Uncategorized

Хүүхдүүдээ түцэндээ үлдээгээд бие засаад ирэх хооронд хүүхдүүдийнх нь зургийг сошиалд цацжээ

Олон нийтийн сүлжээгээр “Хүйтэн чингэлэгт хоёр нүцгэн хүүхэд уйлж байгаа дүр зураг” бүхий мэдээлэл тархав.Энэ талаар нэгэн иргэн цахим хуудсандаа байршуулсан бөгөөд ээж нь а.рхи уухаар явсан гэх тайлбарыг бичжээ.Энэ талаар Чингэлтэй дүүргийн ГБХЗХГ-аас тодруулахад “Цахим орчинд цацагдаад буй зураг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа хийсэн.Уг асуудал Сүхбаатар дүүргийн 9 хороонд байрлах Цагаан байрны замын эсрэг талын ТҮЦ-нд шөнийн 3 цагт болсон байна лээ.Тухайн эмэгтэй тус ТҮЦ-нд ажилладаг.Нөхөр нь хөдөө явсан тул анх удаа хүүхдүүдээ ажлын байрандаа авчирсан.Улмаар хажуугийн түцний эгчдээ захиж үлдээгээд бие засаад ирэх хооронд хүүхдүүдийнх нь зургийг цахим орчинд нийтэлсэн байсан.Хүүхдүүдтэй уулзсан бөгөөд бие ил шарх сорви байхгүй биеийн байдал хэвийн түцний ойр амьдардаг юм байна.Тухайн ээжид хүүхдүүдийг дахиж ажлын байранд авчрахгүй хараа хяналтгүй үлдээхгүй байхыг сануулсан.Мөн уг мэдээллийг сошиалд нийтэлсэн иргэн хүүхдийн ээж болон хүүхдүүдээс уучлал гуйсан гэсэн” хэмээлээ.Сануулахад,сошиалд цацагдсан шиг ээж нь а.рхи да.рс уухаар явсан,ТҮЦ-нд хөлдөх ү.хэх гэж байсан гэх асуудал байхгүй аж.Эх сурвaлж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *