Uncategorized

Элэг, уушгиа зэрэг эмчилж, архинаас гаргая гэвэл ганга өвсийг хэрэглэх аргачлал ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Ганга өвс нь хеликобактер пилори хөнөөх, нүдний хараа, хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах, анхаарал төвлөрүүлэх, мөөгөнцрийг устгах, бие эрхтнийг ариутгах, халдваргүйжүүлэх, хорт хавдрыг эсэргүүцэх, өвдөлт ханиад намдаах, тайвшруулах, нойрсуулах, цэвэршүүлэх, үрэвсэл дарах, туулгах, хөлөргөх, цэр ховхлох, шимэгч хорхой, хортон шавьж, нохой бөөс, хилэнц хорхойг устгах, шээс хөөх, шарх эдгэрүүлэх, ходоодны хүчиллэгийг ихэсгэх эмийн үндсэн үйлдэлтэй ургамал юм.
Хэрэглэх заавар:
ганга өвсийг бүгшүүлэн ханиах, астма, сүрьеэ, бронхит, уушигны зогсонгшил, эхийн эхэс үлдэх, цээжний эд эсийг анагаах, гэдэс дотор эвгүйцэх, хамрын шуухниа, шар тайлах, толгой өвдөх, арьсны үрэвсэл, биеийн юмыг зохицуулахад хэрэглэнэ.
Мөн ам, хоолойгоо зайлах, амны хөндий, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн өвчин зэрэгт хэрэглэнэ.

Үндсэн арга:

1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1 – 2 минут буцалгаад, 1 – 2 цаг хандалж шүүнэ.

Өдөрт 70 – 100 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна.

Нэг удаагийн сувилгаа: 14 – 21 мэдрэлийн зовиурт 6-12 сар ууна хоног.

Завсарлага: 14 хоног.

Архинаас гаргах жор:

Дээр дурдсан аргын дагуу гангын идээшмэлийг 15мл цагаан архиар даруулж ууна. Архи уухын оронд зөвхөн үнэртсэн ч болно. Ихэнхи тохиолдолд 20 минутын дараа дотор муухай оргиж огиулна. Зарим хүн маргаашаас нь эхлээд л архийг жигшинэ.

Нэг удаагийн сувилгаа: 7 – 14 хоног.

Амт: усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, цай лугаа адил амттай, гоё өвөрмөгц үнэртэй.

Ганга бол үнэхээр гайхамшигт ургамал. Ганганы мөн чанарыг хүмүүс таньж мэдээд их хэрэглэх болсон байна. Та эмийн сангаас авбал захаас арай үнэтэй байх нь мэдээж. Би бол өөрөө явж түүж хатаагаад миксердэж нунтаглаад шилэн саванд хадгалаад хааяа хандалж уудаг юм.

Гэртээ сагсанд хийгээд унтлагын өрөөнд тавьчихад жигтэйхэн сэнгэнэсэн сайхан үнэртэй, нойргүйдэлт тустай, ялаа шумуул дайжуулдаг энэ ургамлыг сонирхвол та интернетээс ороод үзэж болно.

Англиaр thyme, оросоор чабрец гэдэг энэ ургамлын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл нет рүү ороод үзээрэй, хэдэн зуун сайт байгаа. Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд энэ төрлийн 300 гаруй ургамал буй. Ганганы ашиг шимийг нь хүмүүс эртнээс таньж, мэдэж ашиглаж ирсэн ба тос нь хүчтэй антиоксидант учраас анагаах ухаанд өргөн хэрэглэж иржээ.

Ханиад нь олон төрлийн вирусаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин боловч элдэв шалтгаанаар дархлаа сулрах үед илэрдэг Жишээ нь жил бүр 11, 12-р саруудад хот даяар ханиад хавтгайрдагийг бид мэднэ.

Үүний гол шалтгаан нь сургууль, цэцэрлэг мөн олуулаа орон сууцанд амьдардаг хүмүүс утаа оруулахгүй гэсэндээ цонхоо таг битүүлснээс өрөө тасалгаанд олон хүний амьсгалаас ялгарсан нүүрсхүчлийн хий ихэсч, хүчилтөрөгч багасдагт байгаа юм. Ийнхүү “агаар дутагдсанаас” үүдэн бага насны хүүхдүүдийн дархлаа суларч ханиад ихэсдэг.

Ганга нь мөн халдвар устгах, тайвшруулах, биеэс элдэв хорыг гадагшлуулах, эмгүйгээр нойргүйдлийг эмчлэдэг ургамлын тоонд ордог. Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь ходоодны болон бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замын нян бактериудыг устгаж, халдвар орсон шарх, батга, шарх, түлэгдэлтийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн шүд хорхойтох, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

Ганга өвс нь шоргоолж, аалз мэтийн өт хорхойноос өгсүүлээд шумуул, дэлэнч, хөх түрүү гэх мэтийн бидний арьсанд халтай нисдэг шавжнуудыг үргээдэг шидтэй. Хэдхэн дусал ганганы тос нь цагаан эрвээхэй, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, хувцасны шүүгээнд чинь байх ёстой ургамал юм шүү.

Гайхалтай энэ ургамал нь уушиг, судас болон биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Бухимдал стресс нь даралт ихсэх, ходоод өвчлөх, нойргүйдэлтэд хүргэдгийг бид мэднэ. Ганганы анхилуун үнэр нь бидний оюун санаа, бие махбодийг тайвшруулдаг учраас тосыг нь өрөө тасалгаандаа саванд хийж тавих, ваннтай усандаа дусааж орох зэргээр өөрөө өөрсдийгөө эмнэж болно.

Ганганы тос нь бидний биед байнга дутагдалтай байдаг прогестерон хэмээх дааврыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Прогестероны дутагдал нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай гэнэ.


Мөн хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга эхний зургаад багтсан байна.

Ганга нь архи уух дурыг дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.Эрдэнэбаяр баталжээ. Тэрээр 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан хүн. Мөн Төв Наркологийн их эмч Б.Оюунчимэг “Эмчлүүлэгчид ганганы ханданд их дуртай.

Архи болон бусад мансууруулах бодисын хамааралд орсон хүмүүсийн нүүр царай, биеэ авч яваа байдалд өөрчлөлт орчихсон байдаг. Тас хар царайтай, уруул нь омголтсон, ам нь хатсан, хөл гар нь чичирч салгалсан зовиур илэрдэг. Тийм хүмүүс таван хоног ганганы ханд хэрэглэсний дараа өнгө зүс ороод их сайхан болчихдог. Ходоод дотор, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд ч их сайн” гэж ярьсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *