Uncategorized

САЙХАН МЭДЭЭ: Дүү нь ахдаа донор болж Э.Ананд хүү эс шилжүүлэн суулгах хагалгаанд орж байна

Э.Ананд хүү өнөөдөр Турк улсад эс шилжүүлэн суулгах хагалгаанд орж байна. айман настай Э.Ананд хүү “нуруу нугасны хорт хавдар” гэж Монголд оношлогдож, БНСУ-руу өнгөрсөн оны тавдугаар сард эмчилгээнд явсан билээ. Тус улсад очсоны дараа төлөвлөсний дагуу хагалгаандаа орох гэж байсан ч “цусны хорт хавдартай” хэмээн давхар оношлогдсон. Улмаар төлөвлөгөөгөө өөрчилж, химийн эмчилгээ хийлгэж, найман удаагийн хими эмчилгээнд орсон хэдий ч хавдар нь дахисан талаар бид мэдээлсэн. Э.Ананд хүү өдгөө Турк улсад эмчлүүлж буй. Тэрбээр тус улсыг өнгөрсөн 6 дугаар сард зорьсон бөгөөд өнгөрсөн хугацаанд гурван удаагийн химийн эмчилгээнд оржээ. Тэгвэл өнөөдөр Э.Ананд эс шилжүүлэн суулгах хагалгаанд орж байна. Түүний дүү нь ахдаа донор болж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *