Бүгдээрээ ер нь завсар дундын цаг хугацаанд л амьдраад байгаа улс юм аа даа. Дархлаатай ч юм шиг, үгүй ч юм шиг. Вакцинтай ч юм шиг, үгүй ч юм шиг. Ковид гусчихсан ч юм шиг, үгүй ч юм шиг. Шинжилгээ аваад ч байх шиг, анаад ч байх шиг. Түргэвчилсэн нь хү.чинтэй ч юм шиг, хү.чгүй ч юм шиг. Тэгснээ арбидол сайн ч гэх шиг, муу ч гэх шиг. Мөнгөтэй ч биш, мөнгөгүй ч биш гүйж явтал эерэг ч гэх шиг, сөрөг ч гэх шиг тас гацаана аа, бас.Тэгж байтал эдийн засаг эрчимжээд ч байх шиг эвхэрч ойчоод ч байх шиг. Дээрээ төртэй ч юм шиг, үгүй ч юм шиг. Төрийн хэд маань эрүүл ч юм шиг, эргүү ч юм шиг. Хилээр бараа орж ирээд ч байх шиг, хэл хөлгүй гацчихаад ч байх шиг. Хичээл танхимаар ч биш, цахимаар ч биш. Амны хаалттай ч юм шиг, үгүй ч юм шиг. Тарвас идээд ч байх шиг, бордоо залгиад ч байх шиг. Зам дээр бол явж байгаа, үгүйгээ мэдэхээ байсан.Зогсоол дээр машинаа тавьсан ч юм шиг, үгүй ч юм шиг тарчлаастай. Ажиллаад ч байх шиг, амраад ч байх шиг. Газар хөдөлсөн ч юм шиг, хөл ганхсан ч юм шиг. Гэртээ амьдраад л байх шиг, гудамжинд гуйваад ч байх шиг. Бүүр учраа олохгүй уймраад, урагшаа ч биш, хойшоо ч биш нам гацаад, таг эргүүтээд…за тэгээд тэг дунд нь тэлчилж байтал болох байгаа, амьдралын алтан дундаж гэж аргагүй сайхан зам байна даа. Ер нь бол амьдарна гэж алж өгч, ангайлгаж байна дөөө…