Uncategorized

ЗУРХАЙН ЭМЭГТЭЙ ОРДУУД ХУУРАЛТ, АРААР ТАВИЛТАД ХЭРХЭН ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛДЭГ ВЭ? МЭЛХИЙ ТУН БОДЛОГОГҮЙ ЗҮЙЛ ХИЙХИЙГ ЗАВДАНА!

Урам хугаралт, өвдөлт, бас уур – эдгээр зүйлс бол эмэгтэй хүн хамтрагчаа өөрийг нь араар тавих үед мэдрэх мэдрэмжийн нэг хэсэг. Араар тавилтыг уучлах боломжгүй зүйл мэт боловч, зарим зурхайн ордууд ингэх чадвартай байдаг. Одон орон судлаачид зурхайн эмэгтэй ордууд хууралт, араар тавилтад хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг болохыг хэлж байна. Та уучлахад эсвэл мартахад бэлэн үү?Хонь Эхэндээ эдгээр эмэгтэйчүүд хамтрагчийнхаа хууран мэхлэлтийг чимээгүйхэн өнгөрөөхийг илүүд үзнэ. Хэдий тийм боловч, юу болсон талаар хэсэг бодолхийлсний дараа, тэд маш хүчтэйгээр хариу үйлдэл үзүүлнэ. Бүх зүйлийн талаар мэдсэн Хонины ордын эмэгтэй бодлоо цэгцэлж, чухам юу болсон юм бол гэж сайтар эргэцүүлнэ. Зөвхөн үүний дараа л тэр эцсийн шийдвэрээ гаргана. Үхэр Энэ ордын эмэгтэйчүүд удаан хугацааны турш хамтрагчаа өөрийг нь хуурсан гэдэгт итгэхийг хүсэхгүй. Хэдийгээр тэр өөрийн нүдээр харсан ч гэсэн! Үхрийн ордын эмэгтэй цаашид харилцаагаа үргэлжлүүлэх хэрэггүй гэж үзвэл, өөрөөс нь урвасан хүнтэй хамт байхыг хүсэхгүй.Ихэр Араар тавилтын талаар олж мэдсэний дараа эдгээр эмэгтэйчүүд тэр даруйдаа өөр эрчүүдэд анхаарлаа хандуулна. Ихрүүд итгэл алдсан хүний үлдээсэн араар тавилтын шархыг өөр хүнтэй учирч байж мартана гэдэгт итгэдэг. Эцэст нь тэд ингэж бодсон шигээ амжилтад хүрч чаддаг. Мэлхий Хууран мэхлэлт эдгээр эмэгтэйчүүдийг амархан үгүй хийнэ. Тэр уйлж, шаналж, бас амиа хорлохыг ч завдаж мэднэ. Ерөнхийдөө тэд урвагчийг ичих хүртэл нь юу ч хийхэд бэлэн байдаг. Хэсэг хугацаа өнгөрмөгц, Мэлхийн ордод төрсөн эмэгтэй араар тавилтыг хүлээж авна. Гэхдээ түүнд мартахад үнэхээр хэцүү байх болно. Арслан Хууралтын талаар мэдмэгц, уур омог ихтэй Арслан маш ихээр уурлаж, итгэл алдсан хамтрагчаа болчимгүй үйлдэл хийсэнд нь маш ихээр харамсана. Арслангийн ордод төрсөн эмэгтэй бүхий л бололцоог судалж, хамтрагчаасаа өшөө авахыг эрмэлзэнэ.Охин Энэ ордын эмэгтэйчүүд чимээ шуугиан гаргаж, хэрүүл маргаан хийхийг хүсэхгүй. Тэд хамтрагч руугаа нулимж, түүнээс бүх харилцаагаа тасална. Өөрөөр хэлбэл тэр хамтрагчаа амьдралаасаа тэр чигт нь арчиж хаяна. Хэдийгээр охины ордынхон гаргасан шийдвэртээ харамсаж мэдэх ч, энэ талаар тэднээс өөр хэн ч мэдэхгүй. Жинлүүр Энэ ордын эмэгтэйчүүд өөрсдийгөө хуурах хандлагатай байдаг учраас, хамтрагчийнх нь араар тавилт тэдэнд тийм ч сүртэй нөлөө үзүүлэхгүй. Жинлүүрийн ордод төрсөн эмэгтэй уйлж, бас уурлаж бухимдахгүй. Яагаад гэвэл тэр хамтрагчаа дотор хүнээсээ өмгөөлж, удаан хугацаанд ганцаараа байхаас илүү хамтрагчтайгаа цаашид харилцаагаа үргэлжлүүлэхийг хүснэ. Хилэнц Энэ ордын эмэгтэйчүүд туйлын хартай хүмүүс байдаг учир, хамтрагчийнх нь араар тавилт тэдний хувьд жинхэнэ толгойны өвчин болж хувирна. Хэрэв Хилэнцийн ордод төрсөн эмэгтэйг араар нь тавьбал, тэр урт хугацаанд сайтар төлөвлөж байгаад, хамтрагчаасаа заавал хариугаа авна.Нум Энэ ордын эмэгтэйчүүд чимээ шуугиан дэгдээх дургүй, тийм учраас хууран мэхлэлтэд тэгтлээ сүржигнэж, айхтар хариу үйлдэл үзүүлэхгүй. Нумын ордод төрсөн эмэгтэй хэсэг хугацаанд ганцаараа байж, дотор хүнтэйгээ ярилцах ба өөрийгөө буруутгаж эхэлдэг. Багагүй хугацааны дараа тэр хамтрагчийнхаа хийсэн үйлдлийг мартаж, түүнд өгөөмөр зан гарган уучилдаг. Матар Матрын ордын эмэгтэй хамтрагчаа араар нь тавьсан гэж сэжиглэвэл, заавал өөрийн биеэр баталгаа олохыг хүснэ. Эдгээр эмэгтэйчүүд магадгүй хувийн мөрдөгч хөлсөлж, зөвхөн тэдний олж илрүүлсэн мэдээлэлд итгэнэ. Хэрэв тэдний сэжиглэж байсан нь үнэн болж таарвал, чимээ шуугиан дэгдээхийн өмнө тэд сэтгэлзүйч дээр очиж зөвлөгөө авна.Хумх Хууран мэхлэлт энэ ордын эмэгтэйчүүдэд ямар ч шалтгаангүйгээр бүх эрчүүдийг үзэн ядахад хүргэнэ. Хэдий тийм боловч Хумхын ордын эмэгтэй хэзээ ч хамтрагчаасаа өшөө авах талаар бодохгүй. Тэр хамтрагчаа өөрийг нь араар тавьсныг мэдвэл, зүгээр л мөр мөрөө хөөхийг хүсэх ба энэ нь түүний үнэт цагаа хий дэмий зүйлд үрэхгүй байсан нь дээр гэсэн бодолтой нь холбоотой. Загас Хэрэв энэ ордын эмэгтэйчүүд хууран мэхлэлтийн талаар олж мэдвэл, тэд харилцааг тэр дор нь зогсооно. Бүтэлгүй хайр сэтгэлийн дараа тэд удаан хугацаанд сэтгэл санаагаар унаж, депресстэй нүүр тулгарах ба өөр нэгэн хунтайжийг амьдралдаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээнэ. Эх сурвалж Xopom АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *