Монголын хоол зүйчдийн найрамдал холбооны гишүүн,эмчилгээний хоол зүйч С.Мөнхтуултай хоол хүнсээр хэрхэн дархлаагаа дэмжиж болох талаар ярилцлаа.-Хүний амьдралын салшгүй нэг хэсэг бол хооллолт.Одоогийн нөхцөл байдалд хүний дархлаа сайн байх нь хамгийн чухал болоод байна.Дархлаанд хооллолт хэрхэн нөлөөлдөг вэ?
-Эцсийн дүндээ хүн гэдэг бодгаль биологийн амьтан шүү дээ.Бид амьтнаас ухаанаараа ялгарахаас биш яг л амьтантай адилхан.Хоол идсэнээрээ өсөж үржих,амьдрах,амьдралын эх булгаа хоол хүнснээс авч байдаг.Тэгэхээр хоолоо яг тэнцвэртэй,зөв харьцаатайгаар идэх нь бидний биеийг бүх шим тэжээлээр нь хангаж өгдөг.Зөв тэнцвэртэй хооллоно гэдэг нь зургаан шимт бодис гэж нэрлэгддэг уураг,өөх тос,нүүрс ус,амин дэм,эрдэс бодис,ус гэсэн шимт бодисыг хүнсний зургаан бүлэг буюу үр тарианы бүлэг,махны бүлэг,сүү,жимс,ногоо,өөх тосыг зохистой,тэнцвэртэй харьцаагаар идэхийг хэлнэ.Тэрнээс биш аль нэгийг нь голлож,давамгайлах биш яг л энэ зургаан шимт бодисыг зургаан хүнсний бүлгээс тэнцвэртэй авахыг хэлж байгаа юм.Ингэж авснаар өөрийн бие махбодио бүрэн тэтгэж байна гэсэн үг. -Хоолыг тэнцвэртэй,зөв харьцаатайгаар идэх нь бидний биеийг бүх шим тэжээлээр хангадаг гэлээ. Тэгэхээр зөв зохистой хооллосноор дархлаагаа дэмжиж болно гэсэн үг үү?-Тэгж хэлж болно.Бид аль нэг шимт бодисыг давамгай авч эсвэл аль нэг хүнсний бүлгийг орхигдуулах юм бол тэрнээс авах амин дэм, эрдэс бодисыг хангалттай хэмжээгээр авч чадахаа больдог.
Тэгэхээр бидний дархлааны эс, өөрийгөө эрүүлжүүлэх процесс бүрэн дүүрэн нөхцөлдөж чадахгүй. Дархлааны эсийг хамгийн сайн дэмждэг таван хү.чин зүйл бий. Нэгд, маш сайн унтаж амрах ёстой. Ажил амьдралынхаа хэв маягийг зохицуулаад сайхан унтаж амар. Унтаж амарсан бие маш сайн ажиллана. Хоёрт, зохистой хооллох ёстой. Гуравт, ашигтай бактеритай хүнс хэрэглэх. Дөрөвт, антиоксидант буюу С амин дэмтэй хоол түлхүү хэрэглэх. Дээрээс нь өвлийн үед аль болох чанартай халуун хоол идэх чухал.Тавд дасгал хөдөлгөөн хийж, стрессгүй, сэтгэг санаагаа тайван байлгах хэрэгтэй.-Амьдралын маш энгийн үйлдлүүд байна шүү ээ. Ашигтай бактеритай хүнс гэдгийг та дэлгэрүүлээд яриад өгөөч. Ямар ямар хүнс байдаг вэ? -Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биен дэх ашигтай бактери юм л даа.
Ихэнх нь хүний хоол боловсруулах эрхтнүүдэд амьдардаг. Тэр бичил биетний тоо өндөр байх тусмаа бидний биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах гэх мэт үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг. Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хоол нь эслэг бүтээгдэхүүн юм. Энэ нь манай уламжлалт хүнс болох тараг, айраг, хоормогийг хэлдэг. Тэд нарт байгаа ашигтай бактери хүний биед ороход өөрийнх нь бактерийг дэмжээд маш олуулаа болно. Олуулаа болоод ажил хийхэд хурдтай явдаг даа. Яг үүн шиг ашигтай бактери их болвол бидний биед тустай гэсэн үг. Хамгийн сайн хүнс бол сүү цагаан идээ. Яагаад гэвэл сүү, цагаан идээнд уураг, өөх тос, нүүрс ус дээрээс нь зарим амин дэм, эрдэс бодис агуулагддаг. Хүний бие зургаан төрлийн шимт бодисыг авах ёстой гээд хэлсэн дээ. Яг энэ зургаан шимт бодисыг бүгдийг нь агуулсан хүнс байдаггүй. Харин цагаан идээ бусад хүнснээс илүү хүнд хэрэгтэй шимт бодисыг агуулдаг төгс хүнс юм.-Дан ганц унтаж амраад, ашигтай бактеритай хүнс хэрэглээд дархлаа сайн байна гэж хэлэх нь өрөөсгөл байх л даа? -Тийм нэмээд хэлэхэд С амин дэм буюу антиоксидантаар баялаг хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Тэр нь Монголчуудын хувьд бол аньс, нэрс, чацаргана. Гэхдээ бид үүнийгээ буруу хэрэглэдэг. Хандалж хэрэглэх ёстой юм. Эхлээд жимсэн дээр буцалсан ус хийнэ. Тэгээд таг тавиад хэсэг хүлээсний дараа уух ёстой. Яагаад гэвэл С витамин усанд ууршдаг. Хэрвээ жимсээ буцалгачих юм бол С витамин нь ууршаад агууламж нь бага болно. Тиймээс буцалгахгүйгээр хандалж тавиад уух юм бол С витамины агууламж өндөр байна.
Хүйтний улиралд бид халуун хоол, ялангуяа шөлтэй хоол идэх хэрэгтэй. Бидний биед шингэхдээ ч гэсэн амар байна. Шөлтэй хоол идэхэд хүний бие ч гэсэн тайвширдаг.Тэрэн дээр сайхан сонгино, сармисаа нэмээд халуун хар шөл хийж уувал одоогийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой хооллолт болно. -Монголчууд хоол хүнсэндээ мах, гурил хамгийн ихээр хэрэглэдэг. Гэхдээ сүүлийн хүн амын хооллолтын байдал өөрчлөгдөж байгаа шүү дээ. Та уншигчдад юуг анхааруулж хэлэх вэ? -Сүүлийн гучин жил бүр их хүнсний сонголтууд орж ирсэн. Янз бүрийн үйлдвэрлэлийн хүнснүүд нэмэгдсэн. Тэрийгээ дагаад бас жимс ногоо орж ирсэн. Монголчуудын хувьд жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай орон шүү дээ. Бид үүндээ зохицсон хоолтой байж. Зуны цагт сүү цагаан идээгээ хэрэглээд, дундуур нь нохойн хошуу, мөөг, мангир гээд ууланд ургадаг ногоо, ургамлыг түүж иддэг байсан. Энэ бол ургамлын амтлагч гэдэг төрөлд ордог ногоо идэж байсан. Намрын цагт идшээ идээд, идшээ өвөлдөө бэлдээд, маш их хэмжээний цагаан идээгээ хурааж, нөөцөлж авна. Өвөл нь махаа иддэг. Хавар нь үүцээ задлаад, толгой шийр, хярамцагтай хоол иддэг байсан байна. Зун бол нэг их мах идэхгүй.Өвөл илч ихтэй адууны мах иддэг.Сүүлийн үед энэ алдагдсан. Дээр үед өдөрт нэг л удаа мах иддэг байж. Одоо сүүлийн арваад жил өдөрт бараг гурван удаа мах идэж байна.
Энэ нь буруу. Энэ чигээрээ энгийн нүүрс ус буюу гурил,будаагаа хэрэглээд байвал таргалалт улам л нэмэгдэнэ.Сүүлийн судалгаанаас харахад хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байна.Тэгэхээр бид нар болж өгвөл ногоо идэж байх хэрэгтэй.Дотоодын ногооны хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэж ярьдаг ч намар боломжтой л байдаг шүү дээ.Гэхдээ намар бол хангаж чаддаг. Тэр үед хүн бүр өөр өөрийнхөө боломжоор ногоогоо нөөцлөөд авах хэрэгтэй.Ногоонд эслэг гэж шимт бо.дис бий.Эслэг гэдэг нь эрүүл байх суурь.Ходоодны орчныг тэнцвэржүүлж байдаг, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг,гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж байдаг,ашигтай бактерийн тоог өсгөж байдаг.-Ярилцсанд баярлалаа.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.