Uncategorized

АМЬСГААДАХ, ЖИН НЭМЭХ, ХАНИАЛГАХ, ХЭВЛИЙ, ХӨЛ, ШИЛБЭЭР ХАВАГНАХ НЬ ЗҮРХНИЙ ДУТАГДЛЫН ШИНЖ ТЭМДЭГ

АМЬСГААДАХ, ЖИН НЭМЭХ, ХАНИАЛГАХ, ХЭВЛИЙ, ХӨЛ, ШИЛБЭЭР ХАВАГНАХ НЬ ЗҮРХНИЙ ДУТАГДЛЫН ШИНЖ ТЭМДЭГ “Зүрх судасны өвчлөл” тэр дундаа зүрхний дутагдал түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчний үед авах арга хэмжээ, оношилгоо эмчилгээний талаар УГТЭ-ийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Л.Аръяасүрэн дараах зөвлөгөөг өглөө. Зүрхний дутагдал нь шалтгаанаас хамаараад аль ч насанд тохиолддог боловч ихэвчлэн ахмад насны хүмүүст элбэг тохиолддог. Дэлхийн нийт хүн амын 65-аас доош насныхны 1 хувь 75-84 насныхны 7 хувь 85-аас дээш насныхны 15 хувьд зүрхний дутагдал тохиолддог. 65-аас дээш насныхны эмнэлэгт хэвтэх дийлэнх шалтгаан нь зүрхний дутагдал байдаг. Зүрхний дутагдал гэж юу вэ? Зүрх нь шахуургийн үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй болох буюу бие махбодод шаардлагатай хэмжээний цусыг шахаж бие мах бодиор эргэлдүүлж чадахгүй болохыг хэлдэг. Зүрхний дутагдлын түгээмэл шалтгаан Зүрхний шигдээс Зүрхний ишеми Артерийн даралт ихсэх өвчинтэй олон жил явах Зүрхний хавхлагын өвчнүүд Зүрхний булчингийн өвчин, халдвар, хортой нөхцөлд ажилласантай холбоотой Зүрхний төрөлхийн гажиг Уушгины өвчнүүд Архи, зарим эмийн бодис. Зүрхний дутагдлыг улам хүндрүүлдэг хэд хэдэн эмгэг бий. Үүнд: Халдварт өвчин, Бөөрний хүн өвчин Цус багадалт, Зүрхний хэм алдагдал, Бамбай булчирхайн зарим өвчнүүд, Чихрийн шижин – Нэлээдгүй тархмал явцтай.Зүрхний дутагдлыг ЭХО-оор оношилдог бөгөөд EF буюу зүрхний агших чадвар 55-аас дээш хувьтай байх ёстой байдаг. Буурсан тохиолдолд зүрхний архаг дутагдал гэж үздэг. Зүрхний дутагдлын үед илрэх шинж тэмдэг, зовуурь Биед шингэн буюу хаван хуримтлагдсанаас болж Амьсгаадах, Жин нэмэх, Ханиалгах, хэржигнэх, Хэвлий, хөл, шилбээр хавагнах Биед очих цусны урсгал буурснаас болж Ядрах, Толгой эргэх, Зүрх дэлсэх шинж илэрдэг. Энэ тохиолдолд эмчид хандаж нарийн үзлэг оношилгоо хийлгэх шаардлагатай. Эмчид хэзээ хандах вэ? Ногоон бүлэг буюу аюулгүй бүлэг – Энэ бүлгийн үед зовиургүй эсвэл бага зэрэг зовиуртай. Биеийн жин тогтвортой байдаг. Шар бүлэг – Анхаарах бүлэг. Энэ бүлгийн үед, Цөөн хоногт биеийн жин 2-3 кг нэмэх Хэвлийн болон хөлийн шилбэ, тавхайгаар хаван нэмэх Амьсгаадалд нэмэгдэх, ялангуяа шөнө унтахад нэмэгдэх Хэвлий цанхайж, хоолны дуршил буурах Байнга толгой эргэж зүрх дэлсэх Ханиалгалт хүндрэх анхаарч эмчид хандах хэрэгтэй. 3. Улаан бүлэг – Яаралтай тусламжаар үзүүлэх шинж тэмдэг, Амьсгаадахын зэрэгцээ хүйтэн хөлс гарах Цээжний өвдөлт нитроглицерин 5 минутын зайтай 3 удаа уусан ч намдахгүй байх Зүрх дэлсэж ухаан алдах юм яаралтай эмнэлэгт хандана. Урьдчилан сэргийлэлт Эрсдэлт хүчин зүйлсээ анхаарах хэрэгтэй. Өдөр тутамдаа анхаарах зүйлсийн эхэнд тамхи. Биед орох тамхины никотин бүрийн нөлөөллөөс зүрхний цохилтын тоо олширч цусны даралт ихэсдэг. Тамхидалт мөн зүрхний судасны ханын хатууралт ба өөхөн товруу үүсэлтийг нэмэгдүүлнэ. Тамхинаас гарснаар зүрхний дутагдлын зовиуруудыг багасгана. Жин хасалт ба жингээ барих – Бүх өвчний эрсдэл болдог. Зүрхний дутагдалтай хүн гэнэтийн жин хасах эсвэл нэмэх нь зүрхний дутагдал хүндэрч байгааг илэрхийлдэг. Өглөө бүр тогтсон цаг цай уухаас өмнө шээсний дараа жингээ үзэж хэвших нь чухал. Өдөрт 1 кг, долоо хоногт 3 кг жин нэмэхэд хяналтын эмчдээ үзүүлэх, шингэний хэрэглээг хязгаарлах шаардлагатай. Хоногийн шингэний хэрэглээг хянах – Хэвэр танд зүрхний дутагдал оношлогдсон бол эрүүл мэндийн ажилтан танд хоногийн шингэний хэрэглээний хязгаарыг зөвлөдөг. Олон хүмүүс хаван хөөх эмийг зүрхний ачааллыг бууруулах зорилгоор тогтмол уудаг. Согтууруулах ундаанаас татгалзах – Бага хэмжээгээр уух болон татгалзах хэрэгтэй. Эрэгтэй хүнд 1-2 стандарт тун, эмэгтэй хүнд 1 стандарт тун уухыг зөвшөөрнө. Хэрэглэж болох эсэхийг эрүүл мэндийн ажилтнаас заавал асууж зөвлөгөө авна. Кофены хэрэглээг бууруулах – Зүрхний дутагдалтай бол өдөрт нэг аяга кофеноос хэтрүүлэхгүй хэрэглэх хэрэгтэй. Эрүүл хооллолт – Ханасан өөх тос, транс тос, холестрол багатай хоол идэж хэвших хэрэгтэй. Идэвхтэй дасгал хөдөлгөөн – Зүрхний дутагдалтай хүн Эмчийн даавраар тодорхой ачааллын дунд хөдөлгөөн засалч эмчтэй хамтарч хийх шаардлагатай. Зөв хэмнэл – Өөрт илрэх шинж тэмдгүүдийг тогтмол хөтөлж эрүүл мэндийн ажилтнаас асууж хэвшээрэй. Цусны даралтаа тогтмол хянах – Өндөр цусны даралттай хүмүүст өдөр тутамд гэртээ даралтаа хянах нь эмнэлэгт хааяа үзүүлэхээс үр дүнтэй байдаг. Цусны даралтаа тэмдэглэж байх нь өөрийн биед болж буй өөрчлөлтүүдийг хянахад ач тустай. ЭМЯ – Нэгдүгээрт эрүүл мэнд Эх сурвалж: Tusgal.mn МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *