Uncategorized

Бариа засал хийж болдоггүй өвчнүүд бий

Цэргийн төв эмнэлгийн Уламжлалт сэргээн засах, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Г.Бум-Эрдэнэтэй ярилцлаа.Хаврын ядаргаа юунаас болж үүсдэг талаар мэдээлэл хүргэхгүй юу?-Европын анагаах ухаанд хаврын ядаргааг бодисын солилцооны өөрчлөлттэй холбох нь бий. Харин уламжлалт анагаах ухаанд цаг улирал таван цул, зургаан сав эрхтний харилцан шүтэлцлийн онолоор хаврын улирал нь элэг дэлгэрэх цаг буюу элэгний улирал гэж үздэгтэй холбоотойгоор тайлбарладаг. Элэг дэлгэрэх цаг гэдэг нь хаврын улиралд элэг, цөсний үйл ажиллагаа илүү эрчимтэй явагдаж илүү мэдрэг болдог гэсэн үг юм. Энэ үед элэг, цөсний халуунаас болж дээд бие хөшиж хөөрөх, амархан ядарч, нойр хүрэх, цээж хорсох, хоолны дуршил муудах, ам гашуу оргих, өтгөн хатах эсвэл гүйлгэх, толгой өвдөх, чих шуугих цаашилбал хууч өвчин сэдрэх шинж тэмдэг илэрдэг.Өвлийн дунд сараас зуны дунд сард шилжих хооронд нарны хүч аажмаар ихсэх тусам хүний биеийн хүч чадал алгуураар багасдаг. Өвлийн хүйтэн сарууд өнгөрч цаг агаар дулаарч, газар гэсэх үеэр хүний бие махбодод өвлийн цагт хурж байсан бадган махбод хайлж хөдөлсний улмаас хүн хаврын улиралд их ядардаг.Бас ходоодны галын илч буурснаас бие хямрах, тамирдах зэрэг шинж тэмдгүүд илрэх нь бий.Хаврын ядаргаанаас хэрхэн ангижрах талаар зөвлөвөл…Монголын уламжлалт анагаах ухаанд монгол орны байгаль, цаг уурын өөрчлөлтөд хүний бие махбод дасан зохицож, өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зүй тогтлыг жилийн зургаан улирал бүрт тохируулан тооцсон байдаг. Тухайлбал, 12 сарыг хоёр хоёроор нь бүлэглэж нийт зургаа хуваахдаа өвлийн эхэн cap (X/l 6-XII/15), өвлийн адаг cap (ХII/16-II/15), хавар (II/16-IV/15), дэгжрэлийн цаг (IV/16-VI/15) зун (VI/16-VIII/15), намар (VIII/16-X/15) гэж ангилсан байдаг.Монголчууд бид өөрийн орны онцлогт тохируулан дээрх зургаан улирлын дагуу идээ ундаа, явдал мөрөө зохицуулах нь тун чухал. Жишээ нь өвлийн цагт хэрэглэж байсан идээ ундааг хавар хүний бие шингээж дийлэхгүй болдог учраас гашуун, халуун, эхүүн амт бүхий хөнгөн сэрүүн чанартай идээ ундааг хэрэглэвэл зохино. Үүнд арвайн гурил, хуурай газрын амьтны мах, буцалсан ус, зөгийн балтай ус зэрэг орох бөгөөд эдгээрийг бага багаар ойр ойрхон идэж, уувал зохино.Мөн элэгний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг хайрч, хуурсан, өөх, тос ихтэй хурц хоол идэхгүй байх нь эрүүл мэндэд нэн тустай. Мөн хэт даарч, хөрж болохгүй. Халуун хүйтний зохистой хэмжээг барих хэрэгтэй. Түүнчлэн хүнд хүчир ажил хийх нь биед өндөр ачаалал өгдөг тул үүнээс ч бас аль болох зайлсхийж байхыг зөвлөе. Залхуурч, бие нозоорох шинжүүд илрэх тул хүчилж, хөдөлгөөн сайн хийж хэвшвэл зүгээр. Хөдөлгөөнийг хязгаарлаж болохгүй.Хавраас зуны улиралд шилжихэд хүний биед ямар нэгэн мэдэгдэхүйц өөрчлөлт гарах уу?-Хүйтний улирлаас дулааны улиралд дасан зохицох гэж хүний бие тодорхой хугацаанд хямарч, тамирддаг талаар дээр дурдсан. Нэгэнт хаврын улиралд удаан дадсан, дасан зохицсон бие организм зуны улиралд шилжихэд ямарваа нэгэн сөрөг шинж тэмдэг илрэхгүй. Өөрөөр хэлбэл, дулаанаас халууны улиралд шилжихэд асуудал үүсэхгүй гэсэн үг. Дашрамд, зуны дэлгэр цагт хөнгөн чанартай хоол тун зүгээр. Сүү, цагаан идээ, илчлэг сайтай жимс, ногоог тогтмол хэрэглэхээс гадна шингэн зутан шөл ууж байвал сайн. Явдал мөрийн хувьд даарч эндэхгүй, сэтгэл санаагаа аль болох тайван тогтвортой байлгах нь чухал.Ядаргаанд ямар насны хүмүүс ихээр өртдөг вэ?-Өндөр настай иргэдийн хувьд, суурь өвчин ихтэй тул бие нь их эмзэг байдаг. Тиймээс суурь өвчин хөдөлгөн, давхар тамирдаж ядарна. Мөн даралт нь ихсэж, чих нь шуугих тохиолдол бий. Хаврын улиралд жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаа нь суларсан байхаас гадна бодисын солилцооны өөрчлөлт давхар явагддаг. Үүнээс үүдээд нойргүйдэх, сульдах, амьсгаадах нь элбэг. Нэмээд буруу хооллодог, хорт зуршилтай, биеийн болон оюуны өндөр ачаалалтай хүмүүсийг ч нэрлэхэд буруудахгүй. Яг аль насны хүн гэхгүйгээр амьдралын буруу хэв маягтай, суурь өвчтэй, тамир дорой, сэтгэл гутралтай, байнга стресстдэг хүмүүс илүү ихээр өртөнө гэсэн үг.Монголчуудын хоол, хүнсний хэрэглээнд өөх цаг ямагт байсаар ирсэн. Гаднын улс, орнуудын иргэдтэй харьцуулахад өөхний хэрэглээ ч өндөр. Ямар өөх холестрины агууламж багатай, хэрэглэхэд тохиромжтой вэ?-Өөх, тос нь бие махбодод зарцуулах илчлэгийн хэрэгцээг хангах үүрэгтэй үндсэн шимт бодис юм. Мөн хүний биеийн эсийн бүрхүүлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Хоол хүнсэн дэх өөх, тосыг холестерин, триглицерид ба липопротейн буюу уурагтай нэгдсэн өөх тос гэж ангилж нэрлэнэ.Липопротейныг эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөр нь “Сайн холестерин” буюу их нягттай липопротейн ба “Муу холестерин” буюу бага нягттай липопротейн гэж ангилдаг. “Сайн холестерин” буюу их нягттай липопротейн нь цусны судаснаас өөх, тосыг эд эсрүү зөөж судас хатуурахаас хамгаалдаг онцлогтой. “Муу холестерин” буюу бага нягтаршилтай нь цусан дахь нийт холестерины хэмжээг нэмэгдүүлж судасны хатуурал үүсгэдэг сөрөг нөлөөтэй.Ийм учраас хүний бие махбодод ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй өөх, тос сөрөг нөлөө үзүүлдэггүй. Үүнд чидун жимс, эрдэнэ шиш, шар буурцаг, наран цэцэг зэрэг ургамлын гаралтай тос хамаарна. Мэдээж монгол хүний хооллолтыг мал, амьтны гаралтай өөх, тосгүйгээр төсөөлөх аргагүй. Тийм хэдий ч өөхний хэрэглээгээ багасгаж зохистой хэмжээнд барьж байвал та өвдөхгүй байх боломжтой.Мэдрэлийн ядаргаа хаврын улирлаас хамааралтай юу?-Мэдрэлийн архаг ядаргаа буюу неврозын тухайд хаврын улирал гэлтгүй бусад үед ч хүний биед шинж тэмдгүүд нь илэрч байдаг. Мэдрэлийн ядаргаа нь олон төрөл хэлбэртэй. Үүсгэдэг гол шалтгаан нь цочмог болон архаг стресс юм. Цочмог гэдэг нь гэнэтийн янз бүрийн мэдээ сонссоноос, архаг нь удаан хугацаагаар стресстэж явсантай холбоотойгоор үүсдэг. Энэ нь маш олон хам шинжээр илэрдэг. Жишээлбэл, ойр ойрхон өвдөх, сульдах, нойргүйдэх гэх мэт. Мөн хүн өөрөө стрессийн байдалтай удаан явбал бие махбодод өвдөх нөхцөл бодитой бүрдэж байна гэсэн үг. Тухайлбал, даралт ихсэхээс эхэлнэ.Бид ядаргаанаас зайлсхийхдээ ерөнхий ойлголт, дүр төсөөллөөрөө эм тариа, витамины зохисгүй хэрэглээг бий болгочихдог сул талтай …-Ядаргаанд сайн, дархлаа дэмждэг гэх витамины амин дэмүүдийг ихээр хэрэглэдэг. Гэвч ядаргаа нь бодисын солилцооны өөрчлөлтөөс үүдэлтэй тул дээрх арга тийм ч оновчтой гэж бодохгүй байна. Дусал, тариа бол тодорхой зориулалттай зүйл. Ядаргааг зуун хувь арилгаж чадахгүй. Хүний бие сулрахад дархлалын тогтолцоо ч мөн адил сулардаг. Үүнийг дэмжихэд тухайн хүн өөрөө сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Өвдөхгүй байх нь тухайн хүнээс маш их хамаарна. Монголчууд “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг. Би ядраад байна гээд байвал ядраад л байна. Тийм учраас хүн сэтгэл санаагаа жолоодож сурах хэрэгтэй. Дархлаа дэмжих аминдэмийг нэмэлтээр хэрэглэе гэвэл, “Мана-4”, “Норов-7”, “Тунгалаг-5” зэрэг танг буцалган уурыг нь гэр орондоо тараах, бие ядарсан эсвэл ханиад хүрсэн үедээ уух нь их үр дүнтэй. Мөн сүү, цагаан идээ сайн хэрэглэх, жимс жимсгэнэ, байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс хэрэгтэй амин дэмүүдээ нөхөж болно. Аль болох эм тарианаас хол байх хэрэгтэй.Бариа засал зохидог, зохидоггүй гэсэн зүйл бий юу?-Бариа засал нь нэгд, эмчилгээний чанартай, хоёрд, шинжлэх ухааны үндэстэй гуравд, зөв дэс дараалалтай уламжлалт анагаах ухааны нэг арга, хэлбэр юм. Хүний биеийн гадаргуу дээрх суваг хэрдсийн дагуу илэх, нухах, үрэх, чичиргэж доргиох аргаар арьсан доорх өөхөн эд, булчин шөрмөс, хөлс тосны булчирхайд сэдээлт өгч улмаар мэдрэлийн ширхгүүдийг тайвшруулах, бичил цусны эргэлтийг сайжруулах, тунгалгийн зангилааг нэвтрүүлэх, булчин суллаж, үрэвсэл дарж, өвчин намдаах үр дүнтэй засал юм. Бариа засал зохих, зохихгүй гэхээс илүүтэй болдоггүй буюу эсрэг заалтад хамаарах өвчнүүд гэж бий.Жишээлбэл, тамир тэнхээ доройтсон, хорт хавдар, арьсны ил шарх, ясны сүрьеэ, халдварт болон солио зэрэг өвчинтэй хүнд бариа засал хийхийг хориглосон байдаг. Учир нь ил шархыг нь хөндөж, даамжруулах, яс бат бэх чанараа алдсан тул амархан гэмтэх зэрэг эрсдэл бий. Бариа засал нь хүний биеийг тодорхой хэмжээнд доргиулдаг тул мөн хорт хавдартай хүнд зөвшөөрөгддөггүй.Орчин цагийн уламжлалт анагаах ухаан манайд хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?-1989 онд Анагаах ухааны их сургуульд Монголын уламжлалт анагаах ухааны тэнхим байгуулагдаж өрнийн болон Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулан эзэмшсэн их эмч бэлтгэж эхэлсэн. Тэр цагаас хойш уламжлалт анагаах ухааны их, бага эмч бэлтгэгддэг болсон. 1991 онд “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” гарсан нь орчин цагийн уламжлалт анагаах ухаан хөгжих суурь болсон болов уу гэж бодож байна.Уламжлалт анагаах ухааныг бариа засал, зүү төөнүүрээр л төлөөлүүлж ойлгодог хандлага биднээс бүрмөсөн салчхаагүй л байна …Зөвхөн бариа засал, зүү төөнүүрээр хязгаарлаж ойлгох нь өрөөсгөл. Маш өргөн хүрээтэй. Бариа заслаас гадна шавар, туулга, рашаан гээд олон төрлийн эмчилгээ бий. Ангилсан өвчлөлүүдэд нь ямар эм танг хэрэглэх, явдал мөрөө хэрхэхээс гадна улиралд нь таарсан хүнсний зохистой хэрэглээний талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийг уламжлалт анагаах ухаан танд түлхүүтэй өгч чадна. Тухайн хүнд нь тохирсон заслыг хийдгээрээ онцлогтой. Европын анагаах ухаанд бүх хүнд л ялгаагүй хэрэглэх эм, тариа, эмчилгээг нь санал болгодгийг бид сайн мэднэ. Харин уламжлалтын тухайд хий, шар бадганын аль нь ихсэж, багассан байна, халуун чанартай юу, хүйтэн чанартай юу гэдгийг тодорхойлоод түүнд тааруулж эм тан барьж, заслаа хийдэг.Европ болон уламжлалт анагаах ухааны эмчилгээ зэрэг хийгдэхэд харшлах зүйл бий юу?-Нэг их харшлаад байх зүйлгүй. Тухайн өвчтөний биеийн байдал, бие махбод давхар эмчилгээг даах хэмжээний байна уу, үгүй юу гэдгийг л эмч тогтооно. Дараагаар нь эмчилгээгээ давхар хийх үү, аль нэгийг нь барьж авах уу гэдгээ шийднэ. Ер нь тухайн өвчтөний бие махбодоос л шалтгаална.Хий, шар, бадганын талаар тайлбарлахгүй юу?-Уламжлалт анагаах ухаанд эрүүл биед хий, шар, бадган гэсэн гурван махбод болон долоон тамир, гурван хий харьцангуй тэнцвэртэй оршин байж эрүүл амьдарна гэж тодорхойлсон байдаг. Харин аль алийнх нь зохистой харьцаа алдагдвал эмгэг буюу өвчин үүсдэг.Хий, шар, бадганы талаар тайлбарласан маш олон онол байдаг. Хийн махбод давамгайлсан хүн хөдөлгөөн ихтэй, нэг газраа удаан тогтдоггүй, нойронд муу зэрэг шинж тэмдэгтэй. Шарын тухайд омог уур ихтэй, дунд зэргийн биетэй улаа бутарсан царайтай, хурц үг хэллэгтэй байдаг. Бадган нь давамгайлсан байвал цайвар, махлаг царайтай, хөдөлгөөн удаантай байна. Үүнээс гадна хий, шар, бадган өвчний өвдөлтүүд нь хоорондоо ялгаатай.Тухайлбал, хийн өвдөлтийн онцлог нь биеийн энд тэнд хэсэж хатгуулах, хөдөлбөл янгинаж өвдөх. Өвдөлтийн цэг нь олдоод байдаггүй тул хий өвчин гэж нэрлэдэг. Шар хямарвал нэг газарт хүчтэй хатгуулах, өвчний голомт түргэн боловсорч хүндэрдэг. Бадган хямарвал өвдөлт нь нэг цэгт хурц биш чилсэн, дүйрсэн өвдөлттэй байх гэх мэт онцлогтой. Мөн хий, шар, бадган гурван гэм нь билиг чанар, ангилал, орших орон, мөн чанар, гүйх мөр, үйл ажиллагаа зэргээрээ хоорондоо ялгаатай байдаг.Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ Эх сурвалж: Соёмбо сонин   АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *