Uncategorized

С.Энхмандал: Харвалтын шинж тэмдэг маш олон янз

“УБ Сонгдо” эмнэлгийн мэдрэлийн их эмч С.Энхмандалын “Харвалт ба харвалтын шалтгаан” сэдвээр өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.– Харвалтын талаарх ерөнхий ойлголтыг эхлээд хүргэе?– Харвалт нь цус хомсрох харвалт буюу тархины шигдээс, судас хагарах буюу цус харвах гэсэн хоёр янз байдаг. Цус хомсрох шигдээс гэдэг нь тархийг тэжээж байгаа ямар нэг судсанд бүлэн, хий, бөглөрөл үүсэхэд түүнээс тэжээл авдаг тархины эд цусан хангамжгүй болж ү.хжихийг хэлнэ.Харин цус харвах харвалт нь артерийн даралтын ихсэлт, тархины судасны гажиг өөрчлөлтүүд, цусны бүлэгнэлт шингэн байснаас үүсдэг. Мөн хоёрдогч өвчнүүдийн улмаас тархины судас хагараад, цус шүүрэн тархи руу орж голомтот өөрчлөлт үүсэхийг хэлдэг.– Ямар насны хүмүүс харвах эрсдэлтэй вэ?– Энэ нь 60-аас дээш насныханд элбэг тохиолддог. Гэхдээ сүүлийн үед залуу хүмүүст даралт ихсэлт, таргалалт, чихрийн шижин өвчин түгээмэл тохиолдох болсонтой холбоотой харвалт залуужиж байна.Мөн жирэмсний хордлого, дааврын эмийн хэрэглээтэй холбоотой залуу эмэгтэйчүүдэд судасны бөглөрөл үүсч харвах тохиолдол гарч байна.– Харвалт үүсгэх эрсдэлт хү.чин зүйлсийн талаар мэдээлэл өгнө үү?– Харвалтын шалтгааныг эргэшгүй болон эргэх хү.чин зүйл гэж хоёр ангилдаг. Эргэшгүй хү.чин зүйлд бидний нас, удамшил, цаг агаар, төрж өссөн газар зэрэг багтана.Харин эргэх .зүйлд,Таргалалт,Чихрийн шижин, Цусанд дахь холестрин их байх,Эмийн хэрэглээ /мансууруулах эмийн төрөл, сэргээгч бодис/ зэрэг орно.Мөн харвалтын өмнөх хэлбэр гэж байдаг. Түүнийг анагаах ухаанд тархинд цус тасалдах дайрлага гэж нэрлэдэг. Энэ нь харвалтын үед илэрдэг шинж тэмдгүүдийг өгдөг. Жишээ нь тухайн хүн ярьж чадахгүй байх, юм санахгүй байх, гар хөл сулраад хэвийн болох шинжүүд илэрнэ.Ингээд эмнэлэгт ирэхэд арай харвалт үүсээгүй байдаг. Энэ үед тархинд цусны бөглөрөл үүсч азаар урсан явсан байдаг л даа. Гэхдээ цусан дотор бүлэн байх эрсдэл их учраас хэвтэн эмчлүүлдэг.– Харвалт нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?– Харвалтын шинж тэмдэг маш олон янз. Аль судас бөглөрснөөс шалтгаалаад өөр шинж тэмдэг өгнө. Тархийг тэжээж буй олон судас бий. Зарим хүмүүс шууд ухаан алдаж, унтамхайраад эмнэлэгт ирдэг. Гэтэл зарим нь хэл ярьж чаддаггүй. ДЭМБ-аас харвалтыг эрт оношлох, илрэх шинж тэмдгийг хурдан таньж мэдэх “Fast” хэмээх зөвлөмжийг өгсөн.F/face- нүүр/ – Хүний нүүрний аль нэг тал, уруул, хөмсөг доошоо суларч унжсан эсэх.A/Arm – гар/ – Гараа өргөж чадаж байгаа эсэх. Гараа өргөхөд нэг талын гар доош унаж байна уу?S /Speech- хэл, яриа/- Хэл яриа ээдэрч, ярьж чадахгүй, хүний ярьсныг ойлгохгүй байна уу?T /Time- цаг хугацаа/ – Дээрх шинжүүд илэрсэн бол цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа.Дээрх шинжүүд бүгд нэг дор илэрч болно. Тухайн хүн ярьж чадахгүй, давхар гар хөлийн сулрал саажилт үүсч болно шүү дээ. Энэ тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж, тусламж авах хэрэгтэй.Яаралтай арга хэмжээ авснаар амь насаа алдах эрсдэлийг бууруулна. Судас хагараад тархи руу их цус орж байгаа тохиолдолд амь насанд эрсдэл учруулдаг. Энэ эрсдэлийг бууруулна гэсэн үг юм.Мөн тусламж авч чадвал тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдалт, мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал, саажилт, хэл ярианы сэргэлт хурдан явагддаг. Хэрэв эмчилгээ оройтвол сэргэлт удааширч, чадвар алдалт их байна.– Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?– Урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд жилдээ нэг хамрагдах хэрэгтэй. Мөн жингээ хасаад бодисын солилцооны эмгэг, чихрийн шижинтэй эсэхээ эрт илрүүлэх хэрэгтэй байдаг. Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хувь өөртөө анхаарна.Хэрэв даралт ихэсдэг бол зүрх судасны эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй, дур мэдэн эм уугаад байж болохгүй. Болж өгвөл хоёр жилдээ нэг удаа цусны шинжилгээ өгөөд урьдчилан сэргийлэх маягаар эмчийн үзлэгт хамрагдаарай гэж хэлье.Эх сурвалж: Сонгдо подкаст АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *