Uncategorized

Хэрвээ та дасгал хийгээд байгаа боловч биед өөрчлөлт гарахгүй байгаа бол үүнийг мэдэж авах хэрэгтэй

Спортоор хичээллэх,гэхдээ бүр тогтмол хичээллэх энэ бол маш том амжилт.Бэлтгэл сургуулилтаас мэдээж ямар нэгэн үр дүнг та хүлээнэ,гэтэл бие махбод таны хүссэн өөрчлөлтийг гаргахгүй хүлээлгэсээр л…Магадгүй бие махбод бэлтгэл сургуулилтад бэлэн биш байж болно,эсвэл энэ нь өөр асуудалтай холбоотой ч байж болох юм. Бидний тэр болгон анхаарал хандуулдаггүй ямар энгийн дадал зуршил эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг авч үзэцгээе.Эдгээр нь спортоор хичээллэх бидний зүрх сэтгэлийг мохоож,хүрэхээр зорьж буй үр дүнд сөргөөр нөлөөлөх ажээ. Бэлтгэл сургуулилт хийсэн хувцсаа солихгүй явах,бас гэртээ очиж шүршүүрт орох Спортоор хичээллэсний дараа шууд хувцсаа солих нь ойлгомжтой хэрэг боловч бүх хүмүүс тэгдэггүй ажээ.Бэлтгэлийн хувцастайгаа гадуур явж хооллох,машиндаа суугаад гэртээ харих,эсвэл спорт заалнаас гараад гялс нэг ажил амжуулж явдаг байна.Хувцас бохир муухай харагдаж хөлс үнэртэхгүй байгааг (орчин үеийн синтетик ихэнх материалууд олон удаагийн хэрэглээний дараа цэвэрхэн харагдсан хэвээр байдаг) нян үржээгүй гэж ойлгож болохгүй.Харин ч эсрэгээрээ,чийгтэй синтетик даавуунд нян маш амархан үрждэг юм.Тийм ч учраас цаг тухайд нь хувцсаа солихгүй бол батга, мөөгөнцөр, арьсны хурц цочрол зэргийн шалтгаан болох талтай.Боломж нь байдаг бол бэлтгэлээс гарч ирэнгүүтээ шууд шүршүүрт орж,тэндээ хувцсаа сольж өмсөөрэй.Гэртээ очоод хувцас солих тухай мартах хэрэгтэй. Яарч сандардаг бие махбодыг бэлтгэлээс тайван байдалд оруулах боломжийг олгодоггүй Бэлтгэлээс өмнө биеэ халаах,сунгалт хийх ёстой гэдгийг бид бүгд сайн мэднэ.Бас нэгэн ойлголт бий,энэ бол сэрүүцүүлэх буюу спортоор хичээллэсний дараах халаалт юм.Зүрхний цохилт,цусны эргэлт болон тунгалгийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа очих ёстой.Спортоор хичээллэчихээд ажилдаа яаран гүйсэн бол булчин,судас хэвийн байдалдаа эргэж орж чадахгүй. Энэ нь эрүүл мэндийн асуудалд хүргэх аюултай.Толгой эргэнэ,булчингаар өвдөнө, бэртэл гэмтэл авах нь амархан болно,жишээ нь хөлөө ч гэмтээж болзошгүй. Тийм учраас спорт зааланд үлдээд хэдэн минут ч болов тайвшруулах дасгал аажим хийгээрэй, мөн, амьсгалын дасгалууд нэн тустай.Саунд суудаг Спортоор хичээллэж байхдаа бид их хэмжээний шингэн алддаг,харин бие махбод өөрөө шингэний тэнцвэрт байдлаа аль болох хурдан нөхөх зохион байгуулалттай.Эрч хүчтэй бэлтгэл сургуулилт хийсний дараа саунд суух юм бол хүн илүү их шингэн алдана,үүний үр дагаварт бодисын солилцоо удааширна, өөхний хуримтлал байрандаа үлдэнэ. Тэгээд ч булчингийн масс удаан авдаг юм. Үүнээс гадна саунд суусны дараа бие махбод илүү их стресстдэг,зүрх,бөөрний үйл ажиллагаа доголдож өвчилж эхэлдэг.Тийм учраас саунд дараа өдөр суух нь илүү үр дүнтэй.Хэрвээ бэлтгэл хийсэн өдөр зайлшгүй саун орохоос өөр аргагүй бол ядаж цаг гаран болсны дараа дундаж хэмийн саунд суухыг хичээгээрэй.Бэлтгэлийн дараа унтдаг Нойр – бие махбодыг эрч хүчээр сэлбэх чухал зүйл,харин спортоор хичээллэсний дараа бол нэг их сайшаалтай зүйл биш юм. Маш энгийн шалтгаантай: бэлтгэл сургуулилтын үеэр бодисын солилцоо идэвхжиж калори шаталт түргэсдэг, харин нойр энэ явцыг удаашруулна. Тэгээд ч бэлтгэлийн дараа шууд унтах нь зүрх судасны системийг эрсдэлд оруулах аюултай. Бие махбод өөрийн тайван байдалдаа орсон цагт л нойр зүрхний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй. Спортоор хичээллэж дуусаад цаг гарны дараа л хүний бие махбод хэвийн байдалдаа эргэж ордог. Тиймээс бэлтгэл сургуулилтын дараа тайван зугаалах нь илүү үр дүнтэй.Өлсөхөөр шийддэг Дасгалжуулагчид энэ тал дээр санал бүгд нийлдэг: хэрвээ та турахыг хүсэж байгаа бол бэлтгэлийн дараа өлсөх огт хэрэггүй. Хагас цаг спортоор хичээллэсэн хүн заавал шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх ёстой, ингэж байж булчингийн сулралд орохгүй. Энэ нь ялангуяа хүнд хэцүү бэлтгэл хийсэн хүмүүст хамааралтай – эрч хүч ихээр шаарддаг дасгал сургуулилтын дараа заавал хооллоно. Хооллох гэдгийг хүндээр хүлээж авах хэрэггүй, уураг мөн хурдан шингэх нүүрс ус агуулсан хөнгөн зууш идэхийг хичээгээрэй. Эдгээр шим тэжээлтэй хоол хүнс нь гликогений нөөцийг нэмэгдүүлж цусанд амино хүчлийг тээвэрлэж өгдөг. Чухам нүүрс-усны тухайд ярьж байна (жишээ нь, гадил эсвэл овьёос). Нүүрс ус болон өөх тосны тухайд яриагүй бялуу,шоколад зэргээс татгалзана. Өөх тос нь хоол боловсруулалтыг удаашруулдаг, тэгэхээр бэлтгэлийн дараа хүнд хоол идвэл жин л нэмэгдэнэ гэсэн үг юм.Гараа угаалгүй нүүрэндээ хүрдэг Спорт заалнаас гараад нүүрэндээ гараараа хүрэх хийхээс зайлсхийх ёстой үйлдэл. Спорт тоног төхөөрөмж,хэрэгслүүд нь төрөл бүрийн нян үржих газар, тиймээс спорт заалнаас гараад л шууд гараа угааж заншаарай. Эсвэл нүүрээ цэвэрхэн алчуураар арчиж байхыг зөвлөе.Нүүрний эмзэг арьс спорт заалны төрөл бүрийн нянд өртөмтгий. Тиймээс амархан үрэвсэж цочирдог.Хурдан хэмнэлтэй хөгжим сонсдог Хэмнэлтэй дуу хөгжим сонсож байгаад дасгал хийхэд илүү хөгжилтэй,хурдан болж өнгөрдөг,гэхдээ илүү тайван орчинд спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй ажээ.Бие махбод тайван байдалд шилжинэ бие махбод эрч хүчээр амархан сэлбэгдэнэ гэсэн үг.Бэлтгэл сургуулилтын дараа тайван дуу хөгжим сонсвол зүрхний цохилт богино хугацаанд хэвийн байдалдаа эргэж ордог,мөн кортизолын түвшин ч амархан буурна.Энэ нь бидний хувьд сайн зүйл болж байгаа юм,яагаад гэвэл уг даавар турахад саад учруулдаг ажээ.Бэлтгэлийн дараах сэтгэл зүйн тайван байдал бие галбирт эерэгээр нөлөөлдгийг мартаж болохгүй. Хэтэрхий халуун шүршүүрт орох Бэлтгэл сургуулилтын дараа ордгоосоо арай хүйтэвтэр шүршүүрт орвол таны арьс,булчин танд талархах болно.Хүйтэвтэр ус нь булчин зангирахаас хамгаална,мөн булчингийн масс нэмэгдэхэд нөлөөлдөг,хүчний бэлтгэлийн дараа бие махбод амархан сэргэнэ.Гэхдээ шууд хүйтэн усанд “шумбаж” болохгүй шүү,бүлээн усанд ороод хэмийг нь аажим багасгаж биеэ дасгах хэрэгтэй. Үүнээс гадна бага хэмтэй ус нь хөлсөнд цочирсон байгаа арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Хүйтэвтэр ус арьсны нүхийг тэлэхгүй тул нянг арьсны гүнд орох боломжийг олгохгүй, өөрөөр хэлбэл батга, тууралт гарах эрсдэлийг эрс багасгаж байгаа юм.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *