Uncategorized

ЭДГЭЭР ҮГСИЙГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ЭЭЖДЭЭ ХЭЛЭЭРЭЙ. ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ

эдэн сарын өмнө найзын маань ээж өнгөрч би түүнийг эргэж очсон юм. Найз маань намайг хараад эхэндээ биеэ барьж чадаж байсан ч миний “за яажшуухан байна даа” гэсэн асуултын дараа бүхий л тэвчээрээ алдаж цурхиран уйлсан юм. Удаан, гомдолтой уйлж байгаад найз маань хэлэхдээ: “Би байхгүй болно гэдгийг нь мэдэж байсан… Удаан өвдсөн учраас би үхэлтэй эвлэрсэн байсан… Гэхдээ би нэг удаа түүнд хэлсэн таагүй үгнийхээ төлөө уучлал гуйж чадаагүйдээ л харамсаж байна, бүх насаараа харамсаж явах юм шиг байна…” гэсэн юм. Гэнэт надад “Ээж маань удахгүй байхгүй болбол би яах вэ?” гэсэн бодол орж ирсэн юм. Бушуухан очоод алдаатай үг бүрээ засаж, хожим харамсахгүй, ээжийгээ гомдолтой чигээр нь явуулахгүй байхын төлөө эхний алхмуудыг хийх ёстой гэж ойлгосон юм. Бүх л биеэр хүйт дааж, хүйтэн хөлс мэдрэгдэв. Хамгийн наад зах нь ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ гэж бараг хэлж байгаагүй, харин ч гомдмоор үг зөндөө хэлдэг байжээ. Эх хүн үрээсээ ХАЙРТАЙ гэх үгийг л хүлээдэг байх даа гэхээс…, уйлмаар байлаа. За ингээд, та ч гэсэн хичээгээрэй, төрүүлж өсгөсөн ээжээсээ хэдхэн сайхан үгийг битгий харамлаарай гээд дараах өр өвтгөм үгүүдийг хэн хүн бодож санахгүй хэлчихдэг байж магадгүй гэж бодоод, ухаарал хайрлаасай гэсэндээ орууллаа.Юу ч болж байсан эдгээр үгсийг хэзээ ч битгий ээждээ хэлээрэй Ээж ээ! Хэрэв та үгийг хэн нэгэн сайхан бүсгүйд хандаж хэлдэг бол хорвоогийн хамгийн азтай нэгэн юм. Таны төлөө өөрийгөө умартаж, бүхий л амьдралаа зориулсан сахиусан тэнгэр хажууд тань байгаад өдөр бүр талархаад ч барамгүй. Харин залуу насны ааг омог, би одоо биеэ даасан том эр болсон гэх өчүүхэн бодол зэргээс болж бид юугаар ч солимгүй эрхэм хүмүүсээ гомдоож, сэтгэлд нь сэв суулгаж байдаг нь харамсалтай. Ялангуяа арван сар хэвлийдээ тээн бүрэлдүүлж, алхаж хөлд орохоос тань авахуулаад амьдралын хатуу шуурганд бүдчин явахад ч хажууд тань тулж түшин, хамаг байдгаа барин гүйх ээждээ хэзээ ч хэлж боломгүй хүйтэн хөндий, хатуу үгс гэж байдаг. Та эдгээр үгсийг амнаас унагах нь бүү хэл, бодохоос ч цээрлэж, өдрөөс өдөрт таниас холдсоор байгаа ээжийгээ энэрч, хайрлаж яваарай. Би завгүй ээ, таньтай уулзаж суух зав алга Ээж тань хэчнээн завгүй байлаа ч, таныг хоосон хонуулж байсан удаатай юу? Хэчнээн ядарч байсан ч таны хувцсыг угааж, хайрлаж халамжладаггүй байсан гэж үү? Ээж тань шалтаг тоочиж, саналаас тань татгалзаж байсан удаатай юу? Тэгвэл танд ээжээсээ татгалзаж, түүнийг гомдоох эрх байхгүй. Тэр таныг санаад хүрээд ирээч гэсэн бол ямар ч ажилтай байсан зохицуул, ээждээ сүү бариад оч, үгүй ядахдаа очиж ганц үнсүүл! Энэ бол таны үүрэг юм шүү. Би таныг үзэн ядаж байна Өөрөөсөө илүүтэй хайрлаж, өсгөсний дараа энхрий хайртай үрээсээ үзэн ядаж байна гэх үгийг сонссон эхийн сэтгэл юу болж хувирах бол? юу бодогдох бол? Өнгөрсөн амьдрал нь ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй санагдаж, өөрийгөө өрөвдөөд ч нэмэргүйг ойлгоно. Ээжийнхээ сэтгэлийг урж, шаналалд унагахгүйн тулд муу муухай үгсийг бүү хэл, харин ч хайрлаж, халамжаар үл дутаах хэрэгтэй. Наад хоолыг чинь идэхгүй ээ! Ажил хичээлээсээ тарж ирэхийг тань хүлээж, хоолоо хэдэн удаа халааж, хэдэн удаа аягалж суусан бол? Хэчнээн та хоол унд идчихсэн цатгалан байлаа ч, ээжийнхээ сэтгэлийг бодоод хийсэн хоолыг нь амсаж, хэсэгхэн зуур ч болов ярилцаж суух хэрэгтэй биш гэж үү? Та л намайг ийм болгоо биз дээ! Ямар эх хүн хүүхдээ буруу замаар яваасай гэж хүсэх билээ. Тэр чадах хэрээрээ таныг хүмүүжүүлж, анхаарал хандуулсан. Тийм болохоор танд түүнээс ял асуух эрх байхгүй. Өөрөө өөрийгөө удирдаж чадахгүй өнөөдөр ийм байдалтай байгаа бол ээжийгээ буруутгаж арчаагүй зан гаргах бус, өөрөөсөө алдааг хайгаарай.Ийм болохоор чинь л аав таныг орхиж явсан Ээждээ хэлж болох хамгийн муухай үг юм шүү. Ямар ч тохиолдолд, юу ч болж байсан ээждээ энэ дэндүү хатуу, зүрх зүсэм үгийг бүү хэлээрэй. Хос хоёр салж явахад олон шалтгаан байдаг. Тэр шалтгаан юу ч байлаа гэсэн та үүнд сохроор ээжийгээ буруутгаж, эцэст нь ийм хэрцгий үг хэлж огт болохгүй. Та нээрээ ямар ч боловсрол, мэдлэг байхгүй юм аа! Магадгүй тэр өөрөө сурч боловсрох боломжтой байсан ч, таныг бодоод, хүүгээ л өнгөтэй явуулъя гээд хэдэн цаасаа цааш нь хийж хадгалаад, эцэст нь таныг сургасан бол яах вэ? Миний боловсрол мэдлэг яах вэ, хүү минь л бусдын өмнө нүүр бардам, эрдэм ухаантай болж байвал бусад нь хамаагүй гэж сэтгэлээ тайтгаруулж суудаг эх хүн хэчнээн олон байдаг гээч… Яах гэж намайг төрүүлсэн юм? Энэ нь яг л яах гэж та амьдарсан юм гэдгээс өөрцгүй. Эх хүний амьдрал тэр чигтээ хүүхдийнхээ төлөө байдаг. Гэтэл хүүхэд нь өөрийнхөө амьдралыг голж, яах гэж төрүүлсэн юм гэж асуувал, ямар ч ээж хариулж чадалгүй гацаж, нулимсаа л урсгах болов уу. Хорвоо дээр хүн болж мэндэлнэ гэдэг ховорхон боломжийг атгаж төрсөн бол харамсаж, ээжээсээ буруу нэхэхийн оронд харин ч талархаж, өлмийд нь сөгдөх хэрэгтэй.Таниас залхаж байна Бага балчир наснаас тань эхэлж, хорвоо ертөнцтэй танилцуулж, бүхнийг шинээр эхнээс нь зааж өгсөн ээждээ талархахын оронд залхаж байна гэдэг арай л гомдмоор санагдахгүй гэж үү? Хүүхэд уйлна, уурлана, элдэв зүйлс нэхнэ, энд тэнд үймүүлнэ… энэ бүхэнд ээж тань хэчнээн удаа таниас залхаж, хаяж явах боломжтой байсныг тоолвол тэнгэрийн одноос ч илүү тоо гарах болов уу. Гэтэл ааш нь олдохгүй, сахилгагүй таныг аргадаж хайрласаар өнөөг хүрсэн байтал, одоо би том эр болсон гээд олиггүй зан гаргаж ээжийгээ гомдоох нь байж болох зүйл гэж үү? АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *