Uncategorized

Өглөө босоод л 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш, урагш нь илээрэй Ингэснээр оюун ухаан сэргэж даралт буурна

1.Үсээ үргэлж илээрэй:Өглөө босоод л 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш,урагш нь илээрэй.Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндөгний аясаар цочирч толгой тархи,оюун ухаан сэргэн да.ралт буурна. 2.Нүдний дасгал:Санаа сэтгэлээ тайвшруул Нүдээ хагас аньж нар зөв баруун зүүн, дээш доош нь аажуухан эргэлдүүл. Дараа нь нүдээ огцом нээж,дээрх үйлдлээ давт.Үүнийг тус бүр 10 удаа хий.Энэ нь нүдний чилээг гаргаж харааг хурцлах,толгой эргэх,нүд эрээлжлэхээс хамгаална.3 Хэлээ түүншиндээ хүргэх:Хэлнийхээ үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош хөдөлгөхөд шүлс элбэгшинэ.Энэ дасгал хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө.Шүд бэхжүүлэхийн хамт ам цангах, хатах, залгиур хоолой өвдөх, буйл өрөвсөхөөс сэргийлнэ.4.Шүлсээ залгих: Хятад эмнэлэгийн сударт шүлсийг ариун ус, хар шүүдэр гэж нэрлэсэн байдаг.Жавжаараа шүлсээ сорж, амаа дүүргээд арав хувааж залги.Ингэвэл ам цэвэршиж залгиур хоолой буйлны үрэвсэл, шарх сэдрэхээс сэргийлнэ.5.Шүдээ товших Уруулаа жимийж, анхаарлаа төвлөрүүлэхэд араагаа,дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун товшино.Энэ дасгалыг хэдийчинээ олон хийх тусмаа сайн.Шүдний евчнөөс сэргийлснээр шүд бөхижнө. Хятадад шүдээ еглөе бүр 36 удаа товшвол ү.хтэл шүд унадаггүй гэсэн хууч яриа бий.6.Дагзаа няслах: Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихний ар дагзанд няслахад бөмбөр цохих шиг сонсогдоно.36 удаа няслана.Тэгээд чихээ тагласан гараа огцом авч амраагаад буцааж дээрхи нясалгааг 16 удаа хий. Ингэхээр толгой тархи сэргэж, ой тогтоох, санах ухаан сайжирч, сонсгол сайн болно. Мөн толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв өвчнөөс сэргийлнэ.7.Морь харахдаа бүү яар Аль ч хэлбэрээр бие засахдаа амаа хамхин шүдээ зууж, хэлнийхээ үзүүрийг тагнайнхаа хонхорт хүргэж бай.Мөн хараагаа эгц болго.Там.хи татах, ярихыг тэрхэн үед тэвч. Тэгээд амьсгалаа жигд чөлөөтэй авч гаргаж анхаарлаа төвлөрүүлэн тайван сууж бие зас.Ном сонин уншиж болохгүй. 8.Өглөө бүр эвшээ: Үс, нүд, хэл, шүлс, дагз няслах дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа төвлөрүүлж хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд, толгойгоо өргөж, амаа ангайлган эвшээж, амьсгалаа гарга.Үүнийг 12 удаа давтахад уушигны үйл ажиллагаа сайжирна.9.Үе мөчний дасгал: Гараа мөрөөрөө хойш урагш савчин эргүүлж, хөлөө хойш урагш нь өшиглөх маягаар гар хөлийнхөө булчин шөрмөсөө цочроож тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн, баруун зүүн тийш хазайж хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөс сэргийлж, уян налархай байлгахад тус болдог.10.Нуруугаа дулаан байлга:Нуруугаа цаг уурын байдалд тохируулан үргэлж дулаан байлга.Хоёр гарынхаа алгыг үрж халаагаад ууц нуруугаа сайтар ил.Мөн ил галд халаа.Ийм үйлдлүүд нуруу хөших, хэвлийн хөндийд янз бүрийн өвчин тусах, үе мөчний хууч хөдлөхөөс сэргийлнэ.11.Нүүрээ байнга илж бай:Гарынхаа алгыг үрж халаагаад дух хацар, самсаагаа бүхэлд нь дээш доошгүй зугуухан хэд хэдэн илж бай. Өдөрт хоёроос доошгүй удаа хийвэл сайн.12. Арьсаа илж бай:Биеийнхээ арьсыг хэсэглэн боломжийнхоо хэрээр арваас доошгүй удаа өдөр бүр илж бай. Арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа тайлагдаж, нойр хүрэх таатай байдлыг үүсгэнэ. 13. Цээжээ арчиж бай: Цээжиндээ иллэг хийж, зөөлөн алгадаж бай.Тэгвэл зүрхний ажиллагаа эрчимжиж, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвдехөөс сэргийлнэ.14. Хэвлийгээ агшааж тат: Биеэ сулруулж анхраалаа төвлөрүүлэн хамраараа амьсгал авч, бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж тат.

Энэ байдлаа хэсэг барьсны дараа амьсгалаа гарган биеэ сулла.Энэ дасгалыг арваас доошгүй хийх хэрэгтэй. Үр дүнд нь давсаг бөөрний ажиллагаа сайжирна.15.Хэвлийдээ иллэг хийж бай: Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий.Чингэхдээ хоёр тийш нь ээлжпэн илж, зөөлөн дарж базал.Ийм маягаар 10-15 удаа ил. Ингэвэл орчны цусан хангамжийг сайжруулж, ходоод гэдэсний агшиж сунах, өрөвсөх өвчнөөс сэргийлнэ.16.Хөлийн тавхайн өлмий талаас гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрүүл мэндийг хангах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Алгаа үрж бүлээцүүлээд тэр цэг дээрээ өдөрт арван удаа дарж илж байвал хөл ямагт дулаан байж, сэтгэл тайвширч, элэг бөөрний ажиллагаа сайжирч, толгой эргэх, чих шуугих,нойр а.лдах,зүрх дэлсэх да.ралт ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *