СЭНДОМ САХИУС:Сэндонма бурхан нь хүн ба хүн бусын хар хэл ам ха раал жатга хэл амны бу зрыг арилгагч цөвүүн цагийн хэл амыг дарах тангарагтай догшин дагина билээ. Арслан тэргүүнт дагинийн тааллын хангал, тахилга хурсны үүднээс догжүр буюу хариулгын балин гаргадаг. Энэхүү сахиус нь хатуу хэл ам, х.араал зүхэл, хар зүгээс илгээх харшлах саадыг хариулан буцаах тангарагтай Юмчин Ширчэн бурхны догшин дүр билээ. Сэндом сахиусыг шүтэн хурал тэргүүтнийг даган баясваас гадаад дотоодын хар цагаан хэл ам, хар бөөгийн ха раал тэргүүтэй муу зүйл бүхнийг амирлуулан сайн үйлс бүхнийг тэтгэн дэлгэрүүлэх дээдийн тангарагтай.СЭНДОМЫН ТАРНИ: А га са ма ра за ша да ра са ма ра яа пад тарнийг урин уншиж элдэв хэл ам хэрүүл тэмцэлгүй байхыг сахиусанд даатган залбираарай.Хар манзушир бурхны тарни:Ум бара сод, чү сод, дүрда сод, дүрми сод, нингола чод, халаза гам шам драм врад пад суухаа.ཨོཾ་པྲ་སོད། ཆུ་སོད། དུར་ཏ་སོད། དུར་མི་སོད། སྙིང་མགོ་ལ་ཆོད། ཁ་ལ་ཛ། ཀཾ་ཤཾ་ཏྲཾ་རྦད་ཕཌ་སྭཱཧཱ། Энэ тарнийг уншиж байвал: Хараал, зүхэл, халдварт өвчин, ханиад томуу, элдэв зүйлийн бузар болон, газар лус, гараг эрхсийн хорлолд үл автах болно хэмээн номлосон байна.Уг тарни нь хуучин байшин, гэрт орох, улаан, цагаан идээний б у зар, оюун билэг хурцлах, хэрэг, зарга, гүтгэлэг, хар хэл ам ха раал, хулгай дээрэм, чоно, нохой, байгалийн аюул, ү х ээрийн б у зар, лусын хорлолоос хамгаалах, энэ хүчтэй тарнийг бум түүнээс дээш тоонд хүргэвэл алив муу зүйлд дийлэхгүй хэмээн айлдсан.Хар манзушир бурхны тарни:Ум бара сод, чү сод, дүрда сод, дүрми сод, нингола чод, халаза гам шам драм врад пад суухаа.ཨོཾ་པྲ་སོད། ཆུ་སོད། དུར་ཏ་སོད། དུར་མི་སོད། སྙིང་མགོ་ལ་ཆོད། ཁ་ལ་ཛ། ཀཾ་ཤཾ་ཏྲཾ་རྦད་ཕཌ་སྭཱཧཱ། Энэ тарнийг уншиж байвал: Ха раал, зүхэл, халдварт өвчин, ханиад томуу, элдэв зүйлийн бузар болон, газар лус, гараг эрхсийн хорлолд үл автах болно хэмээн номлосон байна.Уг тарни нь хуучин байшин, гэрт орох, улаан, цагаан идээний б у зар, оюун билэг хурцлах, хэрэг, зарга, гүтгэлэг, хар хэл ам ха раал, хулгай дээрэм, чоно, нохой, байгалийн аюул, ү хээрийн б у зар, лусын хорлолоос хамгаалах, энэ хүчтэй тарнийг бум түүнээс дээш тоонд хүргэвэл алив муу зүйлд дийлэхгүй хэмээн айлдсан.
ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛАХ ЗАЛБИРАЛ Үрийн хутаг олж алтан хэвлийдээ үүтгээд
Үнэн сэтгэлээс баясан алхах гишгэх бүртээ Газар дэлхий доргих мэт нэн зовиурыг эдлэвчиг
Гарах үрийнхээ төлөө хайраан ивэлгэн энэрсэн Ачлал тодорхой ижийдээ амгалан энхийг хүсээд
Ач хариулахын тухайтад алгаан хавсран наминчилмуу Аръяабал бурхан минь алтан мутраар адилслаад
Аяа, хонгор ижийд минь жаргалыг өгөн соёрх оо Гэрэлт нинжийн орон алтан хэвлийдээ тээгээд
Гэнэт гэнэт огиж дотор нь муухайрах бүртээ Алаг нүд нь эрээлжлэн, толгой түрүй нь эргэвчиг
Ангарай үрийнхээ төлөө бие сэтгэлээн хатамжилсан Энэрлийн дээд ижийдээ энх амгаланг хүсээд
Эхийн ачийг хариулах эрдэнийн тарнийг уншмуу Энэрэлт олон бурхад минь эрдэм юундаа багтаагаад
Эвий, хонгор ижийд минь жаргалыг өгөн соёрх оо Тамир тэнхээ алдан асар ихээр шаналаад
Таван цул, зургаан сав салж байх шиг өвдөвч Энхрий үрээ төрүүлэхийн элбэг хайраар бялхаж
Энэлэн зовлон бүхнийг амь хайрангүй туулсан Ивэлсэн хайр ижийдээ их амгаланг хүсээд
Ийм ачийг хариулахыг алхам тутамдаа шамдмуу Ивээлт бурханы тусаар илэрхий увдис бүрдэж
Ижий минь авралд нь багтаад ихэд жаргаланг олог ээ Төрүүлсний дараа өсгөх гэж нойроо хугаслан өндийж Төгрөг сарны доор өчнөөн шөнө хөхүүлээд Рашаан лугаа нөхчисөн ангир уургаар тэтгэхдээ
Амин биеийн зүдэргээг үл хайхран энэрсэн Агуу гайхамшигт ижийдээ амар амгаланг хүсээд
Ачлал юуг нь хариулах арга чаргыг хаймуу Амьтны тусыг бүтээгч сайн цагийн бурхад минь
Аяа, миний ээжийд асар жаргаланг өгөг ээ Дэлбээт замбага цэцэг шиг гэрэлт үзэсгэлэнг цацруулах
Дэндүү залуу насныхаа тунсаг яруу гоог Сайхан үрийнхээ сэтгэл рүү сав саваар юүлээд
Санчиганд нь буурал суун магнай нүүр нь үрчлээтсэн Хайрын далай ижийдээ хамгийн сайхныг хүсээд
Хариу ачлалын номыг шад шадаар бичмүү Хамгийг болгоогч бурхан минь авралд юундаа багтааж
Хайртай хонгор ижийг минь насад амгалангаар соёрх оо… хэмээгсэн үүнийг яруу найрагчийн хэтийдсэн алдрыг өөрийн биед хуурмагаар нөмрөгч өчүүхэн доорд шүлэгч П.Нямлхагва би бээр агаар сансарт дүрсээн хураасан ч аху сэтгэлд амгалан тунгалаг дүр нь мөнх, ачлал тодорхой ээжийнхээ хойдын буянд зул болгон “Бурхан багшийн их дүйчэн өдөр”-өөр бичиж өндөрлөв.
ЛХАЛАВЫН ДҮЙЦЭН БУЮУ БУРХАН БАГШ ТЭНГЭРЭЭС ЗАЛАРСАН ЭРХЭМ САЙН ӨДӨР
Намрын сүүл сарын хуучдын хорин хоёрын эл өдөр Бурхан багш орноос заларсан эрхэм сайн өдөр бөгөөд хүмүүн өөрийн сэтгэлийг огоот засаж,буянаа хотол чуулган хураах болтугай.Бурхан багшийн дөрвөн их эрхэм сайн өдрүүд нь:
1. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс арван тавны өдрүүд “Бурхан багшийн рид хувилгааны дүр үзүүлсэн эрхэм сайн өдөр”
2. Зуны эхэн сарын шинийн арван таванд “Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн эрхэм сайн өдөр” 3. Зуны адаг сарын шинийн дөрвөнд “Бурхан багш номын хүрд анхлан эргүүлсэн эрхэм сайн өдөр”4. Намрын адаг сарын хуучдын хорин хоёронд “Бурхан багш тэнгэрийн орноос заларсан эрхэм сайн өдөр” эдгээр болой.Өлзий хутаг орших болтугай.Эрхэм_та_бүгдийн_амар_мэндийг_ирье.🙏 БУРХАН БАГШ ТЭНГЭРИЙН ОРНООС ЗАЛАРСАН (ЛХАВАВ ) ДҮЙЧЭН. Намрын сүүл сарын шинийн 22нд буюу 2022 оны 11-р сарын 15-нд “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” тохиож байна. Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр. Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм.Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих , цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай.