Uncategorized

БИ НАСНЫ ХАНИА ХҮЛЭЭЖ БАЙГАА Ч ЭРЧYYД ЗӨBXӨН ГAHЦ ШӨHИЙН ЯBДЛЫГ Л XYCЭХ ЮМ. CYYЛДЭЭ БИ YHЭХЭЭР…

Сайн байна уу? Би одоо 32 настай ганц бие эмэгтэй. Сүүлийн үед маш их ганцаардаад байх юм. Найз нөхөдтэйгөө ойр ойрхон уулзсан ч нэмэр алга. Нэг л тийм хоосон орон зай. Ийм л үед найз залуутай болох бодол ихээр орж ирэх юмаа.Сайхан залуутай суугаад хөөрхөн үр хүүхэдтэй болоод л жаргалтай сайхан амьдрах юмсан. Найзууд минь бүгд хүнтэй суугаад айлын эхнэр болчихсон одоо бараг дээд тал нь гурван хүүхэдтэй. Гэрийнхэн маань ч бас намайг хүнтэй суу суу гээд л ядаргаатай байдаг.Энэ энэ байдлууд ч намайг яаруулахад нөлөөлөөд байх шиг. Харин хань ижилтэй болоод сайхан амьдаръя гэсэн бодолтой залуучууд ховор бололтой. Ихэнх нь зүгээр л нэг шөнийг өнгөрөөх зорилготой.Эсвэл эд материал, мөнгө төгрөгөөр холгох гэсэн тийм л надтай хүмүүс таараад байх юм. Би оюутан байхаасаа л биеэ даасан эмэгтэй байсан одоо ч гайгүй ажил төрөл хийдэг хэн нэгнээс хараат биш байдаг.Гэрийнхэн маань хөдөө байдаг болохоор хотод нэг өрөө байр аваад ганцаараа л амьдарч байна. Тийм олон залуустай уулзаж учраад, унтаж хэвтээд хаширчихсан юм уу гэж бодож байгаа байх. Огт тийм биш шүү.Нас яваад байгаа болоод ч тэр үү гэрийнхний шахалтаар ч юм уу эсвэл бүр найз нөхөд маань аль хэдийн аав ээж болчихсон болохоор ч байж магадгүй амьдралынхаа ханийг чин сэтгэлээсээ хайж байна.Гэхдээ л яг миний хайж байгаа тэр л хүн олдохгүй байнаа. Сүүлийн гурван жилд хоёр, гурван залуутай л харьцсан. Эхний залуутай ажлын шугамаар танилцсан тэгээд юм хум бичдэг болоод хааяа нэг уулзаж хоолонд орно энэ хугацаанд мэдээж сайхан л байсан.Тэгээд гэнэт мөнгөний хэрэг гарсан гээд надад хамаг зовлонгоо яриад надаас мөнгө зээлсэн. Бага мөнгө биш болохоор авах гэж байсан зүйлээ хойшлуулан байж зээлүүлсэн. Гэтэл эхнэртэй байсан. Би ч гэж би эхнэртэйг нь мэдэхгүй мөнгө төгрөг зээлүүлээд уулзаж учраад явж байдаг.Яаж эхнэрт нь баригдчихаагүй юм гэж баярладаг. Тэгээд тал мөнгөө л эргүүлж өгчихөөд таг болсондоо. Би ч мөнгөө авъя гээд эхнэр хүүхэдтэй хүний араас гүйгээд байлтай биш гээд тэгсгээд орхисон.Дараагийн залуутай дээрх явдал болоод нэлээн хугацаа өнгөрсөний дараа таарсан. Гаднах байдал нь мэдээж надад маш их таалагдаж байсан. Тэр ч бас надад гайгүй ханддаг. Ингээд энэ хүнийг таньж мэдье гэсний үндсэн дээр уулзаж эхэлсэн.Бүх л амьдралаа надад ярьсан. Өмнө нь амьдрал зохиож байсан, хөөрхөн охинтой гээд л. Мэдээж өмнөх алдаагаа давтахгүй гээд сайн судалсан. Үнэхээр л эхнэр хүүхдээсээ салаад урт хугацаа өнгөрсөн байсан.Гэтэл би осолд ороод эмнэлэгт хэвтлээ, тэгсэн тэгээд л тэр таг болсон. Зовсон үед нөхрийн чанар танигдана гэдэг шиг л юм болсон. Би ч араас бас хөөе хаая гэж гүйгээгүй орхисон. Энэ хоёр хоёулаа надаас ах залуучууд.Би өөрийгөө ажиглаад байхад өөрөөсөө насаар ах хүн сонирхдог юм шиг байна лээ. Дүү залуучууд нэг их таалагдаад байдаггүй юм. Гэхдээ бас юмыг яаж мэдэхэв гээд өөрөөсөө хэдэн насаар дүү залуутай уулзаж үзсэн. Тэгсэн чинь бас л намайг холгох гэсэн санаатай байх шиг байсан.Болзож хоолонд орсон ч, энэ тэнд үзвэр үзсэн ч би л даана. Энэ байдал нь хэд хэд ч давтагдаад сүүлийн үед холбоо барих нь ч багасаад тэгээд би бас хөрчихсөн болохоор холбоогоо бүр мөсөн тасалсан.Одоо ч бараг эрэгтэй хүнтэй уулзахыг огт хүсэхээ больж байна дөө. Галзууртлаа л дурлахгүй юм бол худлаа байх. Гэхдээ над шиг хэдийн гучин нас гарчихсан эмэгтэйд тийм гал халуун дурлал гэж зүйл тохиолдох болов уу.Бараг л үгүй бололтой. Энэ уулзаж байсан залуучуудад ч би дурлаж хайртай болсондоо уулзаж байгаагүй, зүгээр л болж бүтэж байвал ханиараа сонгоё л гэж бодсон. Нээх гоё хайртай хэзээ учрах юм бол.Сүүлийн үед дагавар хүүхэдтэй ч хамаагүй сайн л залуутай суувал хүүхдийг нь төрсөн ээж шиг нь л хайрлана гэж бодох болсон.Маш сайн хойд ээж байж би чадна. Заза энэ хүртэл уншсан та бүхэнд баярлалаа.Хэзээ нэг өдөр сайн ээж, сайн эхнэр болчихоод захиагаа үргэлжлүүлж бичнээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *