Uncategorized

ДАЛАЙ БАГШ: Ямар нэгэн хорон муу үг сонсох юм бол нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж бай. Сэтгэлдээ битгий хадгал

ДАЛАЙ БАГШ: Ямар нэгэн хорон муу үг сонсох юм бол нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж бай. Сэтгэлдээ битгий хадгал. Сэтгэлдээ хадгалаад байвал улам л түгших болно. Тэгээд сэтгэлээр унана. Тэгээд уурлана Далай багш: Монголд улаан хувьсгалын дараа зарим лам нар эхнэр авч байсан. Үүнийг бол ойлгож байна. Шашин уламжлалаа авч үлдэхийн тулд шүү дээ. Харин сүүлд нь Монголын Бурхан шашны Төв хийдийн тэргүүн лам нь надад охиноо танилцууллаа (бүх хүмүүс инээлдэв). Би үнэхээр гайхсан. Тэгээд түүнд хэллээ. “чи лам юм бол сахилаа сахих хэрэгтэй” гэж. Орчин үед эхнэр авч болно гэж зарим лам нар нь ярьдаг болсон гэнэ (дахиад бүгд инээлдлээ). Сахилыг Бурхан багш тогтоосон. Үүнийг хэн ч өөрчлөх эрхгүй.Шашныг либералчилаад энэ насандаа жоохон таашаал авч магадгүй. Дараа нь харин тамд унана шүү дээ гэж айлджээ. Миний бодол. – Шашны шинэчлэл ЗӨВХӨН орчин үеийн нийгмийн нөхцөл байдалд сургаал ном хэрхэн буух вэ гэдэгтэй л холбоотой. Өөрөөр хэлбэл нийгэмд ямар нүгэл зонхилж, хүмүүс юуг буруу ойлгож байна. Үүнтэй уялдуулж сургаал номлол явах ёстой. Тэрнээс биш огт халж сольж, ДООРДУУЛЖ болдоггүй зүйл гэж Бурхан шашинд байдаг. Хэрвээ доройтуулах эхийг хатгах юм бол маш олон галавт тамд оршдог тухай Шулуун онолт (үйлийн үрийн тухай) сударт маш тодорхой бичсэн байгаа. Өөрсдөө тухайн номтой холбоотой цам нямба хийж бүтээгээгүй бол бусдад хуурай заах юм уу ном уншиж, зан үйлийг хийх нь доройтох нэг шалтгаан мөн гэж бодож байна. Сар жилээр цам нямба хийх болбол эхнэртэй лам нарын хувьд бас хэцүү. “Юуны төлөө сууж байгаа юм бэ, хамаг амьтны төлөө гэнэ ээ, би хамаг амьтаны чинь тоонд орохгүй юу, хүүхдүүд чинь бас орохгүй юу, ЗҮГЭЭР л гүрэм хийж мөнгө олохоо бод” гэвэл юу гэж хариулах вэ?Нэгэнт ийм болсон болохоор ариун гэлэн сахилтай, гэвш эрдмийн зэрэг цолтой, бясалгал бүтээл хийсэн лам нарыг Монгол оронд морилоход саад тотгор хийхгүй (хэрвээ ирэхэд нь дургүйцэж хүлээж авдаг, энүүхэн хавиараа болгочих гээд оролдоод байдаг бол) байх. Зорьж саад хийж очирт барилдлага таслах нь Аюун тамд олон мянган галавт орших НҮГЭЛ мөн гэдгийг сайн ойлгосон байх хэрэгтэй гэж бодож байна.

ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛАХ ЗАЛБИРАЛ Үрийн хутаг олж алтан хэвлийдээ үүтгээд
Үнэн сэтгэлээс баясан алхах гишгэх бүртээ Газар дэлхий доргих мэт нэн зовиурыг эдлэвчиг
Гарах үрийнхээ төлөө хайраан ивэлгэн энэрсэн Ачлал тодорхой ижийдээ амгалан энхийг хүсээд
Ач хариулахын тухайтад алгаан хавсран наминчилмуу Аръяабал бурхан минь алтан мутраар адилслаад
Аяа, хонгор ижийд минь жаргалыг өгөн соёрх оо Гэрэлт нинжийн орон алтан хэвлийдээ тээгээд
Гэнэт гэнэт огиж дотор нь муухайрах бүртээ Алаг нүд нь эрээлжлэн, толгой түрүй нь эргэвчиг
Ангарай үрийнхээ төлөө бие сэтгэлээн хатамжилсан Энэрлийн дээд ижийдээ энх амгаланг хүсээд
Эхийн ачийг хариулах эрдэнийн тарнийг уншмуу Энэрэлт олон бурхад минь эрдэм юундаа багтаагаад
Эвий, хонгор ижийд минь жаргалыг өгөн соёрх оо Тамир тэнхээ алдан асар ихээр шаналаад
Таван цул, зургаан сав салж байх шиг өвдөвч Энхрий үрээ төрүүлэхийн элбэг хайраар бялхаж
Энэлэн зовлон бүхнийг амь хайрангүй туулсан Ивэлсэн хайр ижийдээ их амгаланг хүсээд
Ийм ачийг хариулахыг алхам тутамдаа шамдмуу Ивээлт бурханы тусаар илэрхий увдис бүрдэж
Ижий минь авралд нь багтаад ихэд жаргаланг олог ээ Төрүүлсний дараа өсгөх гэж нойроо хугаслан өндийж Төгрөг сарны доор өчнөөн шөнө хөхүүлээд Рашаан лугаа нөхчисөн ангир уургаар тэтгэхдээ
Амин биеийн зүдэргээг үл хайхран энэрсэн Агуу гайхамшигт ижийдээ амар амгаланг хүсээд
Ачлал юуг нь хариулах арга чаргыг хаймуу Амьтны тусыг бүтээгч сайн цагийн бурхад минь
Аяа, миний ээжийд асар жаргаланг өгөг ээ Дэлбээт замбага цэцэг шиг гэрэлт үзэсгэлэнг цацруулах
Дэндүү залуу насныхаа тунсаг яруу гоог Сайхан үрийнхээ сэтгэл рүү сав саваар юүлээд
Санчиганд нь буурал суун магнай нүүр нь үрчлээтсэн Хайрын далай ижийдээ хамгийн сайхныг хүсээд
Хариу ачлалын номыг шад шадаар бичмүү Хамгийг болгоогч бурхан минь авралд юундаа багтааж
Хайртай хонгор ижийг минь насад амгалангаар соёрх оо… хэмээгсэн үүнийг яруу найрагчийн хэтийдсэн алдрыг өөрийн биед хуурмагаар нөмрөгч өчүүхэн доорд шүлэгч П.Нямлхагва би бээр агаар сансарт дүрсээн хураасан ч аху сэтгэлд амгалан тунгалаг дүр нь мөнх, ачлал тодорхой ээжийнхээ хойдын буянд зул болгон “Бурхан багшийн их дүйчэн өдөр”-өөр бичиж өндөрлөв.

ЛХАЛАВЫН ДҮЙЦЭН БУЮУ БУРХАН БАГШ ТЭНГЭРЭЭС ЗАЛАРСАН ЭРХЭМ САЙН ӨДӨР
Намрын сүүл сарын хуучдын хорин хоёрын эл өдөр Бурхан багш орноос заларсан эрхэм сайн өдөр бөгөөд хүмүүн өөрийн сэтгэлийг огоот засаж,буянаа хотол чуулган хураах болтугай.Бурхан багшийн дөрвөн их эрхэм сайн өдрүүд нь:
1. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс арван тавны өдрүүд “Бурхан багшийн рид хувилгааны дүр үзүүлсэн эрхэм сайн өдөр”
2. Зуны эхэн сарын шинийн арван таванд “Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн эрхэм сайн өдөр” 3. Зуны адаг сарын шинийн дөрвөнд “Бурхан багш номын хүрд анхлан эргүүлсэн эрхэм сайн өдөр”4. Намрын адаг сарын хуучдын хорин хоёронд “Бурхан багш тэнгэрийн орноос заларсан эрхэм сайн өдөр” эдгээр болой.Өлзий хутаг орших болтугай.Эрхэм_та_бүгдийн_амар_мэндийг_ирье.🙏 БУРХАН БАГШ ТЭНГЭРИЙН ОРНООС ЗАЛАРСАН (ЛХАВАВ ) ДҮЙЧЭН. Намрын сүүл сарын шинийн 22нд буюу 2022 оны 11-р сарын 15-нд “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” тохиож байна. Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр. Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм.Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих , цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *