Uncategorized

Булчингийн өвдөлтийг намдаах, уг зовиурыг бүрэн эмчлэх үр дүнтэй гэрийн эмчилгээ

Булчингийн өвчин нь ихээхэн дэлгэрсэн зовиур бөгөөд бараг хүн болгоны амьдралд тохиолддог зүйл юм. Булчин өвдөх хамгийн их дэлгэрсэн шалтгаан нь булчингийн сул ачаалал, байнгын бус ачаалал, халдвар гэх мэт хүнийг идэвхтэй байхад саад болдог тэр шалтгаанууд юм. Стресс, хэт их ачаалал зэрэг нь булчингийн өвчин бий болох өөр бусад шалтгаан нь болдог байна. Хэрвээ булчингийн өвчин удаан хугацаагаар алга болохгүй байсаар байвал энэ нь яваандаа эрүүл мэндэд ихээхэн хор нөлөөтэй байж болзошгүй юм. Булчингийн ийм өвчнийг анагаах эмийн бус, энгийн хэд хэдэн арга бий. Энэхүү эртнээс уламжлан ирсэн аргыг хүмүүс дэлхий даяар хэрэглэж ирсэн бөгөөд үр дүнтэй гэдгээ баталсаар иржээ. Мөн үүнээс гадна эдгээр энгийн арга нь өвчин намдаагч элдэв эм тариаг бодвол ямар нэг аюулгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй юм. Булчингийн өвдөлтийг эмчлэх байгалийн гаралтай аргууд 1. Англи давстай ванн Байгалийн гаралтай эрдэс, Эпсом давс нь булчингийн эд эсийн үрэвслийг багасган, булчингийн өвдөлтийг намдаана. Мөн булчингийн ужиг өвчин болох фибромиалгия зэрэгт ч бас сайн нөлөөтэй. Стандарт хэмжээтэй ваннд халуун бүлээн ус хийгээд дээрээс нь 1-2 аяга Эпсом давс хийгээд 15-30 минут хэвтэх хэрэгтэй. Ингэснээр таны булчингийн зангирал үгүй болж бие сулран, стресс тайлагдана. 2. Алимны уксус Энэ арга нь булчингийн өвчнийг түргэн анагаах хамгийн үр дүнтэй аргын нэг юм. Та уксусаа халуун устай аяганд бага хэмжээгээр хийж уух эсвэл өвдөж байгаа булчингаа арчих зэргээр хэрэглэнэ. Үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй энэ байгалийн гаралтай эм нь зөвхөн булчингийн өвчинг намдаагаад зогсохгүй дахин бий болохоос сэргийлнэ.3. Хүйтэн жин Булчингийн өвчинг гэрийн нөхцөлд намдаах бас нэг сайн арга. Өвдөж байгаа хэсэгт хүйтэн жин эсвэл мөс тавьж өвчнийг намдаана. Спортын болон хүнд бэртлийг намжаахад хүйтэн жинг ихээр ашигладаг. Мөстэй уут болон бусад хүйтэн жинг гэмтсэн хэсэгт тавьснаар тухайн хэсгийн цусны эргэлт удааширч өвдөх болон үрэвсэх үйл явц саардаг байна. Мөн булчин зангирах, дотоод цус алдалт зэрэгт ч бас сайн нөлөөтэй. Мөстэй уут, мөсөн иллэг, тусгай шингэн бүхий уут, химийн бо дис агуулсан хүйтэн уут,хүйтэн үйлчилгээтэй спрей зэрэг нь булчингийн өвдөлт намдаах хүйтэн жингийн зарим төрөл юм.4. Халуун эмчилгээ Булчин сунасан, гэмтсэн, зангирсан үед гэмтэлтэй хэсэгт халуун жин тавьж болно. Харин хурц хүнд гэмтлийн үед халуун жин тавихаас зайлсхийх хэрэгтэй ба энэ нь хавдар,хаван бий болгож өвчинг улам нэмэгдүүлж ч болзошгүй. Өөр бусад тохиолдолд энэ арга нь булчинг суллаж,өвдөлтийг намдаан,зангирсан булчинг суллаж өгдөг байна.5. Кайен перец Энэ нь капсаицин хэмээх үе мөчний өвчнөөс болж бий болох булчингийн болон үе мөчний өвчин намдаах үйлчилгээтэй бодис агуулна.Гэрийн нөхцөлд энэ перецийн зуурмаг хийж болох бөгөөд ¼ цайны халбага кайен нунтаг перецийг нэг аяга оливийн юм уу кокосын тостой холино. Өвчтэй байгаа хэсэгт энэ зуурмагаа түрхээд дараа нь гараа угаана. Энэ зуурмагийг нүд, хамар, амандаа хүргэж болохгүй ба учир нь энэ зуурмаг тухайн хэсгийг хямрааж магадгүй юм.6. Интоорын шүүс Гүйх эсвэл ачаалалтай дасгал хийсний дараа булчин өвдөх зэрэгт энэ шүүс тус болдог. Интоорт байх антоцианинам хэмээх антиоксидант нь үрэвсэл бууруулах үйлчилгээтэй. Дасгалын өдрүүдэд интоорын шүүс ууж өвчин болон үрэвслээс сэргийлж болно.7. Эфирийн тос Үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй эфирийн тосыг өвдөж байгаа газартаа түрхэж, иллэг хийснээр өвчинг намдааж болдог. Иллэг нь гэмтсэн хэсгийн цусны эргэлтийг сайжруулж, халуун өгөхөөс гадна хуримтлагдсан сүүн хүчлийг тараах бол тос нь булчинг суллаж, өвчинг намдаана. Эфирийн тосны үнэр нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж бие организмыг эмчилнэ. Нарс, цагаан гаа, гаа зэргийн тос нь булчингийн өвдөлтөнд маш сайн үйлчилгээтэй, ашиг тустай юм. 8. Магни Бие дэх магнийн хэмжээ бага байх нь булчингийн өвдөлт, зангиралт зэргээр илэрдэг. Тиймээс дасгал хийхийн өмнө магнийн нэмэлт хэрэглэх хэрэгтэй. Хоол хүнсэндээ магни ихээр агуулах хүнс нэмэх зэргээр эхэлж болно. Магнийн хамгийн гол эх үүсвэрийн нэг нь хулууны үр, бууцай, нунтаг какао, хар буурцаг, наран цэцгийн үр, бүйлсэн самар, ангаахай самар зэрэг болно. 9. Эмийн ургамлын шахмал Зарим эмийн өвс ургамал нь үрэвслийн эсрэг, тайвшруулах үйлчилгээтэй байдаг. Ийм өвсний зарим шахмал нь (хагас хатуу байдалтай янз бүрийн гель, түрхлэг хэлбэртэй) арьсанд нэвтэрч булчинд хүрэх замаар шархыг эдгээх чадвартай байдаг билээ. Хадаасгана цэцэг зэрэг ургамлыг булчингийн суналт, өвдөлт зэрэгт байнга хэрэглэсээр ирсэн бол алтан цэгцүүхэй зэрэг ургамлыг булчингийн зангиралтын үед булчинг суллах зорилгоор хэрэглэж иржээ. Devil’s claw (чөтгөрийн хумс) хэмээх ургамал нь байгалийн гаралтай өвчин намдаагч бөгөөд булчингийн өвдөлтийг намжаах төдийгүй нурууны болон хүзүүний доод хэсгийн өвчинг ч анагаадаг байна. Лаванда болон сарнай цэцэг нь өөрийн үнэрээр эмчлэх шинж чанартай ба арьсыг зөөллөж тайвшруулан булчин татах болон бусад үед суллах үйлчилгээ үзүүлдэг билээ.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *