Uncategorized

ГАЙ ЗОВЛОНГ ЗАЙЛУУЛЖ, УРТ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАЙРЛАГЧ ЦАГААН ДАРЬ ЭХИЙН ЗҮРХЭН ТАРНИ, УНШЛАГА ХАДГАЛААД АВААРАЙ

Цагаан дарь эх бурхан нь нас уртасгахыг бэлгэддэг. Цагаан дарь эх номыг уншуулсанаар насны цөвийг арилган нас уртасгаж аюул ослоос аварч эрүүл байлгана. Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийд нь өдөр бүрийн цогчэн хуралдаа цагаан дарь эхийг уншин сүсэгтэн олон та бүхнийгээ даатгадаг. ЦАГААН ДАРЬ ЭХ-ийн домог Үжирч ноорсон хүрэн тэрмэн дээлийн татмаг дээр, цуурч сэмэрсэн шар гирган бүс ороохчаа аядаж, мээм оройт шовгор хэмээх шар цэмбэн малгай тухтуулж тавьсан тэр хөдөөрхүү лам хөл нүцгэн явдагийн дээр гархилсан дүрлэгэр нүдэндээ эв хавгүйхэн том шилийг зүүж, гандаж борлосон царай нь тэнүүлчийн шинжийг бүрдүүлнэ.
Тэрбээр бүсэндээ хад чулуу цохилуурын ганц цүүц, яргай ишт хүнд алх хавчуулаад,өвөл ч,зун ч,уул хадаар тэнүүчлэн халуунд халж,хүйтэнд хөрч даарч хад чулуу балбаж үсэг ном сийлж,бурхан буддааг ч богд Зонховыг ч хамгийн наад зах нь л маанийн зургаан үсгийг магтан сийлж явсаар нэг мэдэхнээ Сансрын хадны Дарьмаа бүсгүйтэй тааралджээ.

“Бүсгүй бүсгүй та намайг болгоон таална уу? Бүр нүцгэлээд ариун сайхан алд биеэ надад ичиж айлгүй харуулаад орхи доо. Эзгүй хээр та бид хоёрыг хэн л яагааж дээ” гэхэд нь бүсгүй мэлмэрэн гайхаж:Та юу айлдав аа?Лам хувраг хүн байж юу л болж байна даа! Ингэж хамаагүй болгоон таалж болдог юм уу? Сахил санваар тань бузардахгүй юу” гэж бүсгүй асуув. Ламтан,бүсгүйн дээлэнд наалдсан өвс тоосыг сэгсрэн өмсгөж өгөх зууртаа: Та чилээрэх үү? гэж асуухад нь хүүхэн: Зүгээр зүгээр ариуслаа.“Бие чө.тгөр, хувцас бурхан” гэлцдэг билүү? гэхэд нь лам: Жа тиймээ!“Бие бурхан,хувцас чөтгөр” болдог ёсон ч байдаг гэж бурхан багш айлдсан юм гэдэг шүү гээд ламтан жаахан өлгүүхэн айлдсандаа залбирч асуусан гэнэ. “Энэ газар тантай уулзан жаргасандаа ихэд баясаж байна.Таныг уул хад хавьцаа морилж явна гэдгийг ч бүүр түүрхэн сонслоо… Ламтан та болгоож айлдана уу,аврал эрж айлтгах үгийг минь сонсон соёрхоно уу. Хийдэд гарсан халуун хижиг өвчин Чойрт хурж суугаа ганц хүүгий минь хө.нөөж, оньс хэтэлгэх нь шиг байна.
“Сэжигээр өвдөж, сүшигээр сэхдэг” хойно доо. Дээдэст бараалхаж аврал айлтгуулсан чинь урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлэг гэж айлдсан байна.Тэгээд ламтан таныг залах гэж ирлээ” хэмээн бүсгүйг наминчлан залбирахад нь лам баясан таалж: Тэрийг тань бүтээж болно.

Таны гоолиг сайхан бие цо.гцос бурханы өршөөлөөр тэнгэрлэг Дарь эх бүтээхэд өчүүхэн миний нүдийг нээх шиг боллоо.Үлэмжийн чанар, сайхан хүмүүнлэг сэтгэл чинь үнэхээр миний уушиг, зүрхийг догдлуулав бололтой. Өчүүхэн мунхаг миний биеийг өршөөн таалж бурхан бүтээ гэж даган баясуулсан ёсоор тэр газар тань бараалхан хүрч,тэнгэрийн тааллаар тэр бурханыг чадан ядан бүтээлцэе дээ гэсэн юмсанжээ.
Бурханчийг Чойрт хүрч ирэхэд хүрээний банди нар толгой дараалан хижгээр өвчилж, хоногт арав хүрч насан баран тэмээн тэргэнд ачуулж “Дөрвөн мааньт” хэмээх оршуулгын газар луу зөөвөрлүүлж байсан цаг таарсан байна.

Бурханч маань орхимжоо бэлхүүслэн зангидаж бүслээд цүүц, алхаа барин хүрээний өмнөх байц хадан боржин цохио өөд авирлаа. Нуруу үл хүрэх газарт нь хуврагууд модон шат тавьж өгсөн байна. Хэд хоногийн турш хад балбах чимээ цуурай сонсдоно.Хад балбаж буй тэр туранхай ламын нүүрэн дээр тоос бууж, хувцас хунар нь тэр аяараа бууралтсан байв.
Юуны учир энэ ш.а.лдан банди өдөр шөнийг үл ялган хад чулуу балбан лус савдаг цочооно вэ.Ухааны ур,булчингийн тэнхээ,санаа сэтгэлийнх нь урам л энэ хүнийг өлмүүр, зэлмүүхэн хоногийн бор хоолтой залгуулна.Түүнийг айл бүр будаан дээрээ урьж жас сангийнхан цав манзнаасаа илүүчилнэ.

Я.дуу хүний зо.влон ихээ.Уул хадаар тэ.нээд хурал номонд суусангүй гэж багш ламтан хааяа жавтий хүртээнэ.Санваартан хүн байж шалиг завхай явдал үйлдлээ хэмээн садан төрлийнхөн зэмлэнэ. Тэглээ гээд шантарсангүй хад чулуугаа балбасаар л үсэг ном,бурхан тэргүүтнээ сийлсээр л явдаг байжээ.Ялгаа юу байхав.Дарьмаа ч Дарь эх,Дарь эх гэмээ нь Дарьмаа шүү дээ хэмээн бурханч айлджээ. Хаднаас яаран бууж,сөхрөн мөргөсөөр ойртон буй Дарьмааг түшин босгох гэтэл бурханчийн бүсэнд хавчуулсан алх суга үсрэн унах зууртаа Дарь эхийн баруун мэ.эмний зөвхөн товчийг сэвтээж орхисон нь одоо хүртэл сорвитой хэвээр байна.

Хүү минь эдгэрчихлээ.Та яасан их буянтан бэ? Наад бурхан тань миний хүүд ч хүрээний хүүхдүүдэд цө.мд нь нас хайрлав бололтой.Үрий минь амь аврагдлаа гэж бүсгүйн өчихөд лам залбирч, урт насалж удаан жаргах болтугай? гэж ерөөсөнд нь бүсгүй баясаад хүүгээ таньд шавь оруулж бурхан бүтээлцүүлье гэж гуйжээ.

Аливаад үнэн сэтгэлээс сүслэн хандаж,итгэл зүтгэл байсан цагт ү.хлийг ч ялж,санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх учиртайг бурхан багш ийн айлдсан ажгуу.

ЦАГААН ДАРЬ ЭХ

Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур буньяа зана бүсдэм гүрү суха.

Орчлонгийн хүлээснээс гэтэлгэгч

Найман аюулаас аврагч

Өвчин бүхнээс өмгөөлөгч

Өршөөлт Дарь эх танаа мөргөмү.

Цагаан лянхуан дунд

Саран мандлын дээр

Очир завилгааг үйлдэгч

Дээд өглөгтөнд мөргөмү.

Намрын саран өнгөт

Орь саран түшлэгт

Чимэг бүхэн бүрдсэн

Удвал баригчид мөргөмү.

Арван зургаан насны жавхаат

Ариун Бурхадын эх

Хүссэн бүхнийг соёрхогчийн дүрт

Дарь эх танаа мөргөмү.

Цагаан гэрэлт, цагаан хүрд

Найман хигээсэнд нь найман үсэг

Эргэн орчихын байдалт

Хүрдэт эх дор мөргөмү.

Хутагт дээд аврагч мину

Сэтгэлчлэн бүтээгч хүрдэт мину

Насан хутгийг өршөөгч мину

Охин тэнгэрт ийн залбирнам.

Амин насны тотгорыг арилгаж

Аюулт өвчин зовлон бүхнээс

Агуу хүчтэн та минь

Аварч хайрламуу.

Адбиш шид бүхнийг

Соёрхож хайрламуу.

Үлэмжийн эх танд сүслэгчийг

Үр мэт энхрийлэгч билээ

Үнэн голоос би итгэмү

Өршөөл хайрын гохоороо

Намайг эзэмдэн соёрх.

Охин тэнгэрийн дүр

Охь саран өнгөт

Цолгин атлаа дөлгөөн

Гоо хээмсэг, эрдэнэ чимэгт

Гоёмсог тэнгэрийн торгон хормогчит

Лянхуа саран мандалд

Очир суудлыг үйлдсэн

Нэг нигуур хоёр мутарт

Мишээнгүйн цог төгөлдөр

Гурван цагийн Бурхадын эх

Охин тэнгэрт мөнхөд биширмү.

Орь хүслэнг хангагч чандмань болж

Оройд минь залрах болтугай.

Үлэмж гайхамшигт таныг

Өчүүхэн төдий магтсан буянаар

Үйл хэрэг минь ариусаж

Энэ мөчөөс гэгээрэлд хүртэл

Элдэв сөрөг шалтгаан амирлаж

Эв, найр эсэн энхийн

Хотол чуулган цогцлох болтугай.

Цагаан дарь эхийн зүрхэн тарни:

Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур буньяа зана бүсдэм гүрү суха.

Цагаан дарь эхийн тарнийн утгыг тайлбарлаваас “Зовлонгоос түргэн гэтэлгэгч эх минь билэг билгүүн, ач буяныг арвижуулан дэлгэрүүлж насан хутаг, амгалан жаргаланг үүсгэж хайрла” *

Цагаан дара эхийн тарнийн үеүдийн утга:

Ум: бүх орчлон ертөнцийг өөртөө хураан оршоосон тусгал хэмээн ойлгож болох ба нарийн оноосон утга үгүй.

Дарэ: Орчлонгийн зовлон хийгээд аюул ослоос авран хамгаалах бурхны авралыг илэрхийлнэ. Дара эхийг маш түгээмлээр аюул осол, гэмт үйлдэл хийгээд байгалийн гамшигт нэрвэгдсэн хэн бүхнийг аварч байгаагаар дүрсэлсэн байдаг.

Дүдарэ: Шашны зөв зам мөрөөр замнан сэтгэлээ аюулаас хамгаалах хэрэгтэйг илэрхийлнэ. Төөрөгдөл, өш хонзон, шунал гэсэн сэтгэлийн гурван үндсэн гэмийн үрээр бид бүгд зовлон зүдгүүрт автдаг.

Дүрэ: Бодьсадвын үнэн зам мөрд орохыг бэлгэднэ. Дүрэ хэмээх үеэр Дара эх зовлон зүдгүүрт нэрвэгдэн буй биднийг авран гэтэлгэж, бусдад энэрэн нигүүлсэх сэтгэлийг үүтгэх замд ороход болгоон соёрхооч гэх утгыг илэрхийлнэ.

Мама: Мама гэдэг нь миний гэх утга ба насан хутаг, амар амгалан, оюун билэг тэргүүтнийг өөрт хүсэмжлэн буй утга. Эдгээрийг зөвхөн өөрт бус өрөөл бусдад хүсэн гуйж тарнийг уншиж болдог.

Аюур: Насан хутгийг үзүүлмүй.

Бунъяа: Урт удаан амгалан жаргалантай амьдралд хөтлөгдсөн зөв зам мөрийн амьдралын буяныг үзүүлмүй.

Зана: Авралыг эрсэн хамаг бүхэнд энэрэл нигүүлслийг үзүүлмүй.

Бүсдэм: Эд баялгийг арвижуулан дэлгэрүүлээч гэх санаа.

Гүрү: Гималай уулын хойт хэсэгт орших домгийн газрыг хэлж байна, гэсэн ч үүнийг ёсоор бүтээе гэсэн утгыг илэрхийлнэ.

Суха: Эл зүрхэн тарнийн угаас миний сэтгэлийн угт үндэслэх болтугай.

Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Цагаан Дарь Эх Бурхан нь насны гурван Бурханы нэг бөгөөд хамаг амьтдын насыг уртасгах их ерөөл тавьсан Бурхан юм. Эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг болоод зогсохгүй амь нас уртасгах шид бүтээлийг эрхшээгч болой. Тиймээс амь нас уртасгах, гэнэтийн аюул, аваар ослоос сэрэмжлэхийн тухайд шүтвээс зүйтэй.

Цагаан Дарь Эх Бурханы номыг унших үед юуг бодох вэ?

Цагаан Дарь Эх Бурханы лагшин цагаан өнгөтэй, хоёр мутрын зүүнээр удбал цэцгийн ишийг барьсан нь найман аюулаас аврахын бэлгэдэл, зүүн мутар өгөхүйн байдлыг үзүүлсэн нь хүссэн бүгдийг хайрлахыг бэлгэдэлтэй бөгөөд хоёр хөл очир завилгаатай ба бүхнийг болгоох долоон мэлмийтэйгээр залардаг. Энэхүү Бурхан өөрийн өмнөх огторгуйд маш бодитой заларч ирсэн байна хэмээн санаж ном уншихтай сацуу түүний лагшинаас гэрэл цацарч миний биед тусах үед Цагаан Дарь Эх Бурханы лагшин, зарлиг, тааллын адистид бие, хэл, сэтгэл гуравт минь шингэж байна, ялангуяа сэтгэлд шингэснээр хамаг муу сэтгэлүүд арилан ариусч гэгээрлийн уг үндэс бий боллоо хэмээн бодно. Энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтдад ч мөн адил шингэн бүгд Цагаан Дарь Эх Бурханы адистидыг хүртэж байна хэмээн санаарай. Ийнхүү Цагаан Дарь Эх Бурханы адистидыг хүртсэнээр би тэргүүтэй хамаг амьтад насан хутгийг олох болтугай, хамаг амьтдын амь нас батжиж гэнэтийн аюул, аваар осол тэргүүтнээс аврагдах болтугай хэмээн залбирмуй.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Цагаан Дарь эх Бурханы цаглашгүй их адистидын хүчээр амьтан бүхэн цаг бусын аюул осолд өртөлгүй насан хутгийг олж, урт настай, удаан жаргалтай байх болтугай. ДАРААГИЙН ЗӨВЛӨГӨӨ Айл гэрт буян хишиг тогтоон, цог хийморь сэргээж байдаг эд зүйлс байдаг. Төрийн сүлд, соёмбо. Нууц товчоо зохиол. Морин хуур. Төрсөн нутаг уул усны зураг/шороо, чулуу/ Улаан давс./ гадны хэрүүл тэмцэл, хар хэл амнаас хамгаалах /Улаан харгана./ гэрийн үүдэнд тавихад гэнэтийн гай барцад, халдлагаас хамгаална/Тулга./айл гэрийн гал голомт ариун байхыг/Хурганы арьс./айл гэрийн буян заяаг дууддаг /Дээлийн торго./ гэрийн эзэн эмэгтэйд нэг нэг дээл хийхээр хэмжээний /Эмээл хазаар ногт./ аль болох нүдэнд харагдах хүндтэй газраа байрлуулах/Уран шувууны үүр./ялангуяа нялх хүүхэдтэй айлд маш сайн/Дээжийн цөгц./ цай сүүний дээжээ өргөх цөгц байнга дүүрэн идээтэй байх нь айл гэрийн ажил үйлс буян хишигийг тогтоох/Даллаганы уут./айлын орлогын үүдийг нээх, идэж уух өмсөж зүүх, эд баялагаар элбэг байхын билэгдэл/Малын Шагай./ гэрийн эв нэгдэл,
наадам наргиан дэлгэрэхийн билэгдэл/Монгол Авдар./ айлын буян хишгийг тогтоох /Авдарт элдсэн хурганы арьс, алд сур, таван өнгийн хадаг, шимийн охь а рхи, дөрвөн бэрхийн шагай, өөрийн улсын мөнгө зоос, арц ганга, хүж, таван төрлийн арвай будааны дээж зэргийг хадгалах нь эд баялаг хуран арвижихын билэгдэл хэмээн үздэг.Айлд байж болохгүй буюу хадгалах хэрэггүй зүйлс. Урагдсан хуучин хувцас гутал.Хагарсан цуурсан эмтэрхий аяга таваг, толь.Хуучин хогийн шүүр./нэгээс илүү жил болсон/Хүний бэлэглэсэн таагүй бэлэг дурсгалын зүйлс.Хэт муухай эвгүй амьтан хүний зураг хөрөг./ хэрүүл тэмцэл авчирдаг/Таагүй дурсамж сэдрээдэг эд эдлэл.Таних мэдэхгүй орны таагүй гэрэл зураг,бэлэг дурсгалын зүйлс.Мөлхөө цэцэг.Хэт хурц өнцөг бүхий тавилга зэрэг нь гэрт тань таагүй уур амьсгалыг бий болгодог.

Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав.  Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ.  Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна.  Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм…  Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!.  Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь  Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч,  машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров.  ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.  Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм.  Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа…  #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.  Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв.  ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг  анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм.  НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!!  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *