Uncategorized

Таны залуу насны дүр төрхийг өдөр бүр бага багаар хумсалсаар байдаг муу зуршилууд

Бүсгүй хүн сайхан харагдахыг хичээдэг. Нас өтөлж буйн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчилнө, мэргэжлийн гоо сайханчийн туслалцаа авахаас өөр аргагүй гэж бодно.Үнэндээ,гоо сайхны дайсан нь бидний гадарлаа ч үгүй газар байх ажээ. Жишээ нь, бидний өдөр тутмын хийдэг жирийн нэг дадал зуршлууд ч бидэнд нөлөөлдөг, тийм учраас хүмүүс үүнд анхаарал огт хандуулалгүй орхидог юм. Бидний залуу төрхийг ямар дадал зуршил өдөр болгон бага багаар хумсалсаар байна вэ?1.Хөлөө ачиж суух зуршил Биед эвтэйхэн энэ байрлалыг эмч нар огт сайшаадаггүй. Хөлөн дээрээ хөл тавьж сууснаар цусан хангамж алдагдана, цаашлаад цусны даралт ихсэхэд нөлөөлдөг.Хамгийн түгээмэл асуудал гэвэл нурууны хэвийн байрлал алдагдаж мурийхад хүрдэг.Нурууны эрүүл байдал,ялангуяа хүзүүний хэсэг нүүрний залуу төрхөнд шууд нөлөөлдөг ажээ.2.Орондоо хэвтэж утсаа оролдох Хүзүү болон эрүүний хэсгийн арьс хамгийн түрүүнд уян хатан чанараа алдаж үрчлээтдэг гэж мэргэжилтнүүд үздэг.Гэхдээ 40-өөс дээш насныхны хувьд асуудал болохгүй байх боломж бий. Хэрвээ та хүзүүгээ буруу байрлалд тавьж хэвтдэггүй бол энэ асуудлаас зайлсхийж чадна. Хэрвээ орондоо ороод дэлгэц хардаг бол бид өөрийн эрхгүй толгойгоо доош болгодог. Зөвхөн ухаалаг утас харж хэвтэх бус бас энэ байрлалд ном унших дуртай хүмүүст ч хамааралтай юм. Орондоо утас харж хэвтэх зуршлаасаа салах амаргүй,гэхдээ энэ нь бас л хэд хэдэн сөрөг нөлөөтэй гэдгийг та бид хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Унтахаас өмнө бид мэдрэлийн системийг зориудаар сэргээж байгаа бөгөөд үүнээс болж биологийн цаг нь эвдэгддэг.Үүнээс гадна бидний төдийлөн анхаардаггүй нэг зүйл бол харанхуйд утас харж байхдаа бид өөрийн мэдэлгүй нүүр амаа хөдөлгөдөг тул хамар орчимд үрчлээ амархан суудаг ажээ.3. Уруулаа жимийж нүүрний доод хэсэгт хэт их ачаалал өгдөг.Өдрийн турш хэдэн удаа уруулаа хүчээр жимийж байгаагаа анзаараарай, энэ бүгд нүүрний доод хэсгийн булчинд хэт их ачаалал өгдөг байна. Энэ нь явсаар муу зуршил болон тогтож нүүрний хэлбэр бүхэлдээ өөрчлөгдөхөд ч нөлөөлж болох юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, уг муу зуршил нь давхар эрүү унжих, амны хэсгээр жижиг үрчлээ гарах үндсэн шалтгаан болно. Тиймээс энэ хэсгийн булчинг тайвшруулах цогц дасгал хийхийг зөвлөж байна. 4. Халуун усаар нүүрээ угаах Хүйтэн эсвэл дөнгөж бүлээн усаар нүүрээ угаахад нэг их таатай санагддаггүй. Гэхдээ халуун усаар угаах явдал нь, тэр дундаа өдөр болгон угаадаг бол тийм ч сайн зүйл авчрахгүй. Халуун ус нүүрний арьсыг цочроодог, хэт мэдрэг арьстай хүмүүсийн арьсыг хуурайшуулдаг байна. Усны хэт өндөр хэм нь арьсны хамгаалах давхаргыг эвдэж коллагены ялгаруулалтыг эрс бууруулахын зэрэгцээ арьсны нүхийг нээж өгдөг ажээ.5. Ширүүн материалтай цагаан хэрэглэл Орны цагаан хэрэглэл нь нойрны чанар болон таны арьсанд маш ихээр нөлөөлдөг юм. Хэрвээ та зузаан, цэвэр даавуун цагаан хэрэглэл дээр унтдаг бол арьсан дээр удаан арилж байгаа ором олж харсан л байж таараа. Арьсан дээр ийм ором гаргахгүйн тулд зөөлөн материалтай цагаан хэрэглэл сонгохыг хичээгээрэй. Мэргэжилтнүүд торгон материал сонгохыг зөвлөж байна, боломжгүй бол илүү зөөлөн материал болох батистаар хийсэн цагаан хэрэглэл ч байж болно. Зөөлөн материал нь үс, арьсанд бага үрэгдэнэ, арьсыг цочроож харшил үүсгэх магадлал тун бага, арьсанд ором гарахгүй. Мөн батга ихээр гардаг хүмүүсийг ийм цагаан хэрэглэл хэрэглэхийг тусгайлан зөвлөдөг. Ингэснээр үрэвсэл болон тууралтыг эрс багасгадаг байна.6. Нарны шил зүүхгүй явах Нарны шил биднийг нарны хэт ягаан туяанаас хамгаалаад зогсохгүй мөн үзэсгэлэнтэй үлдэхэд тусалдаг байна. Бүх зүйл ойлгомжтой: шилтэй байхад бид жуумалзаж үрчийхгүй, нүд орчмын булчинд ачаалал өгөхгүй тул энэ хэсгийн арьснууд залуу төрхөө хадгалж үлдэнэ. Нүд орчмын арьс хамгийн нимгэн бөгөөд эмзэг, тиймээс өчүүхэн анхаарал болгоомжгүй байдал таныг хөгшин харагдуулж болох юм.7. Патч ихээр хэрэглэх Патч богино хугацаанд өнгө оруулахад зориулагдсан, арьсыг үнэхээр богино хугацаанд толигор болгодог. Гэхдээ эрүүл бус аргаар гэж хэлж болох юм. Тиймээс патчийг байнга буюу үндсэн арчилгаа болгон хэрэглээд байх нь зөв шийдэл болохгүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, энэхүү хурдан лифтинг нь ууршуулах нөлөөгөөр явагддаг. Хуурайшлыг арилгана, гэхдээ арьс хуурайшиж байгаа үндсэн шалтгааныг арилгаж чадахгүй юм. Цаашлаад ус болоод давсны тэнцвэрт байдал алдагддаг байна. Патч арьсыг зохих ёсоор чийгшүүлдэггүй. Энэ бүтээгдэхүүн зөвхөн нэмэлт давхарга л үүсгэдэг бөгөөд арьсыг амьсгалуулахгүйгээр чийгийг дотор нь барих л үйлчилгээтэй. Нэмэлт давхаргын цаана жинхэнэ хуурайшилт явагдаж арьс улам татвалзаж эхэлдэг ажээ.8. Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх Нүүрний будаг гэх гоо сайхны бүтээгдэхүүн хугацаа нь дууссан байсан ч анхилуун үнэрээ алддаггүй. Сайхан үнэртэж байгаа нь нүүрэндээ түрхэж болно гэж огт ойлгож болохгүй. Будагтай цуг арьсанд маш их хэмжээний нян хүрч үрэвсүүлэхийн зэрэгцээ наснаасаа эрт хөгшрөхөд хүргэнэ. Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн арьсны өвчнөөр өвчлөх шалтгаан ч болох аюултайг анхаараарай.9. Үсээ хэт чанга боох Өдөр болгон үсээ арагш нь шууж боох нь үсний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Үсний угийг хүчтэй чангалалгүй сулавтар боохыг мэргэжилтнүүд зөвлөж байна, эс бөгөөс үсний уг гэмтэж үрэвсэх, халцрах зэрэг асуудлуудтай тулгарч болзошгүй. Ялангуяа нарийхан бас шингэн үстэй бүсгүйчүүд үүнд онцгой анхаарал хандуулах ёстой.10.Унтах дуртай байрлал хажуугаараа эсвэл доошоо харах Хажуугаараа эсвэл доошоо харж унтсанаар хүзүү,нүүрний арьсыг эрт хөгшрөхөд хүргэж байгааг гоо сайхны мэс засалчид анхааруулж байна.Доошоо харж хэвтсэнээр нүүрийг дэрэн дээр шахдаг, үүнээс болоод арьсны нүх бөглөрч батга гарах,үрчлээ суухад хүрнэ. Мөн энэ байрлал нь цусан хангамжийг доголдуулдаг тул нүүр хавагнахад ч нөлөөлдөг байна. Хажуугаар унтах нь ч гэсэн мөн адил асуудлууд үүсгэнэ. Дээшээ харж унтах нь хамгийн шилдэг байрлал юм. Уг байрлал нь биеийн шингэний үйл явцыг хэвийн горимд явуулах бөгөөд арьсыг чөлөөтэй амьсгалах нөхцлийг бүрдүүлж өгдөг. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *