Uncategorized

Худалдан авагчдыг хамгийн их татаж чадсан 10 заль

Дэлгүүрт яваа худалдан авагч бол “Труманы шоу”–ны гол баатар л гэсэн үг. Өдөр болгон худалдан авагчийн араас хэдэн зуун маркетингийн мэргэжилтнүүд ажиглаж бараа таваараа борлуулах шинэ арга заль эрэлхийлнэ. Худалдагч нар бараагаа зарахын тулд ямар арга заль хэрэглэдгийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.10.Гадаад төрх Худалдан авагчийн хорхойг хүргэхийн тулд гэрэл зурагчид түргэн хоолонд бага зэргийн ус дусаадаг байна. Энэ аргыг мөн ногоо, жимс зардаг хүмүүс ч ашигладаг. Амттай хүнсний гэрэл зураг харсан худалдан авагч авах хүсэл төрдөг байна.9.Эсрэг уриа “Энэ цамцыг бүү худалдаж аваарай”. Хар Баасан гаригийн хямдралын үеэр Patagonia компанийхан энэ аргыг хэрэглэсэн юм. Идэвхтэй хөдөлгөөн хийдэг спортын хувцас үйлдвэрлэдэг уг брэнд байгаль орчныг хамгаалж элдэв худалдан авалт хийхгүй байхыг, тэр дундаа өөрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг уриалжээ. Энэ рекламаас хойш Patagonia-гийн борлуулалт 40%-иар нэмэгджээ. 8. Өндөр үнэ Энэ залинд худалдан авагч болгон хууртагдана. Ийм зарчмаар ажиллана. Жишээ нь эхлээд өндөр үнэтэй бараа үзүүлээд дараа нь – бага үнэтэй барааг танилцуулна. Хамгийн гол нууц нь бага үнэтэй гэж байгаа бараа нь үнэндээ бодит байх ёстой үнэнээсээ илүү өндөр үнэлэгдсэн байдаг байна. Өндөр үнийг ресторануудад амжилттай ашигладаг. Дэлгүүрт зарагдаж байгаа рашаан ресторанд өндөр үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл барааны чанарт баталгаа өгч үйлчлүүлэгч нь итгэж байгаа учраас нэг рашаан 2-3 дахин өндөр үнэтэй байдаг байна. Дээрх танилцуулга хуудас дээр өөр өөр үнэтэй машины сард төлөх төлбөр нь адилхан байхаар хийжээ. Тэгэхээр сард төлөх мөнгөнд ялгаа байхгүй бол хямдхан машин авах хэрэг байна уу? 7. Үнийн урхи Үнэтэй – юутай харьцуулж байгаагаас шалтгаална.Урхи болон амжилттай харьцуулсан бараа нь худалдан авагчийг хурдан шийдвэр гаргахад хүргэдэг байна. 6. Худал хямдрал Дэлгүүрийн лангуун дээр хуучин үнийг нь дараад шинэ хямдарсан үнийг бичсэн байдаг. Хямдраагүй байсан ч худалдагчид ийм арга хэрэглэдэг. “Хуучин үнэ”-ийг 20%-иар нэмж тавих нь хуучин үнэ өндөр байсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Урьд нь ямар үнэтэй байсныг тэр болгон анзаарахгүй шүү дээ. Худал хямдрал – жишээ нь талх, кофе хоёр хямдраад 1000 төгрөгөөр санал болгоно. Үнэндээ тэр хоёрыг тусад нь 500 төгрөгөөр цаана нь зарж л байгаа. Бидний сэтгэл зүйгээр ингэж л наадаж байгаа хэрэг. 5. Хэмжээг нь багасгана Алдартай брэндүүд энэхүү аргыг өргөн хэрэглэдэг. Тэд үнээ нэмэлгүйгээр хангалттай ашиг олдог ажээ. 4. Грюэний эффект Архитектор Виктор Грюэн худалдааны төвийн битүү том барилгын зургийг анх гаргажээ. Урьд нь худалдааны төв гэхээр хоорондоо хоолойгоор холбогдсон нэг давхар олон барилгуудыг төсөөлдөг байв. Грюэн нэг дээвэр дор супермаркетын төөрдөг зам хийж чадсан гэж үздэг. Төгс ертөнц гэж хэлж болно – аюулгүй, ая тухтай, дулаахан, гэрэлтэй, цонхгүй, цаггүй. Худалдааны төвд орсон хүн орон зайн баримжаагаа бага зэрэг алддаг, юу авах гэж ирснээ умартах тул тэр болгон зөв шийдвэр гаргаж чаддаггүй байна. Үр дүн нь юу вэ – сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн төлөвлөгдөөгүй худалдан авалт хийж их мөнгө үрнэ. 3. Том тэрэг Сагс биш түрдэг тэрэг авбал худалдан авагч төлөвлөснөөсөө 40%-иар их худалдан авалт хийнэ. Гэр бүлийн долоо хоногийн хангамж. Нэн шаардлагатай бараа – талх, сүүг дэлгүүрийн хамгийн эцсийн лангуун дээр буюу худалдааны төвийн хамгийн цаад буланд байрлуулсан байдаг.Талх, сүү рүүгээ явж байгаа худалдан авагч замдаа хэрэгтэй, хэрэггүй ганц хоёр зүйл авч л таараа.Томоохон худалдааны төвийн явах чиглэл нь цагийн зүүний эсрэг хийгдсэн байдаг, энэ нь төлөвлөгдөөгүй худалдан авалт хийхэд нөлөөлдөг байна.2. Антропоморфизм буюу хүнчлэх үзэл Антропоморфизм буюу хүнчлэх үзэл – аливаа амьтан, амьгүй юмс, үзэгдэл, бодит болон хийсвэр ойлголт зэргийг хүнчилж,хүний шинж чанарыг зөөн тайлбарлах үзэл юм. “Cars”, “Minions” болон Pixar-ын ширээний чийдэн зэрэг нь хүнчлэх үзлийн тод жишээ. Хоол хүнсний савлагаан дээрээ шүтээн болсон амьтныг өөрийн бэлгэ тэмдэг болгон тавьсан байхад худалдан авагч хайрлаж явдаг баатрынхаа зургийг хараад худалдан авах сонирхол нь шууд төрнө. Антропоморфизм нь худалдан авагчийн компанид итгэх итгэлийг төрүүлэхээс гадна өндөр үнээр худалдан авахад хүргэдэг байна.1.Бараа өрөх зальтай арга Дээд эгнээнд бага танигдсан брэндүүд, дунд эгнээ–“алтан эгнээ” буюу олны танил брэндүүд, доод эгнээнд хүүхдүүдэд зориулсан бараа таваар тавигдана. “Алтан эгнээ”-ний түрээс өндөр үнэтэй, мэдээж тэр түрээс бидний худалдан авч байгаа үнэд тооцогдсон байгаа.Энэ мэхэнд хуурагдахгүйн тулд энгийн аргыг ашиглана: дунд эгнээнээс бараа авахдаа бусад барааны үнэ,чанартай харьцуулаарай.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *