Uncategorized

Аура засал хийх нэрээр бусдыг түлж, амь насыг нь хохироожээ

Иргэн Дулмаа нь нурууны өвчнийг энергиэр эмчлэх,аура засал хийх нэрээр Оюуны биеийг нүцгэлэн,өрөөний голд зогсоож,цагаан хар өнгийн нойлын утсаар биеийг нь ороож,а.рхинд арц холин рашаан болгож бие рүү нь цацах,4 талд нь лаа асаан байрлуулах зэргээр зан үйл хийх үед асаасан байсан лаа унаж гал гарсан байна.Улмаар иргэн Оюуны биеийн гадаргуу 50-59 хувь нь түлэгдэж,эрүүл мэндэд 3 дугаар зэргийн түлэгдэл бүхий хүнд зэргийн гэ.мтэл учирч,зохих эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч амь нас нь хо.хирсон байна.Дулмаагийн үйлдлийг прокуророос “хүний амь насыг болгоомжгүйгээр хо.хироох” гэ.мт хэ.рэг гэж зүйлчлэн,хэргийг шүүхэд шилжүүлсэн,Дулмаагийн өмгөөлөгчөөс “… энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хо.хирол болгоомжгүйгээр учруулах гэ.мт хэ.рэг юм” гэх үндэслэлээр,зүйлчлэлийг нь хөнгөрүүлэх талаар мэтгэлцжээ.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дулмаагийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хо.хирсон үр дагавар шууд учирсан,түүний болгоомжгүй үйлдэл нь Оюуны амь нас хо.хирсон хо.хирол,хо.р уршигтай шууд шалтгаант холбоотой,энэ үр дагаврыг гэ.мт хэ.ргийн хохиролд тооцож хэргийг зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэв.Шүүхээс,шүүгдэгч Дулмааг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэ.м буруутайд тооцож,тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэ.мт хэ.рэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хо.хирол буюу эмчилгээ болон оршуулгын зардлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэ.мт хэ.рэг үйлдсэн нөхцөл байдал,гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж буй ухамсар хандлага гэх хувийн байдал зэргийг харгалзан түүнд хо.рих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж,тэнссэн хугацаанд гэ.мт хэ.ргийн хо.р уршгийг арилгах арга хэмжээ авах,оршин суух газраа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх,дахин Аура засал гэх зан үйлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авчээ.Санамж:Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй,зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн:Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.ХатанцэцэгЭх сурвaлж

Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *