Uncategorized

Хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх шилдэг шөлнүүд: таныг ходоод яг л цаг шиг ажилладаг болно

0 Шөл – үндсэн хоол болгон хэрэглэдэг шингэн хоол юм. Шөл – дүрэм ёсоор 50-иас багагүй хувь нь уснаас бүрдэнэ. Шөл илүү залуу хоол хэмээгддэг нь сонирхолтой – 400-500 жилийн тэртээ анх үүссэн гэж үздэг, өөрөөр хэлбэл бат бөх, хүчил агуулаагүй сав суулга гарснаас хойш бий болжээ. Өнөөдөр дэлхий дээр үндсэн 150 гаруй нэр төрлийн шөл байх бөгөөд цаашид хэдэн мянган хувилбар болон салаалдаг гэсэн тооцоо гарчээ. Шөл ашиг тустай юу? Өдөр болгон шөл идэх ёстой юу? Эмээ нар сайн мэднэ дээ, ач зээ нар нь шөл идэхгүйгээр хүн болохгүй гэж. Харин зарим нэг судлаачдын үзэж байгаагаар бол шөлний ашиг тусыг бид хэтрүүлэн ойлгодог гэж үзэж байна. Шөл өег, хөнгөн хоол бас бие махбодид амархан шингэдэг. Жингийн дутагдалтай эсвэл хоолны дуршил муутай хүмүүст шөлийг түлхүү идэхийг зөвлөдөг, мөн хүнд өвчний дараа тэнхэрч байгаа хүмүүст шөл уулгахыг зөвлөдөг байна. Жишээ нь тахианы шөлөнд ханиад томууны шинж тэмдгийг дарах чадалтай бодис агуулагддаг. Шөлөнд агуулагдах калори нь хуурч хайрсан хоолтой харьцуулахад илүү бага байдаг, гэхдээ шим тэжээлээрээ огт дутахгүй. Тиймээс илүүдэл жинтэй тэмцэж байгаа хүмүүст тохиромжтой хоол болно. Өдөр болгон хийж идэж болох амттай шөлний жор Хэрвээ та шөлөнд дуртай гэхдээ өдөр болгон л ямар нэгэн шинэ амтыг мэдрэхийг хүсэж байдаг бол энэхүү нийтлэл танд зориулагджээ. Та бүхний зөв хооллолтыг дэмжих шилдэг шөлнүүдийн жорыг түүвэрлэн хүргэж байна. Бөөрөнхий махтай шөл Орц: 2 л ус 200 г татсан мах 100 г лууван 300 г төмс 100 г будаа 40 г ногоон сонгино Давс, перец өөрийн хүслээр Лаврын навч Ногоон навчит ногоо Бэлдэх арга: Усаа буцалгаад үрүүлээр үрж жижиглэсэн лууван болон төмсөө хийнэ. Татсан махаараа бөөрөнхий мах бэлдэнэ. Төмс хагас болохоор нь бөөрөнхий мах, будаа, лаврын навч, давс, перецээ хийж амтална. Шөл болохоос хэдхэн минутын өмнө ногоон навчит ногоо, сонгиноо хийнэ. Сайхан хооллоорой.Бяслагтай шөл Орц: 1,5 л ус 1,5 хайлуулдаг бяслаг 1 дунд зэргийн лууван 1 дунд зэргийн сонгино 4 дунд зэргийн төмс Бэлдэх арга: Төмсөө арилгаад жижгэвтэр хэмжээтэй хэрчинэ, дээрээс нь ус хийгээд буцалгаарай. Луувангаа үрж жижиглэнэ, сонгиноо жижиглэн хэрчээд халаасан ургамлын тосонд шарна. Сонгинотой шарсан луувангаа дөрвөлжин хэрчсэн бяслагтайгаа цуг шөлөндөө хийнэ. Бяслаг хайлтал шөлөө хутгаад байна. Давсаар амтална. 30 минут шөлөө буцалгаад л болно. Сайхан хооллоорой. Тахианы махтай бяслагны шөл Орц: 400 гр тахианы цээж мах 2 төмс 1 том лууван 180 г хайлуулдаг бяслаг 2 л шөл эсвэл ус Ногоон навчит ногоонууд Лаврын навч, бөөрөнхий перец Давс, перец – өөрийн амтанд тохируулж Бэлдэх арга: Тахианы махаа дунд зэргийн хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ. Арилгаж цэвэрлэсэн төмсөө дөрвөлжин, луувангаа тал цагираг байдлаар хэрчинэ. Тахианы махаа халаасан чидун жимсний тосонд шарна. Шөлөө буцалгаад лаврын навч болон перец, шарсан тахианы махаа нэмнэ. Галаа бага зэрэг багасгаад 7-10 минут чанана. Ногоонуудаа нэмээд дахин 10-15 минут буцалгана. Шөлөндөө хайлуулдаг бяслагаа хийгээд сайтар хутгаад бяслагаа хайлуулна. Давс, перец бас жижиглэн хэрчсэн ногоон навчит ногоонуудаа хийнэ. Сайтар хутгаад шөлөө галаас аваарай. Сайхан зооглоорой. Ногооны шөл Орц: 1 лууван 1 сонгино Овоолон бөөрөнхий цагаан байцаа 1 шинэ өргөст хэмх 3-4 улаан лооль 0,5 чинжүү Давс – өөрийн амтанд тохируулна Бэлдэх арга: Ногоонуудаа хальсалж сайтар цэвэрлэнэ. Дараа нь хэрчсэн ногоонуудаа дараах давхаргаар савандаа хийгээрэй: эхний давхарга – лууван, 2 дахь давхарга – сонгино, 3 дахь давхарга – байцаа, 4 дэх давхарга – өргөст хэмх, 5 дахь давхарга – улаан лооль, 6 дахь давхарга – чинжүү. Саваа таглаад ногоонуудаа өөрийнх нь шүүсэнд 25-30 минут зөөлөн гал дээр жигнэнэ. Хэрвээ шаардлагатай бол багахан ус хийж болно. Үе үе саваа зөөлөн сэгсрээрэй. Дараа нь ус хийж давслаад буцалгана. Шөл бэлэн. Яншуй зэрэг ногоон навчит ногоо, цөцгийтэй шөлөө таваглана. Сайхан хооллоорой.Ногоотой сүүн шөл Орц: 1 л сүү 400 г ус 400 г төмс 400 г өнгөт байцаа 100 г лууван 300 г ногоон вандуй 20 г цөцгийн тос Давс – өөрийн амтанд тохируулж Бэлдэх арга: Луувангаа жижиглэн хэрчээд бага зэргийн тосонд шаргал өнгөтэй болтол шарна. Байцаагаа навч болгоноор нь салгаарай. Төмсөө арилгаад жижиг дөрвөлжин хэрчинэ. Сүүгээ хөөрүүлээд хөөсийг нь авна. Усаа буцалгаад давсаа хийнэ, дээрээс нь төмс, байцаагаа хийж шарсан луувангаа нэмээрэй. Зөөлөн гал дээр ногоонуудыг хагас болтол нь чанаад дээрээс нь сүүгээ хийж ногоо болтол буцалгана. Сүүлд нь ногоон вандуйгаа хийж дахин 15 минут буцалгана. Шөлөө таваглаад дээрээс нь жижигхэн зүсэм цөцгийн том хийнэ. Сайхан хооллоорой. Шөлний жор маш олон, тийм учраас өдөр болгон шинэ амтыг мэдэрч чадна. Ялангуяа өвлийн хүйтэнд сайхан халуун шөл идээд суухад ямар таатай байдаг билээ. Эдгээр жоруудыг өөрийн болгоод аваарай, өвлийн хүйтэнд таны гэр бүлийнхнийг дулаацуулаг.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *