Uncategorized

Таны мөнгө хурууны чинь салаагаар урсаад л дуусаад байна уу? Үүнийг хэрхэн таслан зогсоох талаар зөвлөе

“Мөнгө хурууны салаагаар л урсах юм” – ийм үгийг боломжийн ч, ядуу ч хүмүүсээс бүгдээс нь сонсоно. Сүүлийн үед орлого уг нь нэмэгдээд л байгаа юмсан, тэгсэн ч юу ч өөрчлөгдөхгүй юм. Хуучнаараа л талхаа аваад л түрхэх цөцгийн тосонд юм үлдэх нь үү – дахиад л нэмэлт орлого хэрэгтэй болох нь ээ. Танил дүр зураг байна уу? Магадгүй та дор дурдсан алдаануудын аль нэгийг гаргаж байгаа юм биш биз? 1. Та төсөв зохиодоггүй Бид өдөр болгон л хоол хүнс, унаа, хормын хүслээ дарах гэж мөнгө зардаг. Мөнгөний зарлагыг хөтлөхгүйгээр дүр зургийг бүхэлд нь яагаад ч харж чадахгүй. Сард хоол хүнсэнд хэд явж байна? Бас хувцсанд? Ядаж хагас жил зарлагаа тэмдэглэж үзэхэд та өчүүхэн зарлага ямар их болж байгааг хараад гайхна. Сар болгон илүү хэрэглэгээнийхээ мөнгөө хэмнэхэд энэ мөнгө овоо хэдэн төгрөг болж хуримтлагдахыг хараад та баярлах нь л лавтай.   2. Та хэрэггүй зүйлд илүү мөнгө төлж байна Зардлаа дахин дахин бодож тооц. Гэртээ бараг өдөржингөө байхгүй хүнд кабелийн зурагт үнэхээр шаардлагатай юу, харин амралтын өдрөөр хотоос гараад явчихдаг хүнд бас? Таны гар утасны төлбөр хэд гарч байгааг анзаарсан уу? Магадгүй өөр үүрэн холбооны компани илүү ашигтай санал тавьж байгаа юм биш биз? Зэрвэс харахад өчүүхэн мэт зардал эцэс төгсгөлдөө нийт дүнгээрээ овоо их мөнгө болдог гэдгийг битгий мартаарай.   3. Та стрессээ мөнгөний тусламжтай тайлдаг Стрессээ худалдааны төв, баар ресторан зэрэг мөнгө их үрэгддэг газраас хол очиж тайлж сураарай. Мөнгө үрэхгүйгээр баяр баяслыг мэдэрч болно. Жишээ нь хүндхэн долоо хоногийн дараа амралтын өдрөөрөө өөрт хэрэгтэй бас ядаргаа тайлах зүйлээр оролд. Ваннтай усанд хэвт, инээдтэй кино үз, хүүхэд эсвэл гэрийн тэжээвэр амьтантайгаа тоглож наад, сэтгэл сэргээх дуу чихэвчээр сонсоод паркаар зугаал. Аргууд хэдэн саяараа бий. Нэг долоо хоногоос нөгөө рүү мөнгө үрж амьдрах хэрэг огт байхгүй.   4. Та эрэмбэлж чадахгүй байна Зарлагаа зориулалтаар нь хоёр бүлэгт хуваа: зайлшгүй шаардлагатай болон сэтгэл санаанд гэж. Юуны түрүүнд эхний бүлгийг зардлыг авч үзнэ (ипотек, кредит, эмчилгээгээ төл), харин дараа нь өөрийгөө баярлуулах зүйлд мөнгө үрж болно. Зарим нэг хүмүүс өөрийгөө баярлуулахын тулд бүх мөнгөө үрчихээд дараа нь амьдралын зайлшгүй хэрэгцээтэй зүйлд мөнгөгүй сууж байдаг.     5. Та дэлгүүрийн урхинд ордог Шунал хөдөлгөм санал сонсоод та бодох хэрэгтэй: танд энэ зүйл үнэхээр хэрэгтэй юу эсвэл таны тархийг “өглөгч хямдрал” угаачихав уу? Ямар ч дэлгүүр өөрийгөө алдагдалд оруулахгүй, “4-ийн үнээр 5”-ыг гэж байгаа нь удаан хэвтсэн бараагаа далдруулах зорилготой тэдний нэг арга юм. Хямдралын улирлыг хүлээх хэрэгтэй. Энэ үеэр дэлгүүр орохдоо нарийвчлан гаргасан жагсаалттай явна. Гэхдээ улирал дуустал үлдсэн бараа нь эрэлт хэрэгцээ багатай гэдгийг сайн анхаараарай.   6. Та томоор харж чадахгүй байна Та өглөө ажилдаа явах замдаа аяга кофе авч уудаг уламжлалтай. Ердөө 5-хан мянган төгрөг – их биш. Гэхдээ сарын эсвэл жилийн эцсээр нийт дүнг нь та бодоод үз дээ? Нийт дүнг нь гаргаад ирэхээр таны аяга кофе авч уух хүсэл алга болно.   7. Та зээлээр амьдардаг Өртэй амьдрах – маш аюултай. Зээл тавихдаа бусдын мөнгөнөөс авна, харин буцааж өгөхдөө өөрийнхөө мөнгөнөөс төлнө. Өрнөөс аль болох хурдан салахыг хичээ, харин кредит картыг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэнэ. Шинэ iPhone зайлшгүй шаардлагад орохгүй гэж бодож байна. Мөнгө нүдэн дээр урсаад байхаас хамгаалахын тулд мөнгөө хянаж сур. Зардал болгоноо бичиж бай, зардлаа тооц, үрэхээсээ өмнө гурван удаа бод, танд үнэхээр хэрэгтэй зүйлд үрэх гэж байгаа эсэхээ нягтал – ингээд ирвэл мөнгө танд хайртай болно
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *