Uncategorized

​Цөмийн сүйрэл авчрахаас өмнө галаа зогсоохыг ОХУ-д уриаллаа.. Эс бөгөөс Орос улстай хиллэж буй хөрш орнуудад…

​Цөмийн сүйрэл авчрахаас өмнө галаа зогсоохыг ОХУ-д уриаллаа.. Эс бөгөөс Орос улстай хиллэж буй хөрш орнуудад..Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гаригт дэлхийн бүх улс орны төрийн тэргүүн нарт хандан цөмийн сүйрэл дагуулахаас өмнө ОХУ-ын эрх баригчдыг зогсоохыг уриаллаа.Тэрээр “Украин, Европ болон дэлхийн бүх хүн ард Чернобылийн осол ямар хэмжээний гамшиг дагуулсныг мэднэ. Чернобылийн осол олон зуун мянган хүнийг үхэлд хүргэж, дэлхий нийтэд гамшиг дагуулсан. Украинд өнөөдрийг хүртэл Чернобылийн цацраг идэвхийн хор нөлөө байсан хэвээр байна. Запорожская атомын цахилгаан станцын хувь заяа хэрхэн дуусахыг мэдэхгүй байна. Хэрэв цөмийн реакторт осол болж, дэлбэрэлт болбол юу болохыг бурхан л мэдэх байх. Манай залуус атомын цахилгаан станцыг аюулгүй болгохоор хичээж байна” гэж мэдээлсэн юм.ОХУ-ын цэргүүд баасан гаригийн үүрээр Украины өмнөд хэсэгт орших Запорожская атомын цахилгаан станцад танкаар цохилт өгч, станцын байгууламжид гал гарсан ноцтой үйл явдал гараад байгаа билээ. Украины эрх баригчид Оросын цэргүүд атомын цахилгаан станцын байршилд үргэлжлүүлэн цохилт өгсөн хэвээр байгаа тул гал унтраах үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа талаар мэдээлж байв.Тэгвэл талууд Запорожская атомын цахилгаан станцад гал зогсоож, түймрийг унтраах ажиллагаа эхэлсэн. Хамгийн сүүлд, Украины Онцгой байдлын алба атомын цахилгаан станцын реакторт аюул учраагүй, цацрагийн түвшин хэвийн байгаа бөгөөд түймрийг унтраасан талаар мэдээлсэн. Украин улсад нийт 15 цөмийн реактор байдгаас 6 нь Запорожская атомын цахилгаан станцад байдаг.Олон улсын цөмийн энергийн агентлаг Хэрэв Запорожская атомын цахилгаан станцын цөмийн реакторт осол болсон тохиолдолд Чернобылиос хэд дахин их гамшиг дагуулах эрсдэлтэй гэх тооцооллыг хийсэн.Владимир Зеленский энэ талаар “Оросууд атомын цахилгаан станц руу цохилт өгч, сүйрэлд хүргэж болзошгүй маш аюултай алхам хийсэн. Хэрэв цөмийн нэг реактор л осол болоход энэ нь Европ болон хүн бүрийн хувьд төгсгөл байх болно. Дэлхийн түүхэнд Оросоос өөр ямар ч улс атомын цахилгаан станцын реактор руу гал нээж байгаагүй. Тиймээс цөмийн гамшиг дагуулахаас өмнө ОХУ-ын эрх баригчид, цэргийн хүчийг зогсоохыг Европын удирдагчдад уриалж байна” гэжээ. Эх сурвалж: NEXTA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *