Uncategorized

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох хуулийн төслийг 100 мянган хүн дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлнэ дэмжиж байвал дарж ороод саналаа өг шэйр

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр D-parliament хэмээх цахим системийг эхлүүлсэн. Энэ нь ард түмний засаглах эрхийг хангах, ард түмэн иргэдийн оролцоотой ардчилсан парламент байх, хүний эрхийг дээдлэх, ил тод нээлттэй байхад чиглэсэн.

Өнөөдөр D petition гэх цахим платформыг танилцуулж байна. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Түүнчлэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой.

Тус систем дээр иргэний гаргасан санал “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам”-ын 3.4-т заасны дагуу сэдэв бичих; үндэслэл, тайлбар бичих; ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх шаардлагыг хангаж, 100 иргэний дэмжлэг авсан тохиолдолд хоёр дахь шатны санал авах үйл ажиллагааг явуулах юм. Тодруулбал, тухайн саналыг 30 хоногийн хугацаатай цахим системд нээлттэй байршуулна. Ажлын хэсэг байгуулах иргэний саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол; хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол санал авах үйл ажиллагааг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно” гэлээ.

Улмаар иргэн хүнийхээ хувьд НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхэд тухай хуулийн төслийг санаачилж, D-өргөдөл системд байршууллаа. Үүнийг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх болно. Тиймээс хугацаа тоологдож эхэлсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *