“Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно.Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой.Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт.Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно.Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг.МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав.Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй Түрийвчинд хүний зураг байлгах хэрэггүй – Учир нь ямар нэгэн зураг байх нь хэн нэгэнтэй заавал мөнгөө хуваалцаж,, эргээд чамайг боддоггүй хүмүүст мөнгөө алдах магадлалтай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түрийвчинд зарааны үс байх ямар вэ? Мөн мөнгөөр өмд цамц хийвэл мөнгө дууддаг гэсэн. Энэ үнэн үү? -Зарааны үс байж болно. Учир нь зарааны үс хулгайгаас сайн хамгаалдаг байна. Зарааны үсийг хэтэвчиндээ хийх нь Орос Фэнг Шүй, Орос арга юм. Харин өмд цамцны хувьд Японы нэгэн үлгэрийн номон дээр хэтэвчиндээ хийсэн болгон нь үрждэг шидэт түрийвчний тухай үлгэрээс сэдэвлэж гаргасан хүмүүсийн яриа юм. Ямар түрийвч хамгийн сайн бэ? – Дуураймал биш, жинхэнэ арьсан түрийвч л хамгийн сайн түрийвч юм. Та бүхэн болж өгвөл олон тасалгаатай, олон нуглардаг хэтэвч битгий аваарай.Хэтэвч нь нэгэн төрлийн мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлж өгөх Инь энерги буюу усны энергийг өөртөө шингээж байдаг болохоор олон тасалгаанд энерги төөрөлдөж чухам аль эд баялагийн саванд мөнгийг татаж өгөх баримжаа нь алдагдаж төөрнө гэж үздэг байна Тиймээс цөөхөн тасалгаатай, эмх цэгцтэй, онгойлгоход хялбар, олон нуглардагүй түрийвч сонгоорой. – Хэн нэгний хуучин түрийвч хэрэглэж болохгүй. Учир нь таны орлого таных биш юм шиг байдал үүсэх болно. – Түрийвчэндээ хичнээн хайртай байсан ч гэсэн ойр дотны хүмүүс болон хүмүүсийн зураг хийж болохгүй. Учир нь тэдгээр хүмүүст та тусалж байгаа мэт цаад утгарааа харилцаагаа хөндийрүүлж, үл ойлголцож үүснэ. Мэдээж мөнгө санхүүтэй холбоотой шүү дээ. Маш сайн чанарын өөрийн гэсэн мөнгөр хэтэвч өөртөө худалдаж авах нь бат бөх санхүүгийн эх үүсвэртэй болж, олсон мөнгө чинь юм болно. Тиймээс манайхаан өөрийн дуртай, өөртөө таалагдсан хамгийн сайн түрийвч олж авах нь хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл чинь шүү. Өөрөө л хэрэглэх юм чинь хичнээн үнэтэй брэндийнх байсан ч гэсэн мөнгө битгий татаарай Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? – Түрийвч Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг