Uncategorized

35 НАСАНДАА АМЬДРАЛААС ОЙЛГОЖ АВСАН БАЙХ ЁСТОЙ 35 АРГА УХААН

Саяхан би 35 нас хүрсэн. Энэ жил 34-35 нас хүрэх зааг дээр олон зүйлийн утга учрыг ойлгож авах шиг боллоо. Би 30 нас хүрэхэд биш, бас 40 нас хүрээд ч биш, энэ л насан дээрээ ойлгож авах зүйлсийн талаар ярьж байна. 35 насандаа амьдралаас ойлгож авсан 35 зүйлийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо: 1. Өөрийнхөө зарцуулж байгаа цаг хугацаа, энерги болон анхаарал хандуулж буй зүйлдээ ач холбогдол өг. Амьдрал бол хөрөнгө оруулалт, таны өнөөдрийн байгаа байдал, өөртөө хэр их хөрөнгө оруулалт хийсний чинь үр дагавар. 2. Хамгийн шилдэг хөрөнгө оруулалт бол өрөөл бусдад оруулсан хөрөнгө оруулалт юм. Бусадтай сайн ярилц. Өглөгч, сайхан сэтгэлтэй бай. Хүмүүс ойлгохгүй зүйлээ мэдэхийг хүсдэг – энэ нь тэдэнд урам зориг, эрч хүч хайрладаг. 3. Бүтэн сайхан амьдрал 4 үйлдлээс бүтнэ: мэдлэгийг хүлээж авах, зарим зүйлийг бүтээх, туршлага хуримтлуулах болон хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцах. 4. Шинэ хэл сурах нь цоо шинэ ертөнцийг нээж байгаатай адилхан. Шинэ ертөнцийг нээж илрүүл. 5. Амьдралаа утга учиртай байлгамаар байгаа бол шийдвэр гаргаж, эрсдэлтэй нүүр тулгарахыг аль болох хичээ. Бид бол ямар шийдвэр гаргаж, хэрхэн сонголт хийсний үр дүн. 6. Олон зорилгыг өмнөө тавь. Суралцах, бүтээх, туршлага хуримтлуулах, хуваалцахад анхаар. Аз жаргал болон амжилт бүтээл чухал зүйл биш. Хөдөлмөрлөх – хамгийн чухал зүйл. 7. Өр зээл тавих хэрэггүй – санхүү болон харилцааны хувьд. Эс бөгөөс таны эрх чөлөөг үгүй хийж, хязгаарлах болно. 8. Амьдралд 4 үнэн бий: үхэх, өөрчлөгдөх, одоо цаг болон хайр. 9. Эдгээр 4 зүйлийг ойлгохын тулд өөртөө дараах 3 худлыг хэлэх хэрэггүй: зарим дурсамж, хэрэгцээгүй бодол болон хий хоосон хүлээлт. Бид эдгээр хэрэггүй зүйлээс салж чадвал, та үхэлд бэлэн байж, өөрчлөлтийг хүлээж авч, одоодоо амьдарч, хайраар бялхаж чадна. 10. Хийж буй бүх зүйл – аль болох ганцаараа тэмцэж, илүү мэргэжлийн түвшинд байх ёстой. 11. Бусдын юу гэж хэлэхэд анхаарлаа бүү хандуул, хүсвэл та өдөр бүр төгс амьдарч болно – энэ нь зөвхөн таниас л шууд хамаарна.12. Зөвхөн амжилтаа бусадтай хуваалцах хэрэггүй, асуудлаа ч гэсэн хуваалц. Та бусдын зөвлөгөөнөөс гарах гарц олж харах боломжтой. 13. Аз жаргалаа бүү хорлон сүйтгэ. Бүх зүйл хэвийн байгаа бол өөртөө асуудал тарих зүйл хийх гэсний хэрэггүй. 14. Заримдаа хүсэж буй үр дүндээ хүрэхийн тулд багагүй цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог. 15. Гадны нөхцөл байдлаас үл хамаарч, амьдрал илүү сайжрах боломжтой. Хэрхэн сайжруулж болох арга замыг зөвхөн та өөрөө л хайж олох болно. 16. Өөрийнхөө зүрх сэтгэлийг шархлахаас хэзээ ч битгий ай. 17. Хэн ч таны биеийн нөгөө хэсэг болж чадахгүй. Зөвхөн та л өөрийгөө бүрэн бүтэн байлгаж чадна. 18. Ямар нэгэн зүйлийг та айдасгүйгээр хийж чадвал, айдас таниас үргэн зайлна. Мөн таны амьдралд айдас бий болгодог хүн байгаа бол зайгаа барь. 19. Хүмүүс эд баялгийг буцааж хүртдэг. Хэрэв танд сайн хүн юм шиг санагдсан бол тэдэнд итгэл хүлээлгэ. Тэд авснаа буцааж өгөх болно. 20. Таны зөвлөгөөг дагадаг, итгэлтэй хүнтэй байна гэдэг сайхан. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх хэрэгтэй ч, бусдын үзэл бодлыг давхар сонсох нь чухал. 21. Та байгалиасаа ямар хүн болох хувь тавилантай байсан, тийм л байна. Иймд бусдад таалагдах гэж өөрийгөө эвдэх хэрэггүй. Хаалга өөрийнхөөрөө байгаа хүнд илүү амархан онгойдог гэдгийг мартаж болохгүй. 22. Өөрөө өөртөө та таалагдаж байвал, бусдад хачин санагдахаас айсны хэрэггүй. Бусдын урам хугарахаас битгий ай. Бусдад таалагдах гэж хэзээ ч битгий амьдар. 23. Сайн бай, гэхдээ бусдад битгий сайрх. Өөртөө хэрэгтэй зүйл хий – интернетэд лав биш шүү. Хорвоо ертөнцөд өөрийнхөө гажуудлыг биш, эерэг тусгалыг харуулж амьдар. 24. Үргэлж амлалтандаа хүрэхийг хичээ, бас амлалтаа биелүүлж чадаагүй бол уучлалт гуйхаас хэзээ ч битгий эргэлз.25. Таны хийж байгаа зүйл бусдад огтхон ч хамаагүй. Хүмүүст та тэдний төлөө зөвхөн юу хийж чадах эсэх тань хамаатай байдаг. 26. Зарим сурсан зүйл /эцэг эхийн, сургуулийн гэх мэт/ тань үнэн байх албагүй. Өөрөө сэтгэж бод. Өөрийгөө нээ. Нээлттэй бай. 27. Олон удаагийн эргэлзээ сайн зүйлд хүргэхгүй. Эргэлзээтэй асуудал гарч ирвэл, шууд шийд. 28. Бидний хамгийн чухал өдрүүд: төгсөлт, хурим, үнэтэй зүйл худалдаж авах – чухал өдөр биш. Ямар нэгэн зүйл хийснийхээ дараа болон өмнө нь сайтар эргэцүүлж бодох нь чухал. 29. Хүн төрөлхтөн бол нэг том байгууллага. Та бол онцгой, өвөрмөц биш. Бид бүгд ганцаардахаас айдаг. Харин энэ айдас биднийг нэгтгэдэг. 30. Сошиал медиа, телевизээс аль болох хол бай. 31. Даруу байдал бол суралцах асар том боломж. Бага мэддэг зүйлээ илүү сайн мэддэг болж, сайн мэддэг зүйлээ улам дэлгэрүүлж мэддэг бол. 32. Ямар нэгэн зүйл идсэнийхээ дараа шингээхийн тулд зарцуулж байгаа эрч хүчээ бусдад зориулдаг эрч хүчнээсээ илүүтэйгээр зарцуул. Илүү их ус уу. Хүнсний ногоо ид. Үр дүнд нь бага ядрах болно. 33. Дуртай хөгжмөө цаг ямагт сонсож бай. Үр дүнд нь та урам зоригоор үргэлж тэтгэгдэнэ. 34. Амжилт эсвэл алдаа хоёрын тань аль нь ч таныг тодорхойлж чадахгүй. Та бол цор ганц хувилбар. Өөрийгөө та өөрөө л тодорхойлно. 35. Яг цагаа олж юу ч ирэхгүй. Хэрхэн хөгширч байгаагаа ч та анзаарахгүй. Иймд цагийг үр бүтээлтэй өнгөрөө. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *