Uncategorized

Аав ээжийгээ баярлуулахыг хүсвэл Мянган бурхдын идээ зоог бурхан шүтээнд нь өргөөрэй

Намрын сүүл сарын шинийн 22-нд буюу 2022 оны 11-р сарын 15-нд “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” буюу.Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд заларсан өдөр тохиож байна.Та бүхэн буянд шамдаарай. Мөн аав ээжийгээ баярлуулахыг хүсвэл Мянган бурхдын идээ зоог бурхан шүтээнд нь захиалан өргөөрэй … https://tahil.mn/ та баримжаа захиалахыг хүсвэл энд дарж орно уу. Бид эрт үеэс ирсэн уламжлалын дагуу нэр, ам бүлийн тоог оруулан баримжаагаа адислан таны гарт өгдөг болно..Бадамл янхуа цэцэг нь намаг балчигийн дундаас ургадаг ч өөрт шавар балчиг шингээлгүй цэвэр цэмцгэр ургадаг учраас цэвэр ариун, өсөн дэвжихийн бэлгэдэл болдог билээ. Мөн дараа жил баримжаагаа солихдоо тус суурийг сангийн бойпор болгон ашиглаж болно шүү. Балингаа сүрийн зай болгон хэрэглэж, уугиулж, хэншүү хярвас гаргаж, муу зүйлийг үлдэн хөөх зэргээр хэрэглээрэй.Баримжааг урлахдаа мах буюу арвайн гурил, шар тос, элсэн чихэр, ил 33 төрлийн нандин зай, мөн багшаас шавьд дамжсан нууц нандин зайн 51 төрлийн тус эрдэм бүхий ховор эд зүйл, эмийн ургамал, ямааны өөхийг шороон будганд оруулж өнгө ялган дагнаж урладаг монголын уламжлалт тосон урлаг болон өргөл юмаа.ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛАХ ЗАЛБИРАЛ Үрийн хутаг олж алтан хэвлийдээ үүтгээд Үнэн сэтгэлээс баясан алхах гишгэх бүртээ Газар дэлхий доргих мэт нэн зовиурыг эдлэвчиг Гарах үрийнхээ төлөө хайраан ивэлгэн энэрсэн Ачлал тодорхой ижийдээ амгалан энхийг хүсээд Ач хариулахын тухайтад алгаан хавсран наминчилмуу Аръяабал бурхан минь алтан мутраар адилслаад Аяа, хонгор ижийд минь жаргалыг өгөн соёрх оо Гэрэлт нинжийн орон алтан хэвлийдээ тээгээд Гэнэт гэнэт огиж дотор нь муухайрах бүртээ Алаг нүд нь эрээлжлэн, толгой түрүй нь эргэвчиг Aнгарай үрийнхээ төлөө бие сэтгэлээн хатамжилсан Энэрлийн дээд ижийдээ энх амгаланг хүсээд Эхийн ачийг хариулах эрдэнийн тарнийг уншмуу Энэрэлт олон бурхад минь эрдэм юундаа багтаагаад Эвий, хонгор ижийд минь жаргалыг өгөн соёрх оо Тамир тэнхээ алдан асар ихээр шаналаад Таван цул, зургаан сав салж байх шиг өвдөвч Энхрий үрээ төрүүлэхийн элбэг хайраар бялхаж Энэлэн зовлон бүхнийг амь хайрангүй туулсан Ивэлсэн хайр ижийдээ их амгаланг хүсээд Ийм ачийг хариулахыг алхам тутамдаа шамдмуу Ивээлт бурханы тусаар илэрхий увдис бүрдэж Ижий минь авралд нь багтаад ихэд жаргаланг олог ээ Төрүүлсний дараа өсгөх гэж нойроо хугаслан өндийж Төгрөг сарны доор өчнөөн шөнө хөхүүлээд Рашаан лугаа нөхчисөн ангир уургаар тэтгэхдээ Амин биеийн зүдэргээг үл хайхран энэрсэн Агуу гайхамшигт ижийдээ амар амгаланг хүсээд Ачлал юуг нь хариулах арга чаргыг хаймуу Амьтны тусыг бүтээгч сайн цагийн бурхад минь Аяа, миний ээжийд асар жаргаланг өгөг ээ Дэлбээт замбага цэцэг шиг гэрэлт үзэсгэлэнг цацруулах Дэндүү залуу насныхаа тунсаг яруу гоог Сайхан үрийнхээ сэтгэл рүү сав саваар юүлээд Санчиганд нь буурал суун магнай нүүр нь үрчлээтсэн Хайрын далай ижийдээ хамгийн сайхныг хүсээд ариу ачлалын номыг шад шадаар бичмүү Хамгийг болгоогч бурхан минь авралд юундаа багтааж Хайртай хонгор ижийг минь насад амгалангаар соёрх оо… хэмээгсэн үүнийг яруу найрагчийн хэтийдсэн алдрыг өөрийн биед хуурмагаар нөмрөгч өчүүхэн доорд шүлэгч П.Нямлхагва би бээр агаар сансарт дүрсээн хураасан ч аху сэтгэлд амгалан тунгалаг дүр нь мөнх, ачлал тодорхой ээжийнхээ хойдын буянд зул болгон “Бурхан багшийн их дүйчэн өдөр”-өөр бичиж өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *