Uncategorized

Ходоод шингээх гэж үйл тамаа цайдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Бидний идэж байгаа хоол хүнс бүхэн бүгд ач тустай бас хор хөнөөлтэй биш. Заримдаа өдрийн ихэнх цагт хооллодог бөгөөд үүнээс болж, зөвхөн жин нэмэх эсвэл өтгөн хатах сөрөг үр дагаврууд бий болдоггүй, ходоодны асуудлыг давхар дурдах хэрэгтэй. Бид төдийлөн сайн мэдэхгүй байж, зарим хоол хүнсийг өдөр бүр иддэг. Анхаарлаа нааш хандуул, нууц дайснууд эдгээр хоол хүнсэнд байж мэднэ! 1. Бүрэн боловсруулсан хоол хүнс Хүн бүр чипс болон жигнэмгийг аюултай гэдгийг мэднэ.Амттанд дуртай хүмүүсийн хувьд, эдгээрээс татгалзах нь хэцүү боловч, ходоодонд бүрэн шингэдэггүй гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Мөн хөлдөөсөн оройн хоол, чихэр болон овьёос хүртэл ходоодонд сөргөөр нөлөөлнө. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд транс тос, нэмэлт бодисууд агуулагддаг бөгөөд боловсорсон нитрат болон хүчил нь эдгээрийн хэлбэрийг алдагдуулахаас сэргийлж, хугацааг нь уртасгахад тусалдаг. Харин дээрх химийн элементүүд ходоодонд хүчтэй нөлөө үзүүлнэ.2. Хивэг болон бүхэл үр Бид бүхэн ширхлэгтэй хоол хүнсийг өдөр бүр идвэл, хоол боловсруулалтыг идэвхжүүлнэ гэж мэддэг. Энэ нь ч үнэхээр үнэн юм. Зөвхөн ширхлэг агуулсан бүтэн үр болон цоохор майлз, вандуй зэрэг хүнсний ногоонууд бүрэн шингэдэггүй бөгөөд ходоодны замд хуримтлагдаж, энерги болон калор болж, биед задардаггүй байна.3. Чинжүү Зарим хүмүүс чинжүү иддэггүй, гэхдээ Болгарь чинжүү гэдсийг хийгээр дүүргэж, өвдөлт мэдрэхэд хүргэдэг,гэхдээ та түүхийгээр идсэн тохиолдолд ийм зүйл болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Чинжүүний хальс,ходоодны шүүстэй зохицдоггүй бөгөөд үр дүнд нь ходоодонд бүрэн шингэдэггүй.4. Цагаан талх Энэ бүтээгдэхүүн бараг айл болгоны ширээн дээр байдгаас гадна, өдөр тутмын хэрэглээ гэхэд буруудахгүй. Талх хоол хүнсийг бүр илүү тааламжтай санагдуулдаг, гэхдээ цөөхөн хүн цагаан талх бидний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг мэддэг. Найрлагадаа их хэмжээний цардуул агуулдаг бол, ямар ч ширхлэг найрлагад нь байдаггүй, яагаад гэвэл талхыг бүрэн боловсорсон гурилаар хийдэг. Харин хоолны мэргэжилтнүүдийн зүгээс өдөрт 3 зүсэм талх идвэл, эрүүл мэндэд асуудалгүй болохыг хэлж байна.5. Амт оруулагч бодис Бид нар чихрийн шижин өвчин тусах, холестеролын хэмжээгээ нэмэгдүүлэх гэх мэт эрсдэлүүдийг мэдсээр байж, өглөө бүрийг нэг аяга чихэртэй кофегоор эхлүүлдэг. Кофег болж өгвөл чихэргүй уух хэрэгтэй – ингэвэл ходоодонд шингэхгүйгээр таныг зовоохгүй гэсэн үг. Жишээ нь, амт оруулагч бодис болох аспартам найрлагадаа калор агуулаагүй байдаг тул цусанд шингэж, биед тунадаг байна.Гэсэн хэдий ч та тэгтлээ санаа зовох хэрэггүй – хэрэв та дээрх бүтээгдэхүүнүүдийг бага хэмжээгээр, өдөр тутам хэрэглэхгүй байвал, бие организмд тэгтлээ хор хө.нөөл учруулахгүй. Дээрээс нь, та дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй: Хэрэв та шош хэрэглэхгүй байж, чадахгүй байгаа бол, шөнө усанд дэвтээж, хор хөнөөлтэй хүчлийг устгаж болно. Ногоон өнгийн хүнсний ногоо сайн хэрэглэ, коктэйл хийж уух юм уу, эсвэл салатанд хийж, идээрэй. Эдгээр хүнсний ногоонуудыг болгож идээрэй (цэцэгт байцаа, лууван, эрдэнэ шиш гэх мэт). Гэхдээ самрыг өөр байдлаар иднэ түүхийгээр, яагаад гэвэл болгосны дараа тослог шинж чанараа алддаг. Магни болон калигаар баялаг хүнсний ногоо хэрэглээрэй. Глютен агуулаагүй, ферментжүүлсэн хоол хүс хэрэглээрэй. Ургамлын цай уугаарай.Бонус асуулт: хоол хүнсийг усанд угаах шаардлагатай юу? Мөнхий асуулт, шаардлагатай болон шаардлагагүй гэж үздэг хүмүүсийн дундах маргааныг шийдвэрлэх хариултыг хэлж өгье. Хоол хүнс бүхэн хоёр төрлийн шингэнээр дамждаг: аман дахь шүлс болон ходоодон дахь шүүс. Хоолны мэргэжилтнүүд хоол хүнсийг усанд угааснаар зарим шим тэжээл нь алдагддаг гэж үздэг бол, эмч нар эрүүл ахуйн үүднээс заавал угаах ёстой гэсэн байр суурин дээр бат зогсдог. Ерөнхийдөө, шим тэжээлгүй хоол хүнс идэх шаардлагагүй.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *