Uncategorized

Нойр булчирхайг анагаагч 10 шидэт хүнсний бүтээгдэхүүн ХАДГАЛААД АВААРАЙ

Нойр булчирхайг анагаагч 10 шидэт хүнсний бүтээгдэхүүн ХАДГАЛААД АВААРАЙ Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сар насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй.
Нэрс ба интоор Улаан ягаан өнгийн нэрс болон интоорын гэх мэт жимснүүдийн аль аль нь эсийн гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх анти-оксидантаар баялаг юм. брокколи Брокколи болон бусад цэцэгт навчит байцаанууд нь нойр булчирхайн үрэвлээс урьдчилан сэргийлэх болон хорт хавдрын эсрэг хүчтэй химийн бодис агуулж байдаг. Сармис Сармис болон бусад булцуут төрлийн сонгино гэх мэт ногоонууд нь ашигтай шим тэжээлээр хангахаас гадна нойр булчирхайг эрүүлжүүлж, хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай юм.
Улаан усан үзэм Улаан усан үзэм нь бактер мөөгөнцрийн эсрэг маш сайн эх үүсвэр болдог төдийгүй мөн хүчирхэг антиоксидант юм. Хэрэв та нойр булчирхайн үрэвсэлтэй бол улаан дарснаас зайлсхийж, оронд нь атга улаан усан үзэм идэж байгаарай.Улаан Рейши Мөөг Улаан Рейши мөөг үрэвсэл бууруулах ач тустай ба биеийн тэнцвэрт байдлыг нөхөн сэргээдэг. Энэ мөөгийг одоог хүртэл хятадын анагаах ухаанд хэрэглэдэг.

Бууцай Бууцай таны нойр булчирхайд хэрэгцээтэй төмөр, В аминдэмүүд зэргийг агуулж байдаг. Бууцайг хуурсан сармистай хачирлан салат хийж идэж байгаарай. Мөн бусад төрлийн ногоон навчит ногоо зэрэг нь таны нойр булчирхайг эдгээх шидтэй юм. Амтат төмс Улбар шар болон шар өнгийн ногоонууд болох амтат төмс, лууван, эрдэнэ шиш, хулуу зэргийг өдөр бүр идэх хэрэгтэй. Эдгээр нь мөн л хорт хавраас урьдчилан сэргийлэх, ашигтай амин дэмийн нэгдлүүд юм.

ДүпҮ Дүпү нь тос багатай уургийн эх үүсвэр юм. Хэт их өөх тос нь нойр булчирхайд асуудал үүсгэдэг тул дүпү нь маш зөв сонголт юм. Улаан лооль Улаан лооль С аминдэм болон антиоксидантын эх үүсвэр юм. Хүнсний ногоо нь антиоксидантуудаар баялаг байж, ач тустай, шим тэжээл агуулсан байдаг ба хоолондоо сүмс бэлтгэн хэрэглээрэй. Баяжуулсан тараг Янз бүрийн био кальцитай тараг байдаг ч пробиотик агуулсан тараг нь дархлааны болон хоол боловсруулах системийн үйл ажиллагааг хэвийн байлгахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй ашигтай нянгийн үүсвэр юм. Мөн элсэн чихэргүй тараг сонгож байхыг зөвлөе. ww.childfood.ub.gov.mn
Нойр булчирхай нь эндодерм ба мезенхимээс үүсэн хөгжсөн ба түүний үүсгэвэр нь хөврөлийн хөгжлийн 3-р долоо хоногийн сүүлчээр хөврөлийн гэдэсний ханын их биеийн хэсгийн чацархай руу түрж ургасан дорсал вентрал цүлхэн байдлаар үүсдэг. Ургийн хөгжлийн 3-н сартайгаас эндодермийн үүсгэврээс гадаад ба дотоод шүүрлийн хэсгүүд үүссэн. Байрлал Урд гадаргуу хүнхэр байдалтай ходоодонд тулж байрлана. Хойт гадаргуугаараа хэвлийн хөндийн ар хананд наалдан тогтдог. Нойр булчирхайн толгойн хэсэг нь 12 хуруу гэдэсний тахирт тохирч бүсэлхийн 1-р нуруунаас 2-р нурууны дээд хэсгийн харалдаа хөндлөвтөр байрлана. Макро бүтэц Нойр булчирхай нь хүний бие дэх 2-р зэргийн том булчирхай бөгөөд ягаавтар саарал өнгөтэй, нас гүйцсэн хүнийх 70-80гр жинтэй, уртаараа 16-22см өргөн нь 4см зузаанаараа 2см зөөлөн жижиг хэсгүүдээс тогтсон. Нойр булчирхайг толгой, бие, сүүл гэсэн 3-н хэсгээс бүтсэн шовх гурвалжин хэлбэртэй. Микро бүтэц Нойр булчирхай нь холбогч эдэн гэртэй ба булчирхайн цуллаг нь холбогч эдэн таславчаар хэлтэнцрүүдэд хуваагддаг. Таславч нь цусны судас, мэдрэл, интрамурал, мэдрэлийн зангилаа, мэдрэхүйн биенцрүүд, цорго агуулдаг. Хэлтэнцрийг гадаад болон дотоод шүүрлийн хэсгүүдээс тогтоно. Булчирхайн 97%-г гадаад шүүрлийн, 3%-г дотоод шүүрлийн хэсгүүд эзэлдэг. гадаад шүүрлийн хэсэг Гадаад шүүрлийн хэсэг нь ацинус, завсрын хэлтэнцэр доторх хэлтэнцэр хоорондын болон ерөнхий цоргуудаас тогтоно. Гадаад шүүрлийн хэсгийн бүтэц үйл ажиллагааны нэгж нь ацинус юм. Ацинус нь 100-150мкм голчтой, цулцанлаг шүүрлийн төгсгөлийн хэсэг ба завсрын цоргоос тогтоно. Гадаад шүүрлийн хэсэг нь уураг, өөх тос, нүүрс-усыг эцсийн элемент болтол нь задлагч ферментүүд буюу нойр булчирхайн шүүсийг 12 хуруу гэдсэнд ялгаруулна. Энэ шүүс нь трипсин, липаз, амилаз, карбоксипептидаз, рибонуклеаз, эластаз, диоксирибонуклеаз зэрэг ферментүүдээс тогтдог. Эдгээр мөхлөгийн физик, хими, морфлоги шинж чанар нь аралханы эсүүдэд харилцан адилгүй хоорондоо ялгаатай байдаг ба энэ чанарт үндэслэн B,A,D,D1,PP 5-н төрлийн эсийг ялгаж үздэг. B эс

B эс нь аралханы эсийн 70-75%-г эзлэх ба төв хэсгээр нь оршино.

Усанд уусдаггүй спиртэнд уусдаг.

Суурьсаг чанартай ба альдегид фуксин генцианы хөхөөр будахад хөхөрч харагдана.

B эс инсулин хэнээс даавраас тогтоно.

Энэ даавар нь цусны глюкозыг багасгаж эд эсэд глюкозын шингэх явцыг ихэсгэнэ.

275нм хэмжээтэй.

A эс

Аралханы 20-25%-г эзэлнэ.

Спиртэнд уусахгүй, усанд уусдаг.

Хүчиллэг будгаар сайн будагддаг.

230нм хэмжээтэй цайвар хүрээтэй.

Глюкагон хэмээх даавар агуулна.

Энэ даавар нь инсулины эсрэг нөлөө үзүүлдэг ба энэ 2 даавар нийлээд биемахбодийн сахарын хэмжээг зохицуулдаг.

D эс

D эс нь аралханы 5-10%-г эзэлдэг. Лийр хэлбэртэй. 325нм хэмжээтэй, цайвар хүрээгүй мөхлөг юм. Соматостатиныг агуулна. Энэ нь B, A эсийн даавар ялгаруулалт мөн ацинусаас фермент ялгаруулалтыг дарангуйлдаг.

D1 эс

Аралханд цөөхөн байдаг.

Аргирофи мөхлөгтэй.

Гэдэсний судас идэвхит полипептид (ГСИП) ялгаруулдаг.

ГСИП нь артерийн даралтыг багасгаж нойр булчирхайн даавар шүүс ялгаралтыг ихэсгэдэг.

PP эс

PP эс нь 2-5%-г эзлэх ба нойр булчирхайн полипептид дааврийг ялгаруулдаг.

Голдуу эрхтний толгой хэсгийн аралханд байдаг.

Дотоод шүүрлийн хэсэг нь мөн инсулин, глюкоген, соматостатин, ГСИП, нойр булчирхайн полипептид зэрэг эдийн нүүрс- ус, уураг ба өөх тосны солилцоог зохицуулагч даавруудыг нийлэгжүүлнэ. Цусан хангамж Нойр булчирхай нь хэвлийн ба чацархайн дээд артеруудаас цусаар хангагдана. Эдгээр артерын салаанууд нь хэлтэнцэр хоорондын холбогч эд хэлтэнцэр дотор ацинусуудыг ороож аралхан дундуур судасны тор үүсгэдэг.Хэлтэнцэрт орж буй артериол эхлээд аралханы хялгасан судсыг үүсгэн дараа нь ацинусын хялгасан судас болон задарна. Нойр булчирхайн хураагуур судас нь үүдэн венд цутгана.
Мэдрэлжилт Нойр булчирхайн эфферент ширхгүүдийг тэнэгч ба симпатик мэдрэл бүрдүүлнэ. Вазомотор үүрэг бүхий симпатик ширхгүүд цусны судсыг дагалддаг. Нойр булчирхай нь ургал мэдрэлийн интрамурал зангилаануудтай. Эдгээр зангилааг үүсгэгч эсүүд нь даавар ялгаруулдаг пептидэргик нейронуудтай. Нейронуудын ширхгүүд нь ацинус дээр төгсөхөөс гадна хялгасан судсуудыг даган аралханд хүрч шүүрэл ялгаралтыг зохицуулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *