Uncategorized

ХАДАМДАА НҮДЭНД ХҮЙТЭН, 3OЛБИН XҮҮXНЭЭРЭЭ ДУУДУУЛЖ БИЛЭЭ…

Сайн байна уу. Би өөрийнхөө тухай болон нөхрийнхөө тухай бичих гэж байна. Нөхөр бид хоёр намайг оюутан байхад нэг газар ажиллаж таараад тэр мөчөөс эхлэн нэг нэгнийгээ хайрлаж хамгаалж дотноссон. Би дадлагаар очиж нөхөр маань үндсэн ажилтан болоод хэдэн жил болсон байсан. Би аавтайгаа өссөн. Ээжийгээ мэдэхгүй. Ээж маань намайг нэг нас хүргээд аав эмээ хоёрт үлдээгээд орхиод явсан гэсэн.Эмээгээс нэг удаа ээжийг их хүнд хэцүү зүйл туулж яваа аpxинд орж шинэ суусан хүнтэйгээ хамт үргэлж co.гтуу явдаг тухай мэдэж байсан. Гэхдээ ердөө эмзэглэж гомдоогүй. Учир нь аав маань намайг ёстой энгэртээ хийж алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн. Их сургуулийн маань төлбөрийг дөрвөн жил өөрөө тэтгэвэргүй тэтгэврийн зөрүүгээрээ болгож намайг мэргэжилтэй болгосон.Тийм ч учраас надаас өөр аавыгаа гэх хүн байхгүй тул би аавдаа одоо бүхнээ зориулдаг. Залуудаа хэрэглэж үзээгүй явж үзээгүй амжуулж байгаагүй бүхнийг нь хийж өгөхийг хүсдэг. Нөхөр бид хоёр үерхээд худалч хүнд хоёрхон сарын дотор хамт амьдарч эхэлсэн. Аав маань миний ханьд маш сайн хүргэнээ л гэнэ. Харин хадам ээж маань намайг үздэггүй. Одоо ч гэсэн адилхан. Анх нийлэхэд намайг нүдэнд хүйтэн золбин хүүхэн чирээд ирлээ гэж нөхөрт маань хэлээд намайг уйлуулаад гаргаж билээ. Нөхөр бид хоёр харш жилтэй юм гэсэн. Би ч яахав зурхай мухар сүсэгт огт итгэдгүй төрлийн хүн.Хадам ээж харин маш сайн итгэнэ сүсэг бишрэлтэй хүн. Хүний ээлтэй өнгө гэдэг чухал байдаг юм гээд миний хонхны баяраараа хийлгэж өмссөн улаан дээлийг шатааж байсан гээд бод доо. Миний ээлгүй өнгө улаан юм гэнэ лээ. Харин би нөхөртөөө өөрөө ээлгүй харш учраас хүүг нь азгүй явуулах эмэгтэй гэж намайг үздэг. Олон ч жил энэ харш гэдэг үгнээс салахыг хичээж явна.Цай чанаад цай хөхөрчихвөл харш жилтэй учраас нөхөртөө аяга сүүтэй цайг нь өгчидгүй хар гартай билүү дээ тийм гэж ярина. Гэхдээ харааж загнаж өөдөөс зааж чичилж ярьдаггүй. Зүгээр л амандаа үглээд яриад байдаг эсвэл утсаар хэн нэгэнд ярина. Намайг сонсоосой гэсэндээ. Нөхөр ээж та яах гэж ингэдэг юм гэх бүртээ намайг тайвшруулж өөр юм бодуулах гэж оролдоно.Хаданд хавчуулагдсан гэж нөхрийг маань л хэлэх байх. Эхгүй юм гэнэлээ нөгөөх нь аpxичин болсон гэсэн байх шүү гээд нэг удаа найздаа хэлж байхыг сонсоод хэзээ ч харж байгаагүй бас огтхон ч санадаггүй ээжийгээ өрөвдөж билээ. Нөхөр тэр үед ажилтай байсан болохоор би 00 орж уйлж аваад л гарч ирсэн. Нөхөр тусдаа л гаръя чамайг ингэж уйлуулж байж чадахгүй би ямар азгүй хүн бэ эхнэрээ жаргаана гэж авчирчаад үргэлж үгийн муухайг сонсгоод суулгаж байдаг гээд л гутарна. Би гэрээсээ ажиллана, орчуулга хийж хоол хүнс өөрийнхөө хэрэглээг олчихдог нөхөр харин байранд зүтгэсэн.Ингэснээр удалгүй бид хоёр ипотекийн зээлэнд хамрагдаж байртай болсон. Хадам ээж өдөртөө хүүг маань хардаг би ажилдаа ороод удаагүй байлаа. Орой ирэхэд л гэрт нэг хадаг, дахиад ирэхэд л тэнд нэг мөнгөний мод, дахиад ирэхэд хананд бурхан багш арц аравнай. Эхэндээ би ч за яахав хүний сүсэг бишрэлийг би ойлгохгүй байгаа байх ээжид чимээгүй л байя гэж бодоод тайван л байдаг байв. Сүүлдээ гэр мань яг л нэг хийд, зөн билэгчийн өрөө шиг эвгүй харагдах болсон.Нөхөр уурлаад нэг орой өнөө баахан хадаг мөнгөний модыг нь хураагаад авчихсанаас бүх зүйл эхэллээ. Харш жилтэй хүүхэн хүүд минь муугаар нөлөөлж эхэллээ, удахгүй өр ширэнд баригдана эхнэр нь гэрээ өөдлүүлэх дургүй бурхан тахилд маань хүрлээ гээд л уйлж харааж загнаж хамаатнууддаа хэлж эхэлсэн. Би ч аргаа бараад нөхөртөө хэлээд сүсэг бишрэлд нь бүү оролцоо ханиа гэж үглэж үзэв. Нэг орой бөө дагуулаад ирсэн. Харш жилийн ам дарна гэх утгатай, харшлаад хүүгийн маань ажил бүтэхгүй байна гээд ирсэн.Бөө нь ч юмаа бэлдээд л би ч бэлд гэсэн юмыг нь бэлдэж өгөөд сууж байтал нөхөр орж ирээд тэсвэр нь алдарсандаа. Ээжээ гуйж байна намайг тайван амьдруулаад өгөөч, би эхнэр хүүтэйгээ хангалттай сайхан байна ш дээ та илүү юу хүсээд байгаа юм бэ. Харш жил байлаа гээд бид хоёр юу буруу хийчвээ. Над шиг эхнэртээ эрхлээд оймсоо ч эвхэж тайлж үзээгүй, угаалгын машинаа ч ажиллуулж мэдэхгүй, хөргөгчиндөх хүнсээ хэдэн төгрөг болдогийг ч мэдэхгүй азтай нөхөр байхгүй шүү ээжээ. Харин ч бид хоёр ивээлээс ивээл. Бүр хачин сайн таардаг хоёр. Та л надад харшлаад байна.Харш гэж үнэн бол та л хүүдээ харш байна танаас болж би үргэлж эхнэртээ гэмтэй юм шиг бодож, хэзээ ээж эхнэр хоёр муудах бол, хэзээ ээж нэг хадаг авчраад хөлд минь уяах бол гэж айж явна. Хүүгээ жаргалтай яваасай гэж бодохгүй байна уу ээж минь. Би жаргалтай байна ш дээ. Өөр яах юм бэ. Мөнгөний мод өлгөөд баяждаг бол та насаараа мөнгөний мод оёж жаазлаж, саранд мөнгө гайхуулсан одоо тэрбумтан болчихсон байх ёстой биз дээ.Зүгээр л сайхан эмээ байхад болохгүй байна уу ээжээ гээд уйлж байгаад хэлсэн. Энэ үед нөхөртөө хичнээн их баярлаж хайрлаж нэг том ачаа аваад хаясан юм шиг хөнгөрч билээ. Эсэргээр нь ээж хүү хоёр мудалцаад яаанаа гэж айж одоо ч тийм л байна. Хадам ээж уурлаад бас гомдоод одоо ирэхгүй байгаа. Гэхдээ эх үрийн холбоо хичнээн нандин билээ удахгүй эвлэрэх байхаа. Ханьдаа л бүхнээ зориулах юм шүү гэж бодож сууна даа. Азтай эхнэр юм даа би.Хэдийгээр ээждээ гологдож хагас өнчин өссөн ч ханьдаа хайрлагдаж явах хувьтай байж. Харш жил гэдэг үгийг үнэхээр хэн гэдэг хүн зохиосныг мэдэхгүй ч тэр хүнд чи битгий солиор гэмээр байна кк. Галсансүхийн бурханд хэлэх зөвлөгөө шүлэгнээс иш татаад солиор гэж хэлсэн юм шүү. Ингээд энд байгаа бүх хөөрхөн гишүүд сахиусан тэнгэрүүддээ хоёр биендээ л итгээрэй, хайр сэтгэл хүндлэлийг лам бөө өөрчлөхгүй өөрсдийнхөө анх учирсан учралдаа итгэ гэмээр байна. БаярлалааҮр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина. Үр хүүхдүүдийн минь Зам нь цагаан Заяа нь тэгш Зорьсон хэрэг нь зоволтгүй бүтэж Эрүүл энх Элдвийн гачаалгүй Энх тунх байхыг ерөөе. Дэвшин шагва цээпил ваазан ваа номлоо жанзоолоо энэхүү тарнийг 21 удаа уншина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *