Чогжү Мүнсэл номыг унших үед юу бодох вэ? Бие, хэл, сэтгэл гурваар арван зүгийн бурхан бүгдэд залбиран мөргөмүй. Зүг бүрийн аян зам маань өлзийтэй сайн байж санасан сэдсэн үйл хэрэг маань бүтэмжтэй байх болтугай, хамаг амьтдын үйлс хэрэг цаг үргэлж бүтэмжтэй байх болтугай хэмээн залбираарай. Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.Авралт арван зүгийн бурхадын адис жинлаваар зүг бүхэнд зорчих аян зам тань өлзийтэй байж санасан сэдсэн үйлс хэрэг тань сэтгэлчилэн бүтэх болтуай. Чогжү мүнсэл буюу аян замын ерөөл.Авралт бурхан, ном, бурсан хувраг болоод.Ачит лам, ядам, баатар, дагинас бүхнээ. Ариун сүжгээр мөргөж магтаал тахилыг өргөюү.Ашид бид бүгдийн хотол бүлийг өршөө. Дөрвөн зүгт явж найман зовхист одлоо ч Гурван эрдэнэ дээдэс аян замыг минь ивээ.Ядам бурхадын чуулган Явдал мөрийг минь ивээ. Эрхт номын сахиуснууд Эргэлтгүй мөрийг минь ивээ.  Ягчис сангийн эзэд Ямагт мөрийг минь ивээ. Эсрүн хурмаст тэнгэрЭгнэгт мөрийг минь ивээ.Гадна арвисын сахиуснууд Гай гамшгаас ивээ. Ловон үндэсний сахиуснууд Лай ланчгаас ивээ.Эцгийн үндэст сахиуснууд Энх тунх явуул.Буяны садан тангарагтнууд Буруу зөрүүг хариул.Ээл язгуурын сахиуснууд Эндэл ослоос сэргийл. Уул усны эздүүд Учрал мөрийг хамгаал. Аяны бид бүгдийг Аль зүг рүү одлоо ч Урдаас минь аварч хайрла.Суухад суурь бат нүүхэд мөр эгц  Явбал үдэж өршөө Ирвэл угтаж өршөө. Эрхэлсэн худалдаа хожоотой Эгээрсэн хэрэг бүтэмжтэй Залбирсан бид нөхдийн заяасан хүчин болж Дайсан тотгор бүгдийг тоосон товрогт хийсгэ. Сүслэгч хүмүүнд энэлгээгүй Сүрэг малд гарзгүй Ургац тариаланд мөндөргүй Улс аймагт гамшиггүй Зохис бусыг амирлуулж Захисан үйлсийг гүйцээ. Ахуй үест тохиох Алдас доройтол арилаад Агуу заяа хишиг, нас буян арвижаад Санасан хэрэг бүгд Шамдалтгүй аяндаа бүтэж Шар малгайтны шашин Сааралтгүй дандаа бадраг. Дэлхийн эздийн сэтгэлдДээд бодийн таалал Төрөөгүй нь түргэн төрж Төрсөн нь сацран дэлгэрч Өнөд үл доройтохын Өлзий хутаг орштугай. -Жавзандамба хутагт төв-

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *