Uncategorized

Өндөр хурдтай явж байх үед автомашины дугуй буудвал юу хийх вэ?

1. Эхний алхам:Дугуй дэлбэрэх үед аль болох тайван байж, жолоогоо хоёр гараараа чанга барих хэрэгтэй.2. Хоёр дахь алхам: Хамгийн чухал зүйл бол хөлөө тоормосноос холдуулж, огт тоормослохгүй байх явдал юм.Тоормосны педал руу бүү хар, тэр тухай бодохын ч хэрэггүй.3. Гурав дахь алхам:Явж буй чиглэлээ бүү өөрчил, огцом эргэлт хийж болохгүй аль болох шулуун чигээрээ явахыг хичээ.4. Дөрөв дэх алхам:Хэрэв таны машин механик хурдны хайрцагтай бол аажмаар арааг шилжүүлээрэй, гэхдээ ЗӨВХӨН машин бүрэн хяналтанд байгаа гэж бодож байвал шилжүүлээрэй.Хэрэв таны автомашин автомат хурдны хайрцагтай бол Драйв (D) араанд нь хэвээр байлга.(B) араа байдаг бол шилжүүлээрэй.5. Тав дахь алхам: Тоормос бүү ашиглаарай, буудсан дугуй аяандаа машиныг удаашруулна. 6. Зургаа дахь алхам: Хурд 50 км / цаг хүртэл буурахад та машины тоормозоо зөөлөн гишгэж болно Бусадтай хуваалцаарай! Та хүний амь аварч ч магадгүй.Дусал 💧 Мэдлэг Жич: Уг зураг бодит бөгөөд Завханаас Улаанбаатар хот руу зорчиж явахад тохиолдсон болно.Тухайн нөхцөлд дээрх зааврыг нэг бүрчлэн мөрдсөнөөр ямар нэг эрсдэлгүй зогссон юм. Тиймээс аялал зугаалгаар явдаг цаг ирж буй цаг дор та бүхэндээ хэрэг болно гэж, нэг л өдөр энэ зүйл тохиолддог гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учир ийнхүү хичээнгүйлэн хуваалцаж байна.Жичийн жич:Хэт өндөр хурдтай үед ямар ч заавар нэмэр болохгүй тул хурдаа тааруулж яваарай!Шинэ дугуй буудахгүй гэсэн ойлголт огт байхгүй! Буудахаа хүрвэл өнөөдөр авсан шинэ дугуй ч буудна.Та бүхэнд чин сэтгэлээсээ санаа тавьсан: Н.Биндэръяа.Эх орондоо тааваараа тайван сайхан аялаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *