Uncategorized

Гэдсийг яг л үлээсэн шаар шиг болгодог, бидний хамгийн их хэрэглэдэг хоол хүнснүүд

Хэвлий, гэдэсний орчим үүсэх идэвхтэй өөхлөлт нь элэг, нойр булчирхай болон гэдэс дотор ихээр хуримтлагдсан байдаг. Энэ нь арьсан доорх өөхтэй адилгүй (бидний арьсан доор тогтмол байх өөх) бөгөөд энэ нь гормоны тэнцвэрт чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй, хоёрдугаар түвшний чихрийн шижин, зүрхний өвчин болон бамбай булчирхайн асуудлуудыг үүсгэдэг. Хэрэв таны хэвлийн дотор хэсгийн өөхлөлт хэтэрхий их байх юм бол нэн яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Та дараах хоол хүнсийг тэнцвэргүй байдлаар хэрэглэвэл таны хэвлийд өөх хуримтлагдана гэдгийг сануулах зорилгоор энэхүү мэдээг бэлтгэлээ. Мөн бонус хэсэгт хэвлийн өөхлөлттэй хүмүүст асуудлаасаа ангижрахад нь туслах хялбар аргыг дурдсан байгаа тул, алгасалгүй уншаарай. 1.Фруктоз Бидний супермаркетаас худалдаж авч хэрэглэдэг сод болон сахарууд ихэнхдээ дахин боловсруулсан савлагаатай сахар эсвэл фруктоз байдаг.Ихэнх рекламан дээр гардаг чанамал жимсийг жишээ болгож тайлбарлая.Эдгээр нь жимсний агууламж маш бага байдлаар хийгдсэн байдаг: орчин үеийн чанамал жимснүүд 60% хүртэлх сахар орлуулагчийг агуулсан байж болно. ДЭМБ өдөрт 50 гр-аас ихгүй хэмжээний сахар идэж болно хэмээн үздэг бөгөөд энэ нь 1 ширхэг лаазтай кола ундаанаас ялимгүй багад тооцогддог байна. Гол төлөв орц жор зэргээс ихээхэн хамаарна. 2. Тосны тэнцвэргүй савласан хоол хүнс Хүмүүс бургер болон шарсан төмсийг мах болон талхнаас бүрддэг байхад яагаад биед муу гэж үздэг юм бол гэж гайхдаг. Хот-дог бол зүгээр л зайдастай талх, тийм үү? Гэвч хоолны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь тэнцвэрт байдлын асуудал юм байна. Жишээ болгон энгийн бургер болон шарсан төмсийг тайлбарлахад найрлагандаа их хэмжээний тос агуулдаг. Хүнсний ногоонд витамин болон антиоксидантууд байдаг учраас хүний бие хялбархан боловсруулдаг. Түргэн хоолны бургерууд болон шарсан төмс эсвэл хотдог найрлагандаа тэнцвэрт байдлыг хангах хангалттай хэмжээний хүнсний ногоо агуулдаггүй нь гол асуудал юм. 3. Транс тос Транс тос бол идэвхтэй өөх үүсэхэд хүргэдэг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Жигнэмэг болон хатаасан талх найрлагандаа их хэмжээний өндөр-фруктоз бүхий эрдэнэшишийн сироп, мөн транс тос агуулдаг.Бусад энэ төрлийн түгээмэл хэрэглэгддэг хоол хүнсэнд хуурамч агч модны сироп,хөлдөөсөн пицца,хөргөгчинд хадгалсан хөрөнгө, кофены крем эсвэл маргарин зэргийг нэрлэж болно.4. Дахин боловсруулсан нүүрс ус Цагаан будаа бол гоймон болон цагаан талхнаас гадна түгээмэл хэрэглэгддэг дахин боловсруулсан нүүрс усны эх сурвалж юм. Дахин боловсруулсан нүүрс ус хэвлийн дотор өөхлөлтийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар олж тогтоосон. Эдгээрийг бүхэл үрийн будаа, гоймон эсвэл талхаар орлуулах юм бол, нүүрс усыг илүү сайн боловсруулахад тусална. Учир нь найрлагандаа ширхэглэг агуулдаг.5. Дахин боловсруулсан сахар Сахараар бүрсэн эрдэнэшиш бол мөсөн уулын үзүүр хэсэг л гэсэн үг. Шоколадтай гранола болон хатаасан жимстэй энгийн гранола – эрүүл хүнс юм шиг санагддаг үнэн хэрэгтээ маш их хэмжээний дахин боловсруулсан сахар болон тос агуулдаг бөгөөд найрлагандаа өчүүхэн хэмжээний ширхэглэгийг багтаасан байдаг аж. Их хэмжээний сахарын хэрэглээ хэвлийн дотор өөхлөлттэй шууд холбогдоно. Жишээ нь, өглөөний цайндаа дахин боловсруулсан нүүрс усыг найрлагандаа агуулсан овьёос идэх нь цагаан будаа идсэнтэй ижилхэн үр дүнд хүргэнэ. Сайн сонголт бол сахарын агууламжгүй, ширхэглэг ихтэй овьёос идэх юм.Бонус:Та лийр-хэлбэрийн биетэй юу эсвэл алим-хэлбэрийн биетэй юу? Хэдийгээр хооллолт бидний биед чухал нөлөө үзүүлдэг боловч, өөх хаана хуримтлагдах нь хүний гентэй шууд хамааралтай байдаг. Хэвлийн дотор өөхлөлтөөс сэргийлэхийн тулд та хэд хэдэн зүйлсээс татгалзах хэрэгтэй. Калори ихтэй хооллолт өөх хуримтлагдахад хүргэнэ. Хэрэв та эдгээрийг хангалттай шатааж чадахгүй бол, арьсны доор өөхийг хуримтлуулна гэсэн үг. Ингэж хуримтлагдсан өөх хавчигдаж, улмаар “лийр-хэлбэрийн бие”-тэй болгодог аж.Нөгөө талаасаа зарим хэвлийн дотор өөхлөлт гэдэсний орчим буюу дотор эрхтнүүдэд байрладаг тул эдгээрийг харж, хэмжих боломжгүй байдаг. Энэ нь “алим-хэлбэрийн” биетэй болоход нөлөөлдөг. Сонирхолтой нь эрчүүд цэвэршилтийн өмнөх үедээ явж байгаа эмэгтэйчүүдээс илүү хэвлийн дотор өөхлөлттэй болох магадлал харьцангуй өндөр байдаг байна. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *